Хуудасууд

Thursday, February 13, 2014

ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАЖ БУЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН МЭДЭЭЛЭЛ

 

     Хөдөлмөрийн Яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн төсөл.
          Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Ажлын байр нэмэгдүүлэх төсөл
     Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-ын TSL-2 жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл.
          Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас Чингис бондын  хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж буй төслүүд /Ноос, ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Ноолуур, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Оёдол, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Өвлийн хүлэмж байгуулах/.
 Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй төслүүд.


Хөдөлмөрийн яамны ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлийн төсөл.
Хөнгөлттэй төслийн зээлийн нөхцөл:
Хугацаа – 5 жил хүртэл
Хүү- сарын 0,58%, жилийн 7%
Аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтэс нь  100,0 сая төгрөг хүртэл Хөдөлмөрийн яамны ЖДҮХСан 100,0 саяас - 500,0 сая төгрөг  хүртэлх төслийг хүлээн авч шалгаруулна
Хамтран ажиллаж буй банкууд:
Худалдаа хөгжлийн банк
Хас банк
Голомт банк
Хаан банк
Капитрон банк
Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Капитал банк
Чингис хаан банк
Холбогдох цахим хаяг: http://www.smefund.mn/
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл
Зээлийн зорилго:  Ажлын байр нэмэгдүүлэх, шинээр бий болгох

Хөнгөлттэй төслийн зээлийн нөхцөл:
Хэмжээ – Иргэнд – 5,0 сая төгрөг хүртэл
              -  Нөхөрлөл, хоршоонд - 10,0 сая төгрөг хүртэл
Хугацаа – 2 жил хүртэл
Хүү- сарын 0,85%, жилийн 10,2%
Зээлд  хамрагдах дараалал:
1. Хөдөлмөрийн хэлтэст хандах
2. Зээл авахад бүрдүүлэх материалтай танилцах
3. Сонгосон банкинд хандах ба банк тухайн зээл олгох эсэхийг шийдвэрлэнэ.
4. Банк зээл олгохоор шийдвэрлэсэн бол Хөдөлмөрийн хэлтэсээс шинээр ажлын байр бий болгох гэрээг банкинд тодорхойлолт хийж явуулна.
Хамтран ажиллаж буй банкууд:
Хас банк
Капитал банк.
Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-ын жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл.
Хөнгөлттэй төслийн зээлийн нөхцөл:
Зээлийн хэмжээ- 10,000-600,000 ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөг
Хугацаа – 3-10 жил хүртэл
Хүү-  төгрөг -7%
      - ам.доллар – 4,95%

 Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээлийн төсөл-ийн 2 дахь шат хэрэгжиж байна.
Бизнесийн онцлогоос хамааран эхний 3 хүртэлх жилд үндсэн зээлээс чөлөөлөх боломжтой.
Зээлдэгчид тавигдах шаардлага:
Монгол улсад бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг
Монгол талын хувийн өмч давамгайлсан   />51%/
Үндсэн ажилчдын тоо үйлдвэрлэл эрхэлдэг бол 200 хүртэл, үйлчилгээ үзүүлдэг бол 50 хүртэл
Зээлийн сайн түүхтэй
Төслийн нийт санхүүжилтийн 20 хувийг өөрөө санхүүжүүлэх
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хйилгэсэн байх.
Хамтран ажиллаж буй банкууд:
Голомт банк
Капитал банк
ХААН банк
Хас банк
Худалдаа хөгжлийн банк
Улаанбаатар хотын банк.
Холбогдох цахим хаяг: http://www.jica.go.jp/
ҮХААЯ-аас Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж буй төслүүд:
Төслүүдийн нэр:
1)      Ноос, ноосон бүтээгдэхүүний үйлддвэрлэл
2)      Ноолуур, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл
3)      Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
4)      Оёдол, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл
5)      Өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулах.
Хөнгөлттэй төслийн зээлийн нөхцөл:
Хэмжээ -  ҮХААЯ-аас тогтоосон дүн
Хугацаа -  2017 оны 12 сар хүртэл
Хүү:       -   Жилийн 8%
Хамтран ажиллаж буй банкууд:
Голомт банк
Холбогдох цахим хаяг: http://www.mofa.gov.mn
Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй төслүүд:
1.      Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах-3,8 хувь
2.      Өргөн хэрэглээний импортын бараа бүтээгдэхүүний өртгийг бууруулах
Гурил үйлдвэрлэгчдэд олгох зээл
Хэмжээ – ҮХААЯамнаас дэмжигдсэн дүн
Хүү- 3.8% жилийн
Хугацаа – 12 сар
ҮХААЯамны Эрчимжсэн АА-г хөгжүүлэх зээл
ҮХААЯамны Зоорь, агуулахыг нэмэндүүлэх зээл
Хэмжээ -  ҮХААЯамнаас дэмжигдсэн дүн
Хүү- 3,8% жилийн
Хугацаа – 36 сар
3.      Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах-3,8 хувь
4.      Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тотворжуулах
Цемент, арматурын зээл
                Хэмжээ – БХБЯамнаас дэмжигдсэн дүн
                Хүү- 7,0% жилийн
                Хугацаа -12 сар
БХБЯамны Эргэлтийн хөрөнгийн зээл
Хэмжээ- БХБЯамнаас дэмжигдсэн дүн
Хүү – 5,5% жилийн
Хугацаа -36 сар 
5.      Нүүрсний аюулгүй аюулгүй нөөц бүрдүүлэх, түлш эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах, эрчим хүчний үнэ, тарифыг тогтворжуулах
Холбогдох цахим хаяг: http://www.mongolbank.mn/

No comments:

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү