Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/44 дүгээр тушаалаар батлагдсан
“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор
хөнгөлөлттэй зээл олгох журам”-ын хавсралт
Хөнгөлөлттэй зээл олгоход тавих шаардлага:
А. Үйл ажиллагаа
эрхэлж буй зээл хүсэгчид тавих шаардлага:
1. “Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль”-ийн 5 дугаар зүйлд
заасан шалгуур үзүүлэлтийг хангасан, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлсэн
байх
3. Хуулиар хориглоогүй барьцаа, батлан даалттай байх ба
зээлийн барьцаа нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж
болох эд хөрөнгийн эрхийн талаарх мэдээлэл, жагсаалтыг гаргаж ирүүлэх
4. Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх техникийн нөхцөл,
байгаль орчны болон үйл ажиллагаа явуулахад шаардлагатай холбогдох бусад
зөвшөөрлийг авсан байх
5. Ажлын байрыг хадгалсан, нэмэгдүүлсэн, шинээр бий болгох
тоог тусгах
6. Шинээр бий болох ажлын байранд хөдөлмөрийн төв биржид
бүртгэлтэй иргэдээс авах, бүртгэлгүй иргэдийг ажлын байртай болгох бол
хөдөлмөрийн төв биржид бүртгүүлэх, тухайн жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нийт
ажилтны 10 хувьтай тэнцэхүйц тооны мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын
суралцагчдыг үйлдвэрлэлийн дадлага хийлгүүлж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх
дадлагажуулах боломжтой талаар төсөлдөө тусгаж баталгаажуулсан байх
7. Үр ашигтай, судалгаа тооцоотой, зээлээ төлөх орлоготой
байх зэргийг тусгасан шаардлага хангасан төслийг ирүүлэх
8. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл,
бизнесээ хөгжүүл” хөтөлбөрийн дагуу амжилттай суралцсан, түүнээс
баталгаажуулсан гэрчилгээтэй байх
Б. Шинэ бизнес эрхлэгчдэд тавих шаардлага:
1.
Хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн 30-иас доошгүй хувийг өөрийн хөрөнгөөр
санхүүжүүлэх чадвартай байх
2.
Татварын болон зээлийн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх
3.
Шинээр бизнес эрхлэгч нь тухайн төслийн салбартаа мэргэшсэн, дадлага
туршлагатай боловсон хүчинтэй байх
4.
Тухайн хэрэгжүүлэх төслийн хүрээнд шаардлагатай тусгай зөвшөөрөл, техникийн
нөхцлийг эрх бүхий байгууллагаас авсан байх
5.
Хуулиар хориглоогүй барьцаа, батлан даалттай байх ба зээлийн барьцаа нь
хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн
эрхийн талаарх мэдээлэл, жагсаалтыг гаргаж ирүүлэх
6.
Тухайн бүтээгдэхүүний түүхий эдийн зах зээлийн судалгаа, үнийн түвшин, хэтийн төлөвийн талаарх
мэдээлэл, хэрэгцээ, шаардлага зэргийг тусгасан шаардлага хангасан төслийг
ирүүлэх
7.
Орон нутгийн онцлогийг харгалзан
тухайн орон нутгийн түүхий эд, нөөцөд
түшиглэсэн, үр ашигтай байх
8.
Шинээр бий болох ажлын байранд хөдөлмөрийн төв биржид бүртгэлтэй иргэдээс
авах, бүртгэлгүй иргэдийг ажлын байртай болгох бол хөдөлмөрийн төв биржид
бүртгүүлэх, тухайн жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нийт ажилтныхаа 10 хувьтай
тэнцэхүйц тооны мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдыг
үйлдвэрлэлийн дадлага хийлгүүлж мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дадлагажуулах боломжтой талаар төсөлдөө
тусгаж баталгаажуулсан байх
9. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл”
хөтөлбөрийн дагуу амжилттай суралцан батламжлах гэрчилгээ авсан байх
ЖДҮ-ийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл хүсч иргэн, хуулийн этгээд нь òºñëèéí õàìò
1. Бàðüöàà õºðºíãèéí ãýð÷èëãýýíèé õóóëáàð,
2.Аæ
àõóéí íýãæèéí “Æį ýðõëýã÷”-ýýð á¿ðòã¿¿ëñýí ãýð÷èëãýýíèé õóóëáàð, èðãýí áîë “Æèæèã äóíä ¿éëäâýð
ýðõëýã÷”-èéí ãýð÷èëãýýíèé õóóëáàð,
3.Иðãýíèé öàõèì ¿íýìëýõíèé õóóëáàð,
4.Үйлдвэрлэл, үйлчилгээ
эрхлэх техникийн нөхцөл, байгаль орчны болон үйл
ажиллагаа явуулахад шаардлагатай холбогдох бусад зөвшөөрºë,
5.Гàçðûí ãýð÷èëãýý,
6.Оëîí
óëñûí õºäºëìºðèéí áàéãóóëëàãûí “Áèçíåñýý ýõýë, áèçíåñýý õºãæ¿¿ë” õºòºëáºðèéí
ñóðãàëò ýñâýë òºñºë, áèçíåñ òºëºâëºãºº áîëîâñðóóëàõ ñóðãàëòàíä õàìðàãäñàíûã
áàòàëãààæóóëñàí ãýð÷èëãýý çýðãèéã õàâñàðãàí ººðèéí биеэр Хөдөлмөрийн
хэлтсийн Æį ýðõëýã÷äýä òºðººñ ¿ç¿¿ëæ
áóé õºíãºëºëò, ÷ºëººëºëò, ñàíõ¿¿ãèéí äýìæëýãèéí ìýðãýæèëòýíд õ¿ëýýëãýí ºãíº
Төсөл хүлээн авах
хаяг: Зэст баг Захиргааны 4-р
байр /1-21-р байр/ Хөдөлмөрийн хэлтэс
402 тоот. Лавлах утас:
99355108. 99359484. 70356284
No comments:
Post a Comment