Хуудасууд

Monday, January 27, 2014

Зээлийн батлан даалт гаргах ажиллагааны схем

Батлан даалт төрөл:
Эргэлтийн хөрөнгийн

Хөрөнгө оруулалтын

Бичил зээлийн

  Батлан даалтын хэмжээ:

            Нэг зээлдэгчид олгох зээлийн 60 хүртэлх хувь

            Нэг удаа батлан даалт гаргах дээд хэмжээ 250.0 сая төгрөг хүртэл



  Батлан даалтын хугацаа:

            Зээлдэгч болон банк, санхүүгийн байгууллага хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаанаас хэтрэхгүй байна

  Үйлчилгээний хураамж:

            Батлан даалт гаргуулсан эсэхээс үл хамааран 10,000 /арван мянга/ төгрөг.

  Батлан даалтын шимтгэл:

             Батлан даалтын хугацаанаас хамааруулан дараах хувиар нэг удаа батлан даалтын хэмжээнээс тооцон төлнө. Үүнд:

◦       1 жил хүртэл хугацаанд – 1.0 %

◦       1-2 жил хүртэл хугацаанд – 2.0%

◦       2-оос дээш жилийн хугацаанд – 3.0 %

ХЭНД БАТЛАН ДААЛТ ГАРГАХ:

  • Барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй ЖДҮЭ;
  • Барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй гэдгийг нотлох
  • ЖДҮ-ийн тухай хуульд заасны дагуу ААН бол улсын бүртэглийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн байх, иргэн бол ЖДҮЭ иргэний гэрчилгээ авсан байх.
  • Зээлийн 40-өөс доошгүй хувьд хүрэлцэх барьцаа хөрөнгөтэй;
  • Банк зээл олгохыг зөвшөөрсөн;
  • Хураамж, шимтгэл, батлан даалтын нөхцөлийг зөвшөөрсөн

Шалгуур

  • Арилжааны банкны зээл олгох нөхцөл, шалгуурыг хангасан,
  • Хүссэн зээлийнхээ 40 хувиас багагүй хэмжээний барьцаа хөрөнгөтэй,
  • Батлан даалт гаргуулах хүсэлт гаргасан байна
Батлан даалтын 1  удаагийн хэмжээ

  • Дээд хэмжээ нь тухайн зээлийн 60 хүртэл хувь ба 250 сая төг-с хэтрэхгүй
доод хэмжээнд хязгаарлалт заагаагүй
Батлан даалтын төрөл

  • Эргэлтийн хөрөнгийн,
  • хөрөнгө оруулалтын,
  • Бичил зээлийн
Хураамж, даатгал, шимтгэл

  • Үйлчилгээний хураамж нь 10.000 /арван мянга/ төгрөг байна. /арилжааны банкинд нэг удаа төлнө./
  • Батлан даалтын шимтгэл нь батлан даалтын хэмжээнээс шалтгаалан 1-3 хувиар тооцож төлнө/Сангаар батлан даалт гаргуулахдаа олгох зээлээс суутгуулна.
  • Эдгээр нөхцлийг батлан даалт хүсэгч зөвшөөрсөн байх учиртай.


Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч зээл хүссэн өргөдөл, зээлийн материалаа банк, санхүүгийн байгууллагад өгнө. 
Банк, санхүүгийн байгууллага нь зээл олгох дүгнэлтээ Зээлийн батлан даалтын санд ирүүлнэ.
Зээлийн батлан даалтын сан ирүүлсэн материалыг нягтлан үзээд зөвшөөрвөл Зээлдэгч болон Банк, санхүүгийн байгууллагатай Батлан даалтын гэрээ байгуулна. Гэрээг тухайн орон нутгийн ЗБДС- төлөөлөгч батгаажуулна. Орхон аймгийн төлөөлөгч: Хөдөлмөрийн хэлтэс 402 тоот, Утас: 99359484, 70356284
Банк, санхүүгийн байгууллага нь Батлан даалтын гэрээнд үндэслэн батлан даалттай зээлийг олгоно.
Зээлдэгч нь батлан даалтын шимтгэл төлөхийг зөвшөөрнө.
 Банк, санхүүгийн байгууллага нь батлан даалтын шимтгэлийг олгох зээлээс суутган Зээлийн батлан даалтын сангийн данс руу шилжүүлнэ.

No comments:

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү