Та харизматай хүмүүсийг тэдний нүдэнд нь гэрэлтэх гал, өөртөө итгэлтэй инээмсэглэж буй нүүрэнд нь тодрох инээмсэглэл /бардамнал биш/ болон та яг нарийн тодорхойлж чаддаггүй тэдэнд татагддаг тийм нэг шинж чанараар таньж болно.
Энэ “шинж чанар” бол харизма юм. Энэ нь жирийн нэгэн илтгэгчээс аугаа их лектор, тааруу нэгнээс хэдэн жилийн зайны дайтай чадварлаг борлуулагч, амжилтгүй нэр дэвшигчээс хэн бүхний хайртай ерөнхийлөгч болох тухай.
Харизма гэдэг нь Грекийн “charis буюу grace-найрсаг” гэсэн үгнээс гаралтай бөгөөд үүнийг эзэмшсэн хүмүүс маш том давуу талыг олж авсан байдаг. Судалгаануудаас үзэхэд энгийн хүмүүс харизматай хүмүүст илүү чин сэтгэлээсээ ханддаг бөгөөд бүр тэднээс худалдаа хийхэд илүү бэлэн байдаг ба тэдний нөлөөн дор орж, ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл сонгоход бэлэн болсон байдаг байна.
“Сонгууль бол улс орны тодорхой асуудлуудын тухай л байх учиртай..... гэвч нэг талаасаа зарим туршилтууд нь сонгогчдод улс төрчид хэрхэн харагдаж байгаа нь эргээд сонгуулийн үр дүнд том ялгаа үзүүлдэг гэдгийг харуулсан байдаг” гэж Шанкар Видантам 11 сарын Washington Post –ийн хэвлэлд бичиж үлдээжээ.