ЖИЖИГ,
ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТАНИЛЦУУЛГА
БАЙГУУЛЛАГЫН
ЭРХЭМ ЗОРИЛГО
Жижиг,
дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлж,
тэднийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг
бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд оршино.
ЗОРИЛТ
Жижиг,
дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь эрхэм зорилгынхоо хүрээнд доор дурьдсан
зорилтыг хэрэгжүүлж ажилладаг. Үүнд:
- Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулж урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох;
- ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн түрээс /лизинг/-ээр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг авч ашиглахад дэмжлэг үзүүлэх;
- Ажлын байр шинээр бий болгосон ажил олгогчдод зээлийн дэмжлэг үзүүлэх;
- Жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр дэмжлэг авсан эрхлэгчдийн туршлагыг харилцан солилцуулах;
- Төрөөс дэмжлэг авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн, ажлын байр бий болгосон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах, үзэсгэлэн худалдаанд хамруулах;
- Зээлийн давхар батлан даалтын үйлчилгээ үзүүлэх;
ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН МӨН ЧАНАР
Жижиг,
дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны мөн чанар нь Засгийн газрын
үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Хөдөлмөрийн
сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хангаж ажиллахад
оршино.
No comments:
Post a Comment