Батлан даалт төрөл:
Эргэлтийн хөрөнгийн
Хөрөнгө оруулалтын
Бичил зээлийн
Батлан даалтын хэмжээ:
Нэг зээлдэгчид олгох зээлийн 60 хүртэлх хувь
Батлан даалтын хугацаа:
Зээлдэгч болон банк, санхүүгийн байгууллага хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаанаас хэтрэхгүй байна
Үйлчилгээний хураамж:
Батлан даалт гаргуулсан эсэхээс үл хамааран 10,000 /арван мянга/ төгрөг.
Батлан даалтын шимтгэл:
Батлан даалтын хугацаанаас хамааруулан дараах хувиар нэг удаа батлан даалтын хэмжээнээс тооцон төлнө. Үүнд:
◦ 1 жил хүртэл хугацаанд – 1.0 %
◦ 1-2 жил хүртэл хугацаанд – 2.0%
◦ 2-оос дээш жилийн хугацаанд – 3.0 %
ХЭНД БАТЛАН ДААЛТ ГАРГАХ:
- Барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй ЖДҮЭ;
- Барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй гэдгийг нотлох
- ЖДҮ-ийн тухай хуульд заасны дагуу ААН бол улсын бүртэглийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн байх, иргэн бол ЖДҮЭ иргэний гэрчилгээ авсан байх.
- Зээлийн 40-өөс доошгүй хувьд хүрэлцэх барьцаа хөрөнгөтэй;
- Банк зээл олгохыг зөвшөөрсөн;
- Хураамж, шимтгэл, батлан даалтын нөхцөлийг зөвшөөрсөн
Шалгуур |
|
Батлан даалтын 1 удаагийн хэмжээ |
доод хэмжээнд хязгаарлалт заагаагүй |
Батлан даалтын төрөл |
|
Хураамж, даатгал, шимтгэл |
|
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч зээл хүссэн өргөдөл, зээлийн материалаа банк, санхүүгийн байгууллагад өгнө. | |
Банк, санхүүгийн байгууллага нь зээл олгох дүгнэлтээ Зээлийн батлан даалтын санд ирүүлнэ. | |
Зээлийн батлан даалтын сан ирүүлсэн материалыг нягтлан үзээд зөвшөөрвөл Зээлдэгч болон Банк, санхүүгийн байгууллагатай Батлан даалтын гэрээ байгуулна. Гэрээг тухайн орон нутгийн ЗБДС- төлөөлөгч батгаажуулна. Орхон аймгийн төлөөлөгч: Хөдөлмөрийн хэлтэс 402 тоот, Утас: 99359484, 70356284 | |
Банк, санхүүгийн байгууллага нь Батлан даалтын гэрээнд үндэслэн батлан даалттай зээлийг олгоно. | |
Зээлдэгч нь батлан даалтын шимтгэл төлөхийг зөвшөөрнө. | |
Банк, санхүүгийн байгууллага нь батлан даалтын шимтгэлийг олгох зээлээс суутган Зээлийн батлан даалтын сангийн данс руу шилжүүлнэ. |
No comments:
Post a Comment