Хуудасууд

Thursday, May 1, 2014

“Мөнхийн цагаан жим” ХХК-ий импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэр





Шинэ оны босгон дээр манай аймагт “Мөнхийн цагаан жим” ХХК-ийн амны хаалтны үйлдвэр ашиглалтад орсон билээ. Монгол улсдаа анхных болох тус үйлдвэр нь Английн 3М хөдөлмөр хамгаалал, багаж хэрэгслийн үйлдвэртэй хамтран ажилладаг “Ли Хан” үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр, дэлхийн стандартад нийцсэн маск үйлдвэрлэж эхэллээ. Цомхон бүтэцтэй, тун цэвэрхэн тохилог энэ үйлдвэр нь одоогийн байдлаар 15 ажилчинтай бөгөөд өдөрт 3-5 мянган ширхэг маск үйлдвэрлэх хүчин чадалтай. 


 



 Эдний бүтээгдэхүүнийг уул уурхайд төдийгүй, Улаанбаатар хотын утаанаас хамгаалах зорилгоор ч хэрэглэх боломжтой гэсэн. Цайвар цэнхэр өнгийн хувцсаар жигдэрч, цагаан бээлий, маск өмсөн ажиллаж буй эднийхэн лабораторийнхан шиг л харагдаж байв. Тус үйлдвэрийн захирал Ч.Батсүх нь гэр бүлийнхээ хамт Мажаа эмнэлгийг үүсгэн байгуулагч бөгөөд хүн ардын эрүүл мэндийн төлөө 18 дахь жилдээ зүтгэж яваа хүмүүс аж. Орхон аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат маскны үйлдвэрийн нээлтэд хэлсэн үгэндээ “Орхон аймаг “Эрдэнэт” үйлдвэртэй байгуулсан хамтын ажиллагааны эхний үр шим нь “Мөнхийн цагаан жим” үйлдвэрийн үйл ажиллагаагаар илэрч байна. “Эрдэнэт” үйлдвэрийн хангамжид Эрдэнэтэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр хүрээгээ тэлж, орлогоо нэмэгдүүлж, ажил үйлсээ өөдрөг авч явах цагаан жим нээгдэж байна” гэж тэмдэглэн хэлж байлаа
 .


"Мөнхийн цагаан жим" ХХК-ийн маскны үйлдвэр Эрдэнэт үйлдвэрийн хэрэгцээг бүрэн хангаж байна. Эрдэнэт импортоор маск авахаа больжээ гэж Монгол улсын ерөнхий сайд Норовын Алтанхуяг биднийг сайшаан хүлээж авлаа Танд ажлын амжилт хүсье хэмээн "Мөнхийн цагаан жим" ХХК-ийн хамт олон Файсбүүк хуудасдаа бахархалтайгаар бичжээ

No comments:

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү