Хуудасууд

Monday, September 30, 2013

Мэдэхэд илүүдэхгүй түүхийн асуулт, хариулт



1-р асуулт
•Жүрхин овгийн уг гарлыг тайлбарлана уу
•Хабул хаан ахмад хөвүүн Охин Бархагтаа зүрх зоригтой эрсийг ялган өгснөөр Жүрхэн овог бий болжээ (НТ139)


2-р асуулт
•Амбагай Хаан хэрхэн Хятадын Алтан хаанд баригдаж хүргэгдсэн бэ?
•Охиноо хадамд өгч хүргэж яваад Татаар аймагт баригдаж Алтан хаанд хүргэгдэв (НТ53)

3-р асуулт
•Чингис хаан хэн гэдэг хүнд хүргэсэн ач тусыг нь бодож 9 удаа хийсэн ослыг нь хэлтрүүлэх зарлиг буулгасан бэ?
•Шигихутуг (НТ203)

4-р асуулт
•Өэлүн эхээс гарсан Тэмүжиний 4 дүү байсан: Хасар, Тэмүгэ, Тэмүлүн. 4 дэх нь хэн бэ?
•Хачиун (HT60)

5-р асуулт
•Тэмүжин Жамух хоёр хэдэн удаа анд бололцсон бэ?
•3 удаа

6-р асуулт
•Чингисийн 9 өрлөгийг нэрлэнэ үү?
•Зэлмэ, Чуу Мэргэн, Шигихутуг, Боорчи, Борохул, Мухулай, Сорхон Шар, Зэв, Хар Хирүгэ (HT149)

7-р асуулт
•Татарыг сөнөөж, бүгдийг эзэлсний хойно улс иргэнийг яах тухай зөвлөлдсөнийг гарган хэлж их хохирол учруулсан хүн бэ?
•Бэлгүдэй (HT154)

8-р асуулт
•Уул мэт бие чинь нурж одвол
Улс олон Монголыг чинь хэн захирах вэ?
Тулгуур мэт бие чинь туйвж одвол
Туг сүлдийг чинь хэн өргөх вэ?
гэж Чингис хаанд хэн өчсөн бэ?
•Есүй хатан (HT254)

9-р асуулт
•Хоталыг хаан өргөмжлөөд бүжиглэн хуримласан газрын нэр
•Хорхунагийн хөндий (НТ57)

10-р асуулт
•Өгөдэй хааны өгүүлснээр тэрбээр 4 гавъяа байгуулсан. Үүнд: 
-Алтан улсыг эзлэн дагуулсөн
-Усгүй газарт худаг гаргасан
-Суурин улсын хотуудад мэдээлэгч захирагч нарыг тавьсан
4 дэх гавъяа нь юу вэ?
•Элдэв хэргийг зөөлгөх өртөө замыг тавиулав (HT281)

11-р асуулт
•Хүннү Хияанны нарын хэл соёлын улбааг хадгалан үлдсэн нэгэн голын нэрийг нэрлэнэ үү.
•Хүннү гол (Архангай аймаг)

12-р асуулт
•Нүүдэлчин ард түмэн Хүннү Хияанны нэрээр нэрлэсэн их гүрэн байгуулахын сацуу төр улсаа жолоодох бичиг үсгийн асар их соёлтой байжээ. Үүнийг батлах одоогоос 2000 жилийн тэртээх бичиг үсгийн ховор нандин дурсгалын нэрийг нэрлэнэ үү.
•Булган аймгийн Бүрэгхангай сумаас Алтан хүн хэмээн нэрлэсэн рүни бичгээр бичсэн хааны тамга гэсэн утгатай алтан зоос олджээ.

13-р асуулт
•Дэлхийн жүжгийн нэгэн суут зохиолчын бичсэн нүүдэлчин ард түмний нэгэн хааны тухай гардаг алдартай жүжгийг бид сайн мэднэ. Тэр алдарт жүжгийг нэрлэнэ үү.
•Shakespeare-ын Otella ван буюу Атилла хааны эмгэнэлт жүжиг

14-р асуулт
•Монголын нууц товчоонд тодорхой бичсэнээр Монгол нутагт мэндэлсэн Чингис хааны дээд өвөг дээдэс хэн бэ?
•Батцагаан хэмээх нэр бий (Тайлбар: Чухамдаа үгийн алдаанаас болж Батачи хан буюу Бат хаан хэмээх утга нь алга болсон бий)

15-р асуулт
•Дэлхийн хамгийн алдартай нэгэн зураг төрж байсан 1503-1506 онд Монгол түмэнд алдар суугаа мандуулсан нэгэн эмэгтэй байжээ. Зургийн нэр болоод Монгол эмэгтэйн нэрийг нэрлэнэ үү.
•Monа Lisa, Мандухай Цэцэн Хатан

16-р асуулт
•Шинжлэх ухааны түүхийг эргүүлсэн дэлхийн нэгэн суут эрдэмтэн гол бүтээлээ туурвисан 1687 онд Монголд нэгэн суутан хэл соёлын чухал нээлт бүтээлээ бүтээжээ. Суутнуудын нэрсийг нэрлэнэ үү.
•Isaac Newton (1642-1715), Өндөр Гэгээн Занабазар (1635-1723)

17-р асуулт
•Хэрэйдийн Ван хан, хүү Сэнгүм хоёр Чингис хааныг хороохоор "багалзуур ид" хэмээн мэхэлж урихад сэрэмжлүүлж сануулсан хүн хэн бэ?
•Мэнлиг эцэг (НТ204)

18-р асуулт
•Монгол Улсын сансрын нисэгч Ж. Гүррагчаа хэдэн оны хэдэн сард сансарт ниссэн бэ?
•1981 оны 3 сарын 22

19-р асуулт
•1368 онд Монголын Их Юан улсын ноёрхол Хятадад эцэс болсон. Их Юан улсын сүүлчийн хаан хэн байсан бэ?
•Тогоон Төмөр

20-р асуулт
•Олноо өргөгдсөн Монгол улс буюу Богд хаант Монгол улсын Ерөнхий Сайд хэн байсан бэ?
•Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн

21-р асуулт
•1680-иад оны сүүлээр Халх Ойрадыг нэгтгэсэн түүхэн хүн хэн бэ?
•Галдан Бошигт хаан

22-р асуулт
•БНМАУ хэдэн онд НҮБ-д элсэн орсон бэ?
•1961

23-р асуулт
•БНМАУ гэсэн "статус кво"-г Ялта хотод ЗХУ, АНУ, Их Британи улсууд хэдэн онд зөвшөөрсөн бэ?
•1945

24-р асуулт
•Богд Хаант Монголыг түтгэлзүүлж Монголыг Дундад Иргэн Улсын автономит муж болгосон гурван улсын гэрээг ямар хотод байгуулсан бэ?
•Хиагт хот

25-р асуулт
•Чингисийн үед Монголын нийслэл хаана байсан бэ?
•Хэрлэний Хөдөө Арал

26-р асуулт
•Хубилай хаан Юан улсыг байгуулаад нийслэлээ тэр үеийн ямар нэртэй хот уруу шилжүүлсэн бэ?
•Дайду (одоогийн Бээжин хот)

27-р асуулт
•"Монгол Кино" үйлдвэр хэдэн онд байгуулагдсан бэ?
•1935


28-р асуулт
•Европ дахь цэргийн түүхэнд хувьсал оруулсан Хүннү Хияанны  гүрний үеийн эдлэлийг нэрлэнэ үү?
•Дөрөө

29-р асуулт
•Дэлхийн шинжлэх ухааны түүхэнд монгол нэрээр мөнхөрч, одон гаригийн нэрээр өөрийгөө нэрлүүлсэн Монгол угсааны эрдэмтний нэрийг хэлнэ үү?
•Мянгат

30-р асуулт
•Одон орон судлалын дэлхийн түүхэнд бүтээлүүдээрээ мөнхөрсөн Монгол угсааны нэгэн их эрдэмтэн хэн бэ?
•Монгол Барлас аймгийн Доголон Төмөр хааны ач Үлэг Бэх (1393-1449)

No comments:

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү