Monday, October 19, 2015
Monday, October 5, 2015
Wednesday, September 9, 2015
ТӨРӨӨС АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО
Монгол
Улсын Их Хурлын 2015 оны
62
дугаар тогтоолын хавсралт
ТӨРӨӨС
АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАЛААР
БАРИМТЛАХ
БОДЛОГО
Нэг.Нийтлэг
үндэслэл
1.1.Аж үйлдвэрийн салбар нь төр,
шинжлэх ухаан, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн, дэвшилтэт техник,
технологи, өндөр бүтээмж, өрсөлдөх чадвар бүхий экспортыг дэмжих, импортыг
орлох үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл мөн.
1.2.Төрөөс аж үйлдвэрийн талаар
баримтлах бодлого нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, уул уурхайн олборлох
үйлдвэрлэлээс мэдлэг, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий
болгож, аж үйлдвэрийн бүтцийг төрөлжүүлэн, бүтээмжийг дээшлүүлэх замаар эдийн
засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн цогц зорилтыг тодорхойлоход
чиглэнэ.
1.3.Уул уурхайн олборлох,
баяжуулах үйлдвэрлэлээс бусад үйлдвэрийн салбарууд аж үйлдвэрийн бодлогод
хамаарна.
1.4.Энэхүү бодлого нь Төрөөс аж
үйлдвэрийн талаар баримтлах үндсэн баримт бичиг байх бөгөөд бусад салбарын
бодлоготой харилцан уялдсан байна.
Sunday, August 30, 2015
ЭКСПОРТОД ГАРГАСАН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭ ТЭГ ХУВЬ (“0”)-ТАЙ ТЭНЦҮҮ БАЙХ НООС, НООЛУУР, АРЬС ШИРЭЭР ХИЙСЭН ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТ
Засгийн газрын 2015 оны 337 дугаар
тогтоолын хавсралт
ЭКСПОРТОД ГАРГАСАН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ,
ХЭМЖЭЭ ТЭГ ХУВЬ (“0”)-ТАЙ ТЭНЦҮҮ БАЙХ НООС, НООЛУУР, АРЬС
ШИРЭЭР ХИЙСЭН ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТДОТООДЫН ҮЙЛДВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХ ЧАНАР, СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН БАРААНЫ ЖАГСААЛТ
Засгийн
газрын 2015 оны 336 дугаар
тогтоол
ДОТООДЫН ҮЙЛДВЭРЭЭС ХУДАЛДАН
АВАХ ЧАНАР,
СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН
БАРААНЫ ЖАГСААЛТ
1. Бүх төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүн:СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН
БАРААНЫ ЖАГСААЛТ
1.1. Ном, товхимол, газрын зураг, ухуулга сурталчилгааны хуудас болон тэдгээртэй төстэй хэвлэмэл материал;
1.2. Сонин, сэтгүүл болон тогтмол хэвлэл;
1.3. Ном, зургийн буюу будах зориулалттай хүүхдийн ном;
1.4. Хэвлэмэл буюу зурагтай ил захидал, баярын мэндчилгээ, зарлал, мэдээлэл бүхий хэвлэмэл хуудас;
1.5. Бүх төрлийн хэвлэмэл хуанли;
Wednesday, August 26, 2015
Жижиг , дунд үйлдвэр эрхлэгчдийн “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн шалгаруулах 2015” ХӨТӨЛБӨР
Жижиг , дунд
үйлдвэр эрхлэгчдийн
“Үндэсний
нэрийн бүтээгдэхүүн шалгаруулах 2015”
үзэсгэлэн
худалдаа
ЗОРИЛГО: Үндэсний
нэрийн бүтээгдэхүүнийг шалгаруулах, үзэсгэлэн худалдааг зохион байгуулснаар Монгол
орны жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болон хувиараа бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг
олон нийтэд сурталчилан таниулах, худалдаалах болон бизнес эрхлэгчдийн
хоорондын уялдаа холбоо, хөрөнгө оруулагчдад таниулах олон талын ач
холбогдолтой юм.
Tuesday, August 18, 2015
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
|
2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр
|
Улаанбаатар хот
|
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН тухай ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
|
Төрийн ордон,
Улаанбаатар хот
|
ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН
ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН тухай
ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр
|
Улаанбаатар хот
|
ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ
ДЭЛГЭРЭНГҮЙ ХЭСГЭЭР ОРЖ ҮЗНЭ ҮҮ
ЗАРИМ БАРААНЫ ИМПОРТЫН БАРААНЫ ХУВЬ ХЭМЖЭЭГ НЭМЛЭЭ
Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.
Улсын Их Хурал “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр баталж, Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээг батлах тухай УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай 74 дүгээр тогтоолыг гаргасан. Уг тогтоолоор импортын барааны гаалийн татварын хувь, хэмжээг тухайн салбарын бүтээгдэхүүний онцлогийг харгалзан тогтоох эрхийг Засгийн газарт олгосон байна.
Дотоодод үйлдвэрлэж байгаа, импортын ижил төрлийн бараатай шууд өрсөлдөх чадвартай зарим барааны гаалийн албан татварыг нэмэгдүүллээ. Хүнсний болон барилгын материалын зарим бүтээгдэхүүн, тодруулбал өндөг, боловсруулсан махан бүтээгдэхүүн, зайрмаг, цемент, хаалга, цонх, автобус зэрэг 10 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний гаалийн албан татварын хэмжээг 6.5-20 хүртэл хувь байхаар тогтоолоо.
Татварын хэмжээг ингэж нэмэгдүүлснээр дотоодын үйлдвэрийн өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлж, ажлын байр нэмэгдэнэ гэж үзэж байна.
Monday, August 17, 2015
ЖДҮ-ийг дэмжихэд төрийн ямар бодлогыг яаж хэрэгжүүлдэг вэ?
Өнөөдрийн байдлаар жижиг дунд бизнесийг (ЖДБ) нийгмийн дунд
ангийнхан эрхэлдэг бөгөөд энэ нь олон орны эдийн засгийн тогтвортой хөгжлийн
үндэс болж байна. Хөгжингүй орнуудын нийт үйлдвэрийн 70-90 хувийг жижиг дунд
үйлдвэр (ЖДҮ) эзэлж байна.
Тухайлбал, АНУ-д хөдөлмөрлөгч хүн амын 53%, Японд 71%,
Европын холбооны улсуудад ажилтай хүмүүсийн бараг тал нь ЖДБ-ийн салбарт
ажиллаж байна. Гэхдээ Евролын Холбооны улсуудын нэг онцлог нь энд ЖДҮ нийт
үйлдвэрийн дөнгөж хувийг хангадаг ч, нийт үйлдвэрлэлийн эргэлтийн 20%, хүн амын
хөдөлмөр эрхлэлтийн 17 хувийг хангадаг.
Эдгээр орны ДЖБ-ийн салбар юугаараа сонирхолтой вэ? Яагаад
ЖДҮ АНУ болон Евролын хөгжингүй орнуудын эдийн засгийн хөгжилд тийм чухал үүрэг
гүйцэтгэдэг вэ?
Sunday, June 21, 2015
Friday, June 19, 2015
ЗАМ МӨРИЙГ МИНЬ ГЭРЭЛТҮҮЛСЭН МЭРГЭН УХААНЫ ОХЬ БУЮУ
Уналтаасаа ололтыг хай
Уураасаа уучлалыг хай
Зүрхнээсээ зөвийг хай
Өөрөөсөө өөрийгөө хай
Өрөөл бусдаас алдааг битгий хай
Хардалтаасаа хайрыг хай
Харин тэгж чадвал
Амьдарлаас
Аз жаргалыг чи олно
Сэтгэлд сэвгүй хайр гэж байдаггүй
Сэтгэл нь сэвтээгүй хүн гэж байхгүй - Солонго
Нэр төрөө худалдаад баяжихгүй. - Бовенарг
Мөнгөнд дурлах тэр үед хүний “аз жаргал”-г олж харах хайрын нүд нь сохордог. - Б.Энхмандах
Хэрэв хууль ЯРЬДАГ байсан бол хамгийн түрүүнд хуульчдийн талаар гомдол мэдүүлэх байсан. - Галифакс
Thursday, June 18, 2015
БИЗНЕСИЙН арван АЛТАН ЗАРЧИМ
Нэгдүгээр зарчим: Итгэлцэл
Итгэлцэл хэлэхэд амархан хүн бүхний мэддэг зүйл боловч биелүүлэхэд дэндүү хэцүү зүйл. Итгэлцлийг амьдралд бодит зүйл болгон хэрэгжүүлэхийн тулд гэрээ хийх хэрэгтэй. Гэрээ хийх хамгийн амархан арга нь талууд бие биендээ өгье гэдэг сэтгэлээр эхэлбэл ажил урагштай болох анхны алхам. “Би авах юмаа нэгдүгээрт байлгана” гэсэн үзлээр гэрээ хийх гэж оролдвол цаад тал ч бас л өөрийн талд давуу байдал үүсгэх гэж оролдох тул тохиролцох арга байхгүй, байлаа ч нүх цоорхой олж харилцан хулхидаж хулгайлах зүйлээ бодон нойртой хонодоггүй. Аль аль тал нь ийм зүйл бодож хийсэн гэрээгээр нөхцөлдсөн ажил олигтой өнгө төрхтэй байх уу?
Wednesday, June 17, 2015
“Санхүүгийн түрээс ба боломж”
Аж үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхим ерөнхий зохион байгуулагчаар, Зээлийн батлан даалтын сан, Монголын банкуудын холбоо хамтран зохион байгуулагчаар , оролцогч байгууллагаар Төрийн, Хаан, Худалдаа хөгжил, Голомт, Хас, Ариг, Капитал банкууд оролцсон 2015.06.29-ний өдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын “Үзэсгэлэнгийн танхим”-д 10:00 цагаас “Санхүүгийн түрээс ба боломж” сэдэвт арга хэмжээ зохион байгуулж байгаа тул та бүхэн өргөнөөр оролцоно уу. Тус арга хэмжээний хүрээнд:
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид,
Тоног төхөөрөмж импортлогч, дотооддоо тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид
Банкууд
ЗБДСан
Гадаад улс орны тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид, төлөөлөлийн газрууд тус тус мэдээлэл өгч харилцан бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах юм.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас:
51-261583, 99096809, 99901128,
Monday, June 15, 2015
ЖДҮХ сангийн төслийн мэдээлэл 2015 он
Аж үйлдвэрийн сайдын
2015- оны 03-р сарын 25-ны өдрийн 64 тоот тушаалаар батлагдсан ЖДҮХС -н
хөнгөлөлттэй дээл олгох журмыг баримтлан
Орхон аймагт Аж Үйлдвэрийн яамнаас хувиарлагдсан 500 сая төгрөгний санхүүжилтийн хүрээнд 2015 онд олгох Сангийн
Wednesday, May 27, 2015
“Үндэсний нэрийн бүтээгдэхүүн” шалгаруулах шалгуур үзүүлэлт
Монгол улсын нутаг дэвсгэрт байнга байрлан үйл ажиллагаа эрхэлдэг, үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай, Монгол улсад бүртгэлтэй үйлдвэрлэл эрхлэгчдэд хамаарна.
Дараах үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг хангасан бүтээгдэхүүнирйг “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн”-ээр шалгаруулахаар тодорхойлно.









