Хуудасууд

Monday, December 23, 2013

Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн иргэдэд үзүүлэх үйлчилгээ




Нэг. Нийтлэг үйлчилгээ

1.
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө мэдээлэл өгөх үйлчилгээ

1. Ганцаарчилсан болон бүлгийн хэлбэрээр үзүүлдэг
2. ЕБС төгсөгчдөд болон мэргэжилгүй хүмүүст ажил мэргэжлийн талаар зөвлөгөө өгөх үйчилгээ, ажил мэргэжлийн чиглэл, юу хийх ёстой, мэргэжил сонголт,  мэргэжилд тавигдах шаардлага,  хөдөлмөрийн зах зээлийн талаар холбогдох мэдээлэл, зөвлөгөө өгнө.

2.
Ажил хайгч иргэний бүртгэл

1.Цахим  үнэмлэх
2.Мэргэжлийн үнэмлэх, диплом
3.Нийгмийн даатгалын дэвтэр     /ажиллаж байсан бол/
4.Эрүүл мэндийн даатгалын дэвтэр

3.
Ажилд зуучлах үйлчилгээ
Ажилд орохыг хүссэн иргэний хүсэл сонирхол, дадлага туршлага, мэргэжлийн ур чадварт тохирсон ажил олж өгөх буюу ажлын байрыг санал болгох нөгөө талаас ажил олгогчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн ажилтан олж өгөх, олоход  нь туслалцаа үзүүлэх эрэлт нийлүүлэлт хоёрыг  холбох үйл ажиллагаа юм.


Хоёр. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ

1.
Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр

Ажил олгогчийн захиалгын үндсэн дээр мэргэжилтэй ажилтан бэлтгэх  сургалтыг зохион байгуулах,  ажлын байранд зуучлах арга хэмжээг хэрэгжүүлдэг.

2.
Хөдөлмөрт  бэлтгэх хөтөлбөр

Ажил олоход хүндрэлтэй иргэнийг ажиллуулахтай холбоотой гарсан зардлыг ажил олгогчид бүрэн болон хэсэгчлэн нөхөн төлөх, ажил олгогчийн бий болгосон ажлын байранд тухайн иргэнийг тогтвортой ажиллахыг урамшуулах зорилго бүхий санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр юм.

3.
Хөдөлмөр эрхлэлтийн сургалт
1.Мэргэжлийн ур чадвар  олгох сургалт
/Ажилгүй иргэн, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэдийг богино хугацаанд мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, хөгжүүлэхэд чиглэнэ/
2.Үйлдвэрлэл дээрх сургалт
/ Үйлдвэрлэл  дээр мэргэжилтэй ажилтан бэлтгэж ажлын байраар хангах зорилготой/
3.Мэргэжил олгох сургалтыг зохион байгуулах хүсэлтэй байгууллага, ААН-д ажлын байрны дүгнэлт гаргах

4.
Эзэнтэй Монгол хөтөлбөр
1.Ногоон ажлын байр: Эх орныхоо газар нутгийг хайрлан хамгаалах, байгаль орчныг хамгаалах, ус хөрсний бохирдол, газрын доройтлыг бууруулах байгалийн гамшиг аюулт үзэгдлийн улмаас үүдсэн эвдрэл гэмтэл сүйдлийг нөхөн сэргээх, иргэдэд эрүүл аюулгүй, хоггүй, эко орчныг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг эрхлэх нөхөрлөл хоршоо иргэдийн бүлгийг хамруулж түр болон байнгын  ажлын байраар хангаж өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой.
2.Нийтийг хамарсан ажил:  Нийтийн  эзэмшлийн өмч хөрөнгө дэд бүтцийг сайжруулах, орчны хог хаягдал цэвэрлэх цуглуулах зайлуулах, устгах, нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламжийг сэргээх, засвар үйлчилгээ хийх ажлыг зохион байгуулж энэ үйл ажиллагааг эрхлэх иргэд болон иргэдийн бүлгийг хамруулж орлоготой болгох зорилготой
5.
40-с дээш болон ахмад насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр

1.40-с дээш насны хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох болон нийгэмшүүлэх зөвлөгөө өгөх мэдээллээр хангах,  мэргэжлийн сургалтанд хамруулах, ажилд ороход нэн шаардлагатай хувцас гоо сайхны хэрэгсэл худалдан авах, үс засуулах зэрэг үйлчилгээ авахад зориулсан санхүүгийн дэмжлэг үзүүлэх
2.Ахмад насны мэргэжлийн өндөр ур чадвартай, дадлага, туршлагатай иргэдийн   хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тэдний орлогыг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.

6.
Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл хоршоо байгуулах иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр

Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл хоршоо байгуулах иргэн,  гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэний аж ахуй эрхлэх санаачилгыг дэмжиж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалтанд хамруулах, санхүүгийн дэмжлэг, бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлнэ.

7.
Ажил олгогчийг дэмжих хөтөлбөр

Ажил олоход хүндрэлтэй иргэнийг байнгын ажлын байраар хангасан ажил олгогчийн тухайн иргэнийг ажиллуулахтай холбоотой гарсан цалингийн зардлыг бүрэн болон хэсэгчилэн нөхөн төлөх, ажил олгогчийн бий болгосон ажлын байранд иргэнийг тогтвортой ажиллахыг урамшуулах зорилготой.

8.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг  дэмжих хөтөлбөр

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог, хэрэгцээ, чадавхид нийцсэн ажлын байр бий болгоход зориулж хөгжлийн бэрхшээлтэй иргэн ААН байгууллагад санхүүгийн дэмжлэг, урамшуулал, санхүүжилт олгох зорилготой.

9.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн  жижиг зээл

Өрхийн болон хувиараа хөдөлмөр эрхлэх, жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, хоршоо нөхөрлөл байгуулах, өргөтгөх, үйл ажиллагаагаа тогтвортой хадгалах, ажлын байр шинээр бий  болгох боломжийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.  Зээл 2 жилийн хугацаатай,  0.85%-ийн хүүтэй. Иргэнд 5 сая хүртэл, нөхөрлөл хоршоонд 10 хүртэл сая төгрөг олгоно.  Капитал, Төрийн банкаар дамжуулан олгож байна.

10.
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээ

1.Хоршоо ахуй үйлчилгээ
Хоршоо ахуй үйлчилгээний чиглэлээр төр засгаас явуулж байгаа бодлогыг хэрэгжүүлэх
2.Зээл
ЖДҮ эрхлэгчдийг  санхүүгийн талаар дэмжих, тэдгээрийн өөрийн хөрөнгийн хангалттай байдлыг сайжруулах,  үйл ажиллагааг нь тогтвортой, үр ашигтай явуулахад төрийн зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлэхэд чиглэгдэнэ.

11.
Хөдөлмөрийн харилцаа

ХХДХ-ний тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг иргэд, аж ахуйн нэгжид зөвлөгөө өгөх, сурталчилах. Хөдөлмөрийн харилцааг сайжруулах асуудлаар нийгмийн түншлэлийн байгууллагуудтай хамтарч ажиллах
12.
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй

ХАБЭА-н бодлого,  үндэсний хөтөлбөр, стандарт, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар үзлэг шалгалт, сургалт семнар, хэлэлцүүлэг зохион  байгуулна.



< Danny >

No comments:

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү