A.
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БУЙ ЗЭЭЛ ХҮСЭГЧИД ТАВИХ ШААРДЛАГА
- “Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль”-ийн 5 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлсэн байх
- Татварын болон зээлийн хугацаа хэтэрсэн өргүй байх /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /
- Хуулиар хориглоогүй барьцаа, батлан даалттай байх ба зээлийн барьцаа нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрхийн талаарх мэдээлэл, жагсаалтыг гаргаж ирүүлэх
- Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх техникийн нөхцөл, байгаль орчны болон үйл ажиллагаа явуулахад шаардлагатай холбогдох бусад зөвшөөрлийг авсан байх
- Ажлын байрыг хадгалсан, нэмэгдүүлсэн, шинээр бий болгох тоог тусгах
- Шинээр бий болох ажлын байранд хөдөлмөрийн төв биржид бүртгүүлэх, тухайн жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нийт ажилтаны 10 хувьтай тэнцэхүйц тооны мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын суралцагчдыг үйлдвэрлэлийн дадлага хийлгүүлж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх дадлагажуулах боломжтой талаар төсөлдөө тусгаж баталгаажуулсан байх
- Үр ашигтай, судалгаа тооцоотой, зээлээ төлөх орлоготой байх зэргийг тусгасан шаардлага хангасан төслийг ирүүлэх
- Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” хөтөлбөрийн дагуу амжилттай суралцсан, түүнээс баталгаажуулсан гэрчилгээтэй байх
B.
ШИНЭ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА:
- Хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн 30-иас доошгүй хувийг хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх
- Татварын болон зээлийн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх
- Шинээр бизнес эрхлэгч нь тухайн төслийн салбартаа мэргэшсэн, дадлага туршлагатай боловсон хүчинтэй байх
- Тухайн хэрэгжүүлэх төслийн хүрээнд шаардлагатай тусгай зөвшөөрөл, техникийн нөхцлийг эрх бүхий байгууллагаас авсан байх
- Хуулиар хориглоогүй барьцаа, батлан даалттай байх ба зээлийн барьцаа нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрхийн талаарх мэдээлэл, жагсаалтыг гаргаж ирүүлэх
- Тухайн бүтээгдэхүүний түүхий эдийн зах зээлийн судалгаа, үнийн түвшин, хэтийн төлөвийн талаарх мэдээлэл, хэрэгцээ, шаардлага зэргийг тусгасан шаардлага хангасан төслийг ирүүлэх
- Орон нутгийн онцлогийг харгалзан тухайн орон нутгийн түүхий эд, нөөцөд түшиглэсэн, үр ашигтай байх
- Шинээр бий болох ажлын байранд хөдөлмөрийн төв биржид бүртгүүлэх, тухайн жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нийт ажилтаны 10 хувьтай тэнцэхүйц тооны мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын суралцагчдыг үйлдвэрлэлийн дадлага хийлгүүлж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх дадлагажуулах боломжтой талаар төсөлдөө тусгаж баталгаажуулсан байх
- Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” хөтөлбөрийн дагуу амжилттай суралцсан, түүнээс баталгаажуулсан гэрчилгээтэй байх
oOo
No comments:
Post a Comment