Wednesday, May 27, 2015
“Үндэсний нэрийн бүтээгдэхүүн” шалгаруулах шалгуур үзүүлэлт
Монгол улсын нутаг дэвсгэрт байнга байрлан үйл ажиллагаа эрхэлдэг, үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай, Монгол улсад бүртгэлтэй үйлдвэрлэл эрхлэгчдэд хамаарна.
Дараах үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг хангасан бүтээгдэхүүнирйг “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн”-ээр шалгаруулахаар тодорхойлно.
Tuesday, May 26, 2015
Tuesday, May 19, 2015
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: - ЖДҮ эрхлэх гэдэг нь сонирхол татсан хамгийн нэр хүндтэй ажил
Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн 84.5 хувь нь буюу 50600 нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж, ДНБ-ий 20 гаруй, экспортын 0.7 хувийг үйлдвэрлэж, эдийн засгийн идэвхтэй хүн амын 70 орчим хувь нь энэ салбарт ажиллаж байна. Үйлдвэрлэл нь улс орны тусгаар тогтнол юм. Дотоодын бүтээгдэхүүн бол монгол хүний эрүүл аюулгүй амьдрах баталгаа юм. Үүнээс харахад жижиг, дунд үйлдвэрлэл улс орныхоо эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна.
МОНГОЛ-ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТАРСАН ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН VII УУЛЗАЛТ
МОНГОЛ-ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТАРСАН ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН VII УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
Монгол-Японы Засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалтын VII уулзалт 2015 оны 6 сарын 29-ний өдөр Токио хотноо болох тул японы аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татах сонирхол бүхий аж ахуйн нэгжүүдийг оролцохыг урьж байна.