Хуудасууд

Tuesday, December 26, 2017

Илтгэх урлагийн тухай үндсэн ойлголт

“Илтгэх чадвар бол дэлхий дээрх бие даасан хүч мөн.”        Уинстон Черчиль 

Илтгэх урлаг гэдэг бол хэрхэн үнэмшилтэйгээр яруу сайхан ярихыг судалдаг бие даасан шинжлэх ухаан мөн. - зөв ярих /логикийн хувьд зөрчилгүй/
-сайхан ярих /сонсголонтой, дууны өнгө аяс , чанга сул, ритм г.м/
Зөв сайхан илтгэж ярих онолыг эртний Грект Реторика гэдэг байсан бөгөөд энэ үгнээс Ритор, Оратор, Лектор гэдэг үгс бий болсон. Эндээс үгээр зэвсэглэж, оюуны их хурыг буулгадаг уран илтгэгчийг Лектор гэж нэрлэдэг болжээ.
Илтгэх урлаг бол мянга мянган хүний оюун ухаан, зүрх сэтгэлийг эзэмдсэн үгийн, харилцааны их эрчим хүч юм. Илтгэх урлаг үгнээс үг, санаанаас санаа, ярианаас яриа төрүүлдэг ухаарал дамжуулдаг ухаан. Илтгэх чадвар хүнийг хөгжүүлж, өөртөө итгэх итгэлийг бий болгож, өөрөө өөрийгөө таньж мэдэн бусдад үзэл бодлоо нээхэд тусалдаг. Илтгэх урлаг бол өөрийгөө төдийгүй бусдын үйл хөдлөлийг таньж мэдэх мэргэн чадварт суралцуулдаг. Хаана ч, хэзээ ч өөрийн үнэнч хамт олонтой, бусдын хайр хүндлэлийг хүлээсэн, манлайлагч нэгэн болохыг хүсвэл энэ урлагт зайлшгүй суралцах хэрэгтэй. 
Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү