Хуудасууд

Tuesday, November 7, 2017

Харизма

Та харизматай хүмүүсийг тэдний нүдэнд нь гэрэлтэх гал, өөртөө итгэлтэй инээмсэглэж буй нүүрэнд нь тодрох инээмсэглэл /бардамнал биш/ болон та яг нарийн тодорхойлж чаддаггүй тэдэнд татагддаг тийм нэг шинж чанараар таньж болно.
Энэ “шинж чанар” бол харизма юм. Энэ нь жирийн нэгэн илтгэгчээс аугаа их лектор,  тааруу нэгнээс хэдэн жилийн зайны дайтай чадварлаг борлуулагч, амжилтгүй нэр дэвшигчээс хэн бүхний хайртай ерөнхийлөгч болох тухай.
Харизма гэдэг нь Грекийн “charis буюу grace-найрсаг” гэсэн үгнээс гаралтай бөгөөд үүнийг эзэмшсэн хүмүүс маш том давуу талыг олж авсан байдаг. Судалгаануудаас үзэхэд энгийн хүмүүс харизматай хүмүүст илүү чин сэтгэлээсээ ханддаг бөгөөд бүр тэднээс худалдаа хийхэд илүү бэлэн байдаг ба тэдний нөлөөн дор орж, ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл сонгоход бэлэн болсон байдаг байна.
“Сонгууль бол улс орны тодорхой асуудлуудын тухай л байх учиртай..... гэвч нэг талаасаа зарим туршилтууд нь сонгогчдод улс төрчид хэрхэн харагдаж байгаа нь эргээд сонгуулийн үр дүнд том ялгаа үзүүлдэг гэдгийг харуулсан байдаг” гэж Шанкар Видантам 11 сарын Washington Post –ийн хэвлэлд бичиж үлдээжээ.


Харизмагийн 50% нь төрөлхөөс заяагддаг бол 50%-ийг нь суралцаж бий болгодог
Британий профессор, сэтгэл зүйч Ричард Вайзмэний хэлэхдээ харизма бол хүчтэй нөлөөлөл тогтоодог чадвар. Хүмүүс харизматай хэн нэгний нүүрний хувирал, биеийн хэл дохио зангааг даган дууриахыг байгалаасаа хүсдэг. Харизматай хэн нэгнийгхарахдаа анзаараггүйгээр тэдний биеийн хэл болог үйл хөдлөл байгаа байдалыг дуурайж эхэлдэг” гэжээ. Хамгийн ойлгомжтой жишээ бол хэн нэгэн таньруу хараад инээмсэглэхэд та эргээд чин сэтгэлээсээ баярлаж инээмсэглэдэг. Хэдийгээр тэд таныг аз жаргалтай болгож байгааг та мэдрэх боловч, тэр хүнийг дагаж дуурайж байгаагаа та ухаардаггүй.
Вайзмэн хүнийг татах увидастай харизматай хүнээс гарах 3 шинжийг доор тодорхойлсон байна.
ü  Тэд сэтгэл хөдлөлөө хүчтэй мэдэрдэг.
ü  Тэд бусдын сэтгэл хөдлөлийг өдөөдөг
ü  Тэдэнд бусад харизматай хүмүүс нөлөөлдөггүй.
Хэрвээ та бусдыг татах чадвар болох харизмагаа нэмэгдүүлэхийг хүсч байгаа бол (түүнчлэн ажил дээрээ бусдаас дэмжлэг авч бүх зүйл дээр өөрийнхөө боломжуудыг нэмэгдүүлэхийг хүсч байгаа бол) танд дуулгах сайн мэдээ бий.
Харизмагийн 50 хувь нь төрөлхөөс заяагддаг байхад үлдсэн 50% нь суралцаж олж авдаг хэмээн Вайзмэн хэлжээ.... Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүн бүр энэ чадварыг эзэмших боломжтой гэсэн  үг юм. Хүн бүр ХАРИЗМАТИК болох боломжтой.
Жонни Дип, Дэвид Бови, Мэрлин Монро нар шиг байгалиасаа харизматай болж төрсөн хүмүүс болон азтай өөдгүй новшнууд байдаг гэж телевизийн нэвтрүүлэгч, өөртөө итгэх итгэлийн сургагч багш Жэрэми Милнес хэлсэн байдаг. “Гэхдээ би чин сэтгэлээсээ таныг  харизмагийн техникүүдийг сурч дадлагажиж өөрийнхөө зан авирын нэг хэсэг болгох боломжтой гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Харизмагаа хөгжүүлэхэд анхаарах 15 санамж
1. Уулзсан бүх хүмүүсээ чухал гэж авч үз, хэн ч бай түүнийг өөрийг нь чухал хүн мэт мэдрүүл.
2. Гар атгаж мэндчилэхдээ зоригтой чанга бат бөх атга.( мөн үүнийг хийж байхдаа та ямар нэгэн эерэг зүйл хэлээрэй)
3. Гар барьж дуусаад гараа авсан ч та ярьж байхдаа харилцааныхаа нээлттэй хэлбэрээ хадгалж үлдэх хэрэгтэй.
4. Биеэ барьж чангалах биш эгц зогс.
5. Бүлэг хүмүүст яриа хийж байвал, буллит пойнтийн жагсаалт маягаар шууд ярих нь зүйтэй. (текст бичиг уншихгүй)
6. Хүмүүсийн нэрийг санахын тулд харилцаандаа тэдгээрийн нэрийг хэрэглэж ярь. Хүний нэр тухайн хүндээ дэлхий дээрх хамгийн сайхан үг нь байдаг.
7. Хүмүүсийн нүдний өнгийг ажигла. (та тэдэнд анхаарал хандуулж байхад тэд өөр дохио өгч байдаг)
8. Хүмүүст урмын үг, магтаал сайшаалыг чөлөөтэй хэлж сур. (чин сэтгэлээсээ)
9. Хүмүүсийн хүч чадал болон ур чадварыг нь хүлээн зөвшөөр, зарлан тунхагла.
10. Аливаа зүйлийг онцгойлон чухалчлахын тулд  ярьж байх үедээ зогсолт авж ярь.
11. Өөрийнхөө гадаад төрх байдалдаа анхаарал тавь (сайхан харагдах хэрэгтэй)
12. Инээмсэглэ, эсрэг хүн танруу харснаас ялимгүй удаан байвал хамгийн сайн нь.
13. Хүмүүсийн хэлж буй үгсээс сэтгэлийг нь мэдэрч олж сонсож сур
14. Биеийн хэлний эерэг дохио зангааг нь хэрэглэж сур / харцаар холбоо тогтоож,  ярьж байхдаа наагуур цаагуур эргэлдэн алхалж, тохойноос дээш гар юмуу мөрөнд нь хүрч нөлөөл/
15. Эргэн тойронд байгаа зүйлээ чин сэтгэлээсээ сонирхо (тэдний санаа бодлыг асууж, сонирхол, амьдралынх нь талаар ярилцаж дараа нь тэдний үгийг таслалгүй сонс. Бүү садаа болоорой).
Ашигласан эх сурвалж:  http://www.sixwise.com/

No comments:

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү