Хуудасууд

Wednesday, August 14, 2013

Орхон аймгын ЖДҮ хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах дэд комиссын 2013-оны 07-р сарын 01-ний өдрийн хурлаар дэмжигдсэн төслөөс эхний ээлжинд банкинд судлагдаж дэмжигдсэн төслийн жагсаалт

Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын талаар



Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын талаар
     Өндөр технологийн аж үйлдвэрийн салбар нь Монгол Улсын хөгжлийг эрчимжүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавих гол хүчин зүйлсийн нэг юм.
     2010 оны байдлаар Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний 83.22 хувь нь технологийн багтаамжгүй, 15.12 хувь нь нам технологит, 0.02 хувь нь өндөр технологит бүтээгдэхүүн тус тус эзэлсэн байна. Үүнээс үзэхэд манай улсын эдийн засаг уул уурхай, мал аж ахуйн түүхий эдийн нийлүүлэлт болон дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэлтээс хараат,  эмзэг тогтворгүй байдалтай байгаа юм. Өндөр технологийн аж үйлдвэрийн салбар нь урт хугацаанд Монгол Улсын ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах тулгуур хүчин зүйл болох учиртай. Ийнхүү дунд хугацаанд биотехнологи, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлснээр хөдөө аж ахуйн түүхий эд, байгалийн баялагийн нөөц, боломжинд тулгуурласан эмийн болон биологийн идэвхт бодис, гадаадын өндөр технологийн үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмжийн сэлбэг эд, анги, програм хангамжийг үйлдвэрлэх, зах зээлд өрсөлдөх чадвар бүхий шинэ бүтээгдэхүүнийг бий болгож манай улсын эдийн засгийн өсөлтийг бодитой нэмэгдүүлэх бололцоотой юм.
     Өндөр технологийн аж үйлдвэр гэдэгт:  инновацийн дэвшилтэт ололтыг нэвтрүүлэх замаар нэмүү өртөг ихээр шингээсэн бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлдэг, тухайн бүтээгдэхүүний нийт өртөгт түүнийг бий болгоход зарцуулсан судалгаа хөгжлийн зардал өндөр хувийг эзэлдэг эдийн засгийн салбарыг ойлгоно.
     Өндөр технологийн салбарт биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологи, электроникийн салбар багтана.
Өндөр технологийн аж үйлдвэр нь:  Монгол Улсыг хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, уул уурхайн олборлох үйлдвэрлэлд түшиглэсэн эдийн засгаас тэргүүний, дэвшилтэт мэдлэг, технологид суурилсан мэдлэгийн эдийн засагт шилжүүлэх гарц, аж үйлдвэрийн төрөлжилтийг эрчимжүүлэн үндэсний баялгийг богино хугацаанд эрс нэмэгдүүлэх, улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх арга зам, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий үндэсний боловсрол, судалгаа хөгжил, технологи, аж үйлдвэр, санхүү, борлуулалтын сүлжээг бий болгох үндсэн хүчин зүйл юм.
Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого  нь аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологи, инновацийн талаархи төрийн бодлогын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд тэргүүний, дэвшилтэт технологид суурилсан өндөр технологийн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүнд өндөр технологийн бүтээгдэхүүний эзлэх хувийг нэмэгдүүлэх, тэдгээрийг дотоод, гадаадын зах зээлд борлуулах үйл ажиллагааны эдийн засаг, эрх зүйн таатай нөхцөлийг бүрдүүлэх цогц арга хэмжээг тодорхойлоход чиглэгдэж байна.

Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэхэд дараахь зарчмыг баримталж байна.

- үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйлдвэрлэл эрхлэхгүй байх;

- экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тэргүүн ээлжинд дэмжин хөгжүүлэх;

- төр, хувийн хэвшлийн үр ашигтай түншлэлд суурилах.

Wednesday, August 7, 2013

Мэдлэг, эдийн засаг, инноваци





Хүн төрөлхтний хөгжлийн шинэ эринд гарч байгаа томоохон өөрчлөлтийг мэдлэг, мэдээллийн хувьсалтай холбон үзэж, мэдлэгийг баялаг болгон хувиргах, мэдээллийн давуу талийг олж авахын төлөөх өрсөлдөөн хүчтэй эрчимчжиж байна.
Мэдлэг мэдээлэл нь эдийн засгийн үндсэн нөөц гэдгийг саяхан болтол хүлээн зөвшөөрдөггүй байсан. Энэ шинэ зуунд өрсөлдөөнд давуу тал олж амжилтанд хүрэх нэг гарц бол мэдлэг, мэдээлийн менежментийг ашиглах явдал юм.

Thursday, June 6, 2013

“ЭРДЭНЭТ-2013” хөдөлмөрийн бага чуулганаас үнэтэй санал олноор гарлаа

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Эрдэнэт-2013” хөдөлмөрийн бага чуулганыг аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, ҮЭ-ийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо, “Эрдэнэт үйлдвэр” ХХК хамтран 2013 оны 5 сарын 30-нд Уурхайчин соёлын ордонд зохион байгуулав.  
“Эрдэнэт-2013” Хөдөлмөрийн бага чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2013 оны 5 сарын 22-ны өдрийн А/277 тоот захирамжаар байгуулж, төлөвлөгөө, хөтөлбөрийг батлуулан ажиллаж, чуулганы арга хэмжээнд 52 аж ахуйн нэгжийн 160 гаруй төлөөлөгч оролцлоо.  Бага чуулганы үеэр хөгжлийн бэрхшээлтэй болон хувиараа хөдөлмөр эрхлэгч нөхөрлөл хоршоо байгуулан ажиллаж байгаа иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан 32 иргэнд батламж гардуулж, тэдний үйлдвэрлэсэн  бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргасан байна. 
Бага чуулганд Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн зах зээл, ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Ц.Амартөгс “Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үйл ажиллагаа, ажилтай орлоготой монгол хүн үндэсний хөтөлбөр”, Эрдэнэт МСҮТ-ийн захирал Д.Хүрэлбаатар  “Мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд тулгарч буй асуудлууд шийдвэрлэх арга зам”, Технологийн сургуулийн профессор, Хангайн бүсийн бүтээмжийн төвийн захирал Ш.Ганбат “Орон нутагт бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлэх асуудалд” сэдвээр мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн чуулганд оролцогчдыг  Эрдэнэт үйлдвэрийн  Хүдрийн ил уурхайн овоолгын хэсэг, Белазын засварын хэсэг, Баяжуулах фабрикийн тээрмийн үйл ажиллагаатай танилцах аяллыг зохион байгуулж, дараа нь ХАБЭА-н сэдвээр хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийсэн нь бүтээлч шинэлэг байдалд болсон байна.    Хэлэлцүүлгийн явцад оролцогчдоос гаргасан санал, хүсэлтийн талаар:
- Зээл авч байгаа хүмүүсийг жижиг, дундаар ангилж зааг ялгааг гаргах
- Үйлдвэржүүлэлтийн аймгийн  дэд хөтөлбөр боловсруулах
- Бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх сургалтанд татварын талаар 1-2 цаг оруулж өгснөөр татварын өр төлбөр, торгуульд орохгүй байх боломжийг бүрдүүлэх 
- Хөнгөлөлттэй зээлийг тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогчдод түлхүү олгож дэмжих
- Ажлын байрыг тогтвортой хадгалахын тулд татварын таатай нөхцөлийг бүрдүүлэх, тендерийн зөв бодлого баримтлах 
- ЖДҮ-ийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлохын тулд  орон нутгийн онцлогийг сайн судлах шаардлага их байна. Газар нутаг бага, оюунлаг инженерүүд ихтэй учир манай аймагт бүтээмж инновацид тулгуурласан бизнесийг дэмжин хөгжүүлэх
- Тэргүүлэх чиглэлийг тогтоохдоо орон нутгийн иргэд зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан юу хийхийг хүсэж байна түүнээс үндэслэн тодорхойлох шаардлагатай.
- Мах ангилан савлаж худалдаалах үйлдвэр, саалийн үнээний фермер, хүнсний ногоо, тахианы аж ахуй, монгол чацаргана тариалах зэрэг хүнс, хөдөө аж ахуйн  үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэлээ болгох үндэслэлтэй  байна.
- Ажлын байр нэмэгдүүлэх хүрээнд оёдлын үйлдвэрийг хөгжүүлэх шаардлага гарч байгаа. Сурагчийн дүрэмт хувцсыг нэгдсэн журмаар, нэг стандартаар үйлдвэрлэх болсон учир подвольд үйл ажиллагаа явуулж байгаа оёдлын цехүүдийг нэгтгэн нэг томоохон ажлын байраар хангах асуудлыг шийдэх 
- түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдэд ажлын байртай болоход нь зориулж ЖДҮ-ийн зээлийг олгох, нэгдсэн байранд оруулах, - МСҮТ-ийн сургалт, арга зүйг шинэ техник, технологи, ажил олгогчдод нийцүүлж  өөрчлөн сайжруулах,  багш нарын чадамжийг дээшлүүлэх
- Ажиллагсдын ур чадварын үнэлгээний төвийг байгуулах
- Бага сургуулиас нь хүүхдийг мэргэжилд дуртай болгох хандлагыг өөрчлөх, мэргэжлийн сургалт, мэргэжлийн чиг баримжаа олгоход анхаарах
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан хүнийг мэргэжлийн багшаар ажиллуулах. Мэргэжлийн багш нарын цалинг үйлдвэрийн инженерийн цалинтай ижил болгох, нэг ангид  12-16 суралцагчтай байхаар сургалтыг зохион байгуулах
- Оюутны инкубатор ажиллуулахад яамны зүгээс түлхүү анхаарч төсөв, мөнгө суулгаж өгөх хэрэгтэй. 
- Инновацийн менежер, бүтээмжийн менежер бэлтгэхэд анхаарах
- Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н сайн туршлагыг аймгийн бүх аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрүүлэх, Орхон аймгийг ХАБЭА-н чиглэлээр улсын хэмжээнд туршлага болохуйц жишиг аймаг болгох зэрэг олон чухал үнэтэй санал олноор гарсан байна.

Friday, May 10, 2013

Үнэн үгс



  • Энэ өдрийн нэг цаг, ирэх өдрийн хоёр цагтай тэнцэнэ. Т. Фуллер
  • Урсан өнгөрч цаг хугацаа, өдөр хоногийг хүндэтгэ...
  • Хором бүхнийг хүндэтгэ яагаад гэвэл тэр чинь хэзээ ч давтагдашгүй... Я. Корчак
  • Хэрэв амьдралд хайртай бол цагаа бүү дэмий үр  
  • Амьдрал гэдэг чинь цагийн хэлхээ юм. В. 
  • Франклин 
  •   Дайн дэгдээгүй амар тайван цаг мөчийг ашиглахгүй дэмий бүү өнгөрөө. Хилон

Monday, May 6, 2013

2011-2012 ОНД БАЯН-ӨНДӨР, ЖАРГАЛАНТ СУМЫН СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ АВСАН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

2011-2012 ОНД  БАЯН-ӨНДӨР, ЖАРГАЛАНТ СУМЫН СУМ  ХӨГЖҮҮЛЭХ САНГААС  ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ АВСАН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙН  ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

Sunday, May 5, 2013

ЖДҮХСангийн Зорилго, Зорилтууд



ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТАНИЛЦУУЛГА

БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлж, тэднийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд оршино.

ЗОРИЛТ
Жижиг,  дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь эрхэм зорилгынхоо хүрээнд доор дурьдсан зорилтыг хэрэгжүүлж ажилладаг. Үүнд:

Төсөлд тавигдах үндсэн шаардлагууд



ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, БИЗНЕСИЙН ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ТӨСӨЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. ЖДҮХСанд хандсан албан бичиг;
  2. Орон нутаг, дүүргийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагаас авсан тодорхойлолт;
  3. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн бүртгэлтэй байх/;
  4. Зээл хүсэгч болон хамтран зээл хүсэгчдийн, холбогдох этгээдүүдийн мэдээлэл, мөн

Wednesday, May 1, 2013

. Хоршоо гэж юу вэ?



1. Хоршоо гэж юу вэ?
  Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, ардчилсан хамтын, хамтын  удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээдийг ХОРШОО гэнэ.
2. Хоршооны үндсэн 7 зарчим
 Сайн дурын нээлттэй гишүүнчлэлтэй

ТӨРӨӨС МАЛЧДЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО



Монгол Улсын Их Хурлын 2009 оны
39 дугаар тогтоолын хавсралт



ТӨРӨӨС МАЛЧДЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Төрөөс малчдын талаар баримтлах бодлого нь малчдын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн даатгалын тогтолцоонд хамруулах, мэдлэг, чадварыг дээшлүүлэх, хүч, хөдөлмөрөө хоршихыг

Хөнгөлөлттэй зээл олгоход тавих шаардлага:




Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/44 дүгээр тушаалаар  батлагдсан
                                                “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор
хөнгөлөлттэй зээл олгох журам”-ын хавсралт
Хөнгөлөлттэй зээл олгоход тавих шаардлага:
А.      Үйл ажиллагаа эрхэлж буй зээл хүсэгчид тавих шаардлага:

1.       “Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль”-ийн 5 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлсэн байх
2.       Татварын болон зээлийн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх

ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ЗААВАР






Төсөл боловсруулахад дараах шаардлагууд тавигдана:
1.Тодорхой байх  /төсөл нь энгийн, ойлгомжтой, санаа бодол нь цэгцтэй, чухал гэсэн хэсгийг тодорхой тусгаж, хэт нуршиж дэлгэрэнгүй бичихээс зайлсхийх, шаардлагатай хэсэгт хүснэгт, график оруулах/
2.Бүлэг, хэсгүүд уялдаа холбоотой байх /Төсөлд илэрхийлэн гаргаж буй санаа, баримт нь хоорондоо уялдаатай илэрхийлэгдсэн байх/
3. Үнэн зөв байх /Өөрийнхөө боломжийг хэт үнэлээгүй, бодит байдлыг үнэн зөв тусгасан байх/

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй



Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй

зорилго: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах,  ажил олгогч, ажилтан болон иргэдэд зөвлөгөө өгөх, мэдээллээр хангаж ажиллана. 

Хөдөлмөрийн хэлтсийн стандарт



Хөдөлмөрийн хэлтсийн албан хаагчид болон иргэн, аж ахуй нэгж, байгууллагад үзүүлэх үйлчилгээнд тавих шаардлага
зорилго.Энэхүү стандартын зорилго нь Хөдөлмөрийн хэлтсийн ажилтан төрийн албаны зарчим, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж, ажлын байранд ажил хэрэгч уур амьсгал бүрдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, байгууллагын стратеги зорилтыг хангахад оршино.

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү