Хуудасууд

Wednesday, November 16, 2016

Эдгээр 10 үгсийг санаж яваарай:


Аз.
Тийм ээ, азыг нэрээр нь дуудахад тэр их баярладаг. Гэхдээ энэ үгийг өөртөө итгэлтэйгээр, мөн сэтгэл санаа өөдрөг байх үедээ хэлэх хэрэгтэй. “Аз өөдөөс минь инээмсэглэдэг ч болоосой…” гэж бүү хэл. Үүний оронд “Өнөөдөр аз өөдөөс минь даллана гэдэгт итгэлтэй байна” гэж хэлэх хэрэгтэй.
Аз жаргал.
Аз жаргал бол таны хүсэж эрмэлздэг зүйл. Өдөр бүр ирээдүй рүүгээ харж энэ зорилгоо өөртөө сануулж байгаарай: “Би заавал аз жаргалдаа хүрнэ”. Энэ үгийг давтсанаар та зорилгоо өөртөө алхам алхамаар ойртуулах бөгөөд хэсэг хугацаа өнгөрөхөд та өөрийгөө аз жаргалтай байгаагаа мэдрэх болно.

Wednesday, November 9, 2016

Жижиг, дунд үйлдвэрийн зээлийн олголтыг зогсоохгүй

Жижиг, дунд үйлдвэрийн зээлийн олголтыг зогсоохгүй, “Түр журам”-аар зохицуулна
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг ирэх арваннэгдүгээр сард УИХ-аар хэлэлцэнэ. Гэхдээ эдийн засаг хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд жижиг, дунд үйлдвэрлэгчдэд олгодог хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг саадгүй, тасралтгүй явуулах нь эдийн засгийн болон нийгмийн ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байна. Тийм учраас уг хуулийн төслийг батлагдах хүртэлх хугацаанд үйлчлэх Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжих хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах түр журмыг баталлаа. Уг түр журмаар 2016 онд олгогдох 35 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгалаа. 

Tuesday, November 1, 2016

АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАР

Арьс ширний салбарын өнөөгийн байдал. 
Арьс ширний салбарт  2014 оны судалгаагаар салбарын хэмжээнд арьс шир боловсруулах 35 үйлдвэр, 100 гаруй савхин хувцас, эдлэлийн үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байна. Төрийн өмчит “Армоно” корпораци, НӨҮГ “ Урьдчилан цэвэрлэх байгууламжаас бусад нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд байна.
Арьс шир боловсруулалтын түвшин ахисаар байна. 2000 он гэхэд арьс шир түүхийгээрээ экспортлогддог, 2001 оноос үйлдвэрүүд байраа хятадуудад түрээслүүлдэг, 2005 оноос захиалгаар болон өөрсдөө арьс ширийг вет-блю болгон боловсруулдаг байсан бол 2008 оноос эцсийн бүтээгдэхүүн гаргах түвшин рүү хандаж эхэлсэн байна.

АРЬС ШИРНИЙ САЛБАРТ ХЭРЭГЖИЖ БУЙ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮН

Арьс ширний салбарт хэрэгжиж буй бодлого хараахан үр дүнгээ өгөхгүй байгаа. Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн технологийн хоцрогдолоос гадна арьс шир бэлтгэлийн системийн сул хөгжил бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байна.

САЛБАРЫН БОДЛОГО, АРЬС ШИРЭН БҮТЭЭГДЭХҮҮН, НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУВАГ, ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ

Арьс ширэн нь малыг гадны болон бусад эрсдэлээс хамгаалах зориулалттайгаас гадна малчин өрхийн орлогын эх үүсвэр, боловсруулах аж үйлдвэрийн үндсэн түүхий эд болдог өвөрмөц түүхий эд юм.
Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү