Хамгийн
сайхан нийгмийг байгуулах, хүмүүсийг амар амгалан амьдруулах төгс төрийн
хувилбарыг бодож олоход бүх үеийн тэргүүлэгч үзэлтнүүд, суут сартваахиуд гол
хөдөлмөрөө зориулжээ.
Төрийн
байгуулалын оновчтой загварыг бий болгох оролдлогын асуудал нь улс төрийн
сэтгэлгээний түүх хэмээх шинжлэх ухааны салбарын асар өргөн хүрээтэй
судлагдахуун тул энд бүгдийг нь нэг бүрчлэн хөндөж ярина гэдэг бүтэшгүй.
Платон,
Аристотелиэс эхлүүлсэн төрийн байгуулалтын тухай бүтээлч санааг “төгс”
томъёолох оролдлогыг Италийн сэтгэгч Никколо Макиавелли “Эзэн хаан” хэмээх
бүтээлээрээ 1514 онд анх хийжээ.