Хуудасууд

Tuesday, November 1, 2016

АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАР

Арьс ширний салбарын өнөөгийн байдал. 
Арьс ширний салбарт  2014 оны судалгаагаар салбарын хэмжээнд арьс шир боловсруулах 35 үйлдвэр, 100 гаруй савхин хувцас, эдлэлийн үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байна. Төрийн өмчит “Армоно” корпораци, НӨҮГ “ Урьдчилан цэвэрлэх байгууламжаас бусад нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд байна.
Арьс шир боловсруулалтын түвшин ахисаар байна. 2000 он гэхэд арьс шир түүхийгээрээ экспортлогддог, 2001 оноос үйлдвэрүүд байраа хятадуудад түрээслүүлдэг, 2005 оноос захиалгаар болон өөрсдөө арьс ширийг вет-блю болгон боловсруулдаг байсан бол 2008 оноос эцсийн бүтээгдэхүүн гаргах түвшин рүү хандаж эхэлсэн байна.


Арьс ширний салбарын байршил, зохион байгуулалт. Монгол Улсын арьс ширний аж үйлдвэр улсын хэмжээнд тархай байрлаагүй, үндсэндээ дэд бүтэц сайн хөгжсөн Улаанбаатар болон Дархан хотын үйлдвэрлэлийн бүсэд төвлөрч байршсан нь нэг давуу тал юм.
Ойрын ирээдүйд  үйлдвэрийн шинэ бүсэд арьс ширний үйлдвэрүүд төвлөрч, улмаар үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах гэж байгаа нь салбарын зохион байгуулалтын нэг давуу тал юм.
Улаанбаатар хотын орчимд  арьс ширний үйлдвэрлэл, технологийн парк байгуулагдах, Дархан хотын “Дархан Нэхий” ХК бие даан кластерын зохион байгуулалтад шилжүүлж өрсөлдөх чадварыг  эрс дээшлүүлэхээр ажиллаж байна.
Арьс ширний салбарын үйлдвэрүүдийн хүчин чадал . Арьс, шир, үслэг боловсруулах үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлага MNS 5480 : 2005-д зааснаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс шир боловсруулах 34 үйлдвэрийн хүч чадлын ангилалыг авч үзвэл:
Хүснэгт 1
Өдөрт 1000-аас дээш ширхэг арьс, шир боловсруулах хүч  чадалтай том үйлдвэр /богийн арьсанд шилжүүлэн тооцно./
18
Өдөрт 200-аас 1000 ширхэг арьс, шир боловсруулах дунд үйлдвэр
8
Өдөрт 200 хүртэл арьс, шир боловсруулах жижиг үйлдвэр
6
Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг хүчин чадлыг нь харгалзан ангилахад  56% том үйлдвэр, 25% дунд үйлдвэр, 19% нь жижиг үйлдвэр байна.
Эдгээрээс дүгнэхэд арьс, шир боловсруулах үйлдвэрүүд нь тооны болон хүч чадлын хувьд дотоод болон гадаад зах зээлд гарч өрсөлдөж ажиллах бүрэн боломжтой байна. Арьс ширэн түүхий эдийг дотооддоо 100% хагас боловсруулах хүч чадал буй болсон байна.
Арьс ширэн  бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд дараахь хүч чадал бүрэлдээд байна.
Хүснэгт  2
Арьс ширэн бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн хүч чадал
Бэлэн бүтээгдэхүүний нэр
Хэмжих нэгж
Тоо хэмжээ
1
Савхин хувцас
ширхэг
65000
2
Савхин бээлий
хос
1000000
3
Нэхий хувцас
ширхэг
50000
4
Гутал
хос
1500000
5
Цүнх
ширхэг
100000
6
Бэлэг дурсгал, жижиг эдлэл
ширхэг
1200000

Арьс ширний салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаар. 2013 оны байдлаар арьс, шир боловсруулах үйлдвэрүүдэд жилд 20 гаруй сая ширхэг арьс, ширийг вет-блю болгох хүч чадал бий болсон байна. Үүнийг 2000 онтой харьцуулбал маш том ололт юм. Гэхдээ арьс ширний аж үйлдвэрийн туйлын зорилго нь вет-блю боловсруулахад бус харин арьс, ширийг байгальд ээлтэй технологиор нэмүү өртөг шингээн бүрэн мөчлөгөөр гүйцэд боловсруулж, эцсийн бэлэн гутал, хувцас, эдлэл үйлдвэрлэж экспортлоход оршино.
 Салбарын хэмжээнд арьс ширийг хагас боловсруулж, вет-блю болгох хүч чадал байгаа боловч шеврет, шевро, улны ширийг их хэмжээгээр боловсруулах хүчин чадал буурсан байгаа тул арьс ширийг гүйцэд боловсруулах үйлдвэр, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх чиглэл баримталж байна.
Арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн дэд салбараас “Дархан Нэхий” ХК, “Монгол шевро” ХК, “Дархан минж” ХХК, “Их эргэлт” ХХК, “Мон-Ирээдүй” ХХК, “МЛТЖ” ХХК; гутал, арьс ширэн эдлэл үйлдвэрлэлийн дэд салбараас “Бест шүүз” ХХК, “Хос Аз” ХХК,  “МGL гоёл” ХХК, “Хайтан” зэрэг үйлдвэрүүд шинэ техник, технологи нэвтрүүлэн үйлдвэрлэл нь сэргэж байна.
Шахмал ширний үйлдвэр, халиман цавууны цех, завод ноос угаах үйлдвэрүүд зориулалтаа өөрчилсөн байна. Хаягдлыг боловсруулж ашиглах, экологид ээлтэй технологи нэвтрүүлэх асуудлыг нааштай шийдвэрлэхээр судалгаа шинжилгээний ажлыг салбарын эрдэм шинжилгээний байгууллагуудад яамны захиалгаар өгч гүйцэтгүүлж байна. Арьс ширний эрдэм шинжилгээний “Армоно” корпораци тогтвортой үйл ажиллагааг хангах, салбарын хэмжээнд эрдэм шинжилгээ, туршилт, шинэ технологи нэвтрүүлэх судалгааны ажлыг зохих шаардлагын хэмжээнд явуулах,   ажилчдыг сургаж бэлтгэх явдал асуудлыг нэн тэргүүнд анхаарч ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд арьс ширний салбарт бүтцийн өөрчлөлт эрчимтэй явагдаж байна. Салбарын үе дамжсан арьс ширчид, залуу ИТА нар хувийн хэвшлийн үйлдвэрүүд байгуулаад ажиллаж байгаа нь үйлдвэрлэл сэргэх үндэс болж байна. Одоо тус салбарт төрийн өмчит 1, хувьцаат 3, хувийн хэвшлийн 30 гаруй боловсруулах үйлдвэрүүд, мөн тооны эцсийн бүтээгдэхүүн хийдэг компаниуд ажиллаж, салбарын бүтцэд чанарын өөрчлөлт гарсан байна. Арьс ширэн түүхий эдийг дотооддоо 100% хагас боловсруулах хүч чадал буй болсон байна.
Хүснэгт 3
Арьс ширний салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
Нэр төрөл
Хэмжих нэгж
2012
2013
2014*
2015
1.
Улны шир
мян.тн
1.2
1.0
0,8

2.
Шевро
мян.м2
1.6
1.9
1,7

3.
Хром, булигаар
мян.м2
1.7
2.7
1,3

4.
Савхин гутал, ботинк
мян.хос
18.3
26.5
49,3

5.
Савхин дээл
мян.ширхэг
13.9
11.0
12,1

6.
Савхин цамц, пиджак
мян.ширхэг
8.3
9.0
7,9

7.
Нэхий дээл
мян.ширхэг
9.0
16.8
14,2

Эх сурвалж: Улсын статистикийн мэдээ
Монгол Улсын арьс ширний үйлдвэрлэлийн салбар 1999 он гэхэд бүрэн уналтад орж, 2012 он хүртэл олигтой сэргэж чадахгүй байсан. Улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дөнгөж 0.4 хувийг эзэлж ирсэн бол өдгөө боловсруулалтын түвшин ахиж, нийт үйлдвэрлэлийн хэмжээ жил бүр аажим нэмэгдэж байна.
Description: undefined
Монгол Улсын арьс ширний үйлдвэрлэлийн салбарын түүхэн хөгжлийн хамгийн ололт амжилттай ажиллаж ирсэн үе 1989 он гэж үздэг. 
Хүснэгт 4
Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл[1]
(зэрэгцүүлэх үнэ, сая төгрөгөөр)

Он
Арьс шир боловсруулах, ширэн эдлэл, гутлын үйлдвэрлэл
1989 онтой харьцуулсан хувь
1989
46249.6
100.0
1990
48183.1
104.2
1991
31932.7
69.0
1992
23201.9
50.2
1993
14990.8
32.4
1994
13070.5
28.3
1995
6191.5
13.4
1996
2872.5
6.2
1997
1123.7
2.4
1998
942.2
2.0
1999
356.6
0.8
2000
633.2
1.4
2001
707.6
1.5
2002
371.4
0.8
2003
356.5
0.8
2004
902.1
2.0
2005
608.0
1.3
2006
5942.0
12.8
2007
4704.1
10.2
2008
2076.3
4.5
2009
2958,6
6,4
2010
1326,2
2.9
2011
2332.9
5.04
2012
4295.1
9.3
2013
3812.2
8,3
2014*
43020,1



Хүснэгт 5
Арьс ширний салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, сая төгрөг

Description: undefined
Эх сурвалж: Улсын статистикийн мэдээ
Хүснэгт 6
Гадаад худалдааны хэмжээ/сая ам.долл/, салбарын эзлэх хувь
Description: undefined
Эх сурвалж: Улсын статистикийн мэдээ
Түүхий эдийн нөөц: 2013 оны байдлаар манай улсын арьс ширний нөөц 9,1 сая ширхэг болсон буюу 2003 оныхоос 61.%-иар өссөн байна. Үүнээс 4.1%-ийг адууны шир, 5.6%-ийг үхрийн шир, 48.2%-ийг хонины нэхий эзэлж байгаа бол 42.1%-ийг нь ямааны арьс эзэлж байна.                                                                                                     
 Хүснэгт 7
Малын тоо, толгой /Мал, мян.тол/
Description: undefined
Хүснэгт 8
Арьс ширэн түүхий эд бэлтгэлийн бүтэц /мянган ширхэгээр /
Description: undefined
Эх сурвалж: ҮСХ
Хүснэгт 9
Бүс нутгууд дахь арьс ширэн түүхий эдийн бэлтгэл /түүхий эд тус бүрээр/
Description: undefined
Эх сурвалж: ХХААЯ
Бүс нутгууд дахь арьс ширэн түүхий эдийн бэлтгэлийг түүхий эдийн төрөл тус бүрээр нь авч үзвэл адуу, үхрийн шир, хонины нэхий болон ямааны арьсны дийлэнхи хувийг хангайн бүсийн аймгууд бэлтгэж байгаа бол тэмээний ширний 50 орчим хувийг төвийн бүс нийлүүлж байна.
2015 оны түүхий эдийн бэлтгэлийн хэмжээ өмнөх онуудынхаас эрс нэмэгдэх төлөвтэй байна.
Салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн орчинМонгол Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох яам, бусад байгууллагаас 2001 оноос хойш арьс ширний салбарын чиглэлээр дараахь шийдвэрүүд гаргасан байна:
1.    Монгол Улсын Их Хурлын 2015 оны 62 дугаар тогтоол ”Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”
2.     “Үйлдвэрлэлийн тухай хууль” 2015он;
3.     Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль
4.     “Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын  2003 оны 54 дүгээр тогтоол;
5.    “Арьс шир” дэд хөтөлбөр Засгийн газрын 2001 оны 114 дүгээр тогтоол;
6.    Арьс ширний үйлдвэрүүдийн талаар авах арга хэмжээний тухай (Арьс ширний үйлдвэрлэл, технологийн парк байгуулах) Нийслэлийн Засаг даргын 2006 оны 369 тоот захирамж;
7.    Улаанбаатар бүсэд “Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах тухай Үйлдвэр худалдааны яам, Улаанбаатар бүсийн зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгийн газрын хооронд 2007 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан гэрээ;
8.    Цаг үеийн асуудлаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай (Арьс ширний үйлдвэрүүдийг цэвэрлэх байгууламжтай газар төвлөрүүлэх) Монгол Улсын Их Хурлын Байнгын Хорооны 2007 оны 12 дугаар тогтоол;
9.    Монголын арьс ширний салбарын өнөөгийн байдлын тухай Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуралдааны 44 дүгээр тэмдэглэл (Арьс ширний салбарт үйлдвэрлэл, технологийн парк байгуулах);
10.   “Арьс ширний салбарын тогтвортой хөгжлийн хөтөлбөр” боловсруулах тухай Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2007-2008 оны Улсын Хэлэлцээр;
11.  Улаанбаатар хотын Хан –Уул дүүрэгт арьс ширний үйлдвэрлэл, технологийн парк байгуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах тухай Үйлдвэр худалдааны яам, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн хооронд 2007 оны 11 дүгээр сарын 08 -ны өдөр байгуулсан гэрээ.
12.  Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр
13.  Хан –Уул аж үйлдвэрийн паркийн загвар
14.  УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоол
15.  ЗГ-ын 2013 оны 48 дугаар тогтоол
16.  ЗГ-ын 2013 оны 103 дугаар тогтоол
17.  ЗГ-ын 2013 оны 117дугаар тогтоол
18.  ЗГ-ын 2013 оны 249 дугаар тогтоол
19.  ЗГ-ын 2013 оны 300 дугаар тогтоол
20.  ЗГ-ын 2013 оны 305 дугаар тогтоол
21.  ЗГ-ын 2013 оны 308 дугаар тогтоол
22.  ЗГ-ын 2013 оны 394 дугаар тогтоол
23.  ЗГ-ын 2014 оны 198 дугаар тогтоол
24.  ЗГ-ын 2014 оны 217 дугаар тогтоол
25.  ЗГ-ын 2014 оны 356 дугаар тогтоол
Арьс ширний салбарыг сэргээн хөгжүүлэх бодлого: Салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, түүхий эдийг дэвшилтэт технологиор бүрэн мөчлөгөөр гүйцэд боловсруулж,  гутал, хувцас, эдлэл үйлдвэрлэн, тогтвортой хөгжих нөхцөлд арьс ширний салбар жилд 1.0 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, 460.0 сая америк долларын экспорт хийх, 20 гаруй мянган ажлын байр бий болгох боломж байна.
Энэ нөхцөлд арьс ширний салбар 2008 оны суурь үзүүлэлтүүдэд тулгуурлан тооцоход аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 28.6%, хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 62.7%, улсын нийт экспортын 18.2%, аж үйлдвэрийн нийт ажиллагсадын 16.5% -тай тэнцэх хэмжээний үр дүн авчирах боломж бүрдэнэ.

1. Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт“Малын гаралтай түүхий эд, ноолуур, ноос, арьс ширийг боловсруулж, зах зээлд нийлүүлдэг болох”   зорилт  тавьсан.
                Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхдээ  манай улс сүүлийн 20 жилд улсын хэмжээгээр жил бүр бэлтгэж байгаа нийт арьс ширний 25 хувийг гүн боловсруулж, бусад 75 хувийг хагас боловсруулсан байдлаар, 400-аад мянган ширхэг адууны ширийг огт боловсруулалт хийхгүй түүхийгээр нь экспортлож байгаагаас 960 орчим тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдаж байсан явдлыг эцэс болгож, Монгол улсын эдийн засгийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингээж,  үнэ цэнэ бүтээх гинжин хэлхээнд оролцогчдын хувь хүртэх ашиг сонирхлыг уялдуулах шаардлагад нийцүүлэхээр ажиллаж байна.
Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн  10 дугаар зүйлд  “...хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, хуурамч бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор техникийн зохицуулалтыг хэрэглэх” асуудлыг Засгийн газар батлахаар заасны дагуу  “Арьс ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг батлах тухай” Засгийн газрын 2013 оны 300 дугаар тогтоол батлагдсан. Уг тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, 2014 оны 10 дугаар сарын 11-ний 53 дугаар тэмдэглэлийн хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна. Мөн Засгийн газрын 2014 оны 330 дугаар тогтоол батлагдсан.
Дээрхи техникийн зохицуулалтыг мөрдснөөр түүхий арьс ширийг экспортлох үйл ажиллагааг бүрэн зогсоож,  бүх төрлийн арьс ширийг стандартын дагуу бэлтгэж,  боловсруулсны дараа  дотоод,  гадаадын зах зээлд нийлүүлэх боломжтой болж байгаа юм.
Ингэснээр үйлдвэрлэл бүрэн циклээр ажиллаж, ашиг орлогын хэмжээ нэмэгдэн байгаль орчныг хамгаалах болон нийгмийн хариуцлагын үүргээ биелүүлэхэд зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэх юм.
Үүний зэрэгцээ арьс шир боловсруулалтаараа дэлхийд тэргүүлдэг Итали, Испани, Голланд  зэрэг орнуудын технологийг монголд нутагшуулахаар үйлдвэрлэл дээр туршилтууд хийж, мэргэжилтэн солилцон, урт богино хугацааны сургалтууд зохион байгуулсан нь амжилттай болж,  олон улсын зах зээлд  өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, гадаад зах зээлээ өргөжүүлэх чиглэлээр салбарын яам анхаарч ажиллаж байна.
Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2014 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр  43020,1 сая төгрөгт хүрч өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал 105,5 хувь болж өссөн байна. Гол нэрийн бүтээгдэхүүнээс савхин гутлын үйлдвэрлэл 86 хувиар өссөн дүнтэй байна.
2. ЗГ-ын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол Улсын Засгийн Газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Арьс ширний үйлдвэрлэлийн салбарт үзүүлэх зээлийн санг 300 тэрбум төгрөгт хүргэнэ” гэсэн зорилт  дэвшүүлсэн.
  Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхээр төрөөс Арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчдэд эрх зүйн талаар бодлогын дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хөнгөлөлттэй зээл олгож байгаа нь арьс ширийг гүйцэд боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, техник технологио сайжруулах, түүхий эд бэлтгэх эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж, бүрэн хүчин чадлаар ажиллах боломж олгох зорилготой юм.
УИХ-ын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай”  74 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд  “Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцлөөр олгоход зориулж 140,4 тэрбум (нэг зуун дөчин тэрбум дөрвөн зуун сая) төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай үнэт цаасыг гаргаж арилжаалахыг ” Засгийн газарт зөвшөөрсөн.
Засгийн газрын 2013 оны 48 дугаар тогтоолоор “Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгох, зээлийн зарцуулалт, эргэн төлөлтөд хяналт тавих, тайлагнах журам”, Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолоор “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох, хяналт тавих, тайлагнах журам”-ыг тус тус батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 198 тогтоол болон 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 217 дугаар тогтоолоор “Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төсөлд арилжааны банкаар дамжуулан зээл олгохоор нийт 140,4 хүртэл төгрөгийн эх үүсвэрийг баталж өгсөн.
2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дээрхи хөнгөлөлттэй зээлийг Дамжуулан зээлдүүлэхээр Хөгжлийн банктай гэрээ хийсэн арилжааны банкуудаар дамжуулан арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд зээл олгож эхлээд байна.
2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 56 төсөлд 81,6 тэрбум төгрөгийн зээл олгохоор банкны зээлийн хорооны шийдвэр гарснаас 53  төсөлд 79,6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. 
Аж үйлдвэрийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 118 дугаар тушаалаар дээрх зээлд хамрагдах төсөлд тавигдах шалгуур үзүүлэлтийг баталсан бөгөөд зээлийн төсөл хэрэгжүүлэгч нь бүтээгдэхүүнээ экспортод гаргах шаардлагыг тавьж байгаа.  
3. Арьс ширийг боловсруулж зах зээлд нийлүүлдэг болох зорилтыг хэрэгжүүлэхэд үндэсний үйлдвэрлэгчдийг түүхий эдээр хангах зорилгоор Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолоор “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох, хяналт тавих, тайлагнах журам”-ыг  батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Нэмэгдсэн өртөг ихээр шингэх чадвартай арьс ширний салбарын үйлдвэрүүдийг түүхий эдээ худалдан авах эргэлтийн хөрөнгөөр дэмжиж, боловсруулах үйлдвэрт түүхий эдээ тушаасан малчинд урамшууллыг олгосноор өнөөдрийн арьс ширний боловсруулалтын хэмжээ 2,67 сая байгааг 6,3 сая ширхэг арьсанд хүргэж, үүнээс одоогийн 1,5 сая ширхэг арьсыг бүрэн боловсруулж бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг 4,58 саяд хүргэж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 2 дахин буюу жилд дунджаар 25-50% өсөх боломжтой бүрдлээ.
Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй малчид, түүхий эд бэлтгэгчид, хоршоод хэрхэн урамшуулалд хамрагдах,  түүхий эд бэлтгэх, арьс ширэнд анхан шатны тордолт хийх талаар гарын авлага боловсруулж хэрэглэгчдэд хүргүүлж, 21 аймгийн  бүх сумдын  төлөөллийг оролцуулан сургалт зохион байгуулсан.
Орон нутагт ажиллах түүхий эд бэлтгэлийн чиглэлээр ажиллах үйлдвэрийн төлөөлөгчдийг/2000  хүн/ сонгон ажлын байраар хангаж, гэрээ байгуулан үнэмлэх, тамга олгож, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.
2014 оны эхний хагас жилд Мал хамгаалах сан  аймаг, нийслэл болон холбооноос ирүүлсэн материалыг хянаж, “Үндэсний үйлдвэрт стандартын дагуу бэлтгэсэн арьс, шир тушаасан малчинд урамшуулал олгох тухай” ҮХААСайдын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/61 дугаар тушаал гарган, 19 аймгийн 29811 малчинд нийт 2 тэрбум 711 сая 691 төгрөгийн урамшуулал олгосон .
Энэ оны 2 дугаар хагас жилд олгох 280 орчим сая  төгрөгийн урамшууллын баримтыг баталгаажуулж олгосон.
2015 оны эхний хагас жилд олгох урамшууллын 10 гаруй тэрбум төгрөгийн баримтыг ХХААЯ, Мал хамгаалах сан, Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо хамтран ажиллаж баталгаажуулсан.


No comments:

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү