- Мэдлэгийн менежментийн үүсэл хөгжил
- Мэдлэгийн менежмент гэж юу вэ?
гэсэн 2 хэсгээс илтгэл бүрдэнэ.
1.
Хүний хөгжлийн түүхийг нэг талаас мэдлэг бүтээх,түүнийгээ дамжуулах түүх гэж
үзэж болно. Энэ түүхийг шууд дамжуулах,
дам дамжуулах гэсэн 2 үндсэн хэсэгт
хувааадаг. Хүний өөрийн хөгжил нь түүний баялаг бүтэээх аргад хэрхэн
нөлөөлсөн нь сонирхол татаж байна.
Мэдлэгийн
менежмент нь угтаа баялагийг бүтээхэхд мэдлэгийг хэрхэн ашиглах тухай асуудал юм.
Хүний
мэдлэг дамжуулах анхны арга бол өөрийн
үйлдлийг даган дууриалгах замаар мэдлэгийг бусдад дамжуулах арга ухааан юм.Үүнийг шууд арга гэнэ.мэдлэг дамжих өвлөгдөх үйл явц хүний бүхий л
мэдрэхүйн эрхтэн,орчны нөхцөл байдалд оролцдогороо онцлог.Энэ арга одоогоос
60000-50000 жилийн тэртээ хүний хэл яриатай болох хүртэл мэдлэг дамжих цорын
ганц арга байсан.Хэл ярианы хөгжил нь мэдлэгийг заавал үйлдэл харж даган
дуурайх бус уг мэдлэгтэй холбогдох үйл явцаас салангид цаг хугацаанд харилцан
ярилцах,хүүрнэн өгүүлэх замаар шууд аргыг улам боловсронгуй болгож ирсэн.
Оолсон
Харелок нарын эрдэмтэд шууд аргын үед мэдлэгийн хуримтлал бий болгох арга зам
нь хүний үйл хөдлөл,хэл яриа, харин хадгалах сан нь хүний ой тогтоомж байсан гэж тодорхойлж байсан.
Хүний
баялаг бүтээх арга ухаанд газар гэсэн шинэ хүчин зүйл орж ирсэн нь баялагийн
талаархи шинэ ойлголтыг бий болгосон
байна.Хүмүүс эзэмшил газартай болж түүн дэээрээ ан гөрөө хийх, жимс самар түүх
түүнчлэн газрыг хүссэн зориулалтынхаа дагуу боловсруулах зэрэг олон шинэ
мэдлэгийг эзэмшиж иржээ.Энэ үйл явц хүрэл зэвсгийн үе хүртэл эрчимтэй хөгжиж хөдөлмөр, газар гэсэн 2 баялаг бүтээх
хүчин зүйлтэй болсон байлаа.
Дам арга гэдэг нь харилцааны хэрэгслээр дамжин мэдлэг нь
мэдэгчээс хүлээн авагчид дамждаг арга бөгөөд хүний харилцааны хөгжилтэй шууд
холбоотой.Хүний харилцааны хөгжил нь хэл яриа,бичиг үсэг,мулти медиа гэсэн олон
хэлбэрүүдийг дамжсан.Эд баялагийг бүтээх ухаанд мэдлэгдөмжуулах шууд бус аргын
нөлөөсөн байдлыг бичиг үсгийн хөгжил,мулти медиа хөгжил гэсэн 2 үе
шатаар авч үздэг.
Анхны
цагаан толгойн хувилбар МЭӨ 1500 онд,Цагаан толгойн стандарт МЭӨ 1100 онд
одоогийн Сирийн нутагт боловсруулж байжээ.
Харин
МЭӨ 800 оны үед Грекчүүд цагаан толгойнд эгшиг оруулж ирснээрээ цагаан толгойн
хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн.Энэ мэдлэгийн сан хөмрөгт хурдтай өсөн нэмэгдэх
боломжийг олгосон .Түүнчлэн баялаг хуримтлалын хэмжээг ч мөн эрс өсгөсөн.
Хүний
эзэмшилд байх баялагийн хэмжээний өсөлт нь хүн амыг өсгөхөд хүргэсэн. Бичиг
үсэг үүсэхийн өмнө дэлхийн хүн ам 2 дахин нэмэгдэхэд 5000 жил шаардагдсан бол
бичиг үсэгтэй болсноос хойш дэлхийн хүн ам 2 дахин өсөхөд
2500 жил шаардагдсан байна.
Энэ
үеэс эхлэн баялагийг бүтээх хүчин зүйл нь хөдөлмөр,дагалдах хүчин зүйл нь газар
гэсэн ойлголтоос газар нь үндсэн хүчин
зүйл,харин хөдөлмөр болон капитал нь дагалдах хүчин зүйл гэсэн ойлголт руу
шилжиж,газартай хүн хөдөлмөрийг хөслөн
капитал бүтээх, өөрийн баялагийг нэмэгдүүлэх
өргөн боломж нээгдсэн.Хөдөлмөрийн тодорхой хуваарь бий болж хот тосгон ,
улс гүрэн үүсэн хөгжиж улмаар хүмүүс өөрийн
улсын дүрэм журам,арилжаа наймааны ажлыг бичиж тэмдэглэх болсон.
Мэдлэгийг
дамжуулах болон дэлгэрүүлэх хурдын талаас бичиг үсгээр мэдлэг дамжиж байсан
үеийг ном хэвлэх технологийг нээсэн үе, түүнээсөмнөх үе гэж 2 ангилж болно.
Египтчүүд
МЭӨ 2000 оноос эхлэн халуун орны муутуу цаасан дээр бичиж эхэлсэн бөгөөд сэргэн
Мандалтын үед муутуу цаасаа импортлон янз бүрийн зүйл бичиж хэвлэн тараадаг
болсон.Эдгээр номонд зөвхөн худалдаа наймааны тухай биш, шинэ бүтээл, мэдлэг
арга ухааны талаар заасан бичиг баримтууд
байдаг байна. Түүнийг Грек орны хэн бүхэн унших боломжтой байсанаараа
дэлхийн мэдлэгийн сан хөмрөгт чухал үүрэг гүйцэтгэсэн.
Энэ
нь дэлхийн мэдлэгийн түүхэнд үндсэн 4 өөрчлөлтийг авч ирсэн гэж судлаачид
үздэг. Үүнд:
1.
Нэг зүйлийн тухай зөвхөн нэг үнэн байна. Хэоэв үүнийг зөвшөөовөл бусад нь худал
байна.Энэ үнэн цөг хугацааны дараа өөрчлөгдөхгүй гэсэн санааг оруулж ирсэн.
2.
Мэдэгч хүн ба мэддэг зүлйийн хоорондын харилцааны үндсийг тодорхойлсон санааг
гаргаж ирсэн.Өөрөө хэлбэл дотоод оюун ухаан, гадаад ертөнцийн хоорондын
харилцаа холбооны талаар санаа гаргаж ирсэн.
3.
Боловсролын педия хэмээх шинэ үзэл баримтлал гаргаж ирсэн.Энэ нть одооны
сургалтын хөтөлбөр юм.
4.
Математикийн талаар цэгцэрсэн санаанууд бий болсон.
Энэ
бүхэн хүн төрөлхтний мэдлэгийн хөгжлийг шинэ түвшинд хүргэж, шууд ба шууд бус
аргаар мэдлэг дамжих арга ухааныг илүү төгөлдөр болгосон.Өмнө нь мэдлэгийг
зөвхөн хүүрнэн өгүүлдэг байсан бол энэ үеээс эхлэн тодорхой зүй
тогтол,ойлголт,хэмжигдхүүнүүд дээр тулгуурлан үзэгдэл юмсыг тайлбарлах
болсон.Түүнчлэн илүү утгатай хугацааны хүчин зүйлүүдээс үл хамаарах
мэдлэг,мэдээлэлийг дамжуулах боломжийг нээж хүн төрөлхтөний мэдлэгийн өв санг
одоогийн эрэмблэгдсэн,бүтэцлэгдсэн хэлбэрт орохын эхлэлийг тавьсан.
Энэ
үед баялагийг бүтээх хүчин зүйл нь
·
Газар
·
Хөдөлмөр
·
Капитал 3-р тодорхойлогдох болж,
капиталын анхны хуримтлал бий болсон дээр
алтан зоос гүйлгээнд орсон.
13-р зууунд
Монголын эзэнт гүрэн байгуулагдсан нь мэдлэгийг өрнөдийнхөн эзэмшихэд чухал
нөлөө үзүүлжээ.
Өрнө доныг
холбосон мэдлэгийн их урсгал нь хүний баялаг бүтээх хүчин зүйлсийг хөгжүүлэн
“технологи” гэдэг шинэ хүчин зүйлийг бий болгосон байна.
“Технологийг”эзэмшсэн
хүн баялагыг илүү ихээр бүтээж,эзэмших боломжтой болсон.Баялаг бүтээх хүчин
зүйлд технологи нэмэгдсэн нь түүнийг нээх ,дамжуулах, өрсөлдөөнд хүн
төрөлхтөнийг татан оролцуулсан.
1500-1700 онд
шинжлэх ухааны мэдлэг гэдэг тусгайлсан ойлголт бий болж түүнийг бүтээгч
байгууллага болох их сургуулиуд төлөвшиж үйлдвэрлэлийн технологийн анхны хувилбар
гарч байжээ.Тухайлбал Галилей,Декарт,Исаак Ньютон нарын ном зохиол
хэвлэгдэн хүн төрөлхтөний хэрэглэж ирсэн
хөшүүрэг,шаантаг, хүрд,араа хөдөлж байгаа шалтгааныг тайлбарлөж өгчээ.
1600 оноос эхлэн
улс гүрнүүд баялагын төлөөх өрсөлдөөнд өмжилт олж улмаар анхны Мануфактур бий
болсон.
16-17-р зуунд шинжлэх ухааны салбарууд үүсч хөгжсөн нь
мэдлэгийг онолоор бүтээх хөдөлмөрийн хуваарийг бий болгосон.
18-19-р зуунд
дэлхийн хөгжлийн түүхэнд үйлдвэржилтийн эрин үе байсан бөгөөд мэдлэгийн сан
хөмрөгт эргэлт авчирсан хэд хэдэн хүчин зүйлүүдийг бий болгосон.Үүнд:
- Хүн төрөлхтөн уурын хүч ашиглах санааг 18-р зуунд бодит ажил болгосон.Энэ нь хуурай газраар ачаа тээвэрлэх чадамжийг эрс өсгөсөн.
- Цахилгаан эрчим хүч ашиглаж чаддаг болсон.Ингэснээрээ ажлын цагыг уртасгаж уурын хүчнээс илүү хэд дахин хямд, аюул багатайгаар бүтээх болсон.
Энэ нээлт нь
дэлхийн аж үйлдвэрийн хувьсгалд гол хөдөлгөгч хүч болсон байна.
Уурын хүчийг
ашиглаж хүмүүсийн зорчих хурд тоог нэмэгдүүлснээр шинэ мэдлэг бүтээх,нэгэнт бий
болсон мэдлэгийг дамжуулах хурдыг эрс нэмэгдүүлсэн бол цах.эрчим хүчийг
ашигласанаар хүн төрөлхтөн өвлийн улиралд урт хугацаагаар ажиллах боломжтой
болж нэг өдөрт мэдлэгийг бүтээх хугацаа уртассан.
Баялаг бүтээх
хүчин зүйл 20-р зууны эхний хагас хүртэл үргэлжилсэн.Харийн сүүлийн хагсат нь
өөрчлөгдөн
- технологи
- капитал
- газар
- хөдөлмөр гэсэн байрлалтай болсон.
20-р зуунд хүн
төрөлхтний мэдлэгийн сан хөмрөг маш олон шинэ зүйлээр баяжиж ш.у.-ны шинэ шинэ салбарууд үүсэн хөгжсөн.
Өнөөгийн нийгэм
эдийн засгийн үндсийг ойлгохын тулд бидний мэдлэг гэж нэрлээд байгаа юм чухам юу
юм бэ?үүнийг хэрхэн зөв ашиглаж амжилтанд хүрэх вэ гэсэн асуулт эрдэмтэн
мэргэдийн шийдвэл зохих асуудал болоод байна.
2-р хэсэг
Мэдлэгийн менежмент гэж юу вэ?
Баялаг бүтээх үндсэн
хүчин зүйл мэдлэг болж өөрчилөгдсөн нь “Мэдлэгийн менежмент” гэдэг хуучин агаад
шинэ агууллагатай салбар ухаан үүссэн.
Мэдлэгийн менежмент бол зөвхөн хүмүүсийн мэдлэгийг
үнэлэх тухай асуудал биш,байгууллага хамт олны дунд үнэт мэдээлэл мэдлэгийг
түгээх,бүтээлчмэдлэгийг бий болгоход ажилтнуудын үйл ажиллагааг хандуулж удирдахад л гол
чиглэгддэг.
Мэдлэгийн менежмент үйл явц болохынхоо хувьд дараахь асуудлуудыг авч
үздэг.
- Байгууллагын үнэ цэнэтэй мэдлэг,мэдээлэл юу болохыг тодорхойлж тооцоолох
- Байгууллагын ажилтнуудын дунд мэдээлэл мэдлэгийг түгээх,шинэ ажилтнуудад хүргэх,харилцан сурах боломжийг бүрдүүлэх
- Шинэ зорилго,зорилтуудыг шийдвэрлэхэд ажилтнуудын мэдлэг чадварыг дайчлах
- Байгууллагын мэдлэг мэдээлэлийн санг үр дүн ,үг ашигтай, ашиглах боломжоор бүрдүүлэх
- Байгуулагын мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, шинэ мэдлэг бүтээх зэрэг болно.
Мэдлэгийн хэмжээс
болохын хувьд дараах асуудлуудыг судалдаг.
1. Мэдлэгийг хадгалах,хамгийн тэргүүний
мэдлэгийн хэрэглээг хангах,мэдлэгийг байнга сайжруулан орчны нөлөөлтөй
уялдууоах
2. Мэдлэгийн оновчтой зөв байршлийг тогтоох
3. Мэдлэгийн хэлбэрийг сайжруулах
4. Мэдлэгийг ашиглах чадамжийг
нэмэгдүүлэх эдгээр болно.
Мэдлэгийн
менежментийн эцсийн зорилго нь хэрэгтэй мэдлэг,мэдээллийг зөв хүнд нь оновчтой
цаг хугацаанд хүргэх системийг бүрдүүлэх, байгууллагын хувьд хуучирсан
мэдлэгийг хурдан танин мэдэж оношилдог байх,өөрчлөгдөж буй орчинд хурдан дасан
зохицдог байх, орчноо залж жолоодохыг дэмжихэд чиглэгддэг.
Мэдлэгийн
менежмент бол удирдлагын хүрээнд парадигмагийн өөрчлөлт явагдаж буйн нэг илэрэл
юм.
Менежментийн
ухааны үзэл баримтлалын үүднээс эрдэмтэн Вийгийн боловсруулсан мэдлэгийн
менежментийн чиг үүргийн хувьд
·
дээрээс
доош мониторинг хийх,
·
мэдлэгийн
дэд бүтцийг бүтээх болон арчлах
·
мэдлэгийн
хөрөнгийг дахин шинэчлэх болон з.байгуулах
·
мэдлэгийн
хөрөнгийг хэрэглэх гэсэн 4 гол хэсэгт
хуваасан байна.
Мэдлэгийн
менежмент болон мэдлэгийн ажлын үйл
явцын хооронд ил тод холбоос байх ёстой. Энэ холбоос нь дараах хэлбэрүүдтэй
байна.
- Хүмүүс
- Төслийн удирдлагын аргууд
- Мэдлэгийн ажлын үйл явцын зохион төлөвлөлт
- Үйл явцын зохион төлөвлөлт
- Компьютерийн программчилал
No comments:
Post a Comment