Хуудасууд

Friday, April 25, 2014

“Мэдлэгт суурилсан Эрдэнэт” хөтөлбөр (2014-2024)



                                                            
     Орхон Аймгийн Иргэдийн ТөлөөлөгчдийнХурлын
        2014-оны 03–дугаар сарын 26-ны өдрийн ээлжит
XV  хуралдааны 01 дүгээр тогтоолын  хавсралт

“Мэдлэгт суурилсан Эрдэнэт” хөтөлбөр (2014-2024)

          Нэг.   Хөтөлбөрийн нийтлэг үндэслэл
           Хувь хүн, байгууллага, улс үндэстэн бүр дээд зэргээр хүчин чадлаа дайчилж, хамгийн өндөр амжилтанд хүрэхэд өрсөлдөх чадварын утга учир оршино.
          Хөтөлбөрийн эцсийн зорилго нь Орхон аймгийн иргэдийн орлого, амьжиргааны  стандарт, амьдралын чанар зэргээр хэмжигдэх ард иргэдийн чинээлэг хангалуун байдлыг өсгөх, бизнес эрхлэгчдийн орлого ашиг нэмэгдэж улмаар ажлын байрыг олноор нэмэгдүүлэхэд  оршино. 

Thursday, April 24, 2014

“Мэдлэгт суурилсан Эрдэнэт” хөтөлбөрийн нээлт




2014.04.23-ны  өдөр “Мэдлэгт суурилсан Эрдэнэт” хөтөлбөрийн нээлт боллоо. Нээлтийн ёслолд аймгийн удирдлагууд, ААН байгууллагуудын төлөөлөл болон “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд тэргүүтэй 200 орчим хүн оролцлоо. Уг хөтөлбөрийг аймгийн Хөдөлмөрийн хэлтэс  Бүтээмж инновацийн зөвлөл”-тэй хамтран боловсруулсан бөгөөд өнгөрсөн сард АИТХ-аас баталсан. Хөтөлбөр энэ оноос ирэх 2024 он хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд нөөцөд суурилсан эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж ингэснээр иноваци, бүтээмжид суурилсан эдийн засгийг бий болгох 2 үе шатыг хэрэгжүүлнэ.
Аймгийн ИТХ дарга Б.Мягмарсүрэн нээж үг хэллээ. 

Tuesday, April 15, 2014

Бүтээмж хүчин зүйлс




Дээд Сан ба Дээд орчлон, Хөдөлгөөнт Нэгдлийн Онолыг дурын хүн сэтгэх боломжгүй. Дээд Материйг жирийн хүн арван тэрбум доллар зарцуулавч нээж чадахгүй. Ингэхлээр авъяас бол эдийн засагт хэмнэлттэй, гайхамшигт хүчин болох нь ойлгогдоно.
Ийнийг анх уншсан хүн ойлгохгүй. Дээд гүн бүтээлийг олон дахин уйгагүй уншин судалж байж ойлгоно. Унших бүр яруу тансаг болно. 

Бүтээмж, бүтээмжийн тухай үзэл баримтлалууд




1. Бүтээмж, түүний мөн чанар
2. Бүтээмжийн үзэл баримтлалууд
1. Бүтээмж, түүний мөн чанар
Бүтээмж (Productivity) гэсэн ойлголтыг анх 1766 онд физиократ Ф.Кьюсней өөрийн өгүүллэгтээ хэрэглэжээ. Уг ойлголт нь өмнө нь ХАА-д газрын үржил шим (нэгж талбайгаас авах ургацын хэмжээ- урожайность), малын ашиг шим-продуктивность), техникийн хүрээнд машин тоног төхөөрөмжийн бүтээмжийг илэрхийлэх агуулгаар гол төлөв

Friday, April 4, 2014

Бүтээмжийн удирдлага, түүний онцлог




Нийгэм эдийн засгийн өсөлт, хөгжилтөд бүтээмжийн гүйцэтгэх үүрэг өсч, хамрах хүрээ нь тэлж ерөнхий менежментээс салангид бие даасан байдлаар хандах шаардлага тавигдаж үүнтэй уялдан дэлхий дахинд бүтээмжийн удирдлагын бие даасан тогтолцоо бүрдсэн байна.
Өнөөгийн байдлаар олон улсын болон үндэсний 400 орчим бүтээмжийн байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна.
Үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагуудын хувьд бүтээмжийг дээшлүүлэх зайлшгүй шаардлага бий болсонтой уялдан бүтээмжийн асуудал хариуцсан тусгай хэлтэс, тасаг байгуулан ажиллуулж байна.

Thursday, April 3, 2014

Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 15-дугаар хуралдаанд Хөдөлмөрийн хэлтсийн дарга Х.Лувсаншаравын тавьсан илтгэл

Аймгийн ИТХ-ын эрхэм дарга, төлөөлөгчид энэ хуралдаанд оролцож буй эрхэм хатагтай ноёдоо !

Та бүхний энэ өдрийн түмэн амар амгаланг айлтгая



Өнөөдөр болж буй аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж буй МЭДЛЭГТ СУУРИЛСАН ЭРДЭНЭТ хөтөлбөрийн тухай та бүхэнд товч илтгэе.


Эдүгээ хүн төрөлхтөн хөгжил дэвшлийн цоо шинэ эрин үед шилжин орж, мэдлэг оюуны үнэ цэнэ улам бүр нэмэгдэн, хөгжлийн тулгуур хүний хүчин зүйлд шилжих үйл явц эрчимтэй өрнөж байна. Мэдлэгийн үүрэг шинэчлэгдэж, эдийн засаг, үйлдвэрлэлийн нэг чухал хүчин зүйл, нөөцөд

Wednesday, April 2, 2014

“ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ “ СУРГАЛТ


ХӨТӨЛБӨР
Сургалтын зорилго: Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд  төслийн талаар ойлголт өгч төсөл боловсруулж бичих чадамж олгоно
Зохион байгуулагч :Хөдөлмөрийн хэлтэс,МУИС Менежментийн тэнхим
Сургалтын үргэлжлэх хугацаа  2014.04.-5,6 нд явагдана
Хичээлийн танхим МУИС -305 тоот

Сургалтын төлбөр  1 хүн   40.000 лавлах утас 88070958


Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү