Хуудасууд

Wednesday, May 1, 2013

Хөдөлмөрийн хэлтсийн стандарт



Хөдөлмөрийн хэлтсийн албан хаагчид болон иргэн, аж ахуй нэгж, байгууллагад үзүүлэх үйлчилгээнд тавих шаардлага
зорилго.Энэхүү стандартын зорилго нь Хөдөлмөрийн хэлтсийн ажилтан төрийн албаны зарчим, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж, ажлын байранд ажил хэрэгч уур амьсгал бүрдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, байгууллагын стратеги зорилтыг хангахад оршино.

 
2.       Хамрах хүрээ. Энэхүү стандартыг хэлтсийн нийт ажилтан, албан хаагчид даган мөрдөнө.
2.1.    Үйл ажиллагаандаа баримтлах үндсэн зарчим                                                                     Ажилтан нь Монгол Улсын төрийн албаны албан хаагчийн төлөөлөл болж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж буйг ямагт санан, төвийн бодлогод нийцэхүйц чанартай үйлчилгээг хүргэх, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжит байдалд анхаарлаа хандуулан, үйлчлүүлсэн иргэн бүрт таатай сэтгэгдэл төрүүлэхийг эрхэмлэн ажил хэрэгч, албаны шинжийг чухалчилж ажиллана.
2.2. Төрийн албаны тухай хуулийн дагуу захирах, захирагдах ёсыг чанд сахина.
2.3.  “Төрийн үйлчилгээг танд”  гэсэн уриаг үйлчилгээ, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана.
2.4. Албан хаагч нь байгууллагын бусад үйлчилгээний талаар зохих мэдлэгтэй байж, байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагааны талаар шинэ мэдээ, мэдээллийг цаг тухайд нь авч, өөрийгөө яамагт хөгжүүлж, ур чадвараа байнга дээшлүүлж ажиллана.
2.5. Ажилтан нь үйлчлүүлэгчтэй ямагт анхаарал хүндэтгэлтэй, эелдэг хандаж, үйлчлүүлэгчийг анхааралтай сонсох, асуултанд хариу өгөх харилцааны чадварыг өөртөө төлөвшүүлсэн байна.
3.       Ажлын байранд тавигдах шаардлага.
3.1. Хэлтсийн байр, танхим нь иргэд үйлчилгээ авах нөхцөл, шаардлагыг хангасан байна.
3.2. Танхим, өрөө тасалгаанд үйл ажиллагааны танилцуулга, гарын авлага шаардлагатай мэдээ мэдээллийг хэвлэмэл байдлаар тавьсан байна.
3.3. Албан хаагчид ажил эхлэхээс 10 минутын өмнө ирж, өөрийн ажлын байр, техник хэрэгслийн бэлэн байдлыг бүрэн хангана.
3.4. Ажилтан ажлын байрны орчныг цэвэр, эмх цэгцтэй байлган
өрт шаардлагатай зүйлсийг зөв байрлуулан бэлтгэсэн байна.
3.5. Ажлын байрыг хүндэтгэх шалтгаангүйгээр орхин явахыг хориглоно.
(Хүндэтгэн үзэх шалтгаантай бол холбогдох удирдах албан тушаалтнаас зөвшөөрөл авсны дагуу зөвшөөрөгдсөн хугацаанд түр орхин явна. Энэ тохиолдолд тухайн ажилтныг орлон ажиллахаар зохицуулагдсан байна).
4.       Ажилтан, албан хаагчидад тавигдах шаардлага.
4.1. Албан хаагчид үйлчлүүлэгчидтэй харилцах харьцааны соёлыг эзэмшсэн, хэлтсийн үйл ажиллагааны талаар тал бүрийн мэдлэгтэй, дадлага туршлагатай ажилтан байна.
4.2. Албан хаагчид энгийн даруухан, ажил хэрэгч, цэвэр хувцасласан байна.
4.3. Эмэгтэй ажилтны гадаад төрх
4.3.1.        Хэт том, тод өнгийн ээмэг, бөгж, зүүлт хавчаар, бугуйвч гэх мэт гоёл чимэглэлийн зүүлтийг  /ажлын цагаар/ хэрэглэхийг хориглоно.
4.3.2.        Нүдний шил /контакт линз/ өнгөгүй тунгалаг байна. Гоёлын болон нарны шил зүүхийг хориглоно. /Энэхүү заалт эрэгтэй ажилтанд мөн адил хамаарна/
4.3.3.        Үсийг тод өнгөөр будах, хэт этгээд байдлаар засуулахыг хориглоно.
4.4. Эрэгтэй ажилтны гадаад төрх
4.4.1.        Эрэгтэй ажилтан ээмэг зүүх, үсээ тод өнгөөр будуулах хэт этгээд байдлаар засуулах, хэт ургуулах, мөн урт сахал, хууз тавихыг хориглоно.
4.4.2.        Бусдад харагдахуйц ил шивээсгүй байна. /Энэхүү заалт эмэгтэй ажилтанд мөн адил хамаарна./
5.       Ажилтан, албан хаагчид өөр хоорондоо болон үйлчлүүлэгчтэй харьцах харьцаанд тавих шаардлага.
5.1. Ажилчин албан хаагчид өөр хоорондоо хүндэтгэлтэй зөв үг хэллэгийг тухайн нөхцөл байдалд тохируулан хэрэглэж харьцана.
5.2. Ажилтан, албан хаагчид үйлчлүүлэгчийн өөдөөс харж сонсогдохоор тод, хүндэтгэлийн зөв үг хэллэгийг тухайн нөхцөл байдалд тохируулан хэрэглэж харьцана.
5.3. Үйлчлүүлэгчтэй тухайн нөхцөл байдалд тохируулж мэндэлнэ. Үйлчлүүлэгчид таатай сэтгэгдэл төрүүлэхийн тулд байнга “Инээмсэглэж” харьцана.
5.4. Үйлчлүүлэгчтэй мэндэлсний дараа соёлтой хэллэгээр харьцаагаа эхэлнэ. ЖИШЭЭ НЬ: “Танд юугаар туслах вэ? ” гэх мэт
5.5. Үйлчлүүлэгчийн хүсэлтийг анхааралтай сонсох бөгөөд ярилцаж  байх үедээ өөр зүйлд анхаарлаа хандуулахгүй байвал зохино.
5.6. Үйлчлүүлэгчээс түр холдох юмуу, хүлээлгэхдээ “Уучлаарай, түр хүлээнэ үү ....../холдох болсон шалтгаанаа тодорхой хэлэх/”, мөн өөр ажилтанд шилжүүлж байгаа бол “ Одоо танд .......... /албан тушаал/.........../нэр/ үйлчлэх болно” гэх мэт хэллэгийг хэрэглэнэ.
5.7. Өөрсдийн үйл ажиллагааны буруугаас болж үйлчлүүлэгчээс зайлшгүй уучлалт гуйх бол “Уучлаарай, миний /бидний, манай ажилтны буруу/” гэх мэт хэллэг хэлж, зөвөөр ойлгуулна.
5.8. Үйлчлүүлэгчтэй  харьцаагаа соёлтой зөв үг хэллэгээр төгсгөнө. ЖИШЭЭ НЬ: “Баяртай” гэх мэт
5.9. Үйлчлүүлэгчтэй утсаар харьцах харилцаа
Ажилтан албан хаагчид үйлчлүүлэгчтэй утсаар харилцахдаа дараах үг хэллэгийг тод, ойлгомжтойгоор хэлж хэвшсэн байна.
Үүнд: Хөдөлмөрийн хэлтсийн .................../албан тушаал, нэр/ байна “Таныг сонсож байна, танд юугаар туслах вэ?” гэж яриагаа эхэлнэ.
5.9.1.        Харилцуурыг авсан хүнээс өөр хүнтэй ярихаар бол “Та түр хүлээнэ үү”  гэж хэлээд дуудаж яриулах буюу тухайн хүнтэй холбогдох утасны дугаарыг хэлнэ.
5.9.2.        Тухайн хүн байхгүй бол Уучлаарай ......... одоогоор байхгүй байна, дотуур эсвэл гадуур ажилтай  явж байна” гэх мэтээр хариулна.
5.9.3.        Хэрэв зохих үйлчилгээ, хүсэлтийг биелүүлж чадаагүй эсвэл асуултанд хариулах боломжгүй, тухайн хариуцсан ажилтан байхгүй тохиолдолд:
-          Утсаар ярьсан хүний овог нэр
-          Эргэж хобоо барих утасны дугаар
-          Гол утга санаа
-          Утсаар ярьсан огноо, цаг зэргийг тэмдэглэнэ.
5.9.4.        Ярианы төгсгөлд “Баярлалаа, баяртай” гэж талархалын үг хэлж, харилцагч утсаа тасалсны дараа харилцуурыг тавина.
6.       Ажилтан албан хаагчийн хориглох зүйл                                                                                          Ажилтан албан хаагчид дараах үйлдлийг хориглоно.
6.1.1.        Ажлын байран дээр гадны хүн оруулж ирж хувийн асуудлаар ярих, өөр хоорондоо маргалдах, хэн нэгнийгээ хочоор нь дуудах, бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдад саад учруулахуйц чанга чимээ шуугиан гаргах, зохисгүй үйлдэл гаргах
6.1.2.        Үйлчлүүлэгчийн дэргэд хувийн асуудал ярих, маргалдах, мэргэжлийн үг хэллэг хэт их хэрэглэх, гараа халдаасандаа хийх, хөлөө ачиж суух зэрэг зохисгүй үйлдэл гаргах
6.1.3.        Үйлчлүүлэгчийг ялгаварлан гадуурхах, /гадаад өнгө үзэмж, албан тушаалын нэр хүнд, яс үндэс, хүйс, боловсрол, мэргэжил гэх мэт/ түүний талаар эвгүй тааламжгүй үг хэрэглэх, халзан, намхан хөгшин гэх мэт
6.1.4.        Үйлчлүүлэгчтэй харилцахдаа өөр тийш харах, анзаараагүй, сонсоогүй дүр эсгэх, удаан хүлээлгэх, зангах, доромжлох
6.1.5.        Үйлчлүүлэгчийн нүүр царай, эд хөрөнгө бусад зүйлд хэт анхаарах, тийм яриа дэлгэх, хувийн чанартай юм асуух
6.1.6.        Ажлтан албан хаагчдад ажлын өрөө, тасалгаанд тамхи татахыг хатуу хориглох бөгөөд зөвхөн зориулалтын цэгт татна.
6.1.7.        Ажлын цагаар бөөгнөрөх, чанга дуу авиа гаргах, бусдад саад болох, үйлчилгээг удаашралтай үзүүлэх зэргийг хатуу хориглоно.
7.       Хяналт, хариуцлага, урамшуулал
7.1. Энэхүү стандартыг ажилтан албан хаагчид чанд мөрдөн ажиллана.
7.2. Стандартын биелэлтэд Хүний нөөц дотоод ажил хариуцсан мэргэжилтэн өдөр тутмын хяналт тавьна.
7.3. Энэхүү стандартыг зөрчсөн ажилтанд дараах арга хэмжээг авна.
7.3.1.        Энхий удаа бичгээр сануулга өгөх
7.3.2.        Ажилтан стандарыг хоёр удаа зөрчиж сануулга авсан тохиолдолд холбогдох цалингийн урамшуулал, нэмэгдлээс хасах саналыг Хэлтсийн даргад танилцуулан дотоод журамд засны дагуу шийдвэрлүүлнэ.
7.3.3.        Ажилтан стандарыг гурав болон түүнээс дээш давтан зөрчсөн тохиолдолд хэлтсийн даргын шийдвэрээр хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулна.
7.3.4.        Энэхүү стандартыг удаа дараа зөрчсөн үйлдэл нь албан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.
7.3.5.        Хэлтсийн үйл ажиллагааг стандартын дагуу үйлчлүүлэгчдэд чанартай хүргэж байгаа ажилтныг холбогдох журмын дагуу шагнаж урамшуулна.
Хөдөлмөрийн хэлтсийн эрхэм зорилго нь :                                                                            Хөдөлмөрийн эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурласан мэргэжилтэй  ажилтан бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх замаар иргэнийг ажилтай орлоготой болгоход оршино.

No comments:

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү