Хуудасууд

Tuesday, November 10, 2015

БҮТЭЭМЖ ДЭЭШЛҮҮЛЭХ АРГА ХЭРЭГСЛҮҮД



Ажлын байрны зохион байгуулалтыг сайжруулах 5С-ийн арга
Японы эдийн засгийн гайхамшгийн гол үндэс болсон бүтээмжийг нэмэгдүүлэх арга 5С нь бүх төрлийн бизнес явуулах, түүний дотор үйлдвэрийн газарт бүтээмж нэмэгдүүлэх болон чанар сайжруулахдаа хүн бүрийн идэвхи санаачлагад тулгуурлан ажлын орчин, нөхцлийг байнга тасралтгүй сайжруулах арга хэрэгсэл юм. Энэхүү сэдвийн хүрээнд 5С-ийн үүсэл хөгжил, 5С-ийн тухай ойлголт, Хэрэгжүүлэх арга техникүүд, 5С-ийн аудит гэсэн агуулгын хүрээнд танилцуулдаг.
 

Monday, November 2, 2015

Төрийн байгууллагын бүтээмж, түүний онцлог



Төрийн байгууллагын бүтээмж, түүний онцлог

1. Төрийн байгууллагын бүтээмж, түүний онцлог
2. Төрийн байгууллагад бүтээмж дээшлүүлэх хөтөлбөр боловсруулах арга зүй

1. Төрийн байгууллагын бүтээмж, түүний онцлог

Төрийн захиргааны тухай үзэл санаа эртний грекээс гаралтай бгөөөд түүний гол төлөөлөгч болох Платон, Аристотель нар хуульд захирагдахыг гол сургаалаа болгож байсан бол Гоббс, Бодин, Сэккон Дорф нар төрийн зорилго чиг үүргийг тодорхойлж Монотескье, Кант нар төрийн эрх мэдэл ёс зүйн асуудлыг хөндөж байв.
Сонгодог эдийн засгийн гол төлөөлөгч А.Смит төрийн үүргийг эдийн засгийн талаас нь тодорхойлсон бол Сэй менежментийн шинжлэх ухааны онолын урсгал чиглэл бүтээмж болон үр ашигт гол анхаарлаа хандуулсан байдаг.
Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү