Хуудасууд

Sunday, September 29, 2013

Эдийн засгийн сэтгэлгээний үүсэл, хөгжил, эдийн засгийн үндсэн ухагдахуун.

 Эдийн засгийн сэтгэлгээний үүсэл, хөгжил, эдийн засгийн үндсэн ухагдахуун.
     
Эдийн засаг гэж юу вэ? Эдийн засгийн ухааны үүсэл, хөгжил, үйлдвэрлэл, хуваарилалт, солилцоо, хэрэглээ, эдийн засгийн ухааны судлах зүйл, арга, эдийн засгийн үр ашиг, үйлдвэрлэлийн боломжийн  хязгаар, алдагдсан боломжийн өртөг, эдийн засгийн тогтолцоо, хэв маяг, өмчийн тухай үзэл баримтлал.

Эдийн засгийн шинжлэх ухааныг  судлах шаарлага.

-  Эдийн засгийн бодит хууль зүй тогтлуудыг танин мэдэж, үйл ажиллагаандаа зөв оновчтой хэрэглэж сурахын тулд
-  Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд бүх хүн аж ахуй эрхлэх эдийн засгийн эрх чөлөөтэй болж  байгаа учир
-  Хэрэглэгчийн хэрэгцээ тоо, чанарын хувьд байнга өөрчлөгдөж байгаа учир
-  Орчин үеийн шинжлэх ухаан техникийн  үсрэнгүй хөгжлийн үр дүнд бүтээгдэхүүн, үйлчилгээний зардлыг хямдруулж, үйлдэрлэлийн арга технологийг боловсронгуй болгож  байгаа учир
-  Хүн өдөр тутам  эдийн засгийн харилцаанд оролцож  байдаг  учир
-  Эдийн засаг улам бүр нээлттэй, олон улсын шинж чанартай болж байгаа учир
-  Нийгмийн харилцааны суурь нь өмчийн харилцаа буюу эдийн засгийн харилцаа байдаг учир
-  Цаг хугацааны болон мэдээлийн хувьд байнга хурдан өөрчлөгдөж байгаа зах зээлийн нөхцөлд оновчтой шийдвэр гаргаж  сурах
-  Эдийн засгийн нөөцүүд ( газар, хөдөлмөр, капитал ) хязгаарлагдмал байдаг учир хувилбаруудаас зөв оновчтойг сонгохын тулд
Судлах зүйл .
-         Зах зээлийн эдийн засаг нь хүмүүсийн байнга өсөн нэмэгдэх байгаа хэрэгцээг, эдийн засгийн хязгаарлагдмал  нөөцөөр яаж үр ашигтай хангах вэ? гэдэг асуудлыг судална.
-         Нөгөө талаас хүмүүсийн эдийн засгийн үйл ажиллагааг судална
-         Мөн аливаа эдийн засаг нийгэм дэх бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэл, хуваарилалт, солилцоо, хэрэглээг судалдаг.
Энэ бүгдээд үндэслэн:
Зах зээлийн эдийн засгийн гол зорилго нь хязгаарлагдмал цөөц баялгаар        , хүмүүсийн байнга өсөн нэмэгдэж байдаг хязгааргүй их хэрэгцээг хэрхэн хамгийн ашигтай хангах асуудал бөгөөд хүслээ хангах оролдлогод нөөц хэрхэн үйлчлэх бололцоог судална.
Нөгөө талаас зах зээлийн эдийн засаг бол хязгаарлагдмал цөөц       баялгаар , хүмүүсийн  хязгааргүй их хэрэгцээг хангахын тулд нийгмийн              зүгээс хийх сонголтуудаас судалж шийдвэр гаргах ухаан мөн.
Зах зээлийн эдийн засгийг хамрах хүрээнээс нь хамааруулаад:
Микро эдийн засаг
Микро эдийн засаг гэж хуваан авч үздэг.
Эдийн засгийн онолын үндэслэлийг тодорхойлохдоо позитив болон норматив эдийн засгийн арга зүйд тулгуурлана.
Позитив( тодорхой)     эдийн засаг
Эдийн засгийн үзэгдлийн загвар боловсруулж, туршин шалгах замаар  тайлбарлахыг хэлнэ. Позитив эдийн засгийн ихэнх үндэслэлүүд маргаангүй батлагдаж, нотлогдсон зүйл байдаг.
Норматив ( зорицуулах) эдийн засаг
Эдийн загийг тайлбарласны үндсэн дээр бодлого боловсруулах үйл явцыг хэлнэ.
Энд уг асуудал ямар байх ёстойг заана. Боловсруулсан үзэл баримтлалыг практикт хэрхэн, ямар арга замаар хэрэгжүүлэх талаар тодорхой зөвлөмж, шийдвэр гаргахыг хэлнэ.
Судалгааны арга.
Эдийн засгийн судалгааны арга нь  эдийн засгийн амьдралын хуулиудыг танин мэдэж, хязгаарлагдмал нөөцийн талаар олон янзын хувилбар гаргаж, түүнээс сонголт хийж зөв шийдвэр гаргахад тусална.
Эдийн засгийн судалгааны аргуудад:
Танин мэдэхүйн диалектик арга – эдийн засгийн бүх юмс үзэгдэл хоорондоо холбоо хамааралтай байнга өөрчлөгдөн хөгжиж байх . Үүнд: Индукци, дедикци анализ, синтез , логик гм
Шинжлэх ухааны хийсвэрлэлтийн арга
График ба загварчлалын арга
Математик ба статистикийн аргууд
Ажиглалт ба туршилтын аргууд г.м
Эдийн засгийн үзүүлэлтүүдийг дараах арга хэрэглэгдэхүүнээр илэрхийлнэ.
Үгээр илэрхийлэх арга - энэ нь гол төлөв тодорхойлолт, томъёолол, тайлбарын хэлбэртэй байх.
Тоон хүснэгтээр илэхрийлэх арга –энэ нь эдийн засгийн тодорхой юмс үзэгдлийн хоорондын холбоо, хамаарлын өөрчлөлтийг тусгасан тоон үзүүлэлтүүдийн хэлбэртэй байх
График аргаар илэрхийлэх – энэ нь эдийн засгийн хоорондоо хамаарал бүхий үзэгдлийн график дүрслэл
Аналитик илэрхийлэл – энэ нь эдийн засгийн тодорхой үзэгдлийн өөрчлөлтийн зүй тогтлыг тусгасан функци, математик загварын хэлбэртэй байх.
Эдийн засгийн шинжлэх ухааны үндсэн ойлголтууд.
Эдийн засгийн нөөц
Үйлдвэрлэлийн зориуллалттай нөөц
Үйлдвэрлэлийн  нөөц
   Алдагдсан боломжийн өртөг
   Үйлдэрлэлийн боломжийн муруй
   Хэрэгцээ

Эдийн засгийн шинжлэх ухааныг судалсны ач холбогдол.
Эдийн засгийн бодит хуулиудын зүй тогтлыг танин мэдэж, аливаа улс орнууд бодит хуулийн дагуу эдийн засгаа үр ашигтайгаар зохион байгуулах боломжтой болох ба ингэснээр ард олны амьдрал хангалуун, төр улс нь  хүчирхэг хөгжингүй байх үндсэн нөхцөл бүрдэнэ.
Хувь хүний тухайд эдийн засгийн үзэгдлийн учир шалтгаан зүй тогтлыг  танин мэдэж, аж ахуйгаа эрхлэхдээ ашиглах үр өгөөжийг нь дээшлүүлэх замаар ахуй амьдралаа дээшлүүлэх боломжтой болно.
Ховор хомс хязгаарлагдмал нөөц хөрөнгөтэй ертөнцөд амьдарч байгаа нөхцөлд алхам тутам тохиолдох олон хувилбаруудаас сонголт хийх асуудалтай тулгарах бөгөөд зөв шийдвэр гаргахад чухамхүү эдийн засгийн шинжлэх ухаан тусална.
Бүлэг 2.  Микро эдийн засгийн асуудлууд.
Сэдэв- 2. Зах зээлийн судалгаа, үнэ, эрэлт, нийлүүлэлт.
-          Зах зээлийн тодорхойлолт, эрэлт, эрэлтийн хууль, эрэлтэнд нөлөөлөх хүчин зүйлс, эрэлтийн мэдрэмж, нийлүүлэлт, нийлүүлэлтийн хууль, нийлүүлэлтэнд нөлөөлөх хүчин зүйлс, нийлүүлэлтийн мэдрэмж, зах зээлийн тэнцэл.
Зах зээлийн тухай ойлголт.
-         Бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн харилцан үйлчлэл, үйлдвэрлэгч, хэрглэгчдийн эдийн засгийн эрх чөлөөнд тулгуурлан үйлдвэрлэлийн аргыг сонгосон, үйлдвэрлэлийн нөөцийн болон орлогын хуваарилалтыг зохицуулах механизмыг зах зээл гэж ойлгож болно.
-         Зах зээл гэж үйлдвэрлэгч ба хэрэглэгч, бүтээгдэхүүн ба үйлчилгээний тоо хэмжээ, үнийн талаар харилцан тохиролцож тэдгээрийг солилцож байдаг нэг хэсэг нутаг дэвсгэрийг хэлнэ.
-         Зах зээл гэж бие даан шийдвэр гаргаж байгаа аж ахуй эрхлэгч субъектүүдийн харилцааны хэлбэрийг  ойлгож болно.
-         Зах зээл - үйлдвэрлэлийг удирдах нэг арга.
-         Зах зээл худалдагч худалдан авагчдийн хоорондын эдийн засгийн  эрх чөлөөтэй, шууд харилцаа.
Зах зээлийн үнэ.
-         Бүтээгдэхүүн ба үйлчилгээний тоо хэмжээ, чанарт тохирсон төлбөрийн хэмжээг үнэ гэнэ.
-         Өртгийн мөнгөн илэрхийллийг үнэ гэнэ.
-          Үнэ гэдэг бол тухайн зүйлийг худалдан авах, өгөхөд илэрдэг эрэлт, нийлүүлэлтийн тэхцвэрийг тодорхойлогч мөнгөн үнэлэмжийг хэлнэ.
Үнэ зах зээлд дараах үүргүүдийг гүйцэтгэнэ.
1.       Үйлдвэрлэлийг идэвхижүүлэх  хэрэгслийн
2.       Хязгаарлагдмал нөөцийг оновчтой хуваарилах ба тэнцэтгэх
3.       Хэрэгцээт газар нь хязгаарлагдмал  нөөцийг  шилжүүлэх
4.       Нөөцийн үлдэгдэлд хяналт тавих хэрэгслийн үүрэг гүйцэтгэнэ.
Үнийн төрөл:
1.      Үйлдвэрийн газрын үнэ

ҮГҮ = Дундаж зардал + Ашиг

2.      Бөөний үнэ

БҮ= ҮГҮ + Дундаж зардал + Ашиг

3.      Жижиглэнгийн үнэ

ЖҮ= БҮ + Дундаж зардал + Ашиг
Үнийн  хэлбэрүүд.
Ялгавартай үнэ
Борлуулалтын урамшуулалтын үнэ
Газар зүйн байршлыг харгалзсан үнэ
Барааны нэр төрлийн үнэ
Хорогдолтой болон тооцооны үнэ
Шинэ бараанд үнэ тогтоох г.м

Зах зээлийн эдийн засгийн субъектүүд, тэдгээрийн гүйцэтгэх үүрэг.

Өрхийн аж ахуй гэдэг нь эдийн засгийн ямарваа нэг нэг нөөцийг эзэмшсэн бөгөөд түүнийгээ зах зээлд борлуулж, орлого олж байдаг хувь хүн буюу хэсэг бүлэг гэр бүлийн хүмүүс. Тэдний зорилго нь хэрэгцээгээ аь болох бүрэн дүүрэн хангах явдал юм.
Пүүс бол эдийн засгийн тодорхой хэмжээний нөөцийг ашиглах замаар , зах зээлд зориулан тодорхой төрлийн ажил үйлчилгээг явуулж байдаг нэгж юм. Тэдний зорилго нь аль болох их ашиг олох ядвал байдаг
Төр бол улс орны эдийн засгийг бүхэлд нь удирдан зохицуулж, тодорхой бодлого боловсруулан хэрэгжүүлж байдаг байгууллагууд юм.
Зах зээлийг удирдан зохион байгуулах үүргийг төр, засгийн газар хүлээдэг байна.
Төрийн зохицуулалтын агуулга нь :
1.       Зах зээлийг дээд зэргээр бүрэн зөв ажиллуулах нөхцлийг хангах.
2.       Зах зээлийн хийж чадаагүй зарим зүйлийг нөхөн гүйцэтгэхэд оршино.
Зах зээлийн эрэлт
Зах зээлийн эрэлт гэж бүтээгдхүүн ба үйлчилгээний үнийн  янз бүрийн төвшинд худалдан авагчаас их буюу бага хэмжээгээр худалдан авахад бэлэн байгаа байдлыг хэлнэ. Нөгөө талаасаа төлбөрийн чадвартай хэрэгцээг эрэлт гэнэ.
Зах зээлийн нийлүүлэлт
Бүтээгдхүүн ба үйлчилгээний үнийн янз бүрийн түвшинд үйлдвэрлэгчээс их буюу бага хэмжээгээр нийлүүлэхэд бэлэн байгаа байдлыг зах зээлийн нийлүүлэлт гэнэ. Зах зээлийн нийлүүлэлтэнд олон хүчин зүйл нөлөөлнө.
Мэдрэмж:
Мэдрэмж гэж аливаа нэг аргументын өөрчлөлтийн үр дүнд функци (эрэлт нийлүүлэлт) хичнээн хэмжээгээр өөрчлөгдөх үйл явцыг нэрлэнэ.Өөрөөр хэлбэл,эдийн засгийн нэг үзүүлэлтийн өөрчлөлтийн үр дүнд нөгөө үзэгдлийн тоо,хэмжээнд гарч байгаа өөрчлөлтийг мэдрэмж гэнэ. Мэдрэмжийн ангилал:
-            Үнээс хамаарах эрэлтийн мэдрэмж
-            Орлогоос хамаарах эрэлтийн мэдрэмж
-           Солбилцол мэдрэмж
-            Үнээс хамаарах нийлүүлэлтийн мэдрэмж
Мэдрэмжийн төрөл:
Огт мэдрэмжгүй эрэлт
Төгс мэдрэмжтэй эрэлт
Мэдрэмжтэй эрэлт
Сул мэдрэмжтэй эрэлт
Нэгж мэдрэмжийн эрэлт
Сэдэв- 3. Үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн зардал ба орлого.
- Үйлдвэрлэл гэж юу вэ? үйлдвэрлэлийн функц, үйлдвэрлэлийн гадаад тотоод зардал, хэвийн, бүртгэлийн, эдийн засгийн ашиг, өгөөмж буурах хууль, урт ба богино хугацааны зардал, үйдвэрлэлийн зористой хэмжээ.
Үйлдэрийн газар гэж үйлдвэрлэл эрхлэлтийн үйл ажиллаганы зохион байгуулалтын хэлбэр юм. Үйлдвэрийн газарт үйлдвэрлэлийн шууд процесс явагддаг бөгөөд үндэсний эдийн засгийн үндсэн салбар нь болж байдаг. Үйлдвэрийн газрын үйл ажиллагаа нь зохион байгуулалтын хэлбэрээсээ хамаарч янз янз байдаг. Нэлээд олон орны хувьд нийтлэг байдаг хэлбэрүүд бол нэг хүний эзэмшлийн үйлдвэр, нөхөрлөл, корпораци / компани / юм.
Үйлдвэрийн газрын эдийн засгийн биеээ даасан  байдлын илрэх үндсэн хэлбэрүүд нь:
-         Нөөцийн орчлын бие даасан байдал
-         Эдийн засгийн өвөрмөц сонирхолтой байгаа
-         Өөрсдийн үйл ажиллагааны үр дүнгээс тус тусдаа нөхөн үйлдэрлэл явуулдаг
-         Нэмүү бүтээгдэхүүний нэг хэсгийг цэвэр орлогын хэлбэрээр өвлөх зэрэг болно
Аж ахуйн бие даасан байдал нь хуулийн этгээд болох үйлдвэрийн газрын эрх, үүргийн нийлбэр цогцсоор илэрч байдаг.
Хуулийн этгээд болох үйлдвэрийн газрын шинжүүд нь :

Хууль дүрмийн дагуу зохион байгуулагдсан байх
-         Зохион байгуулалтын нэгдэл, бүтцийн төлөвшсөн байдал
-         Шаардлагатай эд хөрөнгөтэй байх
-         Эд хөрөнгийн бие даасан хариуцлага
-         Өөрийн нэрийн өмнөөс аж ахуйн эргэлтэд оролцох  явдал болно.

Үйлдвэрийн газрын :

Техник эдийн засгийн тал  / Үйлдвэрийн зохион байгуулалты хэлбэр/
-       Үйлдвэрлэх хүчний иж  бүрдэл
-       Хөдөлмөрийн дотоод       хуваарьт суурилсан хоршоолол
-       Жинхэнэ нийгэмчилсэн үйлдвэрийн анхдагч салбар
-       Зохион байгуулалтын хэлбэр ба удирдлагын объект

Нийгэм эдийн засгийн тал / Аж ахуйчлалын субъект /

-       Аж ахуйчлалын салангид тусгаар субьект
-       Өвлөх харилцааны субьект
-       Хуулийн этгээд

Үйлдвэрийн газрыг том, дунд, жижиг гэж хуваадаг. Жижиг үйлдвэрийг олон янзаар ангилж болдог. Үүнд:
Ажилчдын тоон талаас авч үзэх болдог.
-       Хэт жижиг 1-10 ажиллагсадтай
-       Жижиг      10-15 ажиллагсадтай
-       Дунд        50-500 ажиллагсадтай
-       Том          500 аас дээш ажиллагсадтай
Хийж байгаа ажил үйлчилгээ, орлогоор нь хуваадаг. Үүнд :
АНУ –д жилийн орлого нь 50000 доллароос доош
Германд 25000 маркаас доош бол жижиг гэж үздэг
Барьж байгуулах, зардлаа нөхөх хугацаагаар нь хуваадаг.
Ихэнх оронд нэг жилийн дотор барьж байгуулаад 13 сарын дотор зардлаа нөхөөд ашигтай ажиллаж байвал  жижиг үйлдвэр гэж үздэг байна.
Жижиг үйлдэрүүдийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг.
ШУТ- ийн шинэчлэлийг үйлдвэрлэлд  маш түргэн нэвтрүүлдэг
Улс орны аж ахуйн бүтцийг боловсронгуй болгож шинэ, шинэ бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг бий болгоход чухал үүрэгтэй
Ажиллах хүчний илүүдлийг арилгаж, хөдөлмөр эрхлэлтийг сайжруулахад чухал ач холбогдолтой
Аливаа пүүсийн эцсийг зорилго бол ашиг олох ын төлөө үйл ажиллагаа байдаг. Ашиг гэдэг нь пүүсийн нийт орлогоос нийт зардлыг хассантай тэнцүү. Иймд ашгаа нэмэгдүүлэх гол арга бол нэг талаас нийт орлогоо нэмэгдүүлэх, нөгөө талаас үйлдвэрлэлийн зардлаа бууруулах явдал юм.
Зардал гэдэг нь  пүүс өөрийнхөө үйл ажиллагааг явуулахын тулд эдийн засгийн тодорхой нөөцийг худалдан авахад төлж буй тодорхой  мөнгөн төлбөр юм.

Үйлдвэрлэлийн
зардал             =   Гадаад зардал + Дотоод зардал
Зардлын төрлүүд:

-       Нийт зардал / TC /
-       Тогтмол зардал / FC /
-      Хувьсах зардал / VC /
-       Дундаж зардал
-       Нийт дундаж зардал / AMC /
-      Дундаж тогтмол зардал / AFC /
-       Дундаж хувьсах зардал / AVC /
-       Ахиу зардал / MC /

Үйлдвэрийн газрын орлого

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлд тогтсон үнээр борлуулж аж ахуйн нэгжүүд зохих хэмжээний орлого / R / олдог.

Нийт орлого TR
TR= P*Q               P - барааны үнэ
Q – барааны тоо хэмжээ
Дундаж орлого AR
AR = TR / Q

Ахиуц орлого MR
MR =     TR /    Q

Сэдэв- 4. Чөлөөт өрсөлдөөн ба монополь.

- Зах зээлийн загвар, цэвэр / чөлөөт/ өрсөлдөөний тухай ойлголт, цэвэр монополь, үндсэн шинжүүд, салбарт нэвтрэх бэрхшээлүүд, монополийн эсрэг хууль тогтоомж, олигополь, түүний үндсэн шинжүүд, үнэ бүрдэх зарчим, үнийн бус өрсөлдөөн, эдийн засгийн үр ашиг
ӨРСӨЛДӨӨН - гэж тус тусын эдийн засгийн сонирхолыг хэрэгжүүлэх  явцад зах зээлийн аж ахуйн субъектүүдийн түлхэлцээний нийгмийн хэлбэрийг хэлнэ.
Амьдралд өрсөлдөөн нь үйлдвэрлэлийн хүчин зүйлүүд болон барааны борлуулалтанд оролцох хамгийн сайн нөхцөл бий болгох  үндсэн дээр нэмэгдэл ашиг авах зорилгоор явагддаг юм.
Пүүсүүдийн зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулах аргаас хамааран өрсөлдөөнт тэмцлийн үндсэн арга хоёр төрлөөр илэрнэ
·         Үнийн өрсөлдөөн гэж үйлдвэрлэлийн зардлыг багасгах түүнчлэн бүтээгдэхүүний нэр төрөл, чанарыг өөрчлөхгүйгээр үнийг нь бууруулах замаар нэмэгдэл ашиг авахын төлөө таваар үйлдвэрлэгчдийн хооронд явагдах тэмцлийг хэлнэ.
Таваарын үйлвэрлэлийн хөгжил нь бүтээгдэхүүнээ зах зээл дээр борлуулах нөхцөлд пүүсийн зүгээс үзүүлэх нөлөөний хир хэмжээнээс хамааран өрсөлдөөний хэлбэр өөрчлөгддөгийг нөхцөлдүүлж  өгдөг.
-         Үнийн бус өрлөлдөөн
-         Техникийн түвшин, таваарын шинэлэг байдал ба чанар
-         Орлох таваарыг бүтээх
-         Худалдааны дараахь техникийн үйлчилгээ
-         Зар сурталчилгаа


Төгс бус өрсөлдөөнт зах зээл:
Пүүсүүд зах зээлийн үнэнд нөлөө үзүүлэх
Зах зээлд орж гарах явдал хязгаарлагдмал
Өрсөлдөөний байдал хязгаарлагдмал гэх мэт онцлогтой байна.
1. Монопольт зах зээл
Цэвэр монополь гэж бүх буюу ихэнх үйлдвэрлэлийг хяналтандаа аваад бараа болон бүтээгдэхүүний  үнэнд нөлөөлөх боломжийг олсон зах зээлийн бүтцийг хэлнэ. Өөрөөр хэлбэл аливаа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг дангаараа ноёрхогчийг монополь гэнэ.
Тодорхой нэг үйлдвэрлэгч юмуу худалдан авагч зах зээлийн үнэнд нөлөөлж чадахуйц тийм зах зээлийг төгс бус өрсөлдөөнт зах зээл гэнэ.
Монополийн үндсэн шинжүүд:
-            Тухайн зах зээлд ганц үйлдвэрлэгчтэй байх
-            Тухайн салбарт нэвтрэн орох бололцоогүй байх
-            Тухайн пүүс үнэнд бүрэн хяналт тавих боломжтой байх
-            Хэт өндөр буюу монопольт ашиг олох боломжтой байх
-            Барааны үнэ ба зардлын хооронд зөрөө ихтэй байх
-            Тухайн зах зээл дээр хөдөлмөр, материал, санхүүгийн нөөцийг тэр бүр оновчтой дайчлан ашиглахгүй
             Тухайн зах зээл дээр бүх төрлийн мэдээлэл хязгаарлагдмал байх
             Өрсөлдөөнт байдал хаалттай байх
             Тухайн пүүсийн бүтээгдэхүүн нь орлох боломж багатай байх
            Зар сурталчилгаа явуулах шаардлаггүй
            Тухайн пүүсийн эрэлтийн шугам мэдрэмж ихтэй байх
Монополь нь доорхи хүчин зүйлүүдээс хамаарч бий болдог.
            Салбарын онцлогоос хамаарна. Жнь: төмөр зам, иргэний агаарын тээвэр гм
            Бүтээгдэхүүний онцлогоос хамаарна
            Төрийн зохих үйл ажиллагаанаас хамаарна.
           Тухайн үйлдвэрлэлийн хүчин чадал, зах зээлийн багтаамжтай харьцуулахад харьцангуй их байгаа үед
            Үйлдвэр, аж ахуйн газрууд нэгдэж нийлэх замаар
            Өрсөлөөний үр дүнд
            Тодорхой эрхийн үндсэн дээр /патент, лиценз/
            Нэгж бараанд ноогдож байгаа зардал хамгийн бага байгаа үед гм Монополийн төрөл
1.          Хаалттай буюу ил монополь
2.          Зайлшгүй буюу зүй ёсны монополь
3.          Нээлттэй монополь
2. Монопольт өрсөлдөөн бүхий зах зээл
Ялгавартай бүтээгдэхүүний харьцангуй олон үйлдвэрлэгч борлуулагчийг монопольт өрсөлдөөн гэнэ. Өөрөөр хэлбэл ерөнхийдөө нэг салбарт хамрагддаг, хоорондоо  төстэй боловч ялгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, нууц хэлцэлгүй, харьцангуй олон тооны пүүсээс тогтсон зах зээлийг монопольт өрсөлдөөн гэнэ.
3. Олигополь зах зээл.
Ялгавартай  ба ялгаваргүй буюу ижил төрлийн барааны цөөн үйлдвэрлэгч ба борлуулагчтай  зах зээлийг олигополь гэнэ. Өөрөөр хэлбэл харьцангуй цөөн тооны  пүүс тухайн бүтээгдэхүүний  зах зээлд ноёрхол тогтоосон  үед олигополь үүссэн байдаг.

Сэдэв- 5.  Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн зэх зээл

-          Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн зах зээлийн онцлог үйлдвэрлэлийн хүчин зүйлийн тухай ойлголт, үйлдвэрлэлийн хүчин зүйлийн зах зээлд үнэ бүрэлдэх онцлог. Хөдөлмөрийн нөөцийн зах зээл ба цалин, капиталын зах зээл, газрын нөөцийн зах зээл ба рент
Аливаа бүтээгдэхүүний үйлдвэрлэх, үйлчилгээ  явуулахад тодорхой хэмжээний хүчин зүйлсийг зайлшгүй ашигладаг. Үйлдвэрлэлийн хүчин зүйл гэдэг нь үйлдвэрлэлд хэрэглэгдэх төрөл бүрийн нөөцүүд юм.
•          Хөдөлмөрийн нөөц
•          Капиталын нөөц
•          Газрын нөөц
•          Аж ахуйг эрхлэн хөтлөх арга ухаан
Хүчин зүйлийн зах зээл нь дараахи гурван гол  зах зээлээс бүрддэг байна.
1.       Хөдөлмөрийн нөөцийн зах зээл
2.       Капиталын зах зээл.
3.       Газрын зах зээл
Хөдөлмөр бол нийгмийн байнга өсөн нэмэгдэж байгаа материалын болон оюун санааны хэрэгцээг хангах эх сурвалж юм.  Энэ тухай Английн эдийн засагч У. Петти “ Баялгийн эцэг нь хөдөлмөр, эх нь газар мөн “ гэж үзэж байжээ.
А. Маршалл “ Аливаа хөдөлмөр ямар нэгэн үр дүнд хүрэх тодорхой зорилготой байдаг” гэж томъёолжээ.
Иймд ямар нэг үр ашигтай үр дүнд хүрэхэд чиглэгдсэн хүний биеийн болон оюуны хүчний зарцуулалтыг хөдөлмөр гэнэ.
Хөдөлмөр зарцуулалтын хэмжээг ажлын цагийн үргэлжлэх хугацаагаар  хэмжинэ.
Ажлын  бус чөлөөт цагт зарцуулагдах дээрх цаг хугацаа хэдийгээр орлого олоход чиглэгдэхгүй ч хүний үр бүтээлтэй хөдөлмөрлөх үндэс болж өгдөг.
Хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийг өрх гэр гүйцэтгэхэд дараахь хүчин зүйлүүд нөлөөлнө. Үүнд:
                   Хөдөлмөрийн зах зээлийн үнэ буюу цалингийн хэмжээ. Өөрөөр хэлбэл, тухайн зах зээлийн үнэ цалингийн хэмжээ нэмэгдэхэд нийлүүлэх хөдөлмөрийн тоо хэмжээ нэмэгдэнэ. Харин цалингийн хэмжээ буурахад нийлүүлэх хөдөлмөрийн тоо хэмжээ буурна.
                   Чөлөөт цагийн үнэ цэнэ ба алдагдсан боломжийн зардлаас
                   Тухайн байгууллагийн хөдөлмөр ахуйн нөхцөлөөс
                   Тухайн байгууллагын хөгжлийн үе шатаас
Орчин үеийн эдийн засагт цалин хөлс бол хөдөлмөрийн үнэ гэж тодорхойлдог.  Өөрөөр хэлбэл цалин гэж хүний хөдөлмөрийг ашигласны төлөө түүний тоо, чанарт нийцүүлэн төлөх төлбөр юм
Цалингийн төрөл:
         Бодит цалин
         Нэрэлсэн цалин
Бодит цалин нь:
Нэрэлсэн цалинтай шууд
Өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнэтэй урвуу хамааралтай байна.
Бодит цалингийн өөрчлөлтийг:
БЦ(%)=НЦ(%) - инфляцийн түвшин(%) = + -
+ тоо гарвал хэрэглэгчийн бодит цалин өссөнийг
- тоо гарвал бодит цалин буурсныг харуулна
Цалин хөлсний үнэлгээ нь  цалингийн хэлбэрээс хамаарч ялгаатай байна.
Цагаар олгох цалин хөлсний үнэлгээг ажилласан  цагийн нэгжид ногдуулан тогтооно.
Хийснээр олгох цалин хөлсний үнэлгээ нь үйдвэрлэсэн бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний тоо хэмжээтэй холбоотой.
Капиталын зах зээл.
Капитал гэдэг нь “ үндсэн хөрөнгө” гэсэн утгатай латин үг. Капитал гэсэн нэр томъёо нь материаллаг эд зүйлс болон материаллаг бус эд зүйлсийг багтаасан өргөн хүрээтэй ойлголт юм .
•          А. Смит “ Капитал бол хуримтлагдсан хөрөнгө “
•          Д. Рикардо “ Үйлдвэрлэлийн хэрэгсэл ”
•          К. Маркс “ Капитал бол нэмүү өртөг авчирдаг өртөг”
Капиталыг:
Биет ба санхүүгийн
Үндсэн ба эргэлтийн
Урт, дунд, богино хугацааны гм – ээр ангилж үздэг
Капиталын эрэлт нь банкны зээлийн хүүгээр тодорхойлогдоно.
Капиталын нийлүүлэлтнь банкны хадгаламжийн хүүгээр тодорхойлогдоно.
Газрын зах зээл.
Нийгмийн аливаа үйлдвэрлэлийг явуулахад газар, байгалийн баялаг нь түүний материаллаг үндэс, урьдчилсан нөхцөл нь болдог байна.
Газрын онцлог:
1.                                                     Хэнч үйлдвэрлэн бүтээж чадахгүй
2.     Газарын хөрсний үржил шим харилцан адилгүй
3.     Газар хэмжээгээрээ хязгаарлагдмал
4.     Газрыг нэг орон зайнаас нөгөөд шилжүүлэх боломжгүй
5.     Газрын хэсэг бүр нь чанараараа харилцан адилгүй
Үржил шимийг:
       Байгалийн
       Зохиомол
       Эдийн засгийн гэж ангилдаг
Монгол улсын газрын нэгдмэл санг зориулалтаар нь 6 ангилдаг:
1.                                                                             Хөдөө аж ахуйн эдэлбэр газар
2.                                                                             Хот, тосгон бусад суурин газар
3.                                                                             Зам, шугам сүлжээний газар
4.                                                                             Ойн сан бүхий газар
5.                                                                             Усны сан бүхий газар
6.                                                                             Нөөц газар
Газрын рент
Бүлэг 3. Макро эдийн засгийн асуудлууд.

Сэдэв- 6.  Макро эдийн засгийн үзүүлэлтүүд.
-          Макро эдийн засаг гэж юу вэ? үндсэн асуудлууд, үзүүлэлтүүд, үнийн төвшин, ҮНБ, ДНБ, зээлийн хүүгийн төвшин, ҮНБ- ийг орлого, зарлагаар нь тооцоолох, нэрэлсэн ба бодит ҮНБ, Монгол орны эдийн засгийн хөгжлийн дүр төрх
Макро эдийн засгийн үндсэн асуудлууд:
Макро эдийн засаг нь улс орны эдийн засгийн хөгжлийг бүхэлд нь болон хөгжлийг нь тодорхойлж байгаа эдийн засгийн үйл явцуудуудын харилцан хамаарлыг судалдаг байна.Өөрөөр хэлбэл,эдийн засгийн үзэгдлийг улс үндэстний түвшинд авч судалж байгаа үйл явцыг макро эдийн засаг гэнэ.1930-аад оноос макро эдийн засаг нь сэтгэлгээний бие даасан чиглэл болон бүрэлдэн тогтжээ.Энэ үед барууны хөгжингүй орнуудад буй болсон их хямралтай холбоотойгоор нийгэм эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлтүүд бий болсон нь макро эдийн засгийн сэтгэлгээний чиглэл болон хөгжихөд хүчтэй нөлөөлжээ.
а.  Үнийн хөшгүүргийн тусламжтайгаар чөлөөт зах зээл өөрөө аяндаа зохицуулагдана гэдэг эдийн засгийн сонгодог загвар нь тухайн үеийн эдийн засагт бий болсон нөхцөл байдлыг тайлбарлах  боломжгүй ба хямралаас гарах үр ашигтай арга хэмжээ болж чадахгүй болсон.
б. Эдийн засагчдын өмнө амьдралаар тавигдсан хойшлуулшгүй асуудлуудад английн эдийн засагч Кейнс(1886-1946)” Мөнгө ба зээлийн хүү,ажил эрхлэлтийн ерөнхий онол”номондоо хариулт өгсөн байна.
1.       Зах зээлийн өөрийн зохицуулалтын тухай сонгодог онолыг хүчтэй шүүмжилсэн.Сонгодог онолууд үйлдвэрлэл өөрөө хэрэглээг бий болгодог учир төрийн зүгээс ямар нэг оролцоо шаардлагагүй гэдгийг Кейнс шүүмжилсэн байна.
2.       1930-аад оны их хямралаас гарахад төрийн зохицуулалт зайлшгүй шаардагатай гэдгийг тодорхойлжээ.
Кейнс макро эдийн засгийн үндсүүдийг тавьж түүний үндсэн ойлголтуудыг тодорхойлж чухал зүй тогтлуудыг бүрдүүлжээ.Гэхдээ түүний ном хэвлэгдэн гарснаас хойш зах зээлийн эдийн засаг хөгжиж буй орнуудад эдийн засгийн нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдсөн.Кейнсийн дараа М.Фридмен тэргүүтэй эдийн засагчид монеторист загварыг боловсруулж гаргажээ. Энэ загварыг гол агуулга нь :
1.        Мөнгө зээлийн зөв бодлого явуулах
2.        Төрийн оролцоог багасах.
3.        Инфляцитай ашигтай тэмцэл явуулах
Өөрөөр хэлбэл,мөнгөний нийлүүлтээр дамжуулж үйлдвэрлэлийн өсөлтийг хангана гэж үзнэ.Харин АНУ болон бусад орнуудад 1980-аад оноос эхлээд үйлдвэрлэлийн уналт инфляци хоёр зэрэг явагдсан.Ийм учраас эдийн засгийн энэ үзэгдлийг тайлбарлах шинэ онол хандлагууд бий болсон байна.
Кейнс болон түүнийг залгажлагчид төрийн зүгээс эдийн засгийг зохицуулах нь бололцоотой бөгөөд зайлшгүй гэж үзсэн.Харин сонгодог эдийн засагчид,монесторист болон эдийн засгийн бусад сургаалынхан төрийн оролцоог үгүйсгэдэг бөгөөд зах зээлийн механизмууд нь өөрсдөө тэнцвэрт байдлыг бий болгож өөрсдөө зохион байгуулна гэж үзсэн.
Макро эдийн засгийн асуудлууд:
       Дотоодын нийт бүтээгдхүүн,түүнийг тоцох арга
       Зах зээлийн нийт эрэлт,нийт нийлүүлэлт
       Төрийн мөнгө-зээлийн бодлого
        Үндэсний орлогод хэрэглээ,хуримтлал ба хөрөнгө              оруулалтын                   нөлөөлөх нөлөөлөл
       Төрийн фискаль /сангийн/  бодлого
       Төрийн нийгмийн бодлого
        Эдийн засгийн өсөлтийн асуудал
        Эдийн засгийн гадаад харилцаа
        Төрийн баланс ба вальютын  ханш зэрэг болно
Макро эдийн засгийн судалгааны арга:
        Шинжлэх ухаан хийсвэрлэлтийн арга
        Ажиглалтын ба туршилтын арга
        График,загварчлалын арга
        Математик болон статистикийн арга
       Диалектикийн бусад аргууд /анализ,синтез, индукци,     дедукци, логик                   ба түүхэн арга/
Макро эдийн засгийн зохицуулалт нь дараах зорилгуудыг амжилтанд хүргэхэд  чиглэгдэнэ.
                 Хүн амын үйлдвэрлэл аж ахуйн газрыг зайлшгүй    шаардлагатай,бүтээгдхүүн,үйлчлэлээр хангах,үйлдвэрлэлийн бодит     хэмжээний тогтвортой  өсөлтийг хангах,өөрөөр хэлбэл энэ үзүүлэлт             нь эдийн засгийн,систэмийн хөгжлийн түвшингийн шинж чанарыг            харуулна.Нэг хүн ноогдож байгаа бүтээгдхүүн,үйлчилгээний тоо    хэмжээ нь тухайн үндэстний эдийн засгийн чадавхийн хэмжээг           харуулна.
                 Зах зээлийн өрсөлдөөний тусламжтайгаар тогтсон үнийн тогтвортой             түвшинг хадгалан барихад макро эдийн засгийн зохицуулалт             чилэгдэнэ.
                 Хөдөлмөрийн чадвартай хүн амын ажил эрхлэлтийн түвшинг           нэмэгдүүлэх
                 Гадаад худалдааны балансыг тэнцвэржилтийг сайжруулах үндсний                валютыг  хөрвөдөг болгож валютын ханшийг тогтворжуулах
                 Зах зээлийн нөхцөлд тохирсон нийгмийн хамгаалалтын үр ашигтай                бодлого явуулах г.м болно.
Өөрөөр хэлбэл,макро эдийн засгийн        зохицуулалт нь:
1.       Юу үйлдвэрлэх вэ?
2.       Яаж үйлдвэрлэх вэ?
3.       Хэнд үйлдвэрлэх вэ? гэдэг асуудлыг зохицуулахад чиглэгдэнэ.
Тодорхой хугацаанд, голдуу нэг жилд, тухайн үндэстний хийж бүтээсэн эцсийн      бүтээгдэхүүн, үйлчилгээний мөнгөн дүнг үндэсний нийт бүтээгдэхүүн    /ҮНБ/ гэнэ

Тодохой хугацаанд, голдуу нэг жилд, тухайн улсын хил хязгаарын дотор хийж        бүтээсэн эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний мөнгөн дүнг дотоодын нийт      бүтээгдэхүүн /ДНБ/ гэнэ
ДНБ= ҮНБ- ГА+ГТ
ГА- гаднаас авах авлага
ГТ- гадаадынханд хийж буй    төлбөр
Үндэсний нийт бүтээгдэхүүнээс капиталын элэгдлийн шимтгэлийг хасаад үлдэх хэсгийг үндэсний цэвэр    бүтээгдэхүүн / ҮЦБ / гэнэ

Үндэсний цэвэр бүтээгдэхүүнээс бизнесийн  шууд бус татварыг хасаад үндэсний орлого  / ҮО / гарна. Бизнесийн шууд бус татварт худалдааны татвар, онцгой татварууд орно

Үндэсний орлогоос нийгмийн даатгалын шимтгэл, корпорацийн  ашгийн татвар, корпорацийн хуваарилагдаагүй ашгийг тус тус  хасч, шилжих төлбөрийг нэмээд хувийн орлогыг олно. Шилжих төлбөрт бүх төрлийн тэтгэлэг, төлбөрүүд, тэтгэмжүүд орно
Зах зээлийн субъектүүдийн эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээг олж авах ирээдүйн хэрэглээний зардлуудын нийлбэрийг эдийн засгийн нийт эрэлт гэнэ.
Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн янз бүрийн түвшинд зах зээлийн субъектүүдээс их буюу бага хэмжээгээр худалдан авахад бэлэн байгаа байдлыг зах зээлийн нийт эрэлт гэнэ.
Бүтээгдэхүүн, үйлчилгээний   үнийн янз бүрийн түвшинд тохирсон үйлдвэрлэлийн бодит хэмжээний түвшинг нийт нийлүүлэлт гэнэ

Сэдэв- 7. Хуримтлал, хэрэглээ, макро эдийн засгийн загвар.

-          Эдийн засгийн тэнцэл ба эдийн засгийн динамик, сонгодог эдийн засгийн загвар, эдийн засгийн өсөлт, Кейнсийн загвар, хэрэглээ, хуримтлал, хуримтлалын график, хөрөнгө оруулалт, ҮЦБ- ний өөрчлөлт ба мультипликатор.
Нийгэм оршин тогтнох , амьдрахын үндэс нь хэрэглээ юм. Өөрөөр хэлбэл хэрэглээггүйгээр хүмүүс амьдарч  чадахгүйтэй холбоотой.
Иймд энэ зорилгоор материаллаг баялгийн үйлдвэрлэлийг зохион байгуулдаг бөгөөд түүний түвшнээс  хэрэглээний түвшин хамаардаг. Хэрэглээний түвшинд нөлөөлдөг хүчин зүйлс:
•          Хэрэглэгчийн орлого
•          Барааны үнийн өөрчлөлт
•          Өрхийн хуримтлуулсан хөрөнгийн хэмжээ
•          Хэрэглэгчийн өр зээл, хадгаламжийн зээлийн хүүгийн хэмжээнээс
•          Хүлээлт ба таамаглал
•          Татвар хураамж
•          Аливаа нэг бүтээгдэхүүн ба үйлчилгээ зайлшгүй шаардлагатай байгаа эсэхээс
•          Аливаа нэг бүтээгдэхүүн ба үйлчилгээ төлбөргүй  байгаа эсэхээс
•          Зах зээл дээр бараа таваар бэлэн байгаа байдлаас хамаарна.
Орлого =  Хэрэглээ +Хуримтлал
Хэрэглээ = Орлого – Хуримтлал
Хуримтлал = Орлого – Хэрэглээ
Орлого ба хүний тоо адилхан  байхад айл өрх бүрд зардал нь өөр байдаг. Үүнийг Энгелийн хуулиар тайлбарладаг .
Энэ хуулиар бол өрх гэрүүдэд  өөрийнхөө төсвийг орлогын өөрчлөлтөөс хамаараад хэрэглээний зардал янз бүрээр зарцуулна гэж үзжээ.
Хэрэглээнд  очоогүй  үлдсэн орлогын  нөгөө  хэсгийг хуримтлал  гэж  нэрэлдэг
Хэрэглээ  ба  хуримтлалын  онцлог
•          Хэрэглээ нь хүн амын одоогийн хэрэгцээг хангахад
•          Хуримтлал нь ирээдүйн хэрэгцээг хангахад  зориулагдана
•          Хэрэглээ зайлшгүй шинжтэй байхад , хуримтлал нь зайлшгүй биш шинжтэй
•          Хэрэглээ , хуримтлал хоёулаа орлогоос хамаарна
•          Хэрэглээ , хуримтлал хоёрын нийлбэр нь татвар төлсний дараах орлоготой  тэнцүү байна
•          Орлого тэгтэй тэнцүү байхад ,хэрэглээ тэгтэй тэнцүү биш байна
•          Орлогын тодорхой түвшнээс эхлэн өрхөд хуримтлал үүсдэг
•          Орлого нэмэгдэхийн хэрээр хэрэглээ ба хуримтлал хоёр өсөх боловч хуримтлалын өсөлт нь хэрэглээний өсөлтөөс ямагт түрүүлж байдаг.
•          Энэ зүй тогтлыг анх Английн эдийн засагч Кейнс нээн харуулсан учраас Кейнсийн сэтгэл зүйн хууль гэж нэрэлдэг  байна
Өрх гэрүүд дараах шаардлагуудаас хамаараад хуримтлал бий болгодог
•          Ирээдүйн зарим хэрэгцээг хангахын тулд
•          Үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө
•          Амьдралын туршид хэрэгцээгээ жигд хангах
•          Амьдралын явцад бий болох сөрөг үр дагавраас хамгаалахын тулд
•          Амьдралын явцад зарим үед их хэмжээний мөнгө хэрэг болдог учир гэх мэт
Нийгмийн дэвшлийг хангах зорилгоор үйлдвэрлэлийн ба үйлчилгээний салбарын хүрээнд хөдөлмөр, материал, техникийн нөөц, мөнгө хөрөнгийг оруулж шинээр үйлдвэр аж ахуйн газар барих, өөрчлөн шинэчлэх, өргөтгөх, боловсронгуй болгох үйл ажиллагаанд хэрэглэх үйл явцыг хөрөнгө оруулалт гэнэ.
•          Урт хугацааны эдэлгээтэй шинэ үйлдвэр аж ажуйн газар барьж байгуулах , суурь машин тоног төхөөрөмж худалдан авах зардлыг хөрөнгө оруулалт гэнэ.
•          Хөрөнгө оруулах сонирхол эрмэлзлийг төрүүлдэг гол хөшүүрэг бол хөрөнгө оруулалтаас олох цэвэр ашиг юм.
Хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэл:
Дэвшилтэт  техник технологитой тэргүүлэх
Хоцрогдсон бүс нутгийг  хөгжүүлэх чиглэлтэй
Ажлын байрыг нэмэгдүүлэж, ажилгүйдлийг  багасгах чиглэлтэй
Экспортыг нэмэгдүүлж, импортыг  орлох бүтээгдэхүүн хийж байвал
Дотоодын технологийг боловсронгуй болгох чиглэлтэй
Сэдэв-8 . Мөнгө, мөнгөний бодлого, банкны үйл ажиллагаа.

-          Мөнгө, мөнгөний төрөл, мөнгөний нийлүүлэлт ба эрэлт, мөнгөний зах зээл, банк, банкны үйл ажиллагаа, Төв банк түүний үйл ажиллагаа, мөнгө- зээлийн бодлого,  арилжааны банк.
Мөнгө гэдэг нь бараа үйлчилгээг хоорондоо солилцохдоо хэрэглэхээр бүх нийтээрээ хүлээн зөвшөөрсөн онцгой төрлийн хэрэгсэл юм.
Мөнгө нь эдийн засгийн амьдралд дараах 4 үндсэн үүргийг гүйцэтгэнэ. Үүнд :

Өртгийн хэмжүүр
Гүйлгээний хэрэгсэл
Хуримтлалын хэрэгсэл
Төлбөрийн хэрэгсэл

Мөнгөний төрөл
-          Таваар хэлбэрийн мөнгө - алт , мөнгө , болон үнэт эдлэл орно.
-          Бэлэн мөнгө – цаасан ба зоосон мөнгө хамрагдана.
-          Бэлэн бус мөнгө - энэ нь тооцооны кассууд болон бусад хадгаламжийн байгууллагуудын нягтлан бодох бүртгэлийн дэвтэрт бичигдсэн , хувь хүн , пүүсүүдэд төлөх ёстой өр юм.
Гүйлгээнд байх мөнгөний тоо хэмжээ.
Гүйлгээнд байх шаардлагатай мөнгөний тоо хэмжээ нь борлуулахад зориулагдсан бараа үйлчилгээний тоо хэмжээ , үнээс шууд хамаарна. Мөн мөнгөний эргэлтийн хурдаас шалтгаална. Мөнгө хэдий чинээ хурдан эргэнэ төдий чинээ бага мөнгө гүйлгээнд шаардагдана.

Р х Q                                     М — Гүйлгээнд байх мөнгөний тоо хэмжээ                              М =    ———                                        Р  — Үнэ                                                                                                                                  V                                          Q — Бараа үйлчилгээний тоо хэмжээ                                                                                                               V — Мөнгөний эргэлтийн тоо

P x Q нь нэрэлсэн үндэсний нийт бүтээгдэхүүн болох учраас томъёог дараах байдлаар бичнэ.

Y
М =   ——                                             Y — Нэрэлсэн үндэсний нийт бүтээгдэхүүн                                             V

Мөнгөний нийлүүлэлт ба эрэлт
М = М1+ М2+ М3
М   - Гүйлгээнд байгаа нийт мөнгө
М1 - Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө М1ба М2 – “бараг мөнгө”
М2 - М1+ хугацаатай хадгаламж
М3 - М1+ М2 + Үнэт цаас
Мөнгөний эрэлт дараах хүчин зүйлээс хамаарна
1.     Үнийн түвшинтэй  урвуу хамааралтай
2.     Үндэсний үйлдвэрлэлийн бодит хэмжээтэй шууд хамааралтай учир нь үндэсний үйлдвэрлэлийн өсөлт нь  үйлдвэрийн ажиллагсдын бодит орлогыг нэмэгдүүлэх учраас мөнгний тоо хэмжээ ихээр шаардана
3.     Зээлийн хүүгийн түвшинтэй урвуу хамааралтай
4.     Хэрэглэгчийн орлогын түвшинтэй  шууд хамааралтай

Банкны систем
Мөнгөний гүйлгээг зохицуулахад гол үүрэг гүйцэтгэдэг байгууллага нь банк юм.
Банк нь өрх гэр , пүүсүүдэд хэрэглээнээс давж хуримтлагдсан сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж түүнийгээ эргэж хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай байгаа газруудад олгож зуучлах , хүн ам , аж ахуйн нэгжүүдийн хоорондын төлбөр тооцоог гүйцэтгэх , мөнгөн гүйлгээнд хяналт тавих , түүнийг зохицуулахад чиглэсэн мөнгө зээлийн бодлогыг боловсруулах , хэрэгжүүлэх , гүйлгээнд мөнгийг оруулах буцааж татах зэрэг үйл ажиллагааг явуулдаг санхүүгийн байгууллага юм. Банкийг гүйцэтгэх үүргээр нь :
Арилжааны банк
Төв банк гэж 2 ангилна.
Арилжааны банк нь сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж авах , эргээд хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай аж ахуйн нэгжүүдэд олгох аж ахуйн нэгжүүдийн хоорондын төлбөр тооцоог хэрэгжүүлэх , гүйцэтгэх үүргийг гүйцэтгэнэ. Иймээс улс оронд хэд ч байх боломжтой.
Төв банк нь мөнгөн гүйлгээнд хяналт тавих түүнийг зохицуулахад чиглэсэн мөнгө зээлийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх , гүйлгээнд мөнгийг оруулах татан авах зэрэг үүргүүдийг гүйцэтгэнэ. Иймээс ихэнх оронд нэг л байна. Энэ нь төрийн байгууллага юм.
Арилжааны банкны тэнцлийн тайлан нь түүний үйл ажиллагааг тод харуулсан толь юм. Тэнцлийн тайланг:
Актив тал нь -  банкны хөрөнгийн бүтэц , зарцуулалтын харуулна.
Пассив тал нь  - уг хөрөнгийн эх үүсвэрийн бүтцийг харуулна. Энэ 2 тал нь хоорондоо тэнцүү байна.
Банкны нөөц нь банкны кассад байх бэлэн мөнгөний нөөц ба илүүдэл нөөц , төв банкинд байх нөөц гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.

Төв банканд хадгалуулсан арилжааны банкны нөөцийг зайлшгүй нөөц гэнэ.

Зайлшгүй нөөцийн хэмжээ
Нийт нөөц            =              —————————————————————    х 100 %
Банкны хугацаагүй хадгаламжийн хэмжээ

Төв банк нь 2 үндсэн үүрэгтэй.
Банк санхүүгийн оновчтой системыг бүрдүүлэн түүнийг үр ашигтай үйл ажиллагааг хангах явдал юм.
Гүйлгээний хүрээнд байх мөнгөний нийлүүлтэнд хяналт тавьж мөнгө зээлийн бодлого боловсруулан хэрэгжүүлэх замаар мөнгөн нийлүүлтэнд нөлөөлөх энэ үндсэн дээр үнийн түвшинг тогтворжуулах , хөдөлмөр бүрэн эрхлэлтийг хангах нийгмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүрэгтэй.
Сэдэв- 9.  Санхүү, төсөв, татварын бодлого.
-          Санхүү түүний шинж чанар,үүрэг, санхүүгийн тогтолцоо, улсын төсөв, төсвийн алдагдал, татварын  зорилго,үүрэг,  татвар ноогдох хувь хэмжээ, татвар ноогдох зүйл, Монгол улсын татварын тогтолцоо.
Татварын үүрэг:
1. Улсын төсвийг бүрдүүлэгч үндсэн их сурвалжийн
2. Төрөөс эдийн засгийг зохицуулах гол хэрэгслийн
3. Хүн ам, нийгмийн бүлгүүдийн орлого дох тэгш бус байдлыг багасгах, амьдралын    түвшинг ойртуулах хэрэгслийн
Татвар ноогдуулах шалтгаан
Төр чиг үүргээ хэрэгжүүлэхэд мөнгөн хөрөнгийн их үүсвэр зайлшгүй шаардлагатай.
Нийгмийн эмзэг хэсгийг хамгаалах, тэтгэвэр, тэтгэмжийг санхүүжүүлэхийн тулд
Хүрээлэн байгаа орчныг хамгаалах ажлын зардлыг санхүүжүүлэхын тулд
Улс орон бүр өөрийн тусгаар тогтнолоо хамгаалах механизмыг хэрэгжүүлэхийн тулд
Нийгмийн дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхийн тулд
Боловсрол,соёл урлаг,ШУ,эрүүл мэндийн байгууллагын зардлыг санхүүжүүлэхийн тулд
Нийтийн зориулалтын бараа бүтээгдхүүн үйлчилгээгээр хангахын тулд
Зах зээлийн үр ашгийг дээшлүүлэхийн  тулд иргэд,аж ахуй нэгж байгууллагад татвар ноогдуулдаг байна.
МУ-ын татварын тогтолцоо
1.             Албан татвар- хууль тогтоомжийн дагуу иргэн аж    ахуй  нэгж байгууллагын орлого,эд хөрөнгө,бараа,ажил үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтсон хувь хэмжээгээр ноогдуулж, хариу төлбөргүйгээр улс орон нутгийн төсөвт  оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ. Албан татвар нь шууд ба шууд бус татвараас бүрдэнэ.
2.Хураамж- хууль тогтоомжийн дагуу  төрийн зохих байгууллгаас иргэн, аж ахуй нэгж байгууллагад үйлчилгээ үзүүлсний төлөө тэднээс тухай бүр авч улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг хураамж гэнэ.
3.Төлбөр- төрийн өмч(иргэдэд өмчлүүлснээс бусад) газар түүнчлэн газрын хэвлий түүний баялаг, ой, усны нөөц зэрэг ашиглуулсны төлөө иргэн аж ахуй нэгж байгууллагаас авч улс орон, нутгийн төсөв,тусгай зориулалтын санд оруулж байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Татварыг шинээр бий болгох, өөрчлөх, хүчингүй болгохыг УИХ-аас тогтооно. Харин татварын хувь хэмжээг хууль тогтоомжийн дагуу УИХ, Засгийн газар, аймаг нийслэл иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтооно.
Татвар ноогдох зарчим
Хууль тогтоомжоор тогтоогдсон
Тодорхой хувь хэмжээтэй байх
Хариу төлбөргүй
Орлогыг нэмэгдүүлэх чиглэх
Зарим зохисгүй хэрэгцээг хязгаарлахад
Татварыг аль болох тэгш байдлаар тогтоох
Нийгмийн үйлдвэрлэлийг үр ашгийг дээшлүүлэх чиглэлтэй байх.
·         Татварыг шударгаар тогтоох
Нийгмийн сонирхолыг буруулах үр ашииггүй байдал үүсгэхгүй байхаар өөрөөр хэлбэл татвар амьдралд нийцэж байх зарчмыг баримтална.
Татварын зорилго:
Засгийн газрын үйл ажиллагааг явуулж оршин тогтнох өртгийн төлбөр
Үйлдвэрлэлийн тодорхой салбарын хөгжил тогтвортой байдлыг хамгаалах
Сөрөг үзэгдэл үйлдэлд хаалт тавих
Эдийн засгийн эерэг үйл ажиллагааг дэмжих
Эдийн засгийн өсөлт тогтворжилтыг хангах үүднээс эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих, гүйлгээ эргэлтэнд байгаа мөнгөний хэмжээнд нөлөөлөх
Нийгмийн даатгал, зам тээвэр, үндэсний батлан хамгаалах, соёл боловсрол, ШУ, эрүүлийг хамгаалах зэрэгт хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зэрэгт оршино.
Татвар ноогдох зүйл
Иргэд аж ахуйн нэгж байгууллгын бүх төрлийн орлого
Хөдлөх ба үл хөдлөх  эд  хөрөнгө
Бараа”хилийн чанадад бараа гаргах”
Ажил
Бүх төрлийн үйлчилгээ
Газар, байгалийн баялаг
Ашигт малтмалын нөөц
Тодорхой эрх
Үе дамжсан эд хөрөнгө, бэлэг дурсгал, тодорхой төрлийн үйл ажиллагаа
Татварын харилцаанд оролцогч субьектүүд:
Хуулийн дагуу ноогдох орлого,эд хөрөнгө,тодорхой эрх бүхий эсвэл эд хөрөнгө эзэмшиж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллага татвар төлөгч байна.
1.     Монгол улсын иргэн
2.     Тус улсын нутаг дэвсгэр байгаа дотоод,гадаадын аж ахуйн нэгж        байгууллага
3.     Тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаад иргэн харъялалгүй хүн
4.     Тус улсад орлого олж байгаа гадаад аж ахуйн нэгж байгууллагын     төлөөлөгчийн газар
Татварын ноогдох хэмжээгээр нь
а. Өсгөн нэмэгдүүлэх буюу прогрессив татвар
б. Хувь тэнцүүлсэн буюу  пропорциональ татвар
в. Өгсөн бууруулах  буюу регрессив

Сэдэв- 10. Ажилгүйдэл ба инфляци
-                      Хөдөлмөрийн зах зээлийн үндсэн шинж чанар, бүрэн ажил эрхлэлт, ажилгүйдэл үүсэх шалтгаан, ажилгүйдлийн төвшин, хэлбэрүүд, ажилгүйдлийн үр дагвар, ажилгүйдлийн хэлбэрүүд, ажилгүйдлийг бууруулах арга зам, төрийн бодлого.
-          Инфляци гэж юу вэ? инфляци үүлэх шалтгаан, эх сурвалж, ангилал, хэлбэрүүд, инфляцийн үр дагвар, инфляци ба ажилгүйдэл, Монгол орны инфляцийн үйл явц, онцлог, инфляцийг хязгаарлах төрийн бодлого, арга хэрэгсэл.
Зах зээлийн тогтолцоонд ажиллах хүч буюу хүний хөдөлмөр нь бусад нөөцүүдийн нэгэн адил арилжаа солилцооны нэг үндсэн объект болдог. Ажиллах хүчний арилжаа солилцоо явагдаж буй тэр хүрээг хөдөлмөрийн зах зээл гэнэ.
Ажиллах хүч:
Улс орны ажиллах хүч нь 16-аас дээш насны хөдөлмөрийн чадвартай ажил эрхлэгчид ба ажилгүйчүүдээс бүрдэнэ. Статистик иргэний ажиллах хүч гэсэн нэр томъёог багагүй хэрэглэдэг. Үүнийг эдийн засгийн идэвхитэй хүн амаас цэргийн албан хаагчдыг хасч тооцно.
Ажил эрхлэгчдэд:
·          Татварын албанд бүртгүүлж зохих хууль тогтоомжийн дагуу татвар хураамжаа төлдөг.
         Долоо хоногт 1-ээс дээш цагаар үнэ хөлстэйгээр ажилладаг.
         Долоо хоногт 15-аас доошгүй цагаар өөрийн хувийн аж ахуйд ажилладаг.
         Түр хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдагсад болон албан ёсны амралт чөлөөтэй байгаа хүн амыг оруулж тооцно.
Бүх ажил эрхлэгчдийг бүрэн ба бүрэн бус ажлын өдөртэй ажиллагсад гэж 2 ангилдаг.
Ажилгүйдлийн тухай ойлголт
Цалингийн тухайн түвшинд хөдөлмөрлөх эрмэлзэлтэй ажил идэвхитэй эрж хайж буй хүнийг ажилгүй хүн гэж үзнэ. Эдийн засгийн идэвхитэй хүн ам буюу ажиллах хүч нь ажиллагсад ба ажилгүйчүүд гэсэн 2 хэсгээс бүрдэх ба эдийн засгийн идэвхитэй бус хүн амд 16 хүртэлх насны хүүхдүүд, тэтгэврийн насны хүн ам, ажил эрж хайхаа больсон хүмүүс хамаарагдана.
Ажилгүйдлийн   =      Ажилгүйчүүдийн тоо   100%
түвшин                     Ажиллах хүчний тоо
Ажилгүйдлийн хэлбэрүүд:
1.       Бүтцийн ажилгүйдэл
2.       Мөчлөгийн ажилгүйдэл
3.       Түр зуурын ажилгүйдэл
Ажилгүйдлийн нийгэм эдийн засгийн үр дагавар
Ажилгүйдэл нь ажиллагсдын ажилгүйдлийн эгнээнд орохгүйн тулд хөдөлмөрлөх идэвхийг дээшлүүлэх таатай чухал хөшүүрэг мөн боловч нийгэм эдийн засгийн олон сөрөг үр дагаврыг бий болгодог.
Эдийн засгийн үр дагавар
Ажиллах хүч нь үйлдвэрлэлийн нэг үндсэн нөөц мөн нөөцүүдийг хир зэрэг бүрэн дүүрэн ашиглаж байгаагаар эдийн засгийн хөгжил тодорхойлогдоно. Ажилгүйчүүд нь ашиглалтгүй байгаа хөдөлмөрийн нөөц. Иймээс нийгэмд ажилгүйдлийн хэмжээгээр хөдөлмөрийн нөөц ашиглалтгүй үлдэж тэр хэмжээний бүтээгдэхүүн үйлчилгээ үйлдвэрлэх боломж алдагддаг. Өөрөөр хэлбэл, ажилгүйдлийн улмаас жинхэнэ үйлдвэрлэгдэж буй ҮНБний хэмжээ боломжит ҮНБ-ний үйлдвэрлэлийн хэмжээнд хүрч чаддаггүй хоцордог. Боломжит ҮНБ-ний үйлдвэрлэлийн хэмжээ гэдэг нь хөдөлмөр бүрэн эрхлэлттэй эдийн засгийн хэвийн нөхцөлд үйлдвэрлэгдэж буй ҮНБ-ний хэмжээ юм.
Ажилгүйдлийн нийгмийн үр дагавар
Ажилгүйдэл ихээхэн хэмжээний бараа үйлчилгээ нэмж үйлдвэрлэх боломжийг алдагдуулсан эдийн засгийн үр дагавартайгаас гадна нийгмийн шинжтэй олон сөрөг үр дагаврыг өөртөө дагуулдаг. Ажилгүйдэл нэмэгдсэнээр хүн амын орлого буурч амжиргааны түвшин доройтно. Ажилгүй хүмүүсийн ирээдүйдээ итгэх итгэл алдарч, сэтгэл санааны гутранги байдалд орох, гэмт хэрэг өсөх, гэр бүл сарних, эрүүл мэнд, боловсролын түвшин буурах зэргээр түүнийг сөрөг үр дагавар илэрдэг байна.
Инфляци - мөнгө үнэгүйдэх ,мөнгөний ханш унах үзэгдэл.
Инфляцийн төрөл:

         Мөлрөө
         Цогио
         Гипер
         Эрэлтээс хамаарсан инфляци
         Нийлүүлэлтээс хамаарсан цинфляци
         Хүлээгдэж байгаа инфляци
         Хүлээгдээгүй инфляци
         Тэнцвэрт
         Тэнцвэрт бус
         Ил буюу хэвийн
         Далд буюу зохисгүй

Инфляцаас бий болох эдийн засаг, нийгмийн сөрөг үр дагавар.
           Хүн амын бодит орлогын түвшин буурна
           Хадгаламж эзэмшигчдэд нөлөө үзүүлнэ. өөрөөр хэлбэл хадгалмжийн бодит өртөг буюу худалдан авах чадвар буурна
           Зээлдэгчид, зээлдүүлэгчдийн хооронд орлогын дахин хуваарилдаг. Үүний дотор гэнэтийн инфляци зээлдэгчдэд хожоо өгнө
           Хэрэглэгчдийн бодит орлого буурч байгаа учир эрүүл мэндээ хамгаалах, боловсрол олж авах үйл ажиллагаанд хүндрэл учирна
           Ядуурлын хэмжээ нэмэгдэнэ
            Нийгмийн сөрөг  үзэгдэл бий болох хөрсийг бүрдүүлнэ
           Үйлдвэрлэлийн өргөжилт, хөдөлмөрийн урамшуулал буурснаас үйлдвэрлэл уналтанд орох
           Жолоодлоггүй инфляци эдийн засгийг удирдахад муугаар нөлөөлнө.


Бүлэг 4. Олон улсын эдийн засаг.

Сэдэв- 11. Олон улсын эдийн засаг, тулгамдсан асуудлууд.
-          Олон улсын хамтын ажиллагаа, эдийн засгийн харилцааны үндсэн шинж, хандлага, олон улсын худалдаа, харьцангуй давуу талын онол, олон улсын валютын тогтолцоо, валютын ханш, төлбөрийн баланс.
ОУЭЗ нь улс хоорондын эдийн засгийн үзэл баримтлалыг агуулах ба уул ухаан нь:
•        ОУ-ын худалдаа
•       Улс хоорондын хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа
•       ОУ – ын мөнгө - зээлийн харилцааг хамаардаг
•       ОУЭЗ нь дэлхий дахины аж ахуйн үйл ажиллагааг авч үздэг.
•       Үндэсний аж ахуйнуудыг эдийн засгийн үйл ажиллагааны солилцоо, хөдөлмөрийн ОУ-ын хуваариар нэгэн тогтолцоонд холбож байгаа олон түвшинт, зангидмал эдийн засгийг дэлхийн эдийн засаг гэж ойлгож болно.
Туйлын ба харьцангуй давуу тал.
Улс хоорондын эдийн засгийн харилцаа үүсэх шалтгаан, нөхцлийг тайлбарлахын тулд эдийн засагчид туйлын ба харьцангуй давуу талын үзэл баримтлалыг ашигладаг. Эдгээр үзэл баримтлал нь янз бүрийн нутаг дэвсгэр дээр бараа, үйлчилгээг үйлдвэрлэхтэй холбоотой үүсэх сонгох өртгийн ялгаварт байдалд үндэслэдэг.
Үйлдвэрлэлийн нөөц улс орны дотоодод ч дэлхийн муж хэргүүдэд ч адилгүйгэр хуваарилагдсан байдаг. Нөөц хуваарилалтын эдгээр ялгаа нь сонгох өртгийн ялгааг үүсгэж төрөлжилт, дагналт, арилжааг бий болгож байдаг.
Эдийн засгийн хүчтэй ялгарах орнуудын хооронд худалдаа үүсэх шалтгааныг туйлын давуу талын үзэл баримтлалаар тайлбарладаг. Жнь: Монгол улс үйлдвэрлэлийн түүхий эд , ашигт малтмалын нөөцөөр баялаг бол Япон улс үйлвэржсэн машин техник үйлдвэрлэгч орон байх жишээтэй.
Гэвч амьдрал дээр олон улсын худалдааы ихэнхийг эдийн засаг нь төсөөтэй орнуудад оногдож байдаг. Жнь: Хойд Америк, Европын үйлдвэржсэн орнууд, Японд гм. Эдгээр орны хоорондын худалдааны үндсэн шалтгааныг харьцангуй давуу талын үзэл баримтлалыг ашигладаг байна.
Аливаа орон ямар нэг бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дагнаж, түүнийг бусад оронтой харьцуулахад харьцангуй бага зардлаар үйлдвэрлэж экспортлох юм бол ашиг олж чаддаг. Түүнчлэн аливаа орон өөртөө үйлдвэрлэхэд өртөг, зардал өндөртэй бараа, бүтээгдэхүүнийг импортоор авах нь илүү ашигтай байдаг. Өөрөөр хэлбэл, аль ч улс орон харьцангуй , илүү үр ашигтай бараа, бүтээгдэхүүнээ гадаадад худалдаж, харьцагуй  бага үр ашигтай бараа, бүтээгдэхүүнийг гаднаас худалдан авдаг. Үүнийг харьцангуй давуу талын зарчим гэнэ
Харьцангуй давуу талын мөн чанар нь үйдвэрлэлийн дагналт, төрөлжилтийг хөгжүүлэх замаар хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж ард түмний бодит орлого болон амжиргааны  түвшинг дээшлүүлэхэд чиглэнэ.
Хэрэв харьцангуй ба туйлын давуу тал бүхий улс орон бүр тэр төрлийн үйлдвэрлэлээр төрөлжиж өөртөө давуу талгүй бараа үйлчилгээг бусдаас авбал хэд хэдэн чухал үр дүнд хүрч чадна. Үүнд:
Дэлхийн үйдвэрлэлийн өсөлт бий болно.
Хязгаарлагдмал нөөцийн ашиглалтын үр өгөөж дээд хэмжээтэй байна.
Хэрэглэгчид бага үнээр их тооны бараа, үйлчилгээг  хаана бол хаанаас олж авах боломжтой болно
ОУЭЗ- ийн харилцаа гэж эдийн засгийн нөөцийн солилцоо болон эдийн засгийн хамтын ажиллагаанд хүргэж буй улс хоорондын худалдаа, үйлдвэрлэл, жинжлэх ухаан техникийн хамтын ажиллагаа, санхүүгийн өргөн хэмжээний цогцолбор холбоог хэлнэ.
ОУЭЗ-ийн харилцааны  хэлбэрүүд:
         ОУ-ын худалдаа
         ОУ- ын зээллэг
         Капитал гаргалт
         ОУ- ын ШУТ-ийн хамтын ажиллагаа
         ОУ-ын үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа
         ОУ- ын хөдөлмөрийн шилжилт
         Улс хоорондын валютын харилцаа
Валютын ханш:
“ Валютын зохицуулалтын тухай “ Монгол улсын хуулинд валютыг дараах байдлаар тодорхойлжээ. Валют гэж:
Монгол улсын үндэсний валют
Гадаад валют
Улс хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааны төлбөрт хэрэглэгдэж буй тооцооны нэгж
Мөнгөжсөн алт болон валютын үнэт зүйлсийг хэлнэ
Ямар ч улс орны үндэсний валютын  мөнгөн тэмдэгт нь валют мөн боловч олон улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, төлбөр тооцоонд гүйцэтгэж буй үүргээрээ янз бүр байдаг. Иймд олон улсын төлбөр тооцоонд хэрэглэж байгаа байдлаар нь бүх орнуудын мөнгөн тэмдэгтийг  дараах байдлаар тодорхойлдог: Үүнд:
Чөлөөтэй хөрвөх валют
Хязгаарлагдмал хөрвөх чадвартай валют
Хөрвөх чадваргүй валют
Чөлөөтэй хөрвөх валют
Энэ нь улс хоорондын ямар ч төлбөр тооцоог хийх боломжтой  аль ч улсын мөнгөн тэмдэгттэй солигдох чадвартай валютыг хэлнэ
Хязгаарлагдмал хөрвөх чадвартай валют
Энэ  нь тодорхой нэг төрлийн төлбөр тооцоог хийхэд хэрэглэгддэг буюу хил залгаа болон зарим улс орны мөнгөн тэмдэгттэй солигдох чадвартай валютыг хэлнэ
Хөрвөх чадваргүй валют
Энэ нь зөвхөн дотоодын төлбөр тооцоонд хэрэглэгддэг улсын мөнгөн тэмдэгтийг хэлнэ

Сэдэв- 12. Эдийн засгийн өсөлт.

-          Эдийн засгийн өсөлт гэж юу вэ? хэмжин илэрхийлэх үзүүлэлтүүд, эдийн засгийн өсөлтийн хүчин зүйлс, Монголын эдийн засгийн өсөлтийн хурдац ямар түвшинд байх нь зохистой вэ? эдийн засгийн үйл ажиллагааг харуулах төрийн үйл ажиллагаа.
Эдийн засгийн өсөлтийн үндсэн хүчин зүйлүүд.
Аливаа эдийн засгийн байгууллын үндсэн зорилго нь хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг аль болох оновчтой хангах явдал байдаг. Иймд аливаа улс оронд эдийн засгийн өслтийг хангах явдал зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл өсөн нэмэгдэж байгаа эдийн засаг буюу нэг хэнд ноогдох үйлдвэрлэлийн бодит хэмжээний өсөлт нь дээрх зорилтыг хангах боломж олгох бөгөөд эдийн засгийн өсөлт  дараахь үр дагаврыг бий болгондог.
—  Хүн амын амьдралын түвшинг дээшлүүлэх
—  Материаллаг баялагыг арвижуулж, бүтээгдэхүүний зардлыг багасагах
—  Өсч байгаа шинэ эдийн засгийн хэрэгцээг хангах,  нийгэм эдийн засгийн асуудлыг улс орны дотоод болон олон улсын  түвшинд шийдвэрлэх чадвар өндөржих
—  Бодит цалингийн хэмжээ нэмэгдэх
—  Өргөн цар хүрээтэй арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой болох
—  Хөрөнгө оруулалт нэмэгдэн, ядуурал буурах гм.
Өөрөөр хэлбэл эдийн засгийн өсөлт хязгаарлагдмал нөөцийн асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлж хөнгөвчилж өгдөг.
Нөгөө талаас эдийн засгийн өсөлт нь:
          Үйлдвэрлэлийн хэмжээний хягаарлагдмал байдлаас үүсдэг эдийн засгийн бэрхшээлийг арилгах
          Эдийн засгийн зорилгоо бүрэн хэрэгжүүлэх
          Өргөн цар хүрээтэй шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг нийгэмд олгодог учир зайлшгүй шаардлагатай
Эдийн засгийн өсөлтөнд дараахи хүчин зүйлүүд нөлөөлнө:
       Нийлүүлэлтийн хүчин зүйл
       Эрэлтийн хүчин зүйл
       Хуваарилалтын хүчин зүйл
Эдийн засгийн өсөлтийн төрөл:
Эдийн засгийн өсөлтийг ямар хүчин зүйлийн нөлөөллөөр явагдаж байгаагаас нь хамааруулаад
Эрчимтэй  өсөлт
Эрчимтэй бус өсөлт гэж ангилдаг
Эрчимтэй бус өсөлтийг хангаж байгаа хүчин зүйлүүдэд:
Капиталын тоо хэмжээ
Хөдөлмөрийн тоо хэмжээний өсөлт тус тус хамаарна
Эрчимтэй  өсөлтийг хангаж байгаа хүчин зүйлүүдэд:
-       ШУТ-ийн дэвшил
-       Ажиллагсдын мэдлэг боловсрол
-       Нөөцүүдийг оновчтой ашиглах
-       Үйлдвэрлэлийн үр ашигтай бүтэц зохион байгуулалт
Эдийн засгийн өсөлтийг тодорхойлох нь :
Бодит ҮНБ ба ҮЦБ - нйи хэмжээгээр, түүний өсөлтийн хурдцаар тодорхойлох
Мөн нэг хүнд ноогдож байгаа үндэсний нийт болон цэвэр бүтээгдэхүүний өсөлтөөр тодорхойлох
Эдгээр үзүүлэлтүүд нь
-         Хүн амын амьдралын түвшин
-         Улс орны эдийн засгийн хөгжлийн түвшинг харуулна



Та бүхэнд амжилт хүсье  Ж.Бат-Эрдэнэ 2013-09-29

< Danny >

No comments:

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү