Хуудасууд

Monday, September 30, 2013

Чингис хааны гэр бүл

  • 1. Сэдэв :
  • 2. Тэмүүжин Чингис хааны гэр бүл • Алтан бие мину амасу хэмээвээс • Аху төр мину алдаруузай • Бүтэн бие мину амасу хэмээвээс • Бүрэн улс мину сандруузай
  • 3. • Бие баатар болбоос нэгэн үеийн баатар• Билиг баатар болбоос түмэн үеийн баатар• Биеийн бөхөөөр нэгийг ялъюу• Сэтгэлийн бөхөөр олныг ялъюу
  • 4. • Газрын доорх баялгыг гадаадын хүмүүст өгвөл өчиггүй ал• Саруул ухаанаас сайн нөхөр гэж үгүй• Мунхаг хэл амнаас илүү дайсан гэж үгүй• Ариун явдлаас илүү амьд өлзийтэй зүйл гэж үгүй Чингис хааны билиг сургаалиас
  • 5. Есүхэй баатарын эхнэр Өэлүн хатнаас 1162 оны хар усан морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд ууган хүү болон мэндэлсэн хөвүүн нь ирээдүйд дэлхий дахинд алдар нэрээ мөнхжүүлэх их үйлийн эзэн байв. Аав Есүхэй баатар тэр үед омогт дайсан Тэмүүжин Үгэг байлдан дийлж баяр наадам хийж байх үетэй таарсан тул хүүдээ ийм нэр өгсөн учиртай
  • 6. • Аав Есүхэй баатар – Бөртэ Чиногийн 20 дахь үеийн удам Хабул хааны дэд хөвгүүн Бартанбаатарын хүү .1137 онд мэндэлсэн.13 наснаасаа эхлэн дайнд оролцон эрэлхэг баатар болох нь тодорсон . Хотул хааны дараа 1150-д оноос Хамаг Монголыг тэргүүлж байгаад 1171 онд Татаруудад хорлогдон тэнгэрт хальсан . Өэлүн, Сочигил 2 хатантай . 7 хүүхэдтэй байсан . Хубилай хаан 1266 онд дээдсийн сүм байгуулж Есүхэй баатарт “Богд язгуурт хаан” хэмээх цол нэхэн олгожээ.
  • 7. • Ээж Өэлүн хатан – Хонгирад аймгийн салбар болох Олхонууд овгийн хүн ажээ.1161 онд Мэргидийн Их Чилэдүгээс Есүхэй баатарт ирсэн ба Есүхэй баатарт 4 хүү нэг охин төрүүлэн өгчээ. Мөн Есүхэй баатараас хойш Өэлүн эх Тэмүүжиний аян дайнаас олж ирсэн Шихихутуг, Хүчү , Хөхөчү , Борохул дөрвийг өсгөн хүмүүжүүлж Чингис хаандаа үхэн үхэтлээ үнэнч байж , харах нүд, сонсох чих, байлдах дайчид нь болсон юм
  • 8. Чингис хааны дүү нар • Хасар – Чингис хааны өмөг түшиг эрэлхэг зоригт баатар жанжин Хавт Хасар 1164 онд Өэлүн эхийн дэд хүү болон төрсөн.Хасарын үр сад Монголын төрийг үеийн үед хамгаалан тэмцэж ирсэн зоригт удам юм. Түүний хүү Есүнгэ мэргэн 335 алд газар харваж түүхэнд тэмдэглэгдсэн байна. Хасар ноён Их Монгол улсын үед Хөлөн , Буйр орчмын нутгийг захирч байжээ.
  • 9. • Хачигун – 1166 онд төрсөн.Хуучин Татар аймгийн нутгийн захирагч байсан.• Тэмүгэ отчигин –Татараас урагш Хянган орчим нутгийн захирагч• Түмэлүн - Ихирэсийн Буту ноёнд хатан болж очсон ба залуудаа нас барсан
  • 10. Чингис хааны хатад • Бөртэ хатан -1161 онд төрсөн .Хонгирад аймгийн Дай Сэцэний охин .1178 онд Тэмүүжинтэй гэр бүл болсон . 4 хүү, 5 охин төрүүлсэн . 1265 онд Хубилай хааны зарлигаар “Богдын түшээ ,гэгээн ивээлгээлт хатан “ цол нэхэн шагнасан байна. 60000 өрх айлын эзэмшилтэй
  • 11. • Есүй хатан- Татарын Их Чэрэнгийн охин. 1179 онд төрсөн .1202 онд Чингис хаанд ирсэн .1225 онд Тангудыг дайлахад явсан . Чингис хааныг тэнгэрт халихад дэргэд нь байсан.Цагур нэрт нэг хүү төрөөд багад нас барсан. 1 охинтой. 21000 өрх айл захирдаг байсан• Есүйгэн хатан – Есүй хатны дүү . 1181 онд төрсөн . 3 хүү төрүүлсэн 300 орчим өрх захирч байсан
  • 12. • Хулан хатан – Увас Мэргидийн Дайр усуны охин .1204 онд Их хаанд ирсэн . 1186 оны орчим төрсөн ба нэг хүү төрүүлсэн . 3000 орчим өрх захирч байсан ба 1224 онд нас баржээ. эх сурвалж :Б.Балжинням “Монголын түүх
  • 13. Чингис хааны хүүхдүүд• Хөвгүүд –• Бөртэ хатнаас – Зүчи, Цагаадай , Өгөөдэй ,Тулуй• Есүйгэн хатнаас – Харачар мэргэн , Хархаду баатар , Чахур• Хулан хатнаас – Хүлгэн баатар
  • 14. • ОхидБөртэ хатнаас – Хожин бэхи 1184- - Алаха бэхи 1188- -Алултан Алтулхан гүнж 1190- - Цэцэйхэн бэхи 1195- - Тэмүлүн бэхи Есүй хатнаас – Ючибай гүнж Толай гүнж- Алтун гүнж-
  • 15. • Чингис хаан нь 4 хатдын 16, эх нь тодорхойгүй 2 гүнж , нийт 18 хүүхэдтэй байжээ.Үүнээс: • Хүү-8 • Охин -8+2
< Danny > Багш : Э.Цэрэнбаатарын бичсэнээр

No comments:

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү