Хуудасууд

Friday, March 27, 2015

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 100 сая хүртэл төгрөгний хөнгөлөлттэй зээлийн төсөл хүлээн авч эхэллээ.







Монгол улсын Аж үйлдвэрийн сайдын 2015-оны 03-р сарын 25-ны 64 тоот тушаалаар батлагдсан Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох журам, ЖДҮХ сан Орхон аймагт 500.0 сая төгрөгийг хуваарилсантай холбогдуулан 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 17:30 цаг хүртэл хөнгөлөлттэй зээлд хамрагдах  иргэд, аж ахуйн нэгжүүдийн төсөл, материалыг ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС_ 405 ТООТ-д/ Захиргааны IV байр 1-21/  хүлээн авна.

Төслийн иж бүрдэлийн талаарх мэдээлэлийг www.jdu1551.blogspot.com с  авна уу

Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 2 тэрбум хүртэл төгрөгний хөнгөлөлттэй зээлийн төсөл хүлээн авч эхэллээ






Монгол улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрт 70.0 тэрбум төгрөгийг хуваарилсантай холбогдуулан Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 17:30 цаг хүртэл хөнгөлөлттэй зээлд хамрагдах  иргэд, аж ахуйн нэгжүүдийн төсөл, материалыг Засгийн газрын II байр, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 108 тоот өрөөнд хүлээн авна.
Төслийн иж бүрдэлийн талаарх мэдээлэлийг www.jdu1551.blogspot.com с  авна уу

Wednesday, March 25, 2015

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох журам 2015-он



Аж үйлдвэрийн сайдын 2015-оны 03-р сарын 25-ны өдрийн 64-тоот тушаалаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох журам шинэчлэн батлагдлаа.
 ЖДҮХС-н хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй ЖДҮ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд төслийн иж бүрдэл, тавигдах шаардлагыг хангасан төсөл бичиж ирүүлэх шаардлагатай.
Хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байр бий болгоход зарцуулна.


ТӨСЛИЙН ИЖ БҮРДЭЛ, ТАЙЛБАРЫГ ДЭЛГЭРЭНГҮЙ ХЭСГЭЭР ОРЖ ҮЗНЭ ҮҮ

ЛАВЛАХ УТАС: 70356283

Thursday, March 19, 2015

ЯПОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖ





Аж үйлдвэрийн яамнаас 2015 оны 4,5 дугаар сард Монгол,Японы Засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулхаар болсон.
 Иймд ЖДҮ-ийн салбарт Япон улсаас тоног төхөөрөмж нэвтрүүлж,бүтээгдхүүнээ экспортод гаргах болон Япон улсын хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллах сонирхол бүхий аж ахуйн нэгжүүд Аймгийн хөдөлмөрийн хэлтсийн 70356283, 99359484 тоот утсаар холбоо барих буюу хэлтэс дээр ирж уулзна уу.
Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү