Хуудасууд

Tuesday, November 1, 2016

АРЬС ШИРНИЙ САЛБАРТ ХЭРЭГЖИЖ БУЙ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮН

Арьс ширний салбарт хэрэгжиж буй бодлого хараахан үр дүнгээ өгөхгүй байгаа. Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн технологийн хоцрогдолоос гадна арьс шир бэлтгэлийн системийн сул хөгжил бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байна.

САЛБАРЫН БОДЛОГО, АРЬС ШИРЭН БҮТЭЭГДЭХҮҮН, НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУВАГ, ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ

Арьс ширэн нь малыг гадны болон бусад эрсдэлээс хамгаалах зориулалттайгаас гадна малчин өрхийн орлогын эх үүсвэр, боловсруулах аж үйлдвэрийн үндсэн түүхий эд болдог өвөрмөц түүхий эд юм.


Уг салбарт 2002-2012 он хүртлэх хугацаанд эрх зүйн бичиг баримтуудын хэрэгжилт хангалтгүй байсан бол 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засагт үзүүлэх үүргийг нэмэгдүүлэхийн тулд дараахь хууль эрх зүйн актуудыг байна:
-       “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2012 оны 12 сарын 28 өдрийн 74 дүгээр тогтоолд дараахь заалтууд тусгагдсан 
-       Арьс, ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулж 140,4 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай үнэт цаасыг гаргаж, арилжаалах, зээлийн жилийн хүү 7 хувиас илүүгүй байх
-       Малаа гарал үүслийн баталгаажуулалтад хамруулсан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан бог малын арьс тутамд 3000 төгрөг, адуу, үхрийн шир тутамд 15000 төгрөгийн урамшуулал олгох;
-       Арьс, ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар зохион байгуулах зэрэг болно.
-       Засгийн газрын 2013 оны 07 сарын 06 өдрийн 249 тогтоолд Арьс ширний үйлдвэрүүдийн цогцолборыг Дархан-Уул аймагт төвлөрүүлэн байгуулах тухай заасан боловч уг шийдвэрээ 2014 оны 11 сарын 01 өдрийн 356 тогтоолоор өөрчлөн Арьс ширний цогцолборыг УБ хотын Хан-Уул дүүргийн 13 хорооны нутаг “Шар хөцийн хоолой” гэдэг газар байгуулахаар болсон. Арьс ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт батлах тухай Засгийн газрын 2013 оны 08 сарын 20 өдрийн 300 тогтоол нь арьс, шир бэлтгэх, боловсруулах, худалдах явцад хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах, нэмэгдсэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний эзлэх хувийг нэмэгдүүлэх, хуурамч бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэхээс хамгаалах зорилготой.
       Үндсэн хэсэг Арьс ширний салбарын өнөөгийн байдал Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн, өмч хувьчлал явагдаж байсан 1998 онд тус салбарт 107 жижиг дунд үйлдвэр ажиллаж байсан бол 2003 онд 66 болсон бол 2014 онд 34 үйлдвэр болж тооны хувьд буурсаар байна. Эдгээр үйлдвэрүүдийн 16 нь арьс ширэнд эцсийн боловсруулалт хийдэг, 2 үслэг арьс боловсруулж бэлэн бүтээгдэхүүн хийдэг, 16 хагас боловсруулалт хийх 100 гаруй жижиг үйлдвэр,савхи, үслэг эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр, олон мянган хувиараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг иргэд тус салбарын өнгө төрхийг тодорхойлж байна. Арьс шир боловсруулах 16 үйлдвэр өдөрт 4000-8000 ширхэг богийн арьс, 4 үйлдвэр өдөрт 200-1000 ширхэг бод, богийн, 12 үйлдвэр долоо хоногт 50-70 бодын арьс боловсруулах хүчин чадалтай бөгөөд жилдээ богийн арьсанд шилжүүлсэнээр 20.0 сая ширхэг арьсанд анхан шатны болон гүн боловсруулалт хийх боломжтой. Энэ нь бэлтгэж буй нөөцөөсөө 1 дахин их хүчин чадалтай үйлдвэрүүд байна. Арьс шир боловсруулах 32 үйлдвэр байдгийн 32 нь УБ хотод, 2 нь Дархан-Уул аймагт байдаг бөгөөд Дархан нэхий, Дархан минж компаниудын үйл ажиллагаа ерөнхийдээ жигд явагдаж байна. УБ –т бүртгэлтэй 32 үйлдвэрүүдийн 30 нь Хан- Уул, 2 нь Баянгол дүүрэгт байрладаг. Эдгээр үйлдвэрүүдийн төрийн өмчит-1, хувьцаат -7 үлдэх хэсэг нь хувийн хэвшлийн үйлдвэрүүд юм.

АРЬС ШИРНИЙ САЛБАРЫН ТЕХНОЛОГИЙН ТҮВШИН

“Монгол улсын аж үйлдвэрийн салбаруудын технологийн түвшний үнэлгээ, технологийн бэлэн байдал” бодлогын судалгаа, “Технологийн хөгжлийн хүрээлэн” ТББ, 2014 он Арьс ширний салбарын технологийн түвшинд хийсэн үнэлгээнээс дүгнэвэл:
1. Тус салбар нь үндсэн түүхий эдийн хувьд дотоод зах зээлээс хамааралтай боловч арьс ширний боловсруулалтанд химийн бодис, урвалжууд өргөн ашигладгаас импортын хамаарал нилээн ихтэй байна.
2. Салбарын технологийн бүрдэл хэсгүүдийн сайжруулалт хангалттай явагдаж чадахгүй байгаагаас ноос, ноолуурын салбараас доогуур үнэлгээ өгөгдсөн.
3. Технологийн мэдлэг,чадварын хуримтлал бусад хөнгөн үйлдвэрийн салбаруудын нэг адил нилээд хүндрэлтэй, тулгамдсан асуудлуудтай байна.
4. Технологийн стратегиа өөрчлөх төлөв байдал ноолуур, ноосны салбараас идэвхжил муутай байгаа ч модны салбараас арай дээгүүр байна. Тус салбарт цэвэрлэх байгууламжийн доголдол, УБ-аас нүүлгэн шилжүүлэх шаардлагатай уялдсан тодорхойгүй байдал багагүй хүндрэл учруулж байна.
5. Үйлдвэрлэлийн гарцын технологийн дэвшилтэт байдлын нөлөөллөөр ноолуур, ноосны салбараас их доогуур байгаа бөгөөд энэ нь үндсэн арьс шир боловсруулалт байгаль экологид хамгийн халтай вет блю боловсруулах түвшинд байгаатай холбоотой. Импортын нөөцүүдээс хамаарах хамаарал их байгаа учир арьс ширний салбарын технологийн түвшний шинэчлэл нилээд хоцорч байгаа харагдаж байна.

ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, БОЛОМЖ

•           Бэлтгэж буй арьс ширэн түүхий эдийг дотооддоо 100% хагас боловсруулах хүчин чадалтай.Арьс, шир боловсруулах үйлдвэрүүдэд жилд 20 гаруй сая ширхэг арьс, ширийг вет-блю болгох хүч чадалтай болсон байна.
•           Арьс ширний салбар 2008 оны суурь үзүүлэлтүүдэд тулгуурлан тооцоход аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 28.6%, ХАА-н 62.7%, улсын нийт экспортын 18.2%, аж үйлдвэрийн нийт ажиллагсадын 16.5% -тай тэнцэх хэмжээний үр дүн авчрах боломжтой.
•           Монгол улс жилдээ 10.0 сая ширхэг арьс ширийг бэлтгэдэг бөгөөд зөвхөн 45.8%-ийг экспортонд гаргаж үлдсэн 54.2%-ийг дотоодын боловсруулах үйлдвэрүүд ашигладаг байна.

•           Арьс ширний нийт экспортын 11.3%-ийг түүхий арьс шир, 88.7%-ийг хагас боловсруулсан бүтээгдэхүүн эзэлдэг ба 16.7%-ийг бодын шир, 83.3%-ийг богийн арьс эзэлдэг. Түүхий эдээ дэлхийн жишгээс 3 дахин хямд үнээр Хятад улсад нийлүүлдэг. 

No comments:

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү