Хуудасууд

Wednesday, October 16, 2013

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас нийтдээ 489,5 тэрбум төгрөгийн зээл олгожээ


Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь “Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль”, “Санхүүгийн түрээ ийн тухай хууль”, “Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль”, “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлого”-ын хүрээнд” жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулж тав хүртэлх жилийн хугацаатай, жилийн долоог хувийн хүүтэй зээлийг олгож байна. Үүний хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд эхний жилд
үндсэн зээлийн төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөж зөвхөн хүүг төлөх, хоёр дахь жилээс үндсэн зээлээ төлж эхлэх хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийг банкаар дамжуулан олгох боломжтойгоос гадна санхүүгийн түрээс буюу лизингээр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг авч ашиглахад дэмжлэг үзүүлэх, мөн барьцаа хөрөнгө дутагдалтай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан зээлийн давхар батлан даалт гаргах зэрэг үйл ажиллагаа явуулж байна.  

Энэ оны есдүгээр сарын 30-ны байдлаар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 5,549 аж ахуй нэгж байгууллага, иргэдийн төслийг шалгаруулжнийт 489,5 тэрбум төгрөгийн зээлийн дэмжлэг үзүүлсэн байна. Зээлийн үр дүнд нийтдээ 26,492 үндсэн ажлын байр нэмэгдэж, 17,365 ажлын байр хадгалагдаж үлдсэн байна. 2009 онд улсын төсвөөс 30 тэрбум төгрөг, банкны оролцооноос 8,6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, нийт 38,6 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Тэгвэл  2010 онд улсын төсвөөс 30,4 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, мөн өмнөх оны эргэн төлөлт болон банкны оролцооноос 9,7 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, нийт 40,1 тэрбум төгрөгийн зээл олгон, зээлийн эргэн төлөлт 100 хувьтай байсан нь энэхүү хөнгөлөлттэй зээлийн эрэлт хэрэгцээ их, үр дүн өндөр байгааг харуулж байна.

Харин 2011 онд Улсын Их хурлын А/30 дугаар тогтоолын дагуу Хөдөө аж ахуйн салбар болон жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор 300 тэрбум төгрөгийн Засгийн газрын бонд гаргаж, уг бондын эх үүсвэрээс 150 тэрбум төгрөгийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд төвлөрүүлж, үүн дээр эргэн төлөлт нэмэгдэн, нийтдээ 175,1 тэрбум төгрөгийн зээл олгосон. Мөн Засгийн газрын бондын хөрөнгөнөөс ноос ноолуурын салбарыг хөгжүүлэх чиглэлд 150 тэрбум төгрөгийг тухайн үеийн ХХААХҮЯ-наас байгуулсан ажлын хэсгийн шийдвэрээр олгосон байна.

Дээрх бондын хүүг төрөөс хариуцаж 44,5 тэрбум төгрөгийн хүүг төлсөн бөгөөд бондоос олгогдсон зээл нь  2016 онд бүрэн төлөгдөж дуусах төлөвлөгөөтэй байна.Түүнчлэн 2012 онд зээлийн эргэн төлөлтөөс төвлөрсөн 25,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгогдсон бол 2013 оны хувьд Хөгжлийн банкнаас 50 тэрбум төгрөгийн санхүүжилт, эргэн төлөлтөөс 28,7 тэрбум төгрөг төвлөрч 2013 оны есдүгээр сарын 30-ний байдлаар 47,5 тэрбум төгрөгийг бүс нутгийн хэмжээний зээлд /100 сая төгрөгөөс дээш/ олгосон байна. Мөн Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/39 тоот тушаалаар 12,7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Аймаг, дүүргийн хэмжээнд хөдөлмөрийн хэлтсүүдээр дамжуулан иргэдэд олгож байна. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн дээрх зээл нь 2018 онд бүрэн төлөгдөж дуусах юм.
Эх сурвалж http://www.info.mn
< Danny >

No comments:

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү