Хуудасууд

Tuesday, May 19, 2015

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: - ЖДҮ эрхлэх гэдэг нь сонирхол тат­сан хамгийн нэр хүндтэй ажил



Монгол Улсад идэвх­тэй үйл ажиллагаа явуулж бай­гаа аж ахуйн нэгжийн 84.5 хувь нь  буюу 50600 нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт үйл ажил­лагаа явуулж, ДНБ-ий 20 га­руй, экспортын 0.7 хувийг үйлд­вэрлэж, эдийн засгийн идэвх­тэй хүн амын 70 орчим хувь нь энэ салбарт ажиллаж бай­на. Үйлдвэрлэл нь улс орны тус­­гаар тогтнол юм. Дотоодын бү­тээгдэхүүн бол монгол хүний эрүүл аюулгүй амьдрах баталгаа юм. Үүнээс харахад жижиг, дунд үйлдвэрлэл улс орныхоо эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна.


Иймд төр болон бизнесийнхний сонирхлын тэнцвэртэй байдал, бизнес эрхлэх тааламжтай нөхцлийг бүрдүүлэх хүрээнд эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, санхүү хөрөнгө оруу­лалт, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиг­лэлээр зорилт тавин ажил­лаж бай­на. Эдийн засгийн хүнд­рэл­тэй энэ үед хэрэглэгчид хэр­сүүжиж, чанаргүй өндөр үнэ­тэй хэрэглээгээ хязгаарлаж, ухаа­лаг сонголт руу шилжиж, эдийн засгийн хөөсрөл буухын зэ­рэгцээ баялаг бүтээгчдээс илүү чанартай, зохист үнэтэй бү­тээг­дэхүүнийг шаардаж бай­на.
Өнөөдөр жижиг, дунд үйлдвэрүүдэд хөрвөх чадвартай мэргэ­жил­тэн, түлхүүр инжене­рүү­­дийг бэлтгэх, түүхий эдийн бэлт­гэн нийлүүлэлтийн шинэ зо­хион байгуулалт хийх, үйлд­вэр­лэлийг шинжлэх ухааны үн­дэс­лэлтэй зах зээлийн тоо­цоо судалгаатай эрхлэх мэр­гэжлийн баг хэрэгтэй байна. Ир­гэд маань үнэ хөөрөгдсөн чанар­гүй импортын бараанаас татгалзаж байгаа нь дотоодын үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ борлуулах өргөн боломжийг ол­гож байна. Энэ цаг үеийг зөв л ашиг­лах хэрэгтэй юм.
Төрөөс үйлд­вэрлэлийг олон үе шаттай сан­хүүгийн бо­лон сан­хүүгийн бус арга хэлбэ­рүү­­­дээр дэмжиж үйлд­вэр­лэлд шаардлагатай тоног тө­­­хөөрөмжийг санхүүгийн тү­­рээ­­­сийн үйлчилгээгээр ху­дал­дан авах нэмэлт барьцаа хө­рөн­­гө шаардлагагүй, төлбөрийг уян ха­тан нөхцлөөр хийх бо­ломж­той болгох. Венчур үйл­чилгээ үзүүл­­дэг санхүүгийн байгуулла­гыг байгуулах эрх зүйн орчинг бүр­дүүлэх явдал юм. Төрийн бүх шатны төрийн байгууллагууд бизнесийн үйл ажиллагаанд саад тотгор учруулахгүй байх, авлига хээл ха­хуулиас ангид нээлттэй байх, ажил хэрэгч таатай бо­лом­жийг үүсгэх, ЖДҮ эрх­лэгч­дийн үйлдвэрлэсэн ба­раа бү­тээгдэхүүнийг нэн тэргүүнд тө­рийн байгууллагууд худалдан авах, бизнес эрхлэх эрхзүйн таа­тай орчин бүрдүүлэхээр ажил­­лаж байна.
Үүнтэй хол­боо­тойгоор Худалдааны тухай хуу­лийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ба­раа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд холбогдох өөрч­лөлтүүдийг хийж байна. Аж үйлдвэрийн яамнаас үйлд­вэр­лэлд шинэ техник техноло­гийг нэвтрүүлэх зорилгоор Төр-Хувийн хэвшил-Шинжлэх ухаа­ны байгууллагуудтай хамт­ран ажиллах замаар залуучуу­дын инновацийн дэмжих хө­­­төл­бөрийг боловсруулна. Хө­­төл­­бөрийг залуучуудын ши­нэ­л­эг санаан дээр үндэслэн шинж­лэх ухааны байгууллагууд аж­­лын байр, тоног төхөөрөмж, мэр­­гэжлийн тусгай зөвлөгөөг өгөх  технопарк байгуулах, ха­рин төрөөс гарааны хөрөнгө оруу­­лал­таар дэмжих замаар хэ­рэгжүүлнэ. Энэхүү хөтөлбөрт тех­ник, технологийн чиглэлээр сурч буй болон төгссөн залуу­чууд төслөө боловсруулж хам­рагдах боломжийг бүрдүүлнэ. Им­портоор орж ирж байгаа барааны хяналтын тогтолцоо сул, эрх зүйн орчин бүрдээгүй байна.

Монголд үйлдвэрлэж бай­гаа бараа, бүтээгдэхүүнийг га­даад улсад дуурайн үйлд­вэр­лэж, Монголын болон га­даа­дын зах зээлд гаргаж ба­раа бүтээгдэхүүний гарал үүсэл болон оюуны өмчийн эр­хийг зөрчих тохиолдол гарч байна. Аж үйлдвэрийн яам­наас боловсруулаад бай­гаа “Худалдааны тухай хууль”-ийн төсөлд оюуны өм­чийн эрхийг зөрчсөн, гарал үүсэл тодорхойгүй бараа, бү­тээг­дэ­хүүн импортлохыг хориг­лох, зах зээлээс эргүүлэн та­тах, хуу­лийн хариуцлага хү­лээл­гэ­хээр тусгаж өглөө.
Нө­гөө­тэй­гүүр, ЖДҮ болон үйлд­вэр­лэлийг дэмжих зорилгоор до­тоо­дод үйлдвэрлэж байгаа ба­раатай ижил төрлийн ба­рааны импортын татварын хэмжээнд өөрчлөлт оруулах саналыг боловсруулан УИХ-д өргөн барихад бэлэн бо­лоод байна. Импорт орлох бү­тээг­дэхүүнийхээ өртгийг экс­пор­тоор нөхөх нь бидний зар­чим байх ёстой. Инноваци, үн­дэс­ний эдийн засагт шаард­лагатай болж буй техник, бааз ши­нэчлэл, үндэсний бүтээг­дэ­хүү­ний өрсөлдөх чадварын төв­шинг дээш­лүүлэх, дэлхийн стан­дар­тад хүргэх шаардлага ирж бай­на. Үүнгүйгээр орчин цагийн зах зээлд удаан хугацаанд ор­шин тогтнох боломжгүй юм.  ЖДҮ эрхлэх гэдэг нь сонирхол тат­сан хамгийн нэр хүндтэй ажил байх ёстой.

No comments:

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү