Хуудасууд

Tuesday, November 10, 2015

БҮТЭЭМЖ ДЭЭШЛҮҮЛЭХ АРГА ХЭРЭГСЛҮҮД



Ажлын байрны зохион байгуулалтыг сайжруулах 5С-ийн арга
Японы эдийн засгийн гайхамшгийн гол үндэс болсон бүтээмжийг нэмэгдүүлэх арга 5С нь бүх төрлийн бизнес явуулах, түүний дотор үйлдвэрийн газарт бүтээмж нэмэгдүүлэх болон чанар сайжруулахдаа хүн бүрийн идэвхи санаачлагад тулгуурлан ажлын орчин, нөхцлийг байнга тасралтгүй сайжруулах арга хэрэгсэл юм. Энэхүү сэдвийн хүрээнд 5С-ийн үүсэл хөгжил, 5С-ийн тухай ойлголт, Хэрэгжүүлэх арга техникүүд, 5С-ийн аудит гэсэн агуулгын хүрээнд танилцуулдаг.
 


Кайзен хандлага, кайзен саналын систем

Кайзен гэдэг нь аливаа зүйлийг тасралтгүй байнга алхам алхамаар сайжруулах чиг хандлага юм. Саналын систем нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулах зорилготойгоор ажиллагсдаас гарах шинэлэг санаа бодлыг нэгтгэх зохион байгуулалттай систем юм. Бүх ажиллагсад оновчтой сайн санааг гаргах чадвартай байдаг боловч санаагаа чөлөөтэй илэрхийлэх туршлагагүй, шийдэмгий бус, чимээгүй байх нь дээр гэж үздэг зэргээс болж хязаарлагдмал байдаг. Иймээс санаагаа илэрхийлдэг болгохын тулд урамшуулал дэмжлэг хэрэгтэй байдаг.


Ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, Чанарын дугуйлан


Чанарын дугуйлан гэдэг нь тухайн нэг хэлтэс тасгийн хүмүүс сайн дурын үндсэн дээр нэгдэж баг болон өөрсдийн ажлыг сайжруулж, харилцан өөрсдийгөө хөгжүүлэх замаар байгууллагын бүтээмж, чанарын үйл ажиллагаанд идэвхитэй оролцох замаар чанар, үр ашиг бүтээмжийг сайжруулах зорилго бүхий багийн үйл ажиллагаа юм. ЧД-гийн гишүүд өөрсдийн ажилтай холбоотой асуудлыг ярилцаж, шийдвэр гаргах итгэл дээр суурилсан байдаг ба үүний үр дүнд ажилдаа илүү их сонирхолтой, ажлаараа бахархдаг болдог

Ногоон бүтээмж
Ногоон бүтээмж нь нөөцийг зөв ашиглаж, алдагдлыг бууруулан бүтээмж дээшлүүлэх замаар байгаль орчинд хор хөнөөлгүй үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах арга техник юм. Байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах ойлголтын нэгдэл


Тэнцвэржүүлсэн үнэлгээний арга/Balanced scorecard/


ТҮА нь өрсөлдөөний давуу тал, стратегийн чиглэлийг ханган, хүн бүрийн өдөр тутмын ажлыг стратегийн нэг хэсэг болгоход тус дөхөмтэй болгох арга хэрэгсэл бөгөөд үйл ажиллагааны үр дүн бүхий санхүүгийн хэмжилтийг агуулдаг. Энэ нь хэрэглэгчийн сэтгэл ханамж, дотоод үйл ажиллагаа, байгууллагын шинэчлэл буюу сайжруулах үйл явцыг иж бүрдлээр нь харуулдаг хэмжүүр бөгөөд - үйл ажиллагааны хэмжүүр нь ирээдүйн санхүүгийн гүйцэтгэлийн чиглүүлэгч юм.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын стратегийн удирдлагын систем болох Balanced Scorecard

Хэрэглэгчийн харилцааны удирдлага

Хэрэглэгчийн харилцааны удирдлага нь хэрэглэгчтэй холбоотой борлуулалт, маркетинг, хэрэглэгчийн үйлчилгээ зэрэг бизнесийн үйл ажиллагааны асуудлыг авч үздэг. Чанарын нэгдсэн удирдлага нь бизнесийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд туслана. Энэ хоёрыг амжилттай зөв хослуулснаар байгууллагын нийт бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлж, илүү хүчирхэг уян хатан болгодог.
Байгууллагын амжилтын үндэс болох хэрэглэгчийн харилцааны менежмент, хэрэглэгчийн ангилал, системийг оновчтой хэрэгжүүлэх
арга
Яг цагт нь систем

"Тоёота үйлдвэрлэлийн систем" (ТҮС) нь үйлдвэрлэлийн явц дахь төрөл бүрийн алдагдлыг системтэйгээр арилгах тууш үйлдвэрлэлийн тогтолцоо юм Японы Тоёота үйлдвэрийн амжилтын нууц болсон үйлдвэрлэлийн удирдлагыг оновчтой зохион байгуулах, яг цагт

Зургаан сигма
 Зургаан сигмаг ”Бүтээгдэхүүн, үйл явц, ажил хэрэг бүрийн гологдлыг бараг байхгүй болгохыг зорьсон хөтөлбөр”, ”Чанарт эрс өөрчлөлт гаргаж чадах статистик хэрэгслүүдийн тусламжтайгаар хэрэглэгчийн сэтгэл ханамж, зах зээлд эзлэх байр суурь, ашиг орлогоо нэмэгдүүлэх стратегийн бодлого юм” гэж тодорхойлсон байна. Энэ сэдвийн хүрээнд зургаан сигмаг хэрхэн хэрэгжүүлэх, DMIAC циклийн дагуу үйл ажиллагаа явуулах арга хэрэгслүүд.

No comments:

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү