Хуудасууд

Sunday, February 16, 2014

Зээлийн батлан даалтын талаар “мэдээлэл хэлэлцүүлэг” зохион байгууллаа.



2014-оны 02-р сарын 12 ны өдөр 14 цагаас 17 цаг хүртэл Зэст багийн иргэний танхимд Зээлийн батлан даалтын талаар “мэдээлэл хэлэлцүүлэг” зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкууд, аймаг сумдын холбогдох мэргэжилтнүүд, аймгийн хэвлэл мэдээлэлийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.Хэлэлцүүлэгийн үеэр "Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал", "Зээлийн батлан даалтын өнөөгийн байдал, цаашдын төлөв", "Олон улсад зээлийн батлан даалтын хөгжил түүнээс суралцах нь" илтгэлүүд тавьж хэлэлцүүллээ.  ТВ10 телевизийн “Тодруулга” нэвтрүүлэг, “Зээлийн батлан даалт” нэвтрүүлэг болон орон нутгийн 5-н телевизийн мэдээнд орж зээлийн батлан даалтын сангийн талаар сурталчилгаа хийсэн. Мэдээлэл, хэлэлцүүлэгт бизнес эрхлэгч иргэд мөн сонирхолоороо оролцсон бөгөөд асуулт тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн. Мэдээлэл хэлэлцүүлэгт нийт 31 хүн оролцлоо.





No comments:

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү