Та бүхний энэ
өдрийн түмэн амар амгаланг айлтгая
Өнөөдөр болж буй аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж буй МЭДЛЭГТ
СУУРИЛСАН ЭРДЭНЭТ хөтөлбөрийн тухай та бүхэнд товч илтгэе.
Эдүгээ хүн төрөлхтөн хөгжил дэвшлийн цоо шинэ эрин үед шилжин
орж, мэдлэг
оюуны үнэ цэнэ улам бүр нэмэгдэн, хөгжлийн тулгуур хүний хүчин зүйлд шилжих үйл
явц эрчимтэй өрнөж байна. Мэдлэгийн үүрэг шинэчлэгдэж, эдийн засаг,
үйлдвэрлэлийн нэг чухал хүчин зүйл, нөөцөд
тооцогдох болов. Мэдлэгийн менежмент, мэдлэгт түшиглэсэн эдийн засаг, мэдлэгт суурилсан нийгэм гэсэн ойлголтууд бий болж, амьдрал практикт бодитой хэрэгжих шатандаа оржээ. Улс орнуудын өрсөлдөх чадвар хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, байгалийн баялгаар бус, харин мэдлэг оюунд түшиглэн нөөцөө хэрхэн үр өгөөжтэй ашиглаж байгаагаас ихээхэн хамаарч, үүнд инноваци шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх боллоо. Үүнтэй холбоотойгоор мэдлэгийг үр ашигтай хэрэглээ болгон хувиргахад чиглэсэн инновацийн үйл ажиллагаа ихээхэн эрчимжиж, түүнийг баримжаалах явдал улс орнуудын эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийн цоо шинэ хандлагыг тодорхойлж байна
тооцогдох болов. Мэдлэгийн менежмент, мэдлэгт түшиглэсэн эдийн засаг, мэдлэгт суурилсан нийгэм гэсэн ойлголтууд бий болж, амьдрал практикт бодитой хэрэгжих шатандаа оржээ. Улс орнуудын өрсөлдөх чадвар хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, байгалийн баялгаар бус, харин мэдлэг оюунд түшиглэн нөөцөө хэрхэн үр өгөөжтэй ашиглаж байгаагаас ихээхэн хамаарч, үүнд инноваци шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх боллоо. Үүнтэй холбоотойгоор мэдлэгийг үр ашигтай хэрэглээ болгон хувиргахад чиглэсэн инновацийн үйл ажиллагаа ихээхэн эрчимжиж, түүнийг баримжаалах явдал улс орнуудын эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийн цоо шинэ хандлагыг тодорхойлж байна
Монгол улсын засгийн
газар, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн
холбооны хөдөлмөр- нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2012-оны 05-р
тогтоолоор батлагдсан “Бүтээмжийн хөдөлгөөнийг Үндэсний хэмжээнд өрнүүлэх ажлын
удирдамж ”, Орхон аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны үндсэн чиглэлд тусгагдсан
“МЭДЛЭГТ СУУРИЛСАН ЭРДЭНЭТ” ХӨТӨЛБӨР
боловсруулах шийдвэрийг хэрэгжүүлэхээр Аймгийн бүтээмж инновацийн зөвлөлөөс томилогдсон ажлын хэсэг,
Хөдөлмөрийн хэлтсээс байгуулагдсан ажлын баг хамтран энэ хөтөлбөрийг
боловсруулж та бүхэнд өргөн барьж байна.
Хөтөлбөрийг боловсруулахын өмнө
холбогдох хууль тогтоомж, шийдвэр, үндэсний хэмжээний хөтөлбөрүүдтэй танилцаж
энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн
судлаачдын санал бодол, зөвлөмжийг авч , гадаад дотоодын зарим ололт туршлагатай мэдээллийн
сүлжээгээр танилцаж ,аймаг орон
нутгийнхаа 20 гаруй албан байгууллага, зарим аж ахуйн нэгжээс ирүүлсэн саналыг
тусгалаа. Мөн хөтөлбөрийн онцлог нь хамрах хүрээ өргөн, хэрэгжих хугацаа багагүйд оршиж байна
Одоо хөтөлбөрийнхөө үндэслэлийн талаар танилцуулъя.
Өндөр
технологийн аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлого /УИХ-ын 2010 оны 34
дүгээр тогтоол/, Өндөр технологийн аж үйлдвэрийг
хөгжүүлэх хөтөлбөр /Засгийн газрын 2011 оны 370 дугаар тогтоол/, Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр
/Засгийн газрын 2007 оны 306 дугаар тогтоол/ зэрэг бодлогын баримт бичгүүд батлагдан, Эдийн засгийн хөгжлийн яамны
бүтцэд Инноваци, өндөр технологийн хэлтсийг байгуулан ажиллуулж
байна.
Монгол
улсад үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлж, өндөр технологийн шинэ салбаруудыг хөгжүүлэх замаар
мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавих зорилгоор Инновацийн тухай
хууль /2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр/ батлагдсан бөгөөд энэ хуулинд “шинэ мэдлэгийг баялаг
болгон хувиргах цогц үйл явцыг” – Инноваци гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл
инновацийг ямар нэгэн бүтээлч санаанаас бодит мэдлэгийг бий болгох, түүнийгээ
үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэх, өрсөлдөх чадвар бүхий шинэ бүтээгдэхүүн, шинэ
үйлчилгээ, шинэ арга зүй, шинэ менежмент болгох үйл ажиллагаа гэж ойлгох боллоо.
Монгол Улсын Мянганы хөгжлийн
зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын зорилтод дараах үзэл
санааг тусгасан байна Үүнд:
Шинжлэх ухаан, технологийн
чадавхийг бэхжүүлэх, үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэн
хөгжүүлэх, эдийн засгийн тэргүүлэх салбаруудын технологийн шинэчлэлийг дотоодын
судалгаа, боловсруулалтын ажлын үр дүн болон гадаадын дэвшилтэт технологийн
ололтыг нутагшуулахтай хослуулах замаар хэрэгжүүлэх бодлого явуулах. стратегийн зорилтдоо
-Үндэсний
инновац, бүтээмжийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлж, эдийн засаг, нийгмийн шинэчлэлд инновацийн оруулах хувь нэмэр хэмээн дэвшүүлэн
тавьжээ...
... монгол
хүний хөгжлийг хангах, тус улсын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологи,
соёл иргэншлийг эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн ирэх арван дөрвөн жилийн бодлогыг
дэлхий нийт, бүс нутгийн хөгжилтэй нягт уялдуулан цогцоор тодорхойлж хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн эрчимтэй
өсөлт, монгол хүний хөгжил, түүний дотор боловсрол, эрүүл мэнд, түүнчлэн
шинжлэх ухаан, технологи, байгаль орчны тогтвортой хөгжлийг тэргүүлэх чиглэл
болгож, хүнийг оюунжуулж, чадваржуулах замаар Мянганы хөгжлийн зорилтын
биелэлтийг хангах, өндөр технологи,
байгаль орчинд халгүй үйлдвэрлэл, үйлчилгээг эрхэмлэн өсөлтөө хангадаг мэдлэгт
суурилсан эдийн засагтай болох, иргэддээ үйлчилдэг, хүний эрх, эрх чөлөөг
хангадаг, авлига, хүнд суртлаас ангид ардчилсан төрийн тогтолцоог төлөвшүүлэх
замаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлж, дундаж хөгжилтэй улс
болгоход оршино гэсэн байна …
Монгол Улсын урт
хугацааны хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэлүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх
стратеги, хүрэх үр дүнг 2007-2015
оныг
Мянганы хөгжлийн зорилтыг хангах, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх,он жилүүд, харин 2016-аас
2021 оныг мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих үе шат
гэж авч үзсэн байдаг
Монгол улсын Үндэсний аюулгүй
байдлын үзэл баримтлалд:
...шинжлэх
ухааны шинжилгээ, судалгаа, инновацийг стратегийн ач холбогдолтой салбаруудад
төвлөрүүлж, эдийн засгийн бүтээмж, өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэх,өндөр
технологийн хөгжлийг дэмжиж, нанотехнологи, биотехнологи, мэдээлэл, харилцаа
холбооны технологийн салбарт олон улсын тавцанд өрсөлдөх чадавхийг хөгжүүлэх болон мэдлэгт суурилж аюулгүй байдалд хандах хандлага, түүнийг хангах үйл ажиллагаа
нь мэдлэг, мэдээлэл, дүн шинжилгээнд суурилна...
гэсэн бол
Шинжлэх ухаан, технологийг
2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд: ... олон
салбарын эрдэмтэн судлаачдын тэргүүний мэдлэг, туршлага, чадвар, арга барилыг
нэгтгэн уялдуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын дэвшилтэт үр дүнг
үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэн ашиглах үзэл баримтлалд тулгуурласан байна. Мөн судалгаа боловсруулалтын ажлын
санхүүжилт нь үр дүнгийн биелэлттэйгээ уялдаатай байх, судалгааны үр дүнгийн
үнэлгээ нь тодорхой, ойлгомжтой байж системийн хэмжээнд зохицуулагддаг байхаар заажээ.
-Мөн
улсын болон хувийн хэвшлийн байгууллага, үйлдвэрлэгч, эрдэм шинжилгээний
байгууллагын хамтын ажиллагааг дэмжих санхүүжилтийн олон эх үүсвэртэй байх;
-Шинжлэх ухаан,
технологийн үйл ажиллагааг урамшуулах бодлого нь эдийн засгийн бусад салбарт
чухлаар шаардагдах инновацийн үйл ажиллагааг өрнүүлэхтэй зохицсон байх,үр ашгийн хувьд өөр хоорондоо харилцан
хамааралтай, ижил зорилго, чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага,
үйлдвэрлэгчдийг бий болгон хөгжүүлэх, энэ талаар гарсан санаачилгыг дэмжих нь
технологийн хөгжил болон хэрэглээ өснө гэсэн зарчмыг тууштай баримтлах,
-Монгол
Улсын үндэсний хөгжлийн стратегийн мэдлэгт суурилсан инновацийг дэмжин
хөгжүүлэх арга замыг тусгасан байх,
хувийн хэвшлийн технологийн хөгжил болон инновацийн чадварыг сайжруулах,
аж үйлдвэрийн тэргүүлэх салбаруудын технологийн чадавхитай холбоотой
дээшлүүлэхэд чиглэсэн бүсийн
болон дэлхий нийтийн мэдлэгийн сүлжээнд улс орны байр суурийг бэхжүүлэхэд
чиглэсэн шинжлэх ухаан, технологийн чадавхитай холбоотой хүчин зүйлсийг
тусгасан байх... гэж заасан бол
орчин үеийн томоохон өөрчлөлтийг
мэдлэг, мэдээллийн хувьсалтай холбон үзэж, мэдлэгийг баялаг болгон хувиргах,
мэдээллийн давуу талийг олж авахын төлөөх өрсөлдөөн эрчимжиж байна.
Мэдлэг, мэдээлэл нь эдийн
засгийн гол хөдөлгөгч хүч мөн гэдгийг орчин үеийн улс орны хөгжлийн чиг хандлага,
арга туршлага нотлож байна. Энэ шинэ зуунд
өрсөлдөөнд давуу тал олж амжилтанд хүрэх нэг гарц бол мэдлэг, мэдээллийн менежментийг ашиглах явдал юм.
Мэдлэг
мэдээллийн тэгш бус байдал нь зах зээл дэх тэнцвэргүй байдлыг бий болгож байна. Иймээс мэдлэг түүнийг удирдах нь олон талтай, асар
өргөн хүрээтэй асуудал болох нь тодорхой юм.
МСЭЗ-ийг Засгийн газрын
бодлого, боловсролын дэд бүтэц,
технологийн дэд бүтэц, шинжлэх ухааны дэд бүтэц гэсэн 4 үндсэн хүчин зүйл
тодорхойлох ба МСЭЗ-ийн бүтэц, үйл
ажиллагаа нь:
- Эдийн засаг, эрх зүйн
зохицуулалтын механизм;
- Боловсрол мэдлэгтэй, бүтээлч ур чадвар бүхий
хүн;
- Мэдээллийн динамик дэд
бүтэц;
- Үндэсний инновацийн үр
ашигтай тогтолцоо гэсэн үндсэн 4 зүйлд хуваагдаж байна.
Өнөө үед
мэдлэг оюуны үнэ цэнэ үлэмж нэмэгдэн капитал, хөдөлмөрийн нэгэн адил эдийн
засгийн нөөц, үйлдвэрлэлийн чухал хүчин зүйлийн үүрэг гүйцэтгэх болж, түүнд
тулгуурласан инновацийн эдийн засаг бүрэлдэн тогтох үйл явц эрчимтэй өрнөж
байна. Энэ нь улс орнуудын ирээдүйн хөгжлийн чиг хандлага инновацитай салшгүй
холбоотой байх нөхцөлийг бий болгож, мэдлэгт суурилсан эдийн засгийн үр шимийг
үнэлж дүгнэсэн, үлгэрлэн хөгжүүлсэн улс орнууд өрсөлдөх чадвараараа
дэлхийд тэргүүлэгч байж, ард иргэддээ хангалуун
сайхан амьдралыг бүтээж өгч чадаж байна. Өрсөлдөх чадвар дээшлэх тусам
улс орон хөгжиж хүчирхэгжиж байна.
Улс орнуудын хил хязгаар
ач холбогдлоо алдахын хирээр улс үндэстнүүдийн хоорондын санал санаачлага, эрхэмлэх зүйлс болон мэдлэг
туршлагууд нэг орноос нөгөө рүү чөлөөтэй шилжих болж, нээлттэй, даяарчлагдсан энэ цаг үед төр, засгийн
бодлого шийдвэрийн хүрээнд, дэлхийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан өрсөлдөх
чадварт тулгуурласан орон нутгийн
хөгжлийн бодлогоо тодорхойлон, хэрэгжүүлж ажиллах зайлшгүй шаардлага тавигдаж
байна.
Мэдлэгт түшиглэсэн Эрдэнэт хөтөлбөр нь :
8-н бүлгээс бүрдэх бөгөөд 2- үе шаттай хэрэгжинэ. Үүнд:
Нэгдүгээр үе шат: 2014-2019 онуудад
Нөөцөд суурилсан үр ашигтай хөрөнгө
оруулалтыг дэмжин инновацийн тогтолцоог
бүрдүүлж эдийн засгийг эрчимтэй хөгжүүлнэ
Хоёрдугаар үе шат: 2020-2024 онд
Эдийн засгийн нөөцийг үр ашигтай зарцуулж
эдийн засгийг эрчимтэй хөгжүүлснээр мэдлэг буюу инновацид суурилсан эдийн
засагт шилжинэ гэж тусгалаа.
Инноваци нь өрсөлдөх чадварыг бий болгоод зогсохгүй нийгэм
эдийн засгийн хөгжлийн гол хүчин зүйл, хөдөлгөгч хүч бөгөөд аж үйлдвэрийн
өсөлтийг хангаж, улмаар эдийн засгийн өсөлтөд хүргэдгийг бүх нийтээр хүлээн зөвшөөрч
байна. Үүнтэй холбоотойгоор аливаа улс орны хөгжлийн түвшин инновацийн
идэвхижлээр тодорхойлогдоно хэмээн үзэх болж, олон улс орон өөрийн онцлогт
тохирсон инновацийн бодлого боловсруулан хэрэгжүүлж, үндэсний инновацийн
тогтолцоо, мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс
суурийг бүрдүүлэн амжилтанд хүрч байна
Орхон аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж тэдгээрийн ажилтан, ажиллагсад хүн бүр өөрийн ажил үйлчилгээтэй
холбоотой олж авсан ажлын дадлага
туршлага, мэдлэгээ ухаалгаар удирдан, бүтээмжээ нэмэгдүүлэн чанартай
бүтээгдэхүүн үйлчилгээг бий болж өндөр үр дүнд хүрэх үзэл санааг хөтөлбөртөө
шингээхийг хичээсэн бөгөөд хөтөлбөр хэрэгжүүлэх цаашдын үйл ажиллагаанд тусгал
болно.
Хөтөлбөрийн хүрэх үр дүнг Инновацийн
үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх зүй, зохион байгуулалт, бүтцийн үр ашигтай тогтолцоо бүрдэнэ
Мэдлэгийн хуримтлал бүхий оюуны нөөц, шинэ
мэдлэгийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийг дэмжсэн зах зээлийн харилцаа төлөвшинө
Инновацийн үйл ажиллагааны санхүүжилтийн олон хэлбэр, төрийн болон орон нутгийн дэмжлэгийн механизм бий болно
ЭШБ, инновацийн
жижиг, дунд бизнес, том үйлдвэрийн хоршсон үйл ажиллагаа хөгжсөнөөр дэвшилтэт
технологид суурилсан инновацийн кластерууд
бий болж хөгжинө
Орон нутгийн бүх байгууллага, аж
ахуйн нэгжүүд бүтээмж, инновацийн сургалт,
хөтөлбөрт хамрагдаж тодорхой үр дүн,
ахиц гарсан байна гэж бид үзлээ.
Бүтээмж , инновацийг хөгжүүлэхээр
тодорхой төсөл хөтөлбөр боловсруулж түүнийгээ хэрэгжүүлж чамлахааргүй амжилтанд хүрч цаашид бидний
хөтөлбөр хэрэгжихэд түлхэц болох “Эрдэнэ
үйлдвэр” “Эрдэнэт хивс” , Эрдэнэтийн дулааны цахилгаан станц зэрэг томоохон
компаниуд , МУИС –ын Орхон салбар, ТИС , МСҮТ-үүд манайд байгаа бас нэг давуу
тал болохыг тэмдэглэн хэлэх хэрэгтэй. Мэдлэгт суурилсан Эрдэнэт хөтөлбөр хөдөлмөр-нийгмийн
түншлэлийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, төрийн болон төрийн бус
байгууллага , аж ахуйн нэгж, айл өрх, иргэн бүрийн ухаалаг хандлага , идэвхтэй
оролцоо нэмэгдэж бидний зорилт амжилтыг авч ирэх болно.
ХӨТӨЛБӨРИЙГ боловсруулахад үнэтэй санал,зөвлөмж сэтгэл харамгүй өгч байсан Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Ганбат, нарийн
бичгийн дарга С.Цэгмэд,
Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал доктор
Б.Энхбайгаль ,Монгол
улсын шинжлэх ухаан технологийн их сургуулийн бизнес, инновацийн газрын
дарга доктор Д.Хашбаяр,
Монгол улсын шинжлэх ухаан технологийн их сургуулийн компьютерийн
техник, менежментийн сургуулийн доктор профессор, дэд захирал
Л.Оюунцэцэг, Монгол улсын их сургуулийн эрдэм шинжилгээ, инноваци
эрхэлсэн дэд захирал доктор Ч.Ганзориг, Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригт
Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга П.Нацагдорж,
Хөдөлмөрийн яамны харъяа хангайн бүсийн арга зүйн төвийн захирал Ё.Бадамхатан
нарт гүн талархал илэрхийлэе
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм төлөөлөгчид Та бүхэн энэхүү
хөтөлбөрийг хэлэлцэн баталж өгнө үү
Анхаарал тавьсанд баярлалаа
2014-03-26
-●-
No comments:
Post a Comment