Danny`s blog
(Bat-Erdene.J)
Tuesday, November 12, 2024
МОНГОЛ ЭМЭЭ НАРЫН ГАР ДООРХ АЛТАН ЖОРУУД
– Буцалсан усанд хужир хийж гар хөлөө дүрвээс шар ус арилна.
– Хооллохын өмнө жамц давстай ус уухуйд хоолны шингэц сайжирна.
– Сулхан давстай ширгээсэн ус олон өгвөөс хүүхдийн гэдэс гүйлгэхийг зогсоомой.
– Чихэнд хорхой орвоос утасны үзүүрт цавуу түрхэж наалдуулж ав.
– Ураг хөдөлвөөс\дутуу төрөх\ таван лан мөнгө хоёр аяга усанд буцалгаж уулгаваас тогтох.
– Түлэнхийд савангийн хөөс түрхэвээс сайн.
– Могой үлд гарваас хоёр үзүүрт нь тамхины бохь түрхэхэд томрохгүй.
– 3 тогооны хөөг 3 аяга усанд буцалгаж нэг аяга болгоод бүлээн уулга. Савны өвчинд сайн
– Амаржсаны дараа халуурахуйд 3 тогооны хүйсний хөө буцалгаж хүйтэн уулгаваас сайн.
– Чихэр өвс чанаж ууваас толгойн өвчин намдана.
-Хөндлөн буюу хөлөөр төрөхүй хийгээд умайд үхсэн хүүхэд эс гарч эх нь үхэтхийхүйд голомтны шороо усанд зуурч цутгаваас даруй гарах бөгөөд тэр хүүхдийн толгойд шороо наалдсан байх нь маш хайхамшигтай бөлгөө.
– Гэдэс хоржигнох, гэдэс ходоод үргэлж өвдөх, огиулах, зогисох, олгойн хий, өтгөн хатах, эс шингэх өвчинд модон аяганд эм хийж гэдсэнд нь тавьж боодог. Монгол хүн хүүхдийн гэдэс зайлахаас хамгаалж аюулхайд нь аяга хөмөрч боодог. Жижиг лонхонд ус хийж бүснээс нь уядаг.
– Хармагийн шүүс түрхвээс үс өтгөн болно.
– Хоолой багалзуур хавдахуйд цавьны булчирхайн нимгэн дээр эрхий дарам газарт 3-4 дахин хүрэндэй \иод\ түрхэхүйд зүгээр болохыг олон үзвээ.
– Хатагтайн сарын хир алдарахуйд усанд хув буцалгаж уулга.
– Шөрмөс тасарсанд цасан чихэр \глюкоз\ ахиухан хийх сайн.
– Ходоодны гал ихэдсэнд \хүчил их\ -д мах шарж идэх, хүйтэн ус тустай.
– Тосонд хүхэр хайлж бүлээн болгоод түүхий яр боовоос эдгэрэх.
– Хамрын цус эс тогтвоос хүхэр нухаж гуурсаар үлээвээс тогтоно.
– Нярай хүүхэд шөнө уйлах аваас зулын бадам хөхөнд түрхэж хөхүүлбээс сайн.
– Тарваганы гамшиг өвчтөнд холилдвоос архи ууж явбаас үл халдах сайн.
– Хор идэж хордсонд хүйсий нь архиар угаагаад, архи ус хольж уулгаваас сайн.
– Чихэнд шавьж орвоос архи, сүү, ус аль болохыг тусаахуйд сайн.
– Чихэнд хорхой орохуйд архи дусааваас гадагш гарах, шар тос дусаахад дотор нь үхдэг.
– Хожгорт шар харгайн тос, баавгайн тос түрхэх эм.
– Ингэний сүүнд хужир хийж ахарын эсгийд шингээж боовоос хөл гарын шар ус арилна.
– Гар хөлийн шар усанд сайн хужиртай усанд утаатай шар эсгий чанаж бүлээн боовоос сайн.
– Өтгөн хатваас ар үр давс хоёрыг буцалгаж өгөх буй.
– Өрөмний цөцгийд давс хольж түрхвэл хамарт гарсан яр эдгэнэ.
– Айргийн тосонд давс хольж түрхвээс хамарт гарсан яр арилмой.
– Шүд тэсэхүйеэ бэрх өвдвөөс чинжүү давстай хольж зууваас маш сайн.
– Утаагүй галд түлсэн хөх давс шар тосонд найруулж түрхвээс биед гүвэрүү гарсныг анагаана.
– Шар тосонд сонгино нухаж хийхүйд \хошногоор\ өтгөн хатсаныг гаргамой.
– Сонгины цоор сайн хольж чих бөглөвөөс дүлий эдэгмүй.
– Цуунд дүрсэн сонгины хальс тавьж боохойд хөлийн эвэр арилмой.
– Үр үл тогтоогч эхэд тарианы шөлөөр махны үнс даруулж уулгаваас хүүхэд удаж олоод төрсөн нь тогтох буй.
– Хүний өлөн шээсэнд улаан тамхи зуурч түрхвээс хүн, малын хамуу эдгэх сайн.
– Цагаан гүүний сүүнд арц буцалгаж шавшваас хөл гарын шар ус арилна.
– Цавуу дарь хоёрыг найруулж түрхвээс могойн яр эдгэнэ.
– Шар тосонд шүдэнзний толгой найруулж түрхвээс хувилсан шарх эдгэнэ.
– Архинд тогооны хөө найруулж уухуйд нярайлсны дараа цус алдахыг зогсоомой.
– Тогооны хөө зөгийн балаар найруулж буцалсан усаар даруулж ууваас хоолой хавдахыг анагаана.
– Хүхрийг шүлсэнд зуурч түрхвээс архины хороор хамар улайсныг эдгээнэ.
– Шар тосонд хүхэр найруулж түрхвээс хожгор толгойд үс ургана.
– Ямааны тархинд цасан чихэр\глюкоз\ найруулж ууваас шөрмөс тасарсаныг эдгээнэ.
– Шар тосонд глюкоз найруулж түрхвээс хөлдөж шархласныг эдгээнэ.
– Эрийн шээсэнд хусны хальс дэвтээж уухуйд сарын тэмдэг хаагдсаныг ирүүлмой.
– Таван салааг хойлигийн шөлөөр даруулж уухуйд ходоодны шарх анагаах тустай.
– Ямааны сүүнд цагаан төмс чанаж уухуйд цайвар хаванг хөөж дотуур хөөрлөг дарагдах сайн.
– Сайн архинд нэг жин буудайн гурилын исгэвэр зуурч чанаад шаарийг нь шүүж орхиод архийг нь сарын тэмдэг ирсэн орой нэг аяга, маргааш үдийн хэрд нэг аягыг, нар гарахад нэг аягыг тус тус уулгаваас үр таслах хүсэл нь 50 нас хүртэл найдвартай биелэх болно.
– Улаан манжингийн шүүс зөгийн балтай найруулж уулгаваас дотуур хөөрлөг дарахдаа маш сайн.
– Зөгийн баланд жүрж найруулж худгийн хүйтэн усаар даруулж уулгаваас хоолойн хавдар эдгэнэ.
Ардын эмчилгээ
Бөөрний архаг өвчинд: 7 ширхэг чандагны баас хандалж уух мөн
Зэрлэг цахилдагны шар цэцгийг дөрөвдvгээр сарын 15-20 ний vед 3-9 ширхгийг нэг өдөр зажлан шvvсийг залгих сайн.
Шээс элбэгшихэд: Чихэр өвсний ханд уухад сайн
Цусны даралт байнга ихэсдэг хvнд: Залуу загын vнс тооройн буулт, сайн чанарын буудайтай хамт буцалгаж /нэг литр усанд гурван халбага vнс, нэг халбага хужир/ хийнэ. Олон дахин шvvгээд өдөрт гурав хувааж гурван удаа ууна.
Бамбай булчирхайн томорсныг: Чонын хэлээр 3-7 удаа шөнө бvр хөхvvлбэл сайн.
Хоол шингэхvйд:
Тас, ёл, хар галууны хоолой идвээс сайн нөлөөтэй.
Цусны даралт ихэсвэл: Цагаан тvрvvний ишийг нь цэвэрлээд хөлийнхөө уланд долоо хоног дэвсвэл даралт буурдаг. Мөн зэрлэг шар төмсийг ингэний сvvнд буцалгаж уухад даралт буурна.
Уушгины архагшсан /хvнд/ өвчинд: Эхээсээ төрмөгц vхсэн /сvvгээ амлаагvй /ишигний уушгийг дангаар нь нь буюу ишигний өвчний тантай хамт идэж, ууж хэрэглэвээс сайн. Мөн зэс саванд тараг хийн удааж балыг нь шингээж уух буюу уушгиа гаднаас нь хавтгай зэсээр хөхvvлэх сайн.
Уушги цоорсонд: Туйпланг аливаа архагширсан өвчинд эрт дээр vеэс хэрэглэж байжээ.
Хоол vл шингэхэд: Чонын ходоод хэрэглэвээс сайн
Цусны өвчинд: Шvр /улаан/ -ийг бага бага хэрэглэхэд vр дvн сайтай. Мөн шинэхэн ургасан халгайгаар ханд бэлтгэж уувал сайн.
Цус тогтооход: Алтан ургамал хэмээн ургамал сайн
Цөсний хvvдийн үрэвсэл, суулгалт, цус алдалтыг эмчлэхэд: Сөд өвсийг хэрэглэдэг
Хорт хавдар ходоодны vрэвсэлийг эмчлэхэд: Хус модны онгил /зача/ гэдэг vvгээр өтгөн ханд бэлтгэж уулгаж эмчлэхэд сайн.
Зvрхний өвчинд: Задыг хоол хvнсэндээ амт оруулан хэрэглэвэл сайн.
Зvрхний өвчнөөс шалтгаалсан хаванд: Бугын хуучин ясан эврийг шатааж vнсийг нь буцалгаж уувал сайн. Мөн Тарваганы хатаасан тархи, шар шувууны махны шөл хэрэглэвээс vр дvнтэй.
Нарийн өвчинд /улаан хоолойны/:
А.Загасны хатаасан мах гаансаар татах тустай.
Б.Сохор номингийн махыг шалз чанаад шөлийг нь уух vр дvнтэй.
В.Элээ шувууны мах,цөс идэж уух сайн
Г.Болзлогын шөл өгвөл хоол ордог.
Д.Хус модны онгилоор ханл бэлтгэж ууваас сайн
Ходоодны хорт хавдарт:
A.Хойлгийн мах цус хэрэглэх шинээр нь
Б.Зэрлэг гахайн баас, алтан гагнуур, таван салаа мэт орсон тан уух.
B.Шаргалжуутын хар хадны /өттэй/ рашаанаас ууж өтийг нь залгих зэргээр дээрх эмчилгээнvvдийг зэргэцvvлэн жилд хоёр удаа эмчилгээ хийж цаашид жил бvр эмчилгээг хийвэл сайн.
Элэгний архаг өвчинд: Шаргалжуутын Лхамын рашааныг /бар vр/-тэй хамт хэрэглэвээс сайн.
Элэгний хатууралд: Элээний элэг маш сайн
Уйрагжин
Уйгур үсэг
Босоо уйгур үсгийг Их Монгол төр халх түмний дээдэс Хэрэйд, Найманаас авжээ.
Уйгурууд VIII зуунд Сири-ээс эрт үедээ христийн шашин авсныг гэрчлэх доорх бичээс Турфанаас дорношоо орших Булаик суурингаас олджээ.
Уг бичээст Вифлеемийг – Бидильхим; Иродыг – Иродис хан; Мессия –Мсиха гэж бичжээ. Уг бичээст уйгур гэх үг байхгүй боловч судлаачид уйгурын бичээс гэнэ. СИЭ ТББ-ын судлаачид энэ сэдвээр хийсэн судалгаагүй тул энэ удаа байгаа материалыг хүргэнэ.
Плано Карпины "Монголуудын түүх" номондоо "Чингис хаан хэсэг завсар авсны дараа бэлтгэлээ базаж Гуирын нутаг руу дайтахаар морьдов; тэр хүмүүс - христийн шашны несториан урсгалтан; тэр тэднийг дайрж эзлээд урьд бичиг үсэггүй байсан Татарууд [Хамаг монголууд] тэдний үсгийг авч Монгол үсэг гэж нэрлэх болвой" гэж бичжээ. Плано Карпины Хэрэйдийг Гуир гэж бичжээ. Тэгэхээр Хамаг монголууд үсэг бичгээ христийн шашны неосторян урсгалтанаас авжээ.
Рубрук Бэш балга хотын уйгурууд нь умарын загалмайтан мал аж ахуйтан, исламын шашинт саррацин хоёр холилдож үүссэн ард түмэн гэдгийг хоёргүй санаагаар хэлжээ. Уйгурыг бүрдүүлсэн загалмайтнууд нь умаршаа Хархорины эргэн тойрон бэлчээр дагаж аж төрж буйг тэр бичжээ. Рубрукын энэ хэсэг халх түмний түүхэнд маш чухал учир эхийг нь уншина уу.
Рубрук Дорны улсаар аялсан номондоо: “Дурьдагдсан Югурууд нь загалмайтан, саррацин [ислам шашинт ард түмэн] хоёрын холиос [ирлийз] бөгөөд миний бодлоор буюу хувийн минь дүгнэлтээр тэд "ганц бүтээгч"-ийг [God; Бог] шүтнэ.
Тэд Чингис хаанд дагаар орсон хотуудад амьдарч байсан бөгөөд тэдний хаанд тэр [Чингис хаан] охиноо өгчээ.
Нөгөө Каракарум (Хархорум) тэдний нутагт оршдог бололтой бөгөөд мөн Пресвитер Иоан хаан болон түүний дүү Унка-гын (Ван хааны) газар тэдний нутагийг тойрон хилэлдэг ажээ.
Сүүлийх нь умаршаа бэлчээр дагаж, Уйгурууд өмнөшөө ууланд аж төрнө. Үүнээс Моалууд (Монголууд) тэдний үсэг бичгийг авч, уйгурууд тэдний гол бичигчид бөгөөд бараг бүх неосториан шашинтан үсэг бичигтэй” гэж бичжээ. Тэр Хархоринг уйгурын газар ус гэж хэлж байна. Мөн несториан шашинт Хэрэйд Ван хааныг Рубрук уйгурт оруулж, несториан болгон Уйгур бичиг мэднэ гэж тэр бичжээ. Неосторян шашинт уйгурууд нь халх түмний дээдэс тул монголууд халх түмний дээдсээс буюу неосторян шашинт Хэрэйд, Найманаас үсэг бичгээ авжээ.
Пресвитер Иоана хааны тухай хэдэн үг: Пресвитер – загалмайтан шашинтны ахлагч гэх ухагдахуун. Өтүгүн нутагт мал аж ахуйтан, загалмайн шашинт Пресвитер Иоана хаан гэгч нэр хүндтэй хаан аж төрж байжээ. Түүнийг зарим судлаачид “Онг” болон “Иоан” хоёр ижил дуудаглагтай учир Хэрэйдийн Онг буюу Ван хаан байх гэж таамаг дэвшүүлжээ.
Рубрукийн бичсэн газар нутгийн баримжаагаар Пресвитер Иоана хаан нь шашин төрийг хослуулж барьсан, эрт үеэс загалмайн шашин дэлгэрсэн Хэрэйдийн хаан, эсвэл Найман хаан байх магадалтай. Мөн Эрт үедээ Хэрэйд, Найманы ард түмэн нэг захиргаанд байх үеэс алдаршсан нэгэн хаан байх магадалтай гэж энэ сэдвээр өөрийн судалгаагүй СИЭ ТББ-ын судлаачид бид таамаглаж байна.
Несториан (НОТ-ын 386-451) нь Констатнинополь дахь нэгэн сүмийн тэргүүн сири хүн байжээ.
Уйгурууд Бэш балга-д очсон баримт
Хуучин Тан төрийн бичиг номд: “Арван таван аймаг баруун тийш Хэ ло луд (Харлагад) очив. Нэг нь Ту фанд (Турфан-өнөөгийн Шинжаан Уйгурын өөртөө засах орон, Турфан тойргийн хот) очив. Нэг нь Ан шид очив” гэж 836-р онд Киргизууд ирж Уйгурын орд балга хотыг шатааснаас болж зугтсан зарим уйгур аймгийг бичжээ.
Бэшбалик хотын туйр БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны Джимсар хошуунд бий. Доорх зургыг харна уу.
Хамаг монголууд XIII зууны эхэнд үсэг бичиггүй байсныг Жүвэйни, Рашид, Плано Карпины, Рубрук дөрөв баталжээ.
Дүгнэлт: Халх түмэн НОТ-оос урьдах 209-р оноос буюу Хүннү төрөөсөө өнөөг хүртэл 2233 жил үсэгтэй бичигтэй аж төрсөөр байна. Хамаг монголууд үсэг бичгээ XIII зуунд халх түмний дээдсээс тухайн үеийн неосториан шашинт, өөрсдийгөө албан ёсоор Хэрэйд, Найман гэх боловч заримдаа югур, гуир гэж нэрэлж байсан ард түмнээс үсэг бичгээ авжээ. Бид Хүннүгийн хойчис халх түмний түүхийг Монгол төрийн түүхэнд нууснаас болж 2233 жилийн үсэг бичгийн соёлтой ард түмэн гэдгээ олж харсангүй байжээ.
Wednesday, June 17, 2020
2020 оны сонгууль... судлаач ингэж хэлсэн байна....
ЭНЭ
ЖИЛИЙН СОНГУУЛЬ БА ТҮҮНИЙ ЭРГЭН ТОЙРОН
Найм
дахь удаагийн буюу 2020 оны сонгууль олон мандаттай томсгосон мажиратор
хэлбэрээр явагдана. Энэ нь Монгол Улсын хэмжээнд жижиг 76 тойрогт хуваагддаг
байсныг томсгоод 29 том тойрогт хуваасан гэсэн үг. Өөрөөр хэлбэл тухайн
тойргийг томсгосноор сонгогчдын тоо ихэсч, 2-3 мандаттай болохоор сонгогчид
мандатын тоогоор хүн дугуйлах хувилбар бөгөөд сонгуулийн тогтолцооны хувьд
хамгийн муу сонголт.
2008
онд эл тогтолцоогоор яваад үр дүнд нь сонгогчид санал нийлэхгүй эсэргүүцэж
долдугаар сарын 1-ний харамсалтай үйл явдал болсон.
Сүүлийн үеийн судалгааг харахад, сонгогчдын дийлэнх нь цэвэр шинэ
хувь нэр дэвшигчдийг дэмжинэ гэсэн байна. Энэ нь өөрөө сонгогчид хуучин
удирдагчдаас ямар нэгэн үр дүн олж хараагүйг илтгэж байгаа юм. Товчхондоо
сонгогчдын бодол сэтгэхүй, хандлага өөрчлөгдсөн. Тэр бүү хэл сонгуулийн үеэр
хар пи ар, нэгнээ гүтгэдэг, мөнгө тараадаг, царцаа нүүлгэдэг арга барилаа
өөрчлөх хэрэгтэй болсныг судалгаа харуулж байна. Өмнө нь сонгуулийн
төлөвлөгөөг зөвхөн мэдрэмж, туршлага дээр суурилж стратеги нь хийгддэг байсан
бол энэ удаагийн сонгуулийг мэдлэгт суурилсан цэвэр тунгалаг өрсөлдөөнийг
дэмжсэн стратегийг боловсруулан ажиллах нийгмийн захиалга үүсээд байна.
Ингэснээр улс төрийн сонгуулийн шинэ соёл төлөвших, улс төрчдийн үргүй зардал,
эрсдэл буурч, зорилгодоо хүрэх магадлал нэмэгдэх, санхүүгийн оновчтой
зарцуулалт бий болох гээд олон эерэг үр дүнг хэлж болно. Улс төрийн үйл
ажиллагааны хувьд тасралтгүй, тогтвортой болж сайжирна.
Энэ жилийн сонгуулийн тогтолцооны сул тал. Олон мандаттай
томсгосон мажиратор тогтолцоог ямар тохиолдолд сонгодог гэхээр, эрх барьж
буй нам нь ялах магадлалаа өндөр байлгахаар тооцсон сонгуулийн стратеги
болчхоод байна. Энэ нь эрх барьж буй намын хувьд сонгож болох хамгийн сайн
сонголт байж мэдэх ч улс орон, иргэдэд бол сайн биш. Бүүр сонгодог ардчилалтай
орнууд болох Америк, Герман, Англи, Япон зэрэг орнуудад олон мандат бүхий
томсгосон мажиратор тогтолцоо сул тал ихтэй тул хэдийн татгалзчихсан. Одоо
хэрэглэгдэж тогтолцоонууд дотроос хамгийн муу хувилбар гэсэн үг. Харамсалтай нь
эрх баригчид ухралт хийсэн сонгуулийн хууль баталсан нь дахиад иргэд,
сонгогчдынхоо хүсэл сонирхлын эсрэг үйлдэл хийчихлээ. Шууд хэлэхэд цэвэр
өрсөлдөөнийг боомилж, бодлогын өрсөлдөөнд оролцох танигдаагүй шинэ залуу улс
төрчид, эмэгтэйчүүдэд хаалт болсон шийдвэр юм.
Тогтолцооны хувьд муу хувилбарыг мэдсээр байж ялах магадлалаа
бодож нийгмийн захиалгын эсрэг хийж буй амьд үлдэх гэсэн арга. 1992
оноос хойших долоон сонгуулийн үр дүн үүнийг харуулж байна. Нэг нам дараалаад
дахин олонх болсон тохиолдол байхгүй. Тэр дүр зургаараа ч эд нар томсгосон
тогтолцоог сонгохоос өөр аргагүй байсан гэж хувь хүний зүгээс үзэж байгаа. Сөрөг хүчин хэчнээн эсэргүүцээд ч
дийлсэнгүй 65 хүч түрэн баталсан.
-СОНГУУЛИЙН СТРАТЕГИ
ГЭДЭГ НЬ: дахин
давтагдашгүй, цор ганц санааг гаргаж ирэх, өөр байх, оновчтой байх, тасралтгүй
ялгарах шинж чанар бүхий үйл явц ажиллагааг л хэлээд байгаа юм. Одоо бол
улстөрийн намуудын сонгуулийн стратегийг хэн хийгээд байна гэхээр мэдрэмжтэй,
туршлагатай гэгдэх үе үеийн намын лидерүүд хийж байна. Эд нараас мэдрэмж бас
туршлага гарна. Туршлага бүр сайн байдаггүй. Туршлага бол өөрөө алдааны
цуглуулга. Манай туршлага бүхий улс төрчдийн мэдрэмж нь нөгөөх л хар пи ар,
харлуулалт, гүтгэлэг, мөнгө тараах, царцаа нүүлгэх. Гаршсан арга, туршлага нь
энэ. Ингэж сонгуулийг удирдаж байгаа нь өөрөө сонгууль ийм явдаг гэдэг
ойлголтыг нийгэмд үүсгэчихсэн. Сонгуулийн технологи энэ юм байна гээд улс
төрчид нь ойлгочихсон. Энэ бол хатуу үнэн.
Гэтэл нийгмийн захиалга иргэд сонгогчид судалгаа,
мэдлэгт суурилсан зөв стратеги төлөвлөлт бүхий цэвэр тунгалаг өрсөлдөөнийг
хүсч байна.
Томсгосон тойргийнхоо онцлогоор бол хэцүү. Гэхдээ нийгмийн
захиалга бол эрэгтэй улстөрчдөөс уйдсан байна. Эрчүүдийн давамгайлал,
манлайллаас уйдсан. Эмэгтэйчүүдийг сонгох магадлал бас өндөр. Эмэгтэй лидерүүд
гарч ирэх бүрэн боломж байгаа. Харамсалтай нь хоёр том нам болон бусад намуудад
эмэгтэй лидерүүд цөөхөн байна. Сонгууль өөрөө маш хатуу байдаг. Тиймээс
эмэгтэйчүүдээс хатуу чанга байх, тэр ирж байгаа дайралт мессежийг даваад гарах
сэтгэлийн тэнхээ шаарддаг учраас түүний ард гараад үлдэх эмэгтэйчүүд маш цөөхөн
санагддаг. Энэ жилийн сонгууль медиа талдаа болно. Тиймээс залуучуудын идэвх
оролцоо ч нэмэгдэнэ. Шинэ үеийн сонгуулийн технологи ашиглан, цэвэр өрсөлдөж,
бодлогын мэтгэлцээн, үнэнд ойр шийдэл гарц яриад тэр нь хэмжигдэхүйц байвал
залуучуудын сонгуулийн идэвх нэмэгдэнэ. Залуу шинэ нэр дэвшигчид үүн дээр
нэгдээсэй гэж хүсч байна. Ингэж чадвал бид стратегийн маш том нөөцөө сонгуульд
оролцуулж, саналыг нь авч чадна. Хуучин улс төрчид үүнийг хийхгүй хийсэн ч
сонгогчид хүлээн авахгүй.
Олон мандаттай томсгосон мажоритар тогтолцооны онол нь өөрөө нэг
нам дийлэнх олонх болох магадлал тун бага. Тухайн гурван мандаттай тойрогт
15 хүн байхад эхний гурван хүн л гарна. Нөгөө л нэг уламжлалт сонголт,
сэтгэлгээгээр хоёр том намаа нэг, хоёрт дугуйлчих хандлага гарна. Гурав дахь нь
нийгмийн захиалга байх боломжтой. Шинэ залуу улс төрчид, эмэгтэйчүүдэд маань
гурав дээр гарч ирэх боломж байна. МАН, АН дангаараа, МАХН хоёр намтай
эвсээд, ШИНЭ эвсэл нь орж ирээд, ХҮН нам “Электорат” хөдөлгөөнтэй эвсээд таван
цул эвсэл болчихлоо. Тэгэхээр хоёр мандаттай тойрогт нийгмийн захиалга хэцүү
харагдаад байна. Одоо мөрийн хөтөлбөрөөрөө ялгарсан стратеги явуулах ёстой.
Гэтэл мөрийн хөтөлбөрөө танилцуулсан намуудад ялгарах, онцгой байх шинж чанар
буюу тэдэнд ямар ч стратеги алга. Хэрэгжих боломжгүй, тооцоо судалгаагүй
амлалтууд сонгуулийн ирцийг бууруулах, нөгөө стратегийн нөөц бүхий 18-35 насны
залуучуудыг 63,7 хувийг сонгуульд оролцохгүй байх хандлага руу түлхэчихэж
байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ хандлага хуучин улстөрчдийн амьд үлдэх башир
арга шүү. Тиймээс шинэ залуу улстөрчид цэвэр тунгалаг өрсөлдөөнд нэгдэж, бүтэшгүй
боломжгүй амлалтуудаа зогсоож, судалгаа, мэдлэгт суурилсан боломжит юмнуудаа
ярьж шинэ үе гэдгээ нотлох хэрэгтэй байна.
Жуулчны хөтөч, тайлбарлагч нарт тохиолдсон хөгтэй явдлууд
· Хөдөөний хүүхнүүд их ганган дандаа нүүрээ
буддаг гэлээ нэг нь. Би ч нээх тоосонгүй. Маргааш өглөө нь айлын эмээ нүүрээ
будаад, учиргүй уруулын будаг түрхээд байхаар нь хайчих юм бол гээд хараад
байсан чинь, гараад ямаагаа саасан гэж яриад бөөн инээдэм.
· Говьд явж байхад нэг жуулчин та нар ямар ч
замын тэмдэг тэмдэглэгээгүй газраар, GPS-хэрэглэхгүйгээр яаж яваад очих газраа
олоод ирдэг юм гэж гайхан асууж байсан. Тэгэхээр нь манай жолооч нарын толгой
дотор тэр GPS чинь суучихсан байдаг юмаа гэсэн чинь нээрэн л тиим юм уу даа
гээд санаа алдаж билээ.
· Аялал эхлээд Улаанбаатараас дөнгөж гараад
Баянцогт хавьд л явж байсан байх. Гэнэт нэг франц эмэгтэй жуулчин маань уйлаад
эхэллээ... За юу нь болохоо байсан юм бол доо гэж халгаж, халгаж юу болов
зүгээр үү гэтэл "Би амьдралдаа анх уаа ийм олон адуу нэг дор
давхилдаж байгааг харж байна. баярлаад уйлчихлаа" гэж билээ.
· Үдийн хоол идэх зуур жолооч маань мотороо
гаргаад ирлээ, жуулчид ухаан алдах нь холгүй. Одоо ингээд аялал дууслаа гэж
бодож ам руу нь хоол ороогүй гэсэн. Одоо ингээд л аялал дуусах нь гэж бодох
хооронд жолооч мотороо цэвэрлээд буцаагаад боочихов. Нөгөө хэдэн жуулчид гайхах
бишрэх уйлах дуулах баярлах дээрээ тулж билээ.
· 2005 онд хотод мотоциклтой 2 гадаад нөхөртэй
зам дээр таараад, ард нь бичсэн байсан вэбээр нь дамжиж холбогдон оройжин буу
халж суусан юм. Замын замын хууч хөөрөөд Өлгийгөөр орж ирсэн гэнэ. BMW
мотоциклтой явсан. Шаварт суугаад гаргаж чадахгүй байсан хөдөөний залуучууд
ирээд холд гэж дохиж зангаад чирч татаад гаргаж өгсөн гэсэн. Гэвч мотор
нь асаагүй гэнэ. Юу гэхийн зуургүй малчин залуус задлаад эхэлж. Боль гэж
хэлмээр байвч нутгийнхнаас айгаад яаж ч чадахгүй шаналж байтал өнөө хэдэн
залуус засаад асаачихаж. Нөгөө хоёрын нүд нь орой дээрээ гарчихсан BMW-ийн
мотоциклыг засч чаддаг хүн тэр бөглүү хөдөөд яагаад морь унаад архи уугаад явж
байна аа гэж билээ.
· Нэг малчныд буулаа. Малчин эрээс Шинэ Зеланд
малчин жуулчин хэдэн адуутайг нь сонирхлоо. 2 азарга адуутай гэхээр нь би
40-50-иад юм гэж хэлж өглөө. Тэгтэл жуулчин маань бүр толгой сэгсэрснээ хөөх
тийм олон адуу ч ёстой их зарлагатай. Би 4 морио дийлэхээ болиод 2-ыг нь зарсан
гэв. Малчинд хэлтэл бөөн инээдэм боллоо. Малчин мөнөөх эрээс өөр ямар малтайг
асуулаа. Нөгөөх маань 5000 гахайтайгаа хэлсэнд малчин эр бүр гайхаад арай л
"уначихсангүй". Гахай ч хэцүү юм байна лээ. Манай 5 гахай талаар нэг
тарж гүйгээд цуглуулах гэж их юм болдог. Яаж тэр 5000 гахайгаа хариулдаг юм бол
гэж билээ. Нутаг нутгийн баячуул аа гэж....
· Нэг удаа 2 австрали эмээтэй бүтэн 7 хоног
явсан, жолооч ах Жавхлангийн ганц СД-тэй. "Ээжийн чанасан цай" дууг
эргүүлж сонссоор байгаад, дууны утгыг хэлэхэд эхлээд их гайхаж байснаа дараа нь
Монголчуудын эцэг эх, байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлийг биширч, дууг нь дагаж
аялдаг болоод хоёулаа С.Жавхлангийн хэд хэдэн СД аваад буцсан даа.
· Солонгос жуулчид эхлээд хонь ямаа харахаараа
өхөөрдмөөр хөөрхөн эгдүүтэй гэдэг юм. Харин хорхог идсэнийхээ дараа харахаараа
тэднийг идвэл амттай даа гэж боддог болчлоо гэж ярьж инээлдээд байдаг.
·
Наадмаар ирсэн нэг
нөхөр тугтай давхиж яваа машиныг хараад ихэд сэтгэл хөдлөсөн гэнэ. Мань хүн
морь унахаар очихдоо солонгос монголын далбаа барьчихсан, та энэ хоёрыг чихэнд
нь унахгүйгээр тогтоогоод өгөөрэй гэж билээ.
·
Гадаадын жуулчидын хөтөч нараасаа хүсэж
байсан хөгжилтэй хүсэлтүүд:
·
Хорхогны даралттай тагтай бидон миний араас
аваад явуулаарай гэж захиж байв. Хүсэлтийнх нь ёсоор Нарантуулаас аваад
явуулсандаа... одоо карентинд хорхог хийгээд идэж байгаа биз.
·
Япон жуулчидтай хөдөө яваад тэгсэн нойл яваад
алга болчихсон ирдэггүй . Бас харагддаггүй . Дөхөөд очсон ккк хөдөөний модон
нойлийн гишгүүр банзан дээр хөлөө жийгээд суучихсан босож чадахгүй ГАЦСАН
байлаа гэж ккк . Бараг 20 - иоод жилийн өмнө ккк модон жорлонд явган сууна
гэдэгийг мэддэггүй байсан юм билээ ккк тэр нь ядаж шинэ нойл байсан болохоор
банз нь ч шинэ тулдаа гайгүй өнгөрч билээ ккк
·
2 жуулчин тэмээ худалдаж аваад говиор өөрсдөө
аялна гээд тэмээгээ арай гэж олоод худалдаж аваад явсан. Тэгээд тэмээгээ суулгаж,
босгож чадахгүйгээ мэдээд тэрийгээ 2 хужаа мотоциклээр тулаад тэр шөнөдөө
нэгийг нь хулгайд алдаад 1 мототой сундлаад хот орж ирсэн байдын.
·
Сарлагны толгой авч явна гээд сүйд болсон,
хилээр яаж гаргахав дээ
·
Цагаан зээр хармаар байна гэхээр нь 10 гаран
мянгыг харуулчлаа, чоныг нь бас харуулчлаа, аргал янгир хармаар байна гэхээр нь
бас үзүүлчлээ, зэрлэг гахайтай таарлаа, бас 6 зүйлийн тогорууг нь үзүүллээ,
тэгсэн 5жи идмээр байна гэхээр нь олоод өглөө, хотод очоод хамт караокедий
гэхээр нь ёсоор болголоо тэгсэн адаг сүүлд нь манийгаа аваад явах гэж байдаг
байна ш дээ, намайг аваад явмаар байна хамт явчаач гэж авсан (энийг бичсэн хүн
нь эрэгтэй)
· Тайгад оччихоод АТМ байгаа юу гэж асуусан
· Монголчууд үхрийг ганц цохиод унагадаг гэсэн
би ч чадна гээд 2 хуруугаа хугалсан хүн мэднэ (бразил)
· Нэг баазын хананд өлгөсөн зургийг худалдаж
авна, яг энэ зураг л надад таалагдаж байна гэж зүтгээд... Нөгөө зураг нь ядаж
байхад “.... жуулчны баазын хамт олонд дурсгав ... он” энэ тэр гэсэн бичигтэй.
· Саалийн сандалыг нь худалдаж авч байсан
· Мишок бас ор байсаар байтал шуудайтай ноосыг
дэлгэж унтана гэж зүтгэсээр байгаад унтсан байдгын. Явах өглөө нь ноосноос
сувинер болгож хэсгийг аваад явсан
· Таг хөдөө очсоноо пизза хүргэлт захиалаад өг
гээд нэхэж байсан солонгос үнэхээр аймар байсан шүү.
· Олон жилийн өмнө нэг охин манай жолоочд
дурлаад(жоохон гүзээтэй) тэр гэдэс нь таалагдаад байна тэвэрч үзмээр байна гэж
билээ. Хүсэлтийг ёсоор болгосон нь гай болж захиа зураг хэсэг зөөсөн санагдах
юм. Шолбойсон юм байх юм бодсон гоё хатуу гэдэс байна гэсэн хаха
· Америк гэр бүлтэй говь яваад. Эхнэр нь дан
цагаан мах иддэг. Нөхөр нь хөдөө айлд очоод тайлбарлаж бгаа юм. ” Манай эхнэр 4
хөлтэй л биш бол юуны ч мах иддэгГэхээр малчинд орчуулаад өгсөн чинь малчин
гурван хөлтэй ямаа заагаад ” энийг идэх үү” гсн чинь их сандарч билээ.
·
Дээхэн үед аяллын жолооч нар говийн аялалд явахаараа майктай юм уу эсвэл
шалдан цээжээ гаргаад яваад байдаг байсан. Та цамцаа өмсөөч гэхээр халууцаад
байна гээд үгэнд ордоггүй байлаа. Нэг удаа хэдэн гэй франц жуулчинтай явж
байсан, нөгөө хэд хөтлөлцөөд л үнэсэлцээд л... Тэрэнд нь Монгол жолооч нар
дургүй пээ паа болоод л. Тэгхээр нь эд нар та нарын мө.өмийг ямар гоё юм гээ л
хоорондоо яриад явна гэсэн п... болоо л явцан. Түүнээс хойш нэг ч удаа цамцаа
тайлаагүй л юмдаг ккк.
·
Нэг израйл асуудаг юм. Монголчууд холын зочиндоо эхнэрээ өгч хонуулдаг үнэн
үү, үнэн бол энэ айлын эхнэртэй хонож үзмээр байна гээд. Дөнгөж гэрлэсэн
залуухан айл байсан, эхнэр нь тун хөөрхөн цагаан шар хүүхэн байсан. Монголын
тухай маш олон худал мэдээлэл байдгын зах зух нь гэж хэлж өгсөн.
·
Шанхын хийдэд заавал хононо гэж зүтгээд тэгээд хонуулсан даа
·
Ази жуулчин хүндэрсэнийхээ дараа онжигоо заавал усаар шүршиж цэвэрлэнэ гээд
байдаг арга бараад жижиг усны савны тагыг цоолоод дэлгүүрээс наалдан пад гуурс
авч наагаад нэг гар ажиллагаатай шүршигч хийж өгч билээ. явталаа хэргэлсэндээ
хөөрхий
·
Солонгос
хосууд гэр судалж баахан юм асууж байснаа ер нь хүүхэд яаж хийх вэ хаана яаж
гэж эсууж билээ ккк
Tuesday, December 26, 2017
Илтгэх урлагийн тухай үндсэн ойлголт
-сайхан ярих /сонсголонтой, дууны өнгө аяс , чанга сул, ритм г.м/
Зөв сайхан илтгэж ярих онолыг эртний Грект Реторика гэдэг байсан бөгөөд энэ үгнээс Ритор, Оратор, Лектор гэдэг үгс бий болсон. Эндээс үгээр зэвсэглэж, оюуны их хурыг буулгадаг уран илтгэгчийг Лектор гэж нэрлэдэг болжээ.
Илтгэх урлаг бол мянга мянган хүний оюун ухаан, зүрх сэтгэлийг эзэмдсэн үгийн, харилцааны их эрчим хүч юм. Илтгэх урлаг үгнээс үг, санаанаас санаа, ярианаас яриа төрүүлдэг ухаарал дамжуулдаг ухаан. Илтгэх чадвар хүнийг хөгжүүлж, өөртөө итгэх итгэлийг бий болгож, өөрөө өөрийгөө таньж мэдэн бусдад үзэл бодлоо нээхэд тусалдаг. Илтгэх урлаг бол өөрийгөө төдийгүй бусдын үйл хөдлөлийг таньж мэдэх мэргэн чадварт суралцуулдаг. Хаана ч, хэзээ ч өөрийн үнэнч хамт олонтой, бусдын хайр хүндлэлийг хүлээсэн, манлайлагч нэгэн болохыг хүсвэл энэ урлагт зайлшгүй суралцах хэрэгтэй.
Tuesday, November 28, 2017
НУУЦ
Tuesday, November 7, 2017
Харизма
Friday, August 11, 2017
ЗУРХАЙ
Хөдөлгөөнтэй, хүнд үнэн сэтгэлээсээ ханддаг, шударга үйлийг хамгаалахад хэзээд бэлэн байдаг. Гойд нөхөрсөг хүнтэй тааралдаж байсан уу? Тэгвэл тэр чинь “хонины орд”-д төрсөн хүн гэдэгт итгэж болно. “Хонь” бүхнийг өөрийнхөө биеэр жишээлж боддог. Тэдний зоримог байдал нь зарим талаар гэнэн зантай нь холбоотой. “Хонинд” ов мэх, арга башир огт байхгүй, дэндүү итгэмтгий, үхэн үхтлээ тэр чигээрээ л байна. Худал хэлж чаддаггүй. Тэд өөртөө арчаагүй эмзэг сэтгэлтэй байх нь олонтаа. Дээрэлхүү занг үзэж чаддаггүй.
Thursday, June 8, 2017
АРИЛЖААНЫ ГЭРЭЭ
Арилжааны гэрээ
Friday, April 28, 2017
Монгол хүний сэтгэлгээ, инновацийн амин сүнс Монголыг хөгжилд хөтлөх нь дамжиггүй
Wednesday, November 16, 2016
Эдгээр 10 үгсийг санаж яваарай:
Wednesday, November 9, 2016
Жижиг, дунд үйлдвэрийн зээлийн олголтыг зогсоохгүй
Tuesday, November 1, 2016
АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАР
АРЬС ШИРНИЙ САЛБАРТ ХЭРЭГЖИЖ БУЙ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮН
Thursday, March 31, 2016
ЖДҮХС-н хөнгөлөлттэй зээлийн төсөл ирүүлэгчийн төслийн иж бүрдэл
ТӨСЛИЙН ИЖ БҮРДЭЛ
ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ТУХАЙ та юу мэдэх вэ
-Зээлийн батлан даалтын сан гэдэг нь төрөөс жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой. Өөрөөр хэлбэл, жижиг дунд бизнесийг өргөжүүлж, тэднийг өөрсдийн нь бизнесээ томруулахад туслах зорилготой гэсэн үг. Тиймээс тогтвортой үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд банкнаас хөнгөлөлттэй болон бизнесийн зээл авахад нь барьцаа хөрөнгө нь хүрэхгүй тохиолдолд өмнөөс нь бид батлан даалт гаргаж өгдөг байгууллага юм. Нэг удаад зээлийн 60 хүртэл хувьд буюу 500 сая хүртэл төгрөгийг батлан даалт гаргаж өгдөг.
-Хамгийн гол шалгуур нь тухайн бизнес эрхлэгч маань тогтвортой үйл ажиллагаагаа явуулдаг байх шаардлагатай. Түүнчлэн Монгол Улсад бүртгэлтэй, татвараа тогтмол төлөөд явж байгаа аж ахуйн нэгж байх ёстой. Мэдээж зээл авахаар хүсч буй арилжааны банкны шалгуурыг хангасан байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, арилжааны банкныхаа шалгуурыг хангаж байгаа ч барьцаа хөрөнгө байхгүй байгаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийг бид дэмжинэ гэсэн үг.