ЖИЖИГ,
ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, БИЗНЕСИЙН ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН
ХӨНГӨЛӨЛТТЭЙ
ЗЭЭЛИЙН ТӨСӨЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- ЖДҮХСанд хандсан албан бичиг;
- Орон нутаг, дүүргийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагаас авсан тодорхойлолт;
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн бүртгэлтэй байх/;
- Зээл хүсэгч болон хамтран зээл хүсэгчдийн, холбогдох этгээдүүдийн мэдээлэл, мөн иргэний үнэмлэхний хуулбар;
- Барьцаа хөрөнгийн талаарх мэдээлэл;
- Татварын байгууллагаар баталгаажсан санхүү, нягтлан бодох бүртгэлийн тайлангийн хуулбар;
- Төсөл хэрэгжсэнээр шинээр бий болох ажлын байрны мэдээлэл болон одоо ажиллаж буй ажилчдын НДД-ийн хуулбар, холбогдох мэдээлэл;
- Бизнес төлөвлөгөө, төслийн техник эдийн засгийн үндэслэл ба судалгаа, төслөөр тавигдаж буй зорилтууд болон гүйцэтгэх хугацаа;
- Нийт мөнгөн хөрөнгийн төсөв, төлөвлөгөө;
- Хөрөнгө оруулалтын нийт хэрэгцээ /зээлээр болон өөрийн хөрөнгийн санхүүжилтийн хэмжээг тодорхойлсон байх/, зардлаа нөхөх хугацаа, санхүүгийн өгөөж, зээлийг эргүүлэн төлөх эх үүсвэрийн тооцоо;
- Зээлээр санхүүжигдэх төсөл, арга хэмжээ, төслийн талаар бусад этгээдтэй байгуулсан гэрээ, хэлцэл, нэхэмжлэхийн хуулбар;
- Техник, тоног төхөөрөмжийн үнийн санал, хүчин чадлын тодорхойлолт, технологийн горим;
- Бүтээгдэхүүн нийлүүлэх болон экспортлох, импортлох, ажил үйлчилгээ гүйцэтгэхтэй холбогдсон гэрээ хэлцлүүд, захиалагч гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний биелэлтийг нотлох баримтууд, /тухайлбал, гаалийн мэдүүлэг, тээврийн баримт, ажил хүлээн авсан акт, төлбөр гүйцэтгэсэн баримт гэх мэт/ гэрээний хуулбар;
ДООРХИ
ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ ХАНГАСАН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТӨСЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛТАНД
ХАМРУУЛНА. ҮҮНД:
- Тухайн хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн 30-иас доошгүй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх;
- Төслийн үр дүнд бий болох бүтээгдэхүүн, үйлчилгээ нь цаашид тогтвортой байх;
- Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн болон татварын өргүй байх;
- Зээлийн барьцааг хангасан үл хөдлөх хөрөнгөтэй байх;
- Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагад бүртгүүлсэн байх;
- Шинээр бизнес эрхлэгч нь тухайн төслийн салбартаа мэргэшсэн, зөвшөөрөл, техникийн нөхцлийг эрх бүхий байгууллагаас авсан байх;
- Санхүүжүүлэх бизнес нь тогтмол мөнгөн орлоготой гэдгийг тодорхойлсон бичиг баримтыг тусгасан байх;
- Үйлдвэрлэх бүтээгдэхүүний зах зээлийн хэрэгцээ, шаардлага, зах зээлийн цаашдын хандлагын талаарх судалгааг хийсэн байх;
- Тухайн бүтээгдэхүүнтэй зах зээлд өрсөлдөх ижил төрлийн бүтээгдэхүүний судалгаа, өрсөлдөөний түвшинг тогтоосон байх;
- Тухайн үйлдвэрлэл эрхлэгч компаниудын талаарх мэдээлэл, мөн нэгдсэн балансыг хавсралтаар ирүүлсэн байх;
- Хуучин ажлын байраа хадгалан үлдэж, шинээр ажлын байр нэмэгдүүлсэн байх;
- Зээлд хамрагдаж төсөл хэрэгжүүлсэнээр тухайн үйлдвэрт хөдөлмөр хамгааллын зардалд тодорхой хэмжээг зарцуулсан байх;
No comments:
Post a Comment