БОЛОН ДЭД ХОРООНЫ
ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Засгийн Газрын тусгай сангийн
тухай хуулийн 26.3 дахь заалтыг хэрэгжүүлэх, Засгийн Газрын үйл ажиллагааны
хөтөлбөрт тусгагдсан үйлдвэржилтийг дэмжих зорилтын хүрээнд жижиг, дунд
үйлдвэр эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгоход энэхүү журмыг баримтална.
1.2. Хөнгөлөлттэй зээлийн эх
үүсвэрийг, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг
дэмжиж, ажлын байр бий болгоход зарцуулна.
1.3. Хөнгөлөлттэй зээлийн эх
үүсвэрийг төсөл сонгон шалгаруулах
замаар олгох ба бүсийн зээлийг “Төсөл сонгон шалгаруулах хороо”
/цаашид хороо гэх/ Орон нутгийн зээлийг “Төсөл сонгон шалгаруулах дэд хороо”/цаашид
дэд хороо гэх/-оор шийдвэрлэж, хамтран ажиллах гэрээ байгуулсан Арилжааны банк
/цаашид банк гэх/-аар дамжуулан олгоно.
1.3. Зээлийн
үйл ажиллагааг орон нутагт явуулах салбар нэгжтэй, тусгай шалгуур
үзүүлэлтүүдийг хангасан банкуудтай Аж үйлдвэрийн яам болон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан хамтран ажиллах гэрээ байгуулна.
1.4. Зээлийн гэрээний нөхцөл,
барьцаа хөрөнгийн үнэлгээ, зээлийг судлах хугацаа, хүү, талуудын эрх үүрэг,
тайлан гаргах, хяналт, хариуцлага тооцох зэрэг бусад нөхцлийг хамтран ажиллах
гэрээгээр зохицуулна.
Хоёр. Хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, зээлийн нөхцөл
2.1. Хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр нь
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дансанд байршина.
2.2. Хөнгөлөлттэй зээл нь 5 жилийн
хугацаатай, үндсэн зээлээс чөлөөлөгдөх хугацаа 12 сар байна.
2.3. Санхүүжилтийг зөвхөн төгрөгөөр
олгоно.
2.4. Жижиг, дунд үйлдвэрийг
хөгжүүлэх сан нь Аж үйлдвэрийн сайдын тушаал болон банкны зээлийн хорооны
шийдвэрийг үндэслэн төслийн зээлийг олгоно.
Гурав. Төсөл сонгон шалгаруулах хороо болон дэд хороо
3.1. Хороо болон дэд хороо нь төсөл
сонгон шалгаруулахдаа төслийн хамрах хүрээ, зээлийн хэмжээнээс шалтгаалан
энэхүү журмыг баримтлан ажиллана.
3.2. “Хороо” нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс
бүрдсэн 5 /тав/ хүний бүрэлдэхүүнтэй байх ба даргаар Жижиг, дунд үйлдвэрийг
хөгжүүлэх сангийн захирал, Нарийн бичгийн даргаар Жижиг, дунд үйлдвэрийг
хөгжүүлэх сангийн Зээл, төслийн ахлах мэргэжилтэн байна. “Хороо”-ны бүрэлдэхүүнийг Хорооны даргын
санал болгосны дагуу Аж үйлдвэрийн сайд батална.
3.3. ”Дэд хороо” нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдсэн 5 /тав/
хүний бүрэлдэхүүнтэй байх ба даргаар аймгийн Засаг дарга, нарийн бичгийн
даргаар аж үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн байна. Бүрэлдэхүүнийг дэд хорооны даргын санал болгосноор Аж үйлдвэрийн
сайд батална.
3.4. Хороо болон дэд хорооны бүрэлдэхүүнд төрийн бус байгууллагын
1/нэг/ төлөөллийг оруулна.
3.5. “Хороо”-ны хурлаас нэг
зээлдэгчид 2.0 тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилттай
төслийг шалгаруулж шийдвэрлэнэ.
3.6. Орон нутагт хувиарласан эх
үүсвэрийн нэг зээлдэгчид олгох зээлийн
хэмжээг тухайн “Дэд хороо” шийдэрлэнэ.
3.7. Хороо болон дэд хороо нь Аж үйлдвэрийн сайдын 2015 оны 40 дүгээр
тушаал болон энэхүү журмын хавсралт 2 -т заасан төслийн иж бүрдлийг хангасан төслүүдийг хүлээн авна.
3.8. “Хороо”-ны хурлаас гаргасан шийдвэр болон төслийн
жагсаалтыг Аж үйлдвэрийн сайд баталгаажуулан банк болон холбогдох бусад газарт
хүргүүлнэ.
3.9. “Дэд хороо”-ын хурлын
шийдвэр, шалгарсан төслийн жагсаалтыг дэд
хорооны дарга баталгаажуулан ажлын 5 хоногт багтаан Жижиг, дунд үйлдвэрийг
хөгжүүлэх сан болон банкинд хүргүүлнэ.
3.10. Хорооны болон дэд хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нь
төсөл сонгон шалгаруулах хуралд нэг саналын таслах эрхтэйгээр оролцоно.
3.11. Хороо болон дэд хорооны дийлэнх
олонхи бүрдснээр хурлын ирцийг хүчин төгөлдөрт тооцох бөгөөд төсөлд санхүүжилт
олгох эсэхийг олонхийн саналаар шийдвэрлэж, тэмдэглэл хөтлөн, оролцсон гишүүд
гарын үсэг зурж баталгаажуулна.
3.12. Хороо болон дэд хорооны
шийдвэр гарснаас хойш 45 хоногт багтаан банк зээлийн хорооны шийдвэрээ
баталгаажуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд ирүүлнэ.
Дөрөв. Төсөл хүлээн авах
4.1. Хороо болон дэд хорооны
шийдвэрээр төсөл хүлээн авах хугацааг товлож хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон
нийтэд хүргэх үүргийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, аймгийн аж
үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн хүлээнэ.
4.2.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, аймгийн аж үйлдвэрийн асуудал
хариуцсан мэргэжилтэн санхүүжилт хүссэн төслүүдийг хүлээн авч шаардлага
хангасан төслүүдийг Хороо болон дэд хорооны хуралд оруулна.
4.3. Жижиг, дунд үйлдвэрийг
хөгжүүлэх сан болон аймгийн аж үйлдвэрийн бодлого хариуцсан мэргэжилтэн
шаардлага хангаагүй төслийн талаарх мэдээллийг,
хороо болон дэд хорооны хурлын шийдвэр гарснаас хойш ажлын 15 хоногт багтаан
төслийг ирүүлсэн иргэн ба хуулийн этгээдэд бичгээр хүргүүлнэ.
4.4. “Дэд хороо” нь иргэнээс ирүүлсэн
төслийг үндсэн харьяаллын дагуу, хуулийн этгээдээс ирүүлсэн төслийг тухайн
төслийг хэрэгжүүлэх орон нутгийн хаягийн дагуу хүлээн авах ба Аж үйлдвэрийн
сайдын 2015 оны 43 дугаар тоот тушаалд заасан хувиарлагдсан эх үүсвэрээс давсан
санхүүжилт бүхий төслийг, хүлээж авснаас хойш ажлын 10 хоногт багтаан Жижиг,
дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд албан бичгээр хүргүүлнэ.
Тав. Үүрэг хариуцлага, хяналт
5.1. Арилжааны банк энэ журмын
3.12-д заасны дагуу зээлийн хорооны шийдвэрийг баталгаажуулж ирүүлээгүй
тохиолдолд “Хороо болон дэд хороо”-ны шийдвэрийг хүчингүй болсонд тооцно.
5.2. Хороо болон дэд хорооны
гишүүний гэр бүл, хамаатан садан, хөрөнгө, хувь хамтран эзэмшигч нь
хөнгөлөлттэй зээлд хамрагдах төсөл ирүүлсэн тохиолдолд гишүүн нь тухайн төсөлд
хамаарах саналд оролцохоос татгалзах хүсэлтээ бичгээр гаргана.
5.3. Хороо болон дэд хорооны үйл
ажиллагаанд оролцогч төрийн байгууллагын албан тушаалтан, төрийн бус
байгууллагын төлөөлөл нь зээлдэгчтэй хувийн харьцаа тогтоох, бизнесийн нууцыг
бусдад мэдээлэх, буруу үнэлгээ хийх, бусдад давуу байдал бий болгох, үнэн зөв
үнэлгээ хийхгүйгээс зээлийг эрсдэлд оруулах зэргээс татгалзаж, хууль, журам
зөрчихгүй байх үүрэгтэй.
5.4. Зээлийг дамжуулан олгож буй
банкны гэрээний биелэлт, дэд хорооны үйл ажиллагаа, хөнгөлөлттэй зээл авсан
иргэн, аж ахуйн нэгжийн төслийн
хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үүргийг Жижиг, дунд үйлдвэрийг
хөгжүүлэх сан дангаар болон Аж үйлдвэрийн яамтай хамтарсан ажлын хэсэг гаргаж
гүйцэтгэнэ.
5.5.Хяналт, шинжилгээ, үнэлгээний
явцад илэрсэн зөрчил, дутагдлыг ажлын хэсэг газар дээр нь шийдвэрлэн ажиллах ба
зээлийг зориулалт бусаар ашигласан, хууль, журам зөрчиж олгосон зэрэг нь
хяналт, шалгалтын байгууллага, яамны хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтээр
тогтоогдсон тохиолдолд тухайн өдрөөс
эхлэн уг зээлийг дамжуулан олгосон банкны арилжааны зээл рүү шилжүүлэн Жижиг,
дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд банкны эх үүсвэрээс бүрэн дүнгээр буцаан
төвлөрүүлнэ. Энэхүү хариуцлагын талаар банктай хамтран ажиллах гэрээгээр
нарийвчлан тодорхойлж өгнө.
5.6. Аж үйлдвэрийн яам болон Жижиг,
дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хамтарсан ажлын хэсэг зээлийн хэрэгжилтэд
хяналт- шинжилгээ, үнэлгээг жилд 1-ээс доошгүй удаа хийж, тайланг тухай бүр
танилцуулан үр дүнг тооцон ажиллана.
Зургаа. Мэдээ, тайлан гаргах
6.1. Сар бүрийн зээл олголтын тайлан, зээлдэгчийн талаарх
мэдээг батлагдсан загварын дагуу аймаг, дүүргийн аж үйлдвэрийн асуудал
хариуцсан мэргэжилтэн нэгтгэн гаргаж дараа сарын 5-ны дотор Жижиг, дунд үйлдвэрийг
хөгжүүлэх санд хүргүүлнэ.
6.2. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь улсын хэмжээнд
олгогдсон хөнгөлөлттэй зээлийн дэлгэрэнгүй мэдээг сар бүр, улирал бүрийн
тайланг дараа сарын 5-ны дотор Яамны удирдлагууд болон холбогдох газарт
ирүүлнэ.
No comments:
Post a Comment