Хуудасууд

Wednesday, May 1, 2013

ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ЗААВАР






Төсөл боловсруулахад дараах шаардлагууд тавигдана:
1.Тодорхой байх  /төсөл нь энгийн, ойлгомжтой, санаа бодол нь цэгцтэй, чухал гэсэн хэсгийг тодорхой тусгаж, хэт нуршиж дэлгэрэнгүй бичихээс зайлсхийх, шаардлагатай хэсэгт хүснэгт, график оруулах/
2.Бүлэг, хэсгүүд уялдаа холбоотой байх /Төсөлд илэрхийлэн гаргаж буй санаа, баримт нь хоорондоо уялдаатай илэрхийлэгдсэн байх/
3. Үнэн зөв байх /Өөрийнхөө боломжийг хэт үнэлээгүй, бодит байдлыг үнэн зөв тусгасан байх/

 
4.Тоо  баримтаар баталгаажсан байх /Зөвхөн баталгаатай тоо баримтыг ашиглаж, бодит тооцоог харуулсан байх/
5.Хууль зүйн хүчин төгөлдөр байх /Үнэн зөв мэдээлэлд тулгуурласан,  шинжлэх ухааны үндэслэлтэй, баримт бичиг боловсруулалтын шаардлага хангасан байх/
6. Аж ахуйн нэгжийн гэрчилгээ, барьцаа хөрөнгийн гэрчилгээ, захирал, төсөл хэрэгжүүлэгч иргэний цахим үнэмлэхний хуулбарыг хавсаргасан байх
           1. ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ
ТӨСЛИЙН ТОВЧ АГУУЛГА:
1,    Төсөл хэрэгжүүлэгчийн нэр:       
2,    Үйлдвэрлэх бүтээгдэхүүн:
3,    Жилийн борлуулалтын хэмжээ:      
4,    Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ:
5,    Одоогийн эрхэлж буй бизнес:
6,    Одоогийн ажиллагсадын тоо:
7,    Шинээр нэмэгдэх ажиллагсадын тоо
8,    Төслийн удирдагчийн нэр:
9,    Албан тушаал: 
10,  Холбоо барих хүний нэр:
11,  Хаяг:   Байршил:                                                                                                            

ОДООГИЙН БИЗНЕС:
А.Танилцуулга, түүх
 Аж ахуйн нэгж байгуулагдсан он, ямар, ямар үйл ажиллагаа эрхэлж байсан, захирлын овог, нэр, мэргэжил, боловсрол, туршлага
Б. ААН-ийн үйл ажилагааны талаар:
Компаний хөрөнгийн одоогийн байдал, тоног төхөөрөмж, технологи, бусад хөрөнгийн тодорхойлолт, үйлдвэрлэлийн процесс, танилцуулга зэргийг бичих, зургаар харуулах, дэд бүтцийн боломж ...
С. Өнөөдрийн үйл ажиллагаанд учирч буй техник, технологийн хүндрэл бэрхшээлийн талаар бичих
Д. Одоогийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, үйлдвэрлэлийн хүчин чадал          /хүснэгтээр харуулах/
Е. Одоогийн  ажилчид. Байнгын, түр ажиллагсад
Ё. Хамгийн сүүлд хэзээ, ямар сургалтанд хамрагдсан
1.1    ОДООГИЙН БОРЛУУЛАЛТ:
Бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, үнийг тодорхой, бодитой тооцож, сар, жилээр, хэмжих нэгжийг тодорхой тавьж  борлуулалтын орлогоо тодорхойлно.
1.2    ОДООГИЙН ЗАХ ЗЭЭЛ:
Танай үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний  зах зээлийн багтаамж ..., хэн хэрэглэдэг.Бүтээгдэхүүнээ хаана, хэнд, ямар арга замаар худалдан борлуулдаг тухай ... экспортод гаргадаг эсэх, хэмжээ                          
 1.4  ТАНАЙ КОМПАНИЙ ДАВУУ ТАЛ: Тухайлбал техникийн, технологийн, менежментийн туршлага, бүтээгдэхүүний                чанар гэх мэт   
                     
   2. ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ
2.1   ТӨСЛИЙН ЗОРИЛГО: Одоогийн хүчин чадлаа өргөжүүлэх, бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шинэ тоног төхөөрөмж суурилуулах гэх мэт
2.2    ҮЙЛДВЭРЛЭХ БҮТЭЭГДЭХҮҮН, ТОО ХЭМЖЭЭ: Бүтээгдэхүүн бүрийг төсөл хэрэгжүүлэхээс өмнөх үеийнхтэй харьцуулан нэр төрөл, тоо хэмжээгээр гаргах
2.3 ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИХ БОЛОМЖ, ҮНДЭСЛЭЛ. Төсөл амжилттай хэрэгжих  гол үндэслэл юу вэ. Зах зээл дээр өрсөпдөх давуу тал  нь юу болох талаар ....
2.4 ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА  /ДОТООД, ГАДААД /
- Үндсэн хэрэглэгчдийн шинж чанар, худалдан авагчийн хэрэгцээ шаардлага           
- Зах зээлийн багтаамж ба хүлээгдэж буй өсөлтийн хувь, судалгаа тоо баримтаар...                                       
- Өрсөлдөгчийн бүтээгдэхүүн, үйлчилгээний судалгаа, танайх түүнээс ялгарах онцлог ...                                           
 - Зорилтот зах зээл, түүнд эзлэх хувь                                                                    
- Шаардлагатай түүхий эдийн судалгаа, хаанаас, ямар үнээр, яаж  авах

2.5    МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
-Бүтээгдэхүүнээ хэнд, хэзээ,хаана, яаж, ямар арга замаар, ямар үнээр  худалдан борлуулах /Бүтээгдэхүүний үнэ, байршил, борлуулалтыг суваг, барааны идэвхижүүлэлт/
2.6    ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭМЖЭЭ, ЗОРИУЛАЛТ
Хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлага, хэмжээ, зориулалт, үр дүнгийн талаар тодорхой тусгана. Хэрэв үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдан авах бол хаанаас, ямар үнэтэй, ямар маркийн, хэдэн төрлийн тоног төхөөрөмж худалдан авах, хэрхэн судалж сонголт хийсэн зэргийг тодорхой  тусгана
2.7  УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АЖИЛЛАХ ХҮЧИН
Удирдлагын схем, ур чадвар, цалин, ажилчдын тоо, төсөл хэрэгжихээс өмнөх үеэс хэдээр нэмэгдэх
3.ТӨСЛИЙН ТООЦООНЫ ХЭСЭГ
3.1 ГАРААНЫ ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТ
3.2 ЦАЛИН,  ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ТООЦОО
3.3 ШУУД БУС ЗАРДАЛ
3.4 НЭГЖ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ МАТЕРИАЛЫН ШУУД ЗАРДАЛ
3.5 НИЙТ МАТЕРИАЛЫН ШУУД ЗАРДАЛ
3.6 БОРЛУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
3.7 БОРЛУУЛАЛТ,  ЗАРДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
3.8 МӨНГӨН ХӨРӨНГИЙН ЭРГЭЛТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

3.9 ЗЭЭЛ, ХҮҮ ТӨЛӨХ ТООЦОО


 
                                                    Сар жилээр хүснэгтээр гаргана

3.10  ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ


 
                                                   Хийх ажлыг цаг хугацаагаар төлөвлөнө

Өөрийн бизнесийн онцлогтоо тохируулан нэмэлт тооцоолол болон тайлбар сэлтийг тусгаж болно.

No comments:

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү