Хуудасууд

Thursday, June 8, 2017

АРИЛЖААНЫ ГЭРЭЭ

          Арилжааны гэрээ

 №……… …………………………хот (аймаг, сум, дүүрэг) 200…..оны……-р сарын …..-ны өдөр Нэг талаас ………………………………………………………………………………………………. (иргэн, хуулийн этгээдийн нэр) (цаашид “Худалдагч” гэнэ)-ыг …………………………………………үндсэн дээр (байгууллагын дүрэм, итгэмжлэл) …………………………………………………………………төлөөлж, нөгөө талаас …………………………………………………(цаашид “Худалдан авагч” гэнэ)-ыг ……………………………………үндсэн дээр………………………………………… (байгууллагын дүрэм, итгэмжлэл) (эцэг/эх/-ийн нэр, албан тушаал) төлөөлөн 


энэхүү гэрээг дараахь нөхцөлтэйгээр байгуулав. 1. Нийтлэг заалт 1.1. Энэхүү гэрээгээр талуудын мөнгөн бус төлбөрийн үндсэн дээр гэрээнд заагдсан үнэтэй дүйцэх барааг солилцон нийлүүлэх үйл ажиллагааг зохицуулна. 1.2. Уг гэрээнд худалдах, худалдан авахтай холбоотой Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэглэх бөгөөд талууд бараа нийлүүлэх үүргийнхээ хувьд “Худалдагч” хэмээн тооцогдох бөгөөд солилцож буй барааг хүлээн авах үүргийнхээ хувьд “Худалдан авагч” хэмээн тооцогдоно. 2. “А” талын үүрэг 2.1. “А” тал нь “Б” талд ………………………………………………………………………-ыг (бүтээгдэхүүний нэр) гэрээний салшгүй хэсэг болох дагалдах баримт бичиг (Хавсралт №…)-ийн дагуу тоо, иж бүрдлээр нь нийлүүлнэ. 2.2. Бараа байгаа хаяг: ……………………………………………………………………….. ………………………………………………………………………………………………………. 2.3. Бараа нь чанарын хувьд ……………………………………………………-д нийцэх (улсын стандарт, техникийн нөхцөл) бөгөөд, дараахь баримт бичгээр нотолно:………………………………………… (үйлдвэрлэгчийн гэрчилгээ, бусад баримт бичиг) ……………………………………………………………………………………………………… 2.4. Барааны иж бүрдэл: ……………………………………………………………………… 2.5. Барааны үнийн дүн: …………………….. ……………………………………………. (тоогоор) (үсгээр) 2.6. Үнийн дүнд …………………………………………………………………………….орно. (жигнэх, савлах, баглах, барааны тэмдгийн гэх мэтийн үнэ) 2.7. Бараа нийлүүлэлтийг дараахь байдлаар хийнэ: 2.7.1. Барааг …………………………………………………………………………………….-аар (тээврийн хэрэгслийн төрөл) …………………………………………………………………………..хүртэл тээвэрлэнэ. (хаанаас хаана хүрэх) 2.7.2. Тээвэрлэлтийг ………………………………………………..хугацаанд гүйцэтгэнэ. 2.7.3. Бараа нийлүүлэлтийг ………………………………………………………гүйцэтгэнэ. (бүхлээр, хэсэгчлэн) 2.7.4. Тээвэрлэлтийн доод хэмжээ нь ……………………………………………..байна. (вагон, контейнер, бусад норм) 2.8. Бараа нь тээвэрлэлтийн болон хадгалалтын үед бүрэн бүтэн байдлыг хангах үүднээс ……………………………………………………………………..байна. (жигнэсэн, савласан, багласан) 2.9. Барааны тэмдэг …………………………………………………………………..байна. 2.10. Барааг…………………………………………………………………………………………… …………………………………………………………………………………………………………………………………………………………………………..баримт бичиг дагалдана. 2.11. “А” тал барааны эрсдлийг өөрийн зардлаар даатгуулна. 2.12. ……………………………………………………………………………………………………… 2.13. ……………………………………………………………………………………………………… 3. “Б” талын үүрэг 3.1. “Б” тал нь “А” талд ………………………………………………………………………-ыг (бүтээгдэхүүний нэр) гэрээний салшгүй хэсэг болох дагалдах баримт бичиг (Хавсралт №..)-ийн дагуу тоо, иж бүрдлээр нь нийлүүлнэ. 3.2. Бараа байгаа хаяг: …………………………………………………………………………. 3.3. Бараа нь чанарын хувьд…………………………………………………..-д нийцэх (улсын стандарт, техникийн нөхцөл) бөгөөд, дараахь баримт бичгээр нотолно:……………………………………….. (үйлдвэрлэгчийн гэрчилгээ, бусад баримт бичиг) ……………………………………………………………………………………………………… 3.4. Барааны иж бүрдэл:………………………………………………………………………. 3.5. Барааны үнийн дүн:…………………….. …………………………………..төгрөг. (тоогоор) (үсгээр) 3.6. Үнийн дүнд …………………………………………………………………………….орно. (жигнэх, савлах, баглах, барааны тэмдгийн гэх мэтийн үнэ) 3.7. Бараа нийлүүлэлтийг дараахь байдлаар хийнэ: 3.7.1. Барааг ……………………………………………………………………………………-аар (тээврийн хэрэгслийн төрөл) …………………………………………………………………………..хүртэл тээвэрлэнэ. (хаанаас хаана хүрэх) 3.7.2. Тээвэрлэлтийг ………………………………………………..хугацаанд гүйцэтгэнэ. 3.7.3. Бараа нийлүүлэлтийг……………………………………………………….гүйцэтгэнэ. (бүхлээр, хэсэгчлэн) 3.7.4. Тээвэрлэлтийн доод хэмжээ нь ……………………………………………..байна. (вагон, контейнер, бусад норм) 3.8. Бараа нь тээвэрлэлтийн болон хадгалалтын үед бүрэн бүтэн байдлыг хангах үүднээс…………………………………………………
…………………….байна. (жигнэсэн, савласан, багласан) 3.9. Барааны тэмдэг……………………………………………………………………..байна. 3.10. Барааг…………………………………………………………………………………………… ……………………………………………………………………………………………………… …………………………………………………………………баримт бичиг дагалдана. 3.11. “Б” тал барааны эрсдлийг өөрийн зардлаар даатгуулна. 3.12. ………………………………………………………………………………………………………. 3.13. ……………………………………………………………………………………………………… 4. Үнэ 4.1. Үнийн нөхцөлийг барааны харилцан нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх, талуудын үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд тогтооно. Үнэ өөрчлөгдөх ёсгүй бөгөөд энэ нь талуудын хооронд өөр гэрээ байгуулах үндэслэл болохгүй. 5. Тус гэрээний дагуу талуудын харилцан үүрэг 5.1. Гэрээгээр талуудын эрх, үүрэг нь хамтын үндсэн дээр хэрэгжинэ. 5.2. Талууд барааг түүний дагалдах баримт бичгийн хамт шилжүүлнэ. 5.3. Тал тус бүр барааг тээвэрлэн явуулсан тухайгаа ажлын………хоногийн дотор………………………………………-аар мэдэгдэнэ. (утас, факс, албан бичиг) 5.4. Тал тус бүр бараа хүлээн авсан тухайгаа хүлээн авсан мөчөөс эхлэн ажлын……….хоногийн дотор……………………………………..-аар мэдэгдэнэ. (утас, факс, албан бичиг) 5.5. Барааны эрсдэл………………………………………………………….үеэс эхлэн (гэрээ байгуулсан, солилцсон) шилжсэн гэж тооцно. 5.6. Талуудын бараа өмчлөх эрх барааг харилцан шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн үеэс шилжинэ. 6. Талуудын хариуцлага 6.1. Аль нэг талын буруугаас барааг хугацаанд нь шилжүүлээгүй тохиолдолд шилжүүлээгүй барааны үнийн дүнгийн…………хувиар тогтоон нөгөө талдаа торгууль төлнө. 6.2. Аль нэг талын буруугаас………………………………………………………………….. (биет байдлын болон эрхийн доголдол) доголдолтой барааг шилжүүлсэн бол тухайн тал уг доголдлыг арилгах үүрэг хүлээх бөгөөд доголдолтой барааны үнийн дүнгийн……….хувиар тогтоон нөгөө талдаа торгууль төлнө. 6.3. Солилцоо хийсэн барааны үнэ тухайн үеийн ижил чанар, төрлийн барааны зах зээлийн үнээс илт зөрүүтэй бол талууд хөрөнгийн үнийн зөрүүг арилгах үүрэгтэй. 6.4. Энэ гэрээний нөхцөлийг зөрчсөнөөс аль нэг талд шууд хохирол учирвал нөгөө тал хохирлыг арилгаж, ирээдүйд олох байсан ашгийг тооцон барагдуулна. Хохирол учирсан эсэхийг хохирогч тал нотолно. 6.5. Энэ гэрээний үйлчлэх хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлэхээс нэг талын журмаар үндэслэлгүйгээр татгалзсан буруутай тал нөгөө талд үүргийн дүнгийн ……..хувьтай тэнцэх торгууль төлнө. 7. Давагдашгүй хүчин зүйл 7.1. Давагдашгүй хүчин зүйл (тухайлбал: үер, гал түймэр, газар хөдлөлт, халдварт өвчний тархалт, террорист үйлдэл, нийгмийг хамарсан самуун, төрийн шийдвэр, оролцоо гэх мэт)-ийн нөхцөл байдлын шууд болон шууд бус үйлчлэлийн улмаас талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй тохиолдолд гэрээний үйлчлэх хугацааг тухайн нөхцөл байдлыг арилгах хүртэл хойшлуулж болно. 7.2. Гэрээний үүргийг биелүүлэхэд саад болох нөхцөл байдал үүссэн, дууссан тухай талууд нэн даруй нэг нэгэндээ бичгээр мэдэгдэнэ. 7.3. Тухайн нөхцөл байдлын улмаас гэрээний үүргийн хугацаа………………. (тоогоор) хоногоор хойшлогдвол талуудын аль нэг нь гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж болно. Энэ тохиолдолд хохирол төлүүлэхийг шаардахгүй. 8. Нэмэлт нөхцөл …………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………… 9. Маргааныг шийдвэрлэх 9.1. Гэрээтэй холбоотой маргааныг талууд харилцан тохиролцох замаар шийдвэрлэнэ. 9.2. Талууд тохиролцоонд хүрч чадахгүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу маргааныг хариуцагч талын оршин байгаа газрын шүүхээр шийдвэрлүүлнэ. 10. Гэрээний үйлчлэх хугацаа 10.1. Гэрээний үйлчлэх хугацаа 200…..оны ……-р сарын ……-ны өдөр хүртэл байна. 10.2. Гэрээний үйлчлэх хугацааг нэг талын бичгээр гаргасан хүсэлт, нөгөө талын зөвшөөрлөөр сунгаж болно. 10.3. Гэрээний үйлчлэх хугацааг дараахь тохиолдолд зогсоож болно: – Талуудын зөвшилцсөнөөр, – Монгол Улсын эрх бүхий байгууллагын шийдвэрээр, – Давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлээр. 11. Гэрээний хавсралт Доорхи хавсралт нь гэрээний салшгүй хэсэг мөн. 11.1. Хавсралт №1…………………………………………………………………………………. 11.2. Хавсралт №2…………………………………………………………………………………. 12. Бусад заалт 12.1. Гэрээг 2 хувь үйлдэж, тал тус бүр нэг хувийг хадгална. 12.2. Талууд гэрээнд т
усгагдаагүй асуудлыг шийдвэрлэхдээ Монгол Улсын Иргэний хууль болон холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгоно. 12.3. Энэ гэрээнд нэг талын журмаар оруулсан нэмэлт, өөрчлөлт нь хүчингүй байна. 13. Талуудын хаяг Худалдагч: Хаяг:……………………………………………… ……………………………………………………… …………………………………………………….. Утас:…………………………………………….. Гарын үсэг:…………………………………… (тамга, тэмдэг) Худалдан авагч: Хаяг:……………………………………………… ……………………………………………………… …………………………………………………….. Утас:…………………………………………….. Гарын үсэг:…………………………………… (тамга, тэмдэг)

No comments:

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү