2014-оны
02-р сарын 12 ны өдөр 14 цагаас
17 цаг хүртэл Зэст багийн иргэний танхимд Зээлийн батлан даалтын талаар
“мэдээлэл хэлэлцүүлэг” зохион
байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг
арилжааны
банкууд, аймаг сумдын холбогдох мэргэжилтнүүд, аймгийн хэвлэл
мэдээлэлийн
байгууллагуудын төлөөлөл оролцлоо.Хэлэлцүүлэгийн үеэр "Монгол улсын
эдийн засгийн өнөөгийн байдал", "Зээлийн батлан даалтын өнөөгийн байдал,
цаашдын төлөв", "Олон улсад зээлийн батлан даалтын хөгжил түүнээс
суралцах нь" илтгэлүүд тавьж хэлэлцүүллээ. ТВ10 телевизийн “Тодруулга”
нэвтрүүлэг,
“Зээлийн батлан даалт” нэвтрүүлэг болон орон нутгийн 5-н телевизийн
мэдээнд орж
зээлийн батлан даалтын сангийн талаар сурталчилгаа хийсэн. Мэдээлэл,
хэлэлцүүлэгт бизнес эрхлэгч иргэд мөн сонирхолоороо оролцсон бөгөөд
асуулт
тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн. Мэдээлэл хэлэлцүүлэгт нийт 31 хүн оролцлоо.
Sunday, February 16, 2014
Thursday, February 13, 2014
ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАЖ БУЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН МЭДЭЭЛЭЛ
Хөдөлмөрийн
Яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй
зээлийн төсөл.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Ажлын байр
нэмэгдүүлэх төсөл
Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-ын TSL-2 жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай
зээлийн төсөл.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас Чингис бондын хөрөнгөөр
санхүүжүүлэн хэрэгжүүлж буй төслүүд /Ноос,
ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Ноолуур, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл,
Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Оёдол, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Өвлийн
хүлэмж байгуулах/.
Үнэ
тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй төслүүд.
Thursday, February 6, 2014
Амжилтаараа манлайлагчдын хэзээч зөрчдөггүй 12 дүрэм
1.
Өөрийнхөө амьдралыг бусдынхтай бүү харьцуул, бусдын амьдралыг бүү шүүмжил; Бид
өнгөрсөнд тэдний юу туулж өнгөрүүлснийг тэр болгон мэдэхгүй.
Өөрийнхөөрөө байж
өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээ.
2.
Бодот мэдрэмж бус өөрийн хүсэж буй мэдрэмж дээр үндэслэн хариу үйлдэл үзүүл.