Боссынхоо толгойд буй бодлыг унших ур чадварт суралцахын тулд бидний нэг
хэсэг нь нэлээдгүй цаг хугацаа, ур ухаанаа зардаг. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэнд, хэзээ, хэрхэн, ямар сувгаар бас ямар
зардлаар хүргэх урт хугацааны төлөвлөгөө зөвхөн боссын толгойд л “Маш нууц”
мэтээр оршин байх нь манайд нийтлэг.
Босс гуай та сонс! Таны эрхэлж буй бизнесийн мөн чанар, арга барилыг хамтран зүтгэгч ажилтнууд
тань ойлгоогүй цагт урт нас, удаан жаргалтай бизнесийн түүх бичиж чадна
гэдэгтээ эргэлз. Тиймээс яг одоо цаас, үзгээ аваад тархиндаа зурсан
төсөөлөл, загвараа бидний өгөх зөвлөгөөний дагуу эмх цэгц, дэс дараанд оруулан
зураарай. Бизнес модел гээч зүйл онолын хувьд танд шинэ зүйл байж болох ч бүгд
“Өө мэднэ ш дээ” гэж хэлэх зүйл ч энд олон байгаа. Алсын хараа, зорилго,
зорилтоо тодорхойлсон том компаниудын хувьд асуудал хэдийнээ тодорхойлогдсон.
Харин жижиг дундчуудын хувьд яг таг бүрэн зураглал хийсэн байх нь тийм ч
олон бус. Тиймээс загвараа яг одоо зур.
Бизнес загвар зурахад хамгийн түгээмэл ашиглагддаг
Остервадер, Пинёр нарын гаргасан 9 хүчин зүйлээс бүрдсэн зураглалыг дэлгэрүүлэн
хүргэе!
Бизнесийн загвар зураглалд багтсан 9 хүчин зүйлийг
дараах байдлаар тайлбарлаж, дарааллуулан бичих нь зүйтэй.
Түлхүүр түншүүд /Key partners/
· Танай гол нийлүүлэгчид хэн бэ?
· Гол түншүүдээсээ ямар нөөц, боломжийг та бүхэн авдаг вэ?
· Ямар төрлийн үйл ажиллагааг гол түншүүд тань та бүхэнд хүргэдэг вэ?
Түлхүүр үйл ажиллагаа /Key activities/
· Ямар төрлийн үйл ажиллагаа та бүхний үнэ цэнийг өсгөдөг вэ?
· Та бүхний түгээлтийн сүлжээ чухал уу?
· Харилцагчтай харилцах харилцаа гол зүйл үү?
Үнэ цэнийн нотолгоо /Value propositions/
· Чухам ямар хүчин зүйлээр дамжуулж харилцагчийнхаа асуудлыг шийддэг вэ?
· Ямар төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг, хэнд, ямар зорилгоор хүргэдэг вэ?
· Ямар төрлийн хэрэглээнд нийцэж байна вэ?
Гол нөөц /Key resources/
· Танай бизнесийг үнэ цэнэтэй байлгаж чадах ямар төрлийн нөөц та бүхэнд
байгаа вэ?
· Түгээлтийн сүлжээ, харилцагчтай харилцах харилцаа, орлогын бүтцийн чухам
аль нь чухал вэ?
· Ямар төрлийн нөөцийг чухалчлах вэ? Биеийн хүчний, оюун ухааны, санхүүгийн,
хууль эрхзүйн, зохиогчийн эрхийн чухам аль нь танайд чухал вэ?
Харилцагчтай харилцах харилцаа /Customer
Relationships/
· Хүсэн хүлээдэг харилцаануудаас нь чухам алийг нь бодит харилцаа болгосон
бэ?
· Ямар үнэ өртөгөөр энэ бүхнийг бүтээж болох вэ?
· Харилцааны аргуудаас чухам аль нь чухал болохыг сонгох: Хувийн
зөвлөгөө, туслалцаа, Өөртөө үйлчлэх үйлчилгээ, Хамтарсан гэх мэт
Суваг /Channels/
· Ямар сувгаар дамжин өөрсдөд нь хүрээсэй гэж танай харилцагчид хүсдэг вэ?
· Яг одоо ямар сувгаар тэдэнд хүрч байгаа вэ?
· Сувгийн төрөл зүйлээ зөв тодорхойлох: Борлуулалтын дараах үйлчилгээ,
Хүргэлт, Хэвлэл мэдээлэл гэх мэт
Харилцагчийн сегмент /Customer segments/
· Чухам хэнд зориулан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бид гаргадаг вэ?
· Олон нийт, онцгой хүрээ, онилсон цөөн хэдэн хүн үү?
Орлого бүрдүүлэгчид /Revenue streams/
· Бидний ямар зүйлд харилцагчид мөнгө төлөхөд бэлэн байдаг вэ?
Одоогоор тэд юуны төлөө бидэнд мөнгө төлдөг вэ?
Одоогоор тэд юуны төлөө бидэнд мөнгө төлдөг вэ?
· Тэдний хэрхэн яаж төлөлт хийдэг нь орлого бүрдүүлэлтэд яаж нөлөөлдөг вэ?
· Төрлөө тодорхойлох: Борлуулалт, түрээс, хүүгийн орлого гэх мэт
Зардлын бүтэц /Cost Structure/
· Танай компанийн зардал өндөр гаргах ёстой зүйл чинь чухам юу вэ?
· Ямар төрлийн үйл ажиллагааг явуулахад хамгийн өндөр төлбөр төлдөг вэ?
Эрхэм та бизнесийнхээ загварыг зурж, 9 нүд бүхий
хүснэгтэд дээрх дэлгэрэнгүй асуултуудын хариултыг компанийнхаа түлхүүр
ажилтнуудтай хамтран гаргаснаар бизнесийн зураглалаа гаргачихлаа гэсэн үг.
Харин ямар хугацаанд гаргасан загвараа мөрдлөг болгон ажиллах нь та бүхний
урдаа тавьсан төлөвлөгөөнөөс хамаарна.
No comments:
Post a Comment