Хуудасууд

Thursday, March 31, 2016

ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ТУХАЙ та юу мэдэх вэ


Зээлийн батлан даалтын  сан гэж юу вэ ?

-Зээлийн батлан даалтын сан гэдэг нь төрөөс жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой. Өөрөөр хэлбэл, жижиг дунд бизнесийг өргөжүүлж, тэднийг өөрсдийн нь бизнесээ томруулахад туслах зорилготой гэсэн үг. Тиймээс тогтвортой үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд банкнаас хөнгөлөлттэй болон бизнесийн зээл авахад нь барьцаа хөрөнгө нь хүрэхгүй тохиолдолд өмнөөс нь бид батлан даалт гаргаж өгдөг байгууллага юм. Нэг удаад зээлийн 60 хүртэл хувьд буюу 500 сая хүртэл төгрөгийг батлан даалт гаргаж өгдөг. 

Бизнес эрхлэгчдэд тавьдаг хамгийн гол шалгуур үзүүлэлт

-Хамгийн гол шалгуур нь тухайн бизнес эрхлэгч маань тогтвортой үйл ажиллагаагаа явуулдаг байх шаардлагатай. Түүнчлэн Монгол Улсад бүртгэлтэй, татвараа тогтмол төлөөд явж байгаа аж ахуйн нэгж байх ёстой. Мэдээж зээл авахаар хүсч буй арилжааны банкны шалгуурыг хангасан байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, арилжааны банкныхаа шалгуурыг хангаж байгаа ч барьцаа хөрөнгө байхгүй байгаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийг бид дэмжинэ гэсэн үг.


          Одоогийн байдлаар /2013-2015 он/ бид нийтдээ 409 аж ахуйн нэгжид батлан даалт гаргаад байгаа. Он гарснаас хойш буюу нэгдүгээр сарын байдлаар нэлээн хэдэн төгрөгийн батлан даалт гараад явж байгаа ч тодорхой тоо бармтыг нь хэлж мэдэхгүй байна. Мөнгөн дүнгээр бол 2015 оны жилийн эцсээр 30.7 тэрбум төгрөгийн даалт гаргасан байсан. Энэхүү ажлын үр дүнд 1367 ажлын байрыг шинээр бий болгож чадсан. Харин 3332 ажлын байр хадгалж үлдэж чадсан байна. Энэ нь бидний ажлын эхний үр дүн. Мөн 409 бизнес эрхлэгчдэд өсч, хөгжих боломжийг нь олгосон.   
         Өнгөрсөн 2013 онд бид нийтдээ 56 аж ахуйн нэгжид 3.7 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан. 2014 онд 261 аж ахуйн нэгжид 17.1 тэрбум, 2015 онд 92 аж ахуйн нэгжид 9.9 тэрбум төрөгийн батлан даалт гаргасан байгаа.

-Сангийнхаа үйл ажиллагааг улам эрчимжүүлэх үүднээс хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажил
 2016 оноос Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжүүлж эхлэх гэж байна. Энэхүү төсөл хэрэгжиж эхэлснээр батлан даалтын сангийн цар хүрээ улам өргөжих юм. Төслийн хүрээнд 2020 онд хүртэл 60 сая ам.долларын санхүүжилт орж ирнэ. Гэхдээ нэг дор ороод ирэх хөрөнгө оруулалт биш. Таван жилийн хугацаанд үе шаттайгаар орж ирэх болно. Батлан даалтын сан гадаад харилцаагаа хөгжүүлэх тал дээр нэлээн анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, өнгөрсөн аравдугаар сард Азийн батлан даалтын санд гишүүнээр элсэн орсон. Түүнчлэн Солонгос улсын давхар батлан даалтын сантай хамтарч байгаа. Энэ хүрээнд 2016 ондоо давхар батлан даалтын санг  хэрэгжүүлнэ.

      Аж үйлдвэрийн яамны жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай хамтраад давхар батлан даалтын үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ.Зээлийн батлан даалтын сан нь эдийн засгийг идэвхжүүлэх, төрөлжүүлэх, тогтвортой байдлыг хангахад маш том санхүүгийн дэмжлэг үзүүлдэг бүтэц юм. 


No comments:

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү