Sunday, June 21, 2015
Friday, June 19, 2015
ЗАМ МӨРИЙГ МИНЬ ГЭРЭЛТҮҮЛСЭН МЭРГЭН УХААНЫ ОХЬ БУЮУ
Уналтаасаа ололтыг хай
Уураасаа уучлалыг хай
Зүрхнээсээ зөвийг хай
Өөрөөсөө өөрийгөө хай
Өрөөл бусдаас алдааг битгий хай
Хардалтаасаа хайрыг хай
Харин тэгж чадвал
Амьдарлаас
Аз жаргалыг чи олно
Сэтгэлд сэвгүй хайр гэж байдаггүй
Сэтгэл нь сэвтээгүй хүн гэж байхгүй - Солонго
Нэр төрөө худалдаад баяжихгүй. - Бовенарг
Мөнгөнд дурлах тэр үед хүний “аз жаргал”-г олж харах хайрын нүд нь сохордог. - Б.Энхмандах
Хэрэв хууль ЯРЬДАГ байсан бол хамгийн түрүүнд хуульчдийн талаар гомдол мэдүүлэх байсан. - Галифакс
Thursday, June 18, 2015
БИЗНЕСИЙН арван АЛТАН ЗАРЧИМ
Нэгдүгээр зарчим: Итгэлцэл
Итгэлцэл хэлэхэд амархан хүн бүхний мэддэг зүйл боловч биелүүлэхэд дэндүү хэцүү зүйл. Итгэлцлийг амьдралд бодит зүйл болгон хэрэгжүүлэхийн тулд гэрээ хийх хэрэгтэй. Гэрээ хийх хамгийн амархан арга нь талууд бие биендээ өгье гэдэг сэтгэлээр эхэлбэл ажил урагштай болох анхны алхам. “Би авах юмаа нэгдүгээрт байлгана” гэсэн үзлээр гэрээ хийх гэж оролдвол цаад тал ч бас л өөрийн талд давуу байдал үүсгэх гэж оролдох тул тохиролцох арга байхгүй, байлаа ч нүх цоорхой олж харилцан хулхидаж хулгайлах зүйлээ бодон нойртой хонодоггүй. Аль аль тал нь ийм зүйл бодож хийсэн гэрээгээр нөхцөлдсөн ажил олигтой өнгө төрхтэй байх уу?
Wednesday, June 17, 2015
“Санхүүгийн түрээс ба боломж”
Аж үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхим ерөнхий зохион байгуулагчаар, Зээлийн батлан даалтын сан, Монголын банкуудын холбоо хамтран зохион байгуулагчаар , оролцогч байгууллагаар Төрийн, Хаан, Худалдаа хөгжил, Голомт, Хас, Ариг, Капитал банкууд оролцсон 2015.06.29-ний өдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын “Үзэсгэлэнгийн танхим”-д 10:00 цагаас “Санхүүгийн түрээс ба боломж” сэдэвт арга хэмжээ зохион байгуулж байгаа тул та бүхэн өргөнөөр оролцоно уу. Тус арга хэмжээний хүрээнд:
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид,
Тоног төхөөрөмж импортлогч, дотооддоо тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид
Банкууд
ЗБДСан
Гадаад улс орны тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид, төлөөлөлийн газрууд тус тус мэдээлэл өгч харилцан бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах юм.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас:
51-261583, 99096809, 99901128,
Monday, June 15, 2015
ЖДҮХ сангийн төслийн мэдээлэл 2015 он
Аж үйлдвэрийн сайдын
2015- оны 03-р сарын 25-ны өдрийн 64 тоот тушаалаар батлагдсан ЖДҮХС -н
хөнгөлөлттэй дээл олгох журмыг баримтлан
Орхон аймагт Аж Үйлдвэрийн яамнаас хувиарлагдсан 500 сая төгрөгний санхүүжилтийн хүрээнд 2015 онд олгох Сангийн