2014.04.23-ны өдөр “Мэдлэгт суурилсан Эрдэнэт”
хөтөлбөрийн нээлт боллоо. Нээлтийн ёслолд аймгийн удирдлагууд, ААН байгууллагуудын төлөөлөл болон “Эрдэнэт
Үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд тэргүүтэй 200 орчим хүн оролцлоо. Уг хөтөлбөрийг
аймгийн Хөдөлмөрийн
хэлтэс “Бүтээмж инновацийн зөвлөл”-тэй хамтран боловсруулсан бөгөөд өнгөрсөн
сард АИТХ-аас баталсан. Хөтөлбөр энэ оноос ирэх 2024 он хүртэл үргэлжилнэ. Энэ
хугацаанд нөөцөд суурилсан эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж ингэснээр иноваци,
бүтээмжид суурилсан эдийн засгийг бий болгох 2 үе шатыг хэрэгжүүлнэ.
Аймгийн ИТХ дарга Б.Мягмарсүрэн нээж үг хэллээ.
“Мэдлэгт суурилсан Эрдэнэт” хөтөлбөрт Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллах талаар тусгасан байна. Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн “Мэдлэгт түшиглэсэн Эрдэнэт” хөтөлбөрийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ манай хот хөгжлийн өөрсдийн гэсэн хөгжлийн загвартай болох хэрэгтэйг онцоллоо. Түүнээс гадна манай аймаг дэд бүтэц хөгжсөн давуу талаа ашиглахаас гадна ШУТИС-г түшиглэж хөгжих боломжтой гэж онцлов.
“Мэдлэгт суурилсан
Эрдэнэт” хөтөлбөрийн нээлтийн
үеээр Аймгийн шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн
гаргаж зочид, төлөөлөгчдөд танилцууллаа.
Мөн эêñïîðòîä ÷èãëýñýí, èìïîðò
îðëîõ, инноваци, ºíäºð òåõíîëîãè шингэсэн øèíý á¿òýýãäýõ¿¿í, ажил ¿éë÷èëãýýã
õºãæ¿¿ëýõýä иргэд, хамт олны
бүтээлч идэвхи, санаачлага, мэдлэгт түшиглэн шинэ ололт, амжилтад тууштай хүрэх хөдөлгөөн өрнүүлэх зорилгоор
зарласан төслийн уралдаанд амжилттай оролцсон иргэдэд шагналыг гардуулах ёслол
боллоо.
1-р байр Авьяас
хөгжлийн төвийн “Тэмүүлэл” сургалтын тоглоом П.Баяраа
2.000.000 төгрөг Батламж,
2-р байр Зэс голтой
кабель утас үйлдэрлэх төсөл Б.Ганзориг 1.500.000 төгрөг Батламж,
3-р байр Цахилгааны
удирдлагын иж бүрэн шкаф үйлдвэрлэх төсөл
Т.Барс 500.000 төгрөг
Батламж,
3-р байр Хөдөлгүүрийн ажилласан тосыг дахин
боловсруулаж зуухны түлш үйлдвэрлэх
төсөл Г.Ганболд
500.000 төгрөг
Батламжаар тус тус шагнав.
Төслийн уралдааныг шалгаруулах шинжээчдийн
багийн ахлагч: Х.Лувсаншарав /Хөдөлмөрийн хэлтсийн дарга/ Гишүүдээр
Ш.Ганбат - / технологийн сургуулийн
проффесор,бүтээмж, инновацийн зөвлөлийн гишүүн/ Г.Батдэлгэр -
/ Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга/ Л.Дэлгэрбат - / “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны
автоматжуулалт, мэдээллийн технологийн
тэргүүлэх мэргэжилтэн, ШУ-ны доктор/ Ж.Баатархүү - /
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны ерөнхий
баяжуулагч, ШУ-ны доктор/
Н.Ариунаа - /Эрдэнэт
хивс ХХК-ний орлогч захирал/
Ж.Бат-Эрдэнэ / Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн/ нар ажиллаж шалгаруулсан.
Шалгаруулах ажиллагаа ил
тод явагдаж оролцогчид төслөө хамгаалах бололцоогоор хангасан орчинд зохион
байгуулсан.
Нээлтийн ажиллагаанд оролцогчид
хөтөлбөрийн талаарх өөрсдийн сэтгэгдлийг илэрхийлж үнэтэй санал олныг гаргаж
байлаа.
Жишээлбэл Эрдэнэт үйлдвэрийн Бүтээмжийн мэргэжилтэн н.Батгэрэл Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулах ажлын явцад анхаарах олон чухал санааг илэрхийлэж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байв.
Нээлтийн ажиллагааны эцэст нээлтийн ажиллагаан оролцогчид УРИАЛГА гаргалаа
No comments:
Post a Comment