Хуудасууд

Friday, March 27, 2015

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 100 сая хүртэл төгрөгний хөнгөлөлттэй зээлийн төсөл хүлээн авч эхэллээ.







Монгол улсын Аж үйлдвэрийн сайдын 2015-оны 03-р сарын 25-ны 64 тоот тушаалаар батлагдсан Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох журам, ЖДҮХ сан Орхон аймагт 500.0 сая төгрөгийг хуваарилсантай холбогдуулан 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 17:30 цаг хүртэл хөнгөлөлттэй зээлд хамрагдах  иргэд, аж ахуйн нэгжүүдийн төсөл, материалыг ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС_ 405 ТООТ-д/ Захиргааны IV байр 1-21/  хүлээн авна.

Төслийн иж бүрдэлийн талаарх мэдээлэлийг www.jdu1551.blogspot.com –с  авна уу

Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 2 тэрбум хүртэл төгрөгний хөнгөлөлттэй зээлийн төсөл хүлээн авч эхэллээ






Монгол улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрт 70.0 тэрбум төгрөгийг хуваарилсантай холбогдуулан Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 17:30 цаг хүртэл хөнгөлөлттэй зээлд хамрагдах  иргэд, аж ахуйн нэгжүүдийн төсөл, материалыг Засгийн газрын II байр, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 108 тоот өрөөнд хүлээн авна.
Төслийн иж бүрдэлийн талаарх мэдээлэлийг www.jdu1551.blogspot.com –с  авна уу

Wednesday, March 25, 2015

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох журам 2015-он



Аж үйлдвэрийн сайдын 2015-оны 03-р сарын 25-ны өдрийн 64-тоот тушаалаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох журам шинэчлэн батлагдлаа.
 ЖДҮХС-н хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй ЖДҮ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд төслийн иж бүрдэл, тавигдах шаардлагыг хангасан төсөл бичиж ирүүлэх шаардлагатай.
Хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байр бий болгоход зарцуулна.


ТӨСЛИЙН ИЖ БҮРДЭЛ, ТАЙЛБАРЫГ ДЭЛГЭРЭНГҮЙ ХЭСГЭЭР ОРЖ ҮЗНЭ ҮҮ

ЛАВЛАХ УТАС: 70356283

Thursday, March 19, 2015

ЯПОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖ





Аж үйлдвэрийн яамнаас 2015 оны 4,5 дугаар сард Монгол,Японы Засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулхаар болсон.
 Иймд ЖДҮ-ийн салбарт Япон улсаас тоног төхөөрөмж нэвтрүүлж,бүтээгдхүүнээ экспортод гаргах болон Япон улсын хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллах сонирхол бүхий аж ахуйн нэгжүүд Аймгийн хөдөлмөрийн хэлтсийн 70356283, 99359484 тоот утсаар холбоо барих буюу хэлтэс дээр ирж уулзна уу.

Sunday, November 9, 2014

Арван зүйл



 
Хүний амьдрал гэдэг маш богинохон. Ердөө л өлгийнөөс ⇔ авс хүртэлх ахархан цаг хугацаа. АНУ-д дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй Вальтер Бреунинг гэдэг хүн 114 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Тэрбээр амьд ахуй цагтаа нэлээдгүй зүйлд өөрийн хүчийг сорьж байсан боловч өөд болохынхоо өмнө нэгэн сонирхолтой зүйл хэлсэн нь “Би олон жил амьдрахдаа хүний үзэх ёстой зүйлсийн заримыг нь хийж байгаагүйдээ их харамсдаг” гэж санаа алдан өгүүлжээ.Тэгвэл дэлхийн мянга мянган хүнээс санал авч үхэхээсээ урьд хийх ёстой хамгийн түгээмэл арван зүйлийн жагсаалтыг гаргасан байна.

Англи хэлний богино өгүүлбэрүүд.. Цээжлээрэй




A piece of cake. Ядах юмгүй.
Absolutely. Мэдээж!
After you. Та түрүүлээд яв.
Always. Дандаа л ийм.
Amazing. Мундаг юмаа
And then? Тэгээд яасан бэ?
Any good ideas? Сайхан санаа байна уу?
Any time. Дуртай цагтаа
Anybody home? Гэрт чинь хүн байгаа юм уу?
Anything else? Өөр яасан гэнээ?
Are you in line? Та оочерлэж байгаа юм уу?
Are you kidding? Тоглоогүй биздээ?
Are you serious? Нээрээ гэж үү?

Thursday, October 9, 2014

Мэдлэгийн менежментийн үүсэл хөгжил






  • Мэдлэгийн менежментийн үүсэл хөгжил
  • Мэдлэгийн менежмент гэж юу вэ?
 гэсэн 2  хэсгээс илтгэл бүрдэнэ.



Thursday, October 2, 2014

ТЕНДЕРИЙН САНАЛ БОЛОВСРУУЛАХ СУРГАЛТ







     ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ МОНГОЛЫН ЖДҮ-ИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛД ЗОРИУЛАН “SUSTAINABILITY PTY LTD” КОМПАНИ АНУ-ЫН ОУХА-ЫН БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ САНААЧИЛГААР ОРХОН АЙМГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС - ОРХОН БУЛГАН АЙМГИЙН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ ХАМТРАН
ТЕНДЕРИЙН САНАЛ БОЛОВСРУУЛАХ СУРГАЛТЫГ
2014-ОНЫ 10-Р САРЫН 22,23 ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛНА.
Сургалтанд хамрагдах хүсэлтэй иргэд ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТСИЙН 405 ТООТОД ИРЖ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ   ЛАВЛАХ           УТАС:  99359484    95552626  

Sunday, September 28, 2014

Бүтээмж, инноваци, мэдлэгийн эдийн засаг сэдэвт сургалт 2014-10- р сарын 07-10 өдрүүдэд


    

       Орхон Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Ээлжит XV хуралдааны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “МЭДЛЭГТ СУУРИЛСАН ЭРДЭНЭТ” (2014-2024) хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн хэмжээнд бүтээмж, инноваци, мэдлэгийн эдийн засаг түүний менежментийн талаар Нью аидиа инновейшн ХХК- тай хамтран аймгийн хэлтэс агентлагууд, боловсролын байгууллагууд, баг дарга нийгмийн ажилтнууд, аж ахуйн нэгж байгууллагуудын хэмжээнд сургалт зохион байгуулах гэж байна.

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү