Жижиг
дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдний бизнесээ санхүүжүүлэхэд зээлийн батлан
даалт гаргах чиглэлээр үйл ажиллагаа явуулах Зээлийн батлан даалтын сан нь
бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа гол бэрхшээлийн нэг банк, санхүүгийн
байгууллагаас зээл авахад барьцаа хөрөнгөгүйдэх асуулдалд зээлийн батлан
даалт гарган шийдвэрлэх зорилготой байгуулагдсан. Санд хандсан иргэд барьцаа
хөрөнгөнийхөө 60 хүртлэх хувьд батлан даалт гаргуулах боломжтой бөгөөд 250 сая
хүртлэх үнийн дүнгээр гаргах юм.
Зээлийн батлан даалтын сан нь
1.
Эргэлтийн хөрөнгийн
2.
Хөрөнгө оруулалтын
3.
Бичил зээлийн гэсэн 3 чиглэлээр зээлийн батлан даалт гаргах юм .
Зээлийн
батлан даалт гаргах ажиллагааны схем.
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч зээл
хүссэн өргөдөл, зээлийн материалаа банк, санхүүгийн байгууллагад өгнө.
|
|
Банк, санхүүгийн байгууллага нь
зээл олгох дүгнэлтээ Зээлийн батлан даалтын санд ирүүлнэ.
|
|
Зээлийн батлан даалтын сан
ирүүлсэн материалыг нягтлан үзээд зөвшөөрвөл Зээлдэгч болон Банк, санхүүгийн
байгууллагатай Батлан даалтын гэрээ байгуулна.
|
|
Банк, санхүүгийн байгууллага нь
Батлан даалтын гэрээнд үндэслэн батлан даалттай зээлийг олгоно.
|
|
Зээлдэгч нь батлан даалтын шимтгэл
төлөхийг зөвшөөрнө.
|
|
Банк, санхүүгийн байгууллага нь
батлан даалтын шимтгэлийг олгох зээлээс суутган Зээлийн батлан даалтын
сангийн данс руу шилжүүлнэ.
|
Орхон аймгийн ЗБДС-н төлөөлөгч : утас 70356283
No comments:
Post a Comment