Хуудасууд

Sunday, December 15, 2013

Хөдөлмөрийн хэлтсийн дарга Х. Лувсаншарав: Аймгийн хэмжээнд 208 иргэн мэргэжилтэй ажилтан боллоо.

 Аймаг орон нутгийн төрийн байгууллагуудад шинээр  нэмэгдсэн  Хөдөлмөрийн хэлтэс байгуулагдаад  7 сарын  нүүр үзэж байна. Энэ хугацаанд багагүй ажил амжуулсан тухай   тус хэлтсийн даргаас дууллаа.  Дэлгэрэнгүйг уншигч  та бүхэндээ  хүргэж байна.
  Сур:  Орхон аймгийн   Хөдөлмөрийн хэлтэс байгуулагдаад  багагүй хугацаа  өнгөрлөө.  Энэ хугацаанд олон иргэдийг ажил амьдралтай залгасан мэдээлэл ч байна.  Зарим ажлаасаа дурьдвал та юу хэлэх вэ?
  • Манай  хэлтэс  байгуулагдаад жил арай хүрэхгүй  8-9 сар болж байна.  Энэ  хугацаанд нийтдээ 28 хүний бүрэлдэхүүнтэй  ажиллаж ирлээ. Ажлын байрны  тав тухын  хувьд бүрэн хангахад  Аймгийн ИТХ,   ЗДТГ  ихээхэн  ач холбогдол  өгч жигд сайхан хангасан. Сандал ширээгүй  байхад  хүртэл  анхаарч ажилласанд талархаж байгаа.  Энэ  ажлыг авсанаас хойш  нийтдээ 2651 иргэнг ажлын байраар хангаж ажилласан.  Одоогийн  байдлаар 31 ажил олгогчоос  нийтдээ 100 гаруй  нээлттэй ажлын байр байна. Хөдөлмөрт бэлтгэх  хөтөлбөрт 15 иргэн хамрагдсанаас  одооогийн байдлаар 7 иргэн 586,000 төгрөгийн дэмжлэг авч  5 иргэн нь ажилд хамрагдсан , сургалтанд 360 иргэн суралцаж 59 280 000 төгрөгийн санхүүжилт олгогдлоо. Ер нь хэлтсээр дамжуулан  түр болон байнгын  ажилд орсон хүмүүс ч нэлээдгүй байгаа.  Улаанбаатар хотын “ Ундраа “ сургалтын төв болон  хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний  төвтэй байгуулсан гэрээний дагуу  цэцэрлэгийн туслах багш , гэрийн үйлчлэгч  мэргэжлээр ур чадвар олгох  сургалтанд 40 иргэн  өнгөрөгч буй 10  дугаар сарын 18наас  хамрагдаж  эхэлсэн.     Хувиараа болон  нөхөрлөл  хоршоо байгуулах  иргэдийн  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд гэхэд л  48 иргэд 60 сая төгрөгийн  буцалтгүй  тусламжид  хамрагдаж  нийт 153 ажлын байр бий болголоо.
  Жижиг зээлд нийт 8 иргэн 25,5 сая төгрөгийн хөнгөлттэй зээлд  хамрагдан 32 ажлын байр бий болон одоо үргэлжлээд явж  байна.  Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас 11 иргэн , ААН  500 сая төгрөгийн  хөнгөлттэй зээлийг олгоод байгаа .    Одоо “Төрийн банк”,  “Капитал “банкаар дамжуулан  жижиг зээл олгож эхлээд байна.  2 жилийн хугацаатай 0,85 хувийн хүүтэй зарим хөрөнгө санхүүгийн баталгаагүй иргэдэд зээлийн батлан даалт хийж аль болох хүнд  сурталгүй үйлчлэхийг зорьж байна.
  • Сур:   Зээлийн асуудлыг  иргэд их сонирхдог , Жижиг том зээлийн ялгаа нь юу юм бэ?  Иргэд ямар ажил үйлчилгээ явуулах хүсэлтэй байх юм?
  • 5-10 сая төгрөгийг  жижиг, 20-100  сая болохоор  яаман дээр  шийдвэрлэж байна.  Энэ жилийн хувьд 300 гаад төсөл   ирсэн.   Иргэд нэг үеэ бодвол   жижиг дунд үйлдвэрлэлийн  чиглэлээр  хөдөлмөр эрхлэхийг чухалчлах болсон байна.  Аль болох жижиг зээл авч байгаа иргэдийн хувьд  анхлан  зээлийн батлан даалт  гэж гарсан учраас  түүнд хамруулж байна.   Хөрөнгийн батлан даалтийн 60 хувийг нь зээлийн батлан даалтаар  үлдсэн 40 хувьд нь тоног төхөөрөмжийг нь  үнэлэх чигтэй.  Иргэд ихэвчлэн  барилгын материал , нарийн боовны үйлдвэрлэл ,үсчин үйлчилгээний чиглэлээр  үйл ажиллагаа  явуулах  сонирхолтой байдаг.
  • Сур:  Яг одоо танай хэлтэст тулгамдаж буй  ямар асуудал байна вэ?
  •  Зарим зээлийн хөрөнгө дээрээсээ шилжиж ирэхгүй удах тохиолдол бас байна. . 60 гаруй төслийн зээлд санхүүжилт олгогдсон бусад нь хараахан ирээгүй байгаад  төсөл нь батлагдсан иргэд их бухимдаж  байна.  Яваандаа асуудал  шийдэгдэнэ.

< Danny >

No comments:

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү