Хуудасууд

Sunday, May 5, 2013

Төсөлд тавигдах үндсэн шаардлагууд



ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, БИЗНЕСИЙН ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ТӨСӨЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. ЖДҮХСанд хандсан албан бичиг;
  2. Орон нутаг, дүүргийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагаас авсан тодорхойлолт;
  3. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн бүртгэлтэй байх/;
  4. Зээл хүсэгч болон хамтран зээл хүсэгчдийн, холбогдох этгээдүүдийн мэдээлэл, мөн иргэний үнэмлэхний хуулбар;
  5. Барьцаа хөрөнгийн талаарх мэдээлэл;
  6. Татварын байгууллагаар баталгаажсан санхүү, нягтлан бодох бүртгэлийн тайлангийн хуулбар;
  7. Төсөл хэрэгжсэнээр шинээр бий болох ажлын байрны мэдээлэл болон одоо ажиллаж буй ажилчдын НДД-ийн хуулбар, холбогдох мэдээлэл;
  8. Бизнес төлөвлөгөө, төслийн техник эдийн засгийн үндэслэл ба судалгаа, төслөөр тавигдаж буй зорилтууд болон гүйцэтгэх хугацаа;
  9. Нийт мөнгөн хөрөнгийн төсөв, төлөвлөгөө;
  10. Хөрөнгө оруулалтын нийт хэрэгцээ /зээлээр болон өөрийн хөрөнгийн санхүүжилтийн хэмжээг тодорхойлсон байх/, зардлаа нөхөх хугацаа, санхүүгийн өгөөж, зээлийг эргүүлэн төлөх эх үүсвэрийн тооцоо;
  11. Зээлээр санхүүжигдэх төсөл, арга хэмжээ, төслийн талаар бусад этгээдтэй байгуулсан гэрээ, хэлцэл, нэхэмжлэхийн хуулбар;
  12. Техник, тоног төхөөрөмжийн үнийн санал, хүчин чадлын тодорхойлолт, технологийн горим;
  13. Бүтээгдэхүүн нийлүүлэх болон экспортлох, импортлох, ажил үйлчилгээ гүйцэтгэхтэй холбогдсон гэрээ хэлцлүүд, захиалагч гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний биелэлтийг нотлох баримтууд,         /тухайлбал, гаалийн мэдүүлэг, тээврийн баримт, ажил хүлээн авсан акт, төлбөр гүйцэтгэсэн баримт гэх мэт/ гэрээний хуулбар;

ДООРХИ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ ХАНГАСАН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТӨСЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛТАНД ХАМРУУЛНА. ҮҮНД:

  1. Тухайн хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн 30-иас доошгүй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх;
  2. Төслийн үр дүнд бий болох бүтээгдэхүүн, үйлчилгээ нь цаашид тогтвортой    байх;
  3. Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн болон татварын өргүй байх;
  4. Зээлийн барьцааг хангасан үл хөдлөх хөрөнгөтэй байх;
  5. Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагад бүртгүүлсэн байх;
  6. Шинээр бизнес эрхлэгч нь тухайн төслийн салбартаа мэргэшсэн, зөвшөөрөл, техникийн нөхцлийг эрх  бүхий байгууллагаас авсан байх;
  7. Санхүүжүүлэх бизнес нь тогтмол мөнгөн орлоготой гэдгийг тодорхойлсон бичиг баримтыг тусгасан байх;
  8. Үйлдвэрлэх бүтээгдэхүүний зах зээлийн хэрэгцээ, шаардлага, зах зээлийн цаашдын хандлагын талаарх судалгааг хийсэн байх;
  9. Тухайн бүтээгдэхүүнтэй зах зээлд өрсөлдөх ижил төрлийн бүтээгдэхүүний судалгаа, өрсөлдөөний түвшинг тогтоосон байх;
  10. Тухайн үйлдвэрлэл эрхлэгч компаниудын талаарх мэдээлэл, мөн нэгдсэн балансыг хавсралтаар ирүүлсэн байх;
  11. Хуучин ажлын байраа хадгалан үлдэж, шинээр ажлын байр нэмэгдүүлсэн байх;
  12. Зээлд хамрагдаж төсөл хэрэгжүүлсэнээр тухайн үйлдвэрт хөдөлмөр хамгааллын зардалд тодорхой хэмжээг зарцуулсан байх;

No comments:

Та хэн нэгэнд хэрэгтэй гэж бодсон мэдээ байвал share хийж түгээнэ үү