Хуудасууд

Monday, April 6, 2015

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧЭЭР БҮРТГҮҮЛЭХ



Шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, иргэн нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад / Хөдөлмөрийн хэлтэст/ гаргана.




"Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч"-ээр бүртгүүлэх хүсэлт гаргагч АЖ АХУЙН НЭГЖ  доорх материалыг бүрдүүлнэ.


1.   Бүртгүүлэх хүсэлт /Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хандсан байх/
2.   Улсын бүртгэлийн гэрчилгээ; /эх болон хуулбар хувь/
3.   Контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдыг нийгмийн даатгалд хамруулсан тухай нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт;
4.   Татварын тодорхойлолт
5.   Аудитын байгууллагаар баталгаажуулсан өмнөх жилийн санхүүгийн тайлан баланс.
Бүртгэл хариуцсан мэргэжилтэн Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн тодорхойлолтыг ажлын нэг өдөрт багтаан гаргана.




4 comments:

danny said...

Orkhon province

Unknown said...

жижиг дунд үйлдвэр эрхлэгч гэдэгт ямар ямар аж ахуй нэгж орох боломжтой бэ? Жижиг дунд үйлдвэрлэгчээр бүртгүүлэхэд улсын бүртгэлийн гэрчилгээн дээр тэмдэглэлээ хийх үү аль эсвэл гэрчилгээ тусад нь өгөх үү? доод тал нь хэдэн хүн дээр нийгмийн даатгал тушаасан байх ёстой гэсэн зааг байгаа юу

danny said...

ЖДҮ эрхлэгч ЖДҮ-н тухай хуулийн 5.1 зүйлд заасан байгаа. Одоогийн байдлаар гэрчилгээ хэвлэгдээгүй байгаа тул тодорхойлолт хийж өгч байгаа. НДШ-н тухайд тийм хязгаарлалт байхгүй.

Anonymous said...

company bish engiin irgen yaj burtguuleh ve

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү