Хуудасууд

Wednesday, January 8, 2014

Залуу хүн ийнхүү бодож байна харин та...




Би гэж хэн бэ? Энэ асуултанд хүн бүхэн л хариулах гэж үздэг болов уу?. Энэ асуултанд анх ухаан орсон цагаасаа магадгүй  анх эхийн хэвлийд хүн болж байх үеэсээ л хариулт олох гэж хичээдэг болов уу?. Би мэдэж байгаагаараа л өөрийгөө тодорхойлж, мэдэхгүй байгаагаа мэдэхийн төлөө хором бүрийг өнгөрөөж байна.Хүн бүх амьдралынхаа туршид өөрийгөө танихыг хичээдэг.
Би гэж хэн юм бол гэдгийг 4 насандаа бодож байснаа санаж байна. Харин нэлээд том болоод 4-р ангид орж байхдаа бас өөрийнхөө тухай бодож байснаа санаж байна.Харин 8-р ангиа төгсөөд иргэний үнэмлэхээ авч байх үедээ бүр ихийг өөрөөсөө асууж хүсэл 


мөрөөдлөө тодорхойлж өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхээр хичээж байснаа санаж байна. Харин 10-р ангиа төгсөөд бас би хэн бэ? асуултанд хариулахдаа үнэхээр гайхалтай хариултуудыг өөрөөсөө авч байсан санагдаж байна.Яг одоо би энэ асуултанд хариулахад түүнээс ч илүү хариулт авч чадах боловч би хариултандаа ханамжтай байж чадахгүй байгаа ч би ирээдүйдээ итгэлтэй эх орондоо хайртай Монгол Залуу хүн,Би монгол эр хүн.
Би суут ухаантан биш… ч би тэнэг байхыг дэмждэггүй бөгөөд тэнгэрлиг оршихуй хийгээд ухаалаг амьдрахуйн утга учрыг ойлгодог… Хүн чанарыг эрхэмлэн дээдэлж хүн байхын утга учир, баяр цэнгэл баяр гунигийг эдэлдэг.
<<Би хязгааргүй огторгуйн дундаас “урд насанд” үйлдсэн буян заяагаар “дэлхий” гэх шаналал зовлонгийн ертөнцөд жингүйдэн ирсэн хоосон сүнс биш.>>
Би цэвэр ариун, эрхэм нандин ижийнхээ хэвлийд аавын минь ээжид өгсөн агуу их хайрын биелэл болж бүрэлдсэн амьд хайр…
Зарим хүмүүс надад “намайг бурхан бүтээсэн гэдэг ч юмуу, бурхан бол цорын ганц бүхнийг бүтээгч эзэн мөн” гэж хэлэхэд
 би гайхдаг. Яагаад гэвэл би “бурхан” гэгч хиймэл хийрхлийг биш, бодитоор намайг бүтээсэн ижий, аавыг шүтдэг. Тиймээс ч хэрэв ухаалаг, соёлтой хүмүүс бурхан шүтдэг бол би л хувьдаа бүдүүлэг амьтан гэдгээ хүлээн зөвшөөрнө. Хүн хүнээс төрсөн. Энэ үнэн. “үнэнийг эрхэмлэгчид бурхныг үзэн яддаг” Гегель Учир нь бурхан гэдэг надад чөтгөрөөс ялгаагүй. Тэгээд ч
Там диваажинд хэн ч очиж үзээгүй

Та бидний хэн ч тэндээс ирээгүй
Аймшиг, найдварын туйл болсон тэд
Амьд хүнд хий үзэгдлээс цаашгүй Абу Али Ибн Сина..
Намайг хэн нэгэн гаднаас хараад зарим нь даруухан,дуугай гэж байхад харин зарим нь хөгжилтэй,сэргэлэн гэдэг.
Би мэдлэг бол хүч гэсэн тодорхойлолтонд дуртай. Би мэдээд зогсохгүй чадах ёстой чадаад зогсохгүй бүр ихийг мэдэж,бас сэдэж,оролдож амьдрах дуртай.Би сонсох дуртай дуу хөгжим,бас хүмүүсийг  нимгэн мэдлэгийн минь гадуур орших зүйлийг хэлэлцэхэд би дуугүй байж сонсдог. Учир нь хүний хамгийн өрөвдөлтэй зан нь мэдэхгүй зүйлээ мэдэмхийрч ярьдагт оршдог. Тиймээс ч “өөрийнхөө хэр ухаантайг ярихаасаа биш, дуугүй суухаасаа олж мэд” гэсэн үг байдаг биз. Тэгээд бодоод байхаар би тийм ч их мэдлэгтэй биш. Бас их мэдлэгтэн болж бусдад харагдахын тулд худал цэцэрхдэг хуурамч амьтан ч биш. Би “ юу ч мэдэхгүй тэнэг” гэж хэлүүлэхээс айдаггүй. Яагаад гэвэл би мэдчихсэн биш мэдэхийн төлөө явж байгаа учраас тэр.

“би юу ч мэдэхгүй гэдгээ л мэднэ” гэж Сократ хэлэхдээ хэн нэгний хэл амнаас айгаагүй л байгаа биз дээ…
Ингэхэд та юунаас айдаг вэ? Энэ асуултанд “ганцаардлаас” гэж хариулсан хүн “боол”. Харин би “хаан”. Би ганцаараа байх дуртай, жинхэнэ эрх чөлөөг мэдэрдэг. Үүийг Шопенхауэр “ ганцаараа байх дургүй хүн эрх чөлөөнд дургүй гэсэн үг. Эрх чөлөөг зөвхөн ганцаар байх үедээ л амс ч болно” гэх үгээр нотолж, Гегель “ ганцаараа байхдаа л хүн өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг олж хардаг” гэх өгүүлбэрээр гэрчилсэн. Би зовлон шаналалд хэзээ ч бууж өгөхгүй.”Хүн хэзээ ч бодож байгаа шигээ тийм золгүй байдалд ордоггүй. Бас хэзээ ч хүсч байгаа шигээ аз жаргалтай байдаггүй” \Грасиан\ болохоор тэр.
Ихэнх хүмүүс аливаа гаслан зовлонд нулимс унагаж тайвширдаг. Сэтгэл судлалд “бухимдлаа гаргахгүй хадгалах нь өвчний голомт үүсгэдэг” гэж үздэг. Гэхдээ л би тэгдэггүй. Яагаад гээч… Бидний зовлон гээд шантраад байгаа, гай тохиолоо гээд уйлаад байгаа тэр юмс бидний бодсончлон тийм “аймар” зүйл биш. “чамд зовлон тохиосон нь чухал биш. Чи түүнд хэр автсан нь л чухал” гэж үг байдаг. Тэгээд ч “гаслан зовлон л бидэнд хамгаас аугаа, хамгаас ариун нандин бүхнийг хэлж өгдөг” \Розанов\ Зовлонтой нүүр тулсан хүн л аз жаргалын үнэ цэнийг ойлгодог. Тиймээс би айхгүй бас уйлахгүй.
Би үргэлжийн хөдөлгөөнт ертөнцөд үхэж, шингэх хүртлээ бусдад тусалж бусдын тусламжийг өөртөө авч шинэ зүйлийг мэдэж,бүтээж,хуучнаа сэргээж хуучнаа дурсаж,одоод зохицож,ирээдүйг харж өөрөөрөө л амьдарна…
Хэзээ ч давтагдашгүй цорын ганц бодьгал их нууцлагдмал, танигдашгүй хэрнээ санаанд оромгүй үйлдэл, шийдвэрүүд нь гайхал төрүүлэх нь олонтой. Тийм болохоор “би яагаад ингэж шийдчих вэ?”, “би яагаад ийм байдалд орчих воо?” гэхчилэн байнга л “яагаад?” гэсэн асуултуудыг өөртөө тавина. Түүндээ хариулт олно.
Би сайн андуудтай байхыг хичээнэ хэт олон биш, би сайн дагагчидтай ч бас болно.Ингээд л би өөрийгөө таньж мэдсээр байгаа …

No comments:

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү