Хуудасууд

Wednesday, September 11, 2013

ЧУХАЛ МЭДЭЭ !!!

Нэгэн бүсгүй сэтгэлтэй хархүүдээ хандаж:
-Чи яагаад үнсэлцэхдээ намайг өөрийнхөө 2 чихнээс барьж бай гэж шаарддаг юм бэ?
-Урьд нэг удаа ингээд үнсэлцэж байтал миний халааснаас мөнгөтэй түрийвч маань алга болчихсон юм л даа гэж хариулжээ.
***
 Трамвайнд нэгэн эр орж ирээд
-Хүмүүсээ аквариумтай хүнд суудал тавьж өгөөрэй гэж хашгирчээ. Жаал хүү түүнд суудал тавьж өгснөө:
-Ахаа аквариум чинь хаана байна?
-Ах нь сая 5 аяга шар айраг уугаад, хатаасан загас 3-ыг залгисан юм л даа гэжээ.

***
 Кавказаас Москвад ирсэн оюутан аавдаа захидал илгээв. Захиандаа:
-Бүх юм хэвийн, Өглөө оюутнууд трамвайгаар хичээлдээ явдаг, харин би таксигаар явж байна гэв, Эцэг нь:
-Чамд мөнгө явуулъя, трамвай худалдаж аваад бусдын жишгээр зорчиж бай гэжээ.
***
- Лууван идээд байвал нүдгий хараа дээрдэнэ гэж үнэн үү эмчээ?
-Үнэн байлгүй яахав. Та ер нь нүдний шилтэй туулай үзсэн үү...
***
 Өндөрт гарсан онгоц хурдалж байтал нисгэгч нь инээдээ барьж чадахгүй инээгээд л байж.  Үйлчлэгч:
-Та чинь юу боловоо? гэтэл
-Намайг оргосныг мэдчихээд манай галзуугийн эмнэлгийнхэн ёстой бужигналдаж байгаа даа гэжээ.
***
 Хэрэлдэж хоносны маргааш өглөө эхнэр нь хуудас цаасан дээр 6 оронтой тоо бичээд нөхөртөө өгөв. Нөхөр нь:
-Энэ чинь одоо юун тоо вэ?
-Чи шөнө намайг янхан гэсэн, Тэгэхээр энэ олон жил чамд эдлүүлснийхээ хөлсөө нэхэж байна гэжээ.
***
 Хүргэн ажлаасаа ирээд зурагт үзээд сууж байтал хадам ээж нь шүүр бариад орж ирэв.
-Ээж та хог шүүрдэх гэж байна уу?  эсвэл шүүрээ унаад нэг тийшээ нисэх гэж байгаамуу гэж асуужээ.
***
 Шувууны дэлгүүрт орсон эмэгтэй торонд байгаа тотины хажууд очоод
-Тэнэгхэн минь чи ярьж чадах уу? гэхэд тоть
-Чадна, харин тэнэгхэн хүн та нисч чадах уу? гэв.
***
Хайр сэтгэлд ямагт бага зэргийн солиорол байдаг.  В.Ницше
- Би чамд хайртай хонгор минь
 - Битгий солиор
***
Балдаан, болиоч ээ. Яаж байгаа юм бэ? Чи намайг хэн гэж бодоод байна? Балдаан болиоч ээ би ориллоо шvv. Балдан хэрэггvй л дээ!!!! Балдан чи яасан бэ ? Ингээд л болоо юу? -Мнхнг… -Тэнэг амьтан...
***
Хоёр хүүхэн:
-Чи намайг ямар залуутай яаж амьдарч байгаа гэж бодно? Баян, үргэлж бэлэг бэлэглэж, намайг машинаар зугаалуулдаг. Би тэгээд гоё хоолоо хийгээд л гэрээ цэвэрхэн байлгаад л хувцсыг нь угаагаад л… Даан ч царай, бас чалх муутай…
-Тэгвэл чи нөхөрт гарсан биш зүгээр л цалин сайтай биенд амар ажилд орсон юм байна ш дээ!

***
Олон жил дуулж байгаа боловч өсдөггүй нэгэн дуучин дуулж байна. Үзэгчид дахиулав:
-Дахиад дахиад… Дуучин урам орж дахин дуулав. Үзэгчид:
-Дахиад нэг дахиад нэг дуу дуулчих, хэмээн хашгиралдана… Дуучин дахиж дуулав. Үзэгчид:
-Дахиад нэг дахиад нэг…Дуучин:
-Ээ, бурхан минь, та нар яагаад намайг ийм олон дахиулаад байгаа юм бэ? Үзэгчид:
-Чамайг дуулуулж сургах гэсэн юм аа… Дахиад нэг дахиад нэг!

***
Хоёр халзан эр маргана:
-Чи надаас илүү халзан!
-Үгүй чи!
-Яагаад?
-Яагаад гэвэл чиний толгой минийхээс том!

***
Хоёр монтёр шонгийн модон дээр сууна. Доогуур нь нэг эмээ явж байна.
-Эмээ, тэр утасны үзүүрийг нааш нь аваад өгөөч. Эмээ утсыг нь аваад өгөв.
-Тэр зүгээр л байгаа биз дээ, чи тэгэхэд токтой үзүүр, хүрч болохгүй гээд л айгаад байсан…

***
Нэг эр найз дээрээ ирэв:
-Чи намайг яах гэж ирснийг тааж чадах уу, 1000 төгрөгөөр мөрийцчих үү?
-Чи надаас мөнгө гуйх л гэж ирээ биз?
-Үгүй ээ, таасангүй. За 1000 төгрөгөө өг!

***
Нэгэн эр томилолтоос ирээд шууд шкафныхаа хаалгыг онгойлгон дотор нь нүцгэн сууж буй эрд хэлж байна:
-Би чамд хэдэн удаа хэлдэг юм бэ, манай авгай надаас салаад явчихсаан, гэж!

***
Насанд хүрч буй хүү, найз охинтойгоо уулзахаар явж байна. Ээж нь захина:
-Чи хүнтэй аятайхан яриарай даа. Хоол ундны тухай яриад дараа нь гэр орных нь тухай тэгээд философийн тухай гээд…
Хүү болзоонд ирэв:
-Настя чи гоймонд дуртай юу?
-Үгүй ээ.
-Чи ахтай юу?
-Үгүй ээ.
-Хэрвээ ахтай байсан бол гоймонд дуртай байх байсан уу?

***
Хүчингийн хэргийн шүүх хурал
-Хэрэгтэн босоорой....хм.......Хэрэгтний эзэн нь хэрэгтнийг өмдөнд нь буцаагаад хийгээрэй...

No comments:

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү