1. Хоршоо гэж юу вэ?
Эдийн засгийн болон нийгэм, соёлын
нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн,
ардчилсан хамтын, хамтын удирдлага,
хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран
байгуулсан хуулийн этгээдийг ХОРШОО гэнэ.
2. Хоршооны үндсэн
7 зарчим
Хоршооны бодлого чиглэл, шийдвэр нь
гишүүдийн ардчилсан удирдлага, хяналтад байдаг
Гишүүдийн эдийн засгийн оролцоо аль
болох тэгш байна
Гишүүдийн хяналтад байдаг бүрэн эрхт бие
даасан байдалтай
Хоршооны хөгжилд оруулах хувь нэмрийг
ахиулах зорилгоор боловсрол олгох сургалтад хамруулах, мэдээллээр хангах
Хоршоод хоорондын хамтын ажиллагааг
бэхжүүлэх
Нийтийн ашиг сонирхлын үүднээс
өөртэйгөө ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршоодтой хамтран ажиллах
3. Дундын хоршоо гэж юу вэ?
Хоршоод аж ахуйн үйл ажиллагаагаа хамтран эрхлэх зорилгоор бусад
хоршоо болон
хуулийн этгээдтэй хамтран ДУНДЫН ХОРШОО байгуулж болно.
4. Хоршоо ямар чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж болох вэ?
Хоршоо нь түүхий эд боловсруулалт,
үйлдвэрлэлт, хадгаламж зээлийн, борлуулалт, хангамж, нийлүүлэлтийн,
үйлчилгээний орон сууц барих, эд хэрэглэгчдийн гэх мэт дүрэмд заасан үйл
ажиллагааг эрхэлнэ.
5. Хоршоог хэрхэн үүсгэн байгуулах вэ?
Санаачлагч, дэмжигч бүрдүүлэх
Байгуулах хоршооныхоо үйл ажиллагааны
чиглэлийг тогтоох
Хоршоог ажиллуулах эх үүсвэрийн тооцоо
хийх
Хоршооны дүрмийн төсөл боловсруулах
6. Хоршооны дүрмийг яаж батлах вэ?
Хоршооны дүрмийг бүх гишүүдийн хурлаар
батална.
7. Хоршооны гишүүдийн тоо хэд байх вэ?
Анхан шатны хоршоог 9-с доошгүй иргэн,
дундын хоршоог 2-с доошгүй хуулийн этгээд байна.
8. Хоршоог хэрхэн бүртгэх вэ?
Хоршооны дүрэм баталснаас хойш 30
хоногийн дотор Тэргүүлэгчид харъяалах нутаг дэвсгэрийн бүртгэх байгууллагад
хоршоог бүртгүүлэх өргөдөл гаргана. Бүртгүүлэх өргөдөлд эхлэлтийн баланс,
харилцах дансны нэрийн зөвшөөрөл, оноосон нэрийн зөвшөөрлийг хавсаргана.
9. Өргөдөлд юу юу хавсаргах вэ?
Үүсгэн байгуулагч гишүүдийн гарын
үсэгтэй дүрэм 2 хувь, үүсгэн байгуулагч гишүүдийн нэрсийн жагсаалт,
паспорт болон регистрийн дугаар, хоршоог үүсгэн байгуулсан болон Тэргүүлэгчид,
Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгосон хурлын тэмдэглэл
10. Хоршооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан бол бүртгэх
байгууллагад мэдэгдэх ёстой юу?
Хоршооны дүрэмд нэмэлт өрчлөлт оруулах
тухай бүх гишүүдийн хурлын шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор бүртгэх
байгууллагад мэдэгдэнэ.
11. Хоршооны эд хөрөнгө юунаас бүтэх вэ?
Гишүүдийн нийлүүлсэн хувь хөрөнгө,
дүрэмд заасан бол гишүүний элсэлтийн татвар, хоршооны үйл ажиллагааны орлогоос
хоршооны болзошгүй алдагдлын нөөц санд хуваарилсан хөрөнгө, бэлэглэсэн
хандивласан хөрнгө болон хоршооны өмчлөл дэх бусад хөрөнгөөс бүрдэнэ.
12. Хоршоо хэрхэн хариуцлага хүлээх вэ?
Хоршоо үйл ажиллагааныхаа улмаас бий
болсон үүргийг зөвхөн хоршооны өөрийн эд хөрөнгөөр хариуцна.
13. Хоршооны эд хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд хэрхэн
хариуцлага хүлээх вэ?
Хоршооны эд хөрөнгө хүрэлцэхгүй
тохиолдолд түүний үүргийг хоршооны гишүүд нь нөхөж хариуцна.
14. Хоршоонд гишүүн шинээр элсүүлж болох уу?
Болно. Тухайн хоршооны дүрмийг
зөвшөөрсөн, түүний үйлчилгээг ашиглаж, холбогдох хариуцлагыг хүлээх чадвартай
иргэн, хоршоо сайн дураараа хоршоонд элсэнэ.
15. Хоршоонд гишүүнээр элсэхийг хүссэн этгээд хэрхэн мэдэгдэх
вэ?
Хоршоонд гишүүнээр элсэхийг хүссэн
этгээд өргөдлөө Тэргүүлэгчдэд гаргах ба дүрэмд өөрөөр заагаагүй бол гишүүнд
элсүүлэх асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ.
16. Тэргүүлэгчид болон Хяналтын зөвлөлийн гишүүд тухайн
хоршооны гишүүн бус байж болох уу?
Болохгүй, тухайн хоршооны гишүүн байна.
17. Ямар тохиолдолд хоршооны гишүүнээс гаргах вэ?
Гишүүн өөрийн хүсэлт гаргасан, гишүүн
нь хоршооны оршин буй газраас өөр нутаг дэвсгэрт шилжсэнээр хоршооны үйл
ажиллагаанд оролцох боломжгүй болсон, гишүүн өөрт оногдох хувь хөрөнгөө бусдад
бүхэлд нь шилжүүлсэн тохиолдлуудад
18. Хоршооны гишүүн нас барсан тохиолдолд яах вэ?
Хоршооны гишүүн нас барсан бол түүнийг
гишүүнээс гарсанд тооцно. Гишүүний эд хөрөнгийн эрх түүний өв залгамжлагчид
шилжинэ.
19. Ямар тохиолдолд хоршооны гишүүнээс хасах вэ?
Хоршооны гишүүн хууль, дүрэмд заасан
үүргээ зөрчсөн, Тэргүүлэгчдийн сануулга авсны дараа уг зөрчлийг дахин гаргасан,
тухайн хоршоотой өрсөлдөх хоршоог өөрөө байгуулсан, эсхүл өрсөлдөгч хоршоонд
хувь хөрөнгө нийлүүлсэн буюу түүнээс хувь хөрөнгө авч уул хоршоонд нийлүүлсэн
болон хоршооны дүрмээр тогтоосон бусад үндэслэл
20. Хоршооны гишүүнээс хасах асуудлыг хэн шийдвэрлэх вэ?
Хоршооны гишүүнээс хасах асуудлыг
дүрэмд өөрөөр заагаагүй бол бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ.
21. Хоршооны дүрэмд юу юу тусгах вэ?
- Хоршооны
оноосон нэр, оршин суугаа газрын хаяг
- Гишүүдийн овог
нэр, хаяг, паспортын болон регистрийн дугаар
- Хоршооны
зорилго, үйл ажиллагааны төрөл
- Хоршооны үйл
ажиллагаа явуулах хугацаа
- Гишүүнээс
хоршоонд оруулах хөрөнгийн доод хэмжээ
- Гишүүний заавал оруулах хувиас гадна хоршоонд нийлүүлж
болох хувь хөрөнгийн дээд хэмжээ
- Гишүүдийн оруулах хувь хөрөнгийг үнэлэх журам
- Хоршооны орлого, зарлагыг тооцох, бүртгэх, түүнийг
хуваарилах журам, гишүүний эрх үүрэг, хариуцлага
- Гишүүнд үйчлэх хэлбэр
- Хоршооны удирдлагын бүрэлдэхүүн, түүний бүрэн эрх,
шийдвэр гаргах урам, хүлээх хариуцлага
- Болзошгүй алдагдлыг нөхөх нөөцийн санг бүрдүүлэх арга,
хэлбэр нөөцийн санд хуримтлуулах жилийн орлогын тодорхой хувьт хэмжээ түүнд
байнга байлгах хөрөнгийн доод хэмжээ
- Хоршооны салбар, төлөөлөгчийн газрын ажиллах үндэслэл,
журам, түүний эрх, үүрэг, хариуцлага
- Хоршооны үйл ажиллагаан дахь дотоодын ба хөндлөнгийн
хяналт
- Хоршоог өөрчлөн байгуулах, татан буулгах үндэслэл
- Хоршоодын холбоонд эвлэлдэн нэгдэх, түүнээс гарах
үндэслэл, журам
- Бусад зүйлс
22. Хоршоо нь удирдлагын хувьд ямар бүтэцтэй вэ?
Хоршоо нь Бүх гишүүдийн хурал,
Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөлтэй байна. Мөн дүрмэндээ /гишүүдийн зөвлөл г.м/
зохион байгуулалтын бусад хэлбэр байхаар зааж өгч болно.
23. Бүх гишүүдийн хурал ямар ач холбогдолтой вэ?
Бүх гишүүдийн хурлыг жилд нэгээс
доошгүй удаа хийх ба дүрэмд нэмэлт өрчлөлт оруулах, тэргүүлэгчид болон хяналтын
зөвлөлийн гишүүнийг сонгох, чөлөөлөх, огцруулах, элсэлтийн татварын
хэмжээг тогтоох, тайлан, тэнцлийг батлах, тухайн жилийн орлогыг хуваарилах гэх
мэт хоршооны үндсэн саналаар хүчин төгөлдөр баталсан байна.
24. Бүх гишүүдийн хурлыг хэдийд хуралдуулах вэ?
Тэргүүлэгчид бүх гишүүдийн хурлыг
зарлан хуралдуулах бөгөөд хэрэв тэргүүлэгчид үйл ажиллагаа явуулахгүй байвал
хурлыг хяналтын зөвлөл зарлан хуралдуулна. Мөн гишүүд саналаа бичгээр
илэрхийлэн гарын үсгээр зурах, хурлыг хуралдуулах шалтгаан үндэслэлийг зааж
саналаа гаргаж хуралдуулж болно.
25. Хоршооны тэргүүлэгчийн гүйцэтгэх үүрэг юу вэ?
Бүх гишүүдийн чөлөө цагт хоршооны үйл
ажиллагааг Тэргүүлэгч удирдах ба Хоршооны дарга, хоёр түүнээс дээш гишүүдээс
бүрэлдэж 2 сард нэгээс доошгүй удаа хуралдан, Хоршооны нягтлан бодох бүртгэлийг
хуулийн дагуу хөтөлж, тайлангийн жилийн дүн гармагц Хяналтын зөвлөлд мэдэгдэн
бүх гишүүдийн хуралд хэлэлцүүлнэ.
26. Хоршооны гишүүдэд олгох зээлийн дээд хэмжээг хэн тогтоох вэ?
Тэргүүлэгчид гишүүдэд олгох зээлийн
дээд хэмжээг тогтооно.
27. Хоршооны гишүүдийн бүртгэлийг хэн хөтлөх вэ?
Тэргүүлэгчид гишүүдийн бүртгэлийг
хөтлөх ба гишүүн өөрийн бүртгэлтэй танилцах эрхтэй.
28. Хяналтын зөвлөлийн гишүүн ямар эрхтэй вэ?
Хяналтын зөвлөлийн гишүүд
Тэргүүлэгчдийн хуралд зөвлөх эрхтэй оролцоно.
29. Тэргүүлэгчдийн үйл ажиллагааг хэн хянах вэ?
Хяналтын зөвлөл нь тэргүүлэгчдийн үйл
ажиллагааг хянан шалгах холбогдох бичиг баримт гаргуулах авах, мэдээлэл илтгэл
сонсох, танилцах эрхтэй
30. Хоршоодын холбоо ямар үүрэгтэй вэ?
Хоршооны үйл ажиллагаа, зохион
байгуулалт, санхүү, аж ахуйн зэрэг асуудлыг хянан шалгаж нийтлэг удирдлагаар
хангах чиг үүрэгтэй.
31. Хоршоог ямар тохиолдолд татан буулгах вэ?
Хоршоог бүх гишүүдийн хурал болон шүүх
татан буулгах эрхтэй.
32. Хоршооны хадгаламж зээлийн хоршоо хэдэн гишүүнтэй байх
вэ?
Хадгаламж, зээлийн хоршоо 20-иос
доошгүй гишүүнтэй байна.
33. Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоонд Аж ахуйн
үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл хамаарах уу?
Хадгаламжийн мөнгөн хөрөнгө нь хоршооны
эд хөрөнгөд хамаарахгүй.
34. Хоршоод нь Жижиг дунд үйлвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлд
хамрагдах боломжтой юу? Боломжтой бол хаана хандах вэ?
Боломжтой. Орон нутгийн хувьд харъяа
Хүнс хөдөө аж ахуйн Жижиг дунд үйлдвэрийн газар, төсөл сонгон шалгаруулах дэд
комисст, нийслэлд үйл ажиллагаа эрхлэх хоршоо нь тухайн дүүргийн ЖДҮ хариуцсан
газарт хандах боломжтой.
35. 2009-2011 оны хугацаанд хичнээн хоршоод хөнгөлөлттэй
зээлд хамрагдсан бэ?
2009, 2010 онд 97 хоршоод 1202,2 сая
төгрөгийн төсөл хэрэгжүүлсэн. 2011 онд хоршооллын салбарт 5599,9 сая төгрөгийн
хөрөнгө оруулалт хийгдэж, 277 хоршоо зээл тусламжид хамрагдсан.
36. Монгол улсын хэмжээнд хичнээн хоршоо үйл ажиллагаа
явуулдаг вэ?
2011 оны байдлаар улсын хэмжээнд 1765
хоршоо, 44339 гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
37. Төрөөс хоршоодыг ямар ямар хэлбэрээр дэмжиж байгаа вэ?
Төрөөс хоршоог хөнгөлөлттэй зээл, тоног
төхөөрөмжийн түрээсд хамруулах, ЖДҮ-ийн зориулалттай импортын тоног
төхөөрөмжийн гааль, НӨАТатвараас чөлөөлөх, МАА-н чиглэлийн хоршоодод
хөнгөлөлттэй зээл олгох, аймаг бүрт загвар хоршоо байгуулах, Архангай, Завхан,
Говь-Алтай, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудад Түүхий эд бэлтгэлийн төв бий
болгоход хөнгөлөлттэй зээлийн гэх мэт дэмжлэгүүдийг үзүүлж байна.
38. Хоршооныхоо үйл ажиллагааг өргөжүүлэх зах зээлээ
нэмэгдүүлэх, боловсон хүчнээ чадавхжуулах талар ямар нэгэн сургалт байдаг уу?
Хоршоошлогчдыг чадавхжуулах, анхан
шатны хоршоодод мэдээлэл, сургалт зөвлөгөө өгөх зорилгоор Монголын хоршооллын
сургалт, мэдээллийн төв ажилладаг.
39. НҮБ-с Олон улсын хоршооллын жил болгон зарласантай
холбоотойгоор Засгийн газраас хийж хэрэгжүүлэх ажил?
Олон улсын хоршооллын жил болгон
зарласны хүрээнд Засгийн газрын тогтоолоор “Олон улсын хоршооллын жилийг
тэмдэглэн өнгөрүүлэх үндэсний хороо” -г байгуулан ажиллаж байна.
40. Өнөөгийн монголын хоршооллын чиг хандлага ямар байна вэ?
Хоршоо үүсч хөгжөөд 90 жил өнгөрч
байгаа түүхтэй өнгөрсөн туршлагаас харахад ганц нэгээрээ өрхөөрөө зах зээлд үйл
ажиллагаа явуулах нь илүү бэрхшээлтэй гэдгийг хүмүүс ойлгодог болсон учир
өнөөдөр хөдөөд дэд бүтэц муу, зах зээлээс алслагдсан, байгаль цаг уурын сөрөг
үр дагаврууд их гэх мэт олон хүндрэл байгаа тиймээс хамтын хөрөнгө, хүч
хөдөлмөрөөрөө хоршсон аж ахуйн хэлбэрээр хамтарч нэгдэж ажиллах нь илүү үр
дүнтэй юм.
41. “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр” ямар ач
холбогдолтой вэ?
ЗГ, хоршоо, хоршоог дэмжигч
байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, хоршоо хөгжих эрх зүй, эдийн
засгийн таатай орчинг бүрдүүлэх замаар хоршооны нийгэмд гүйцэтгэх үүргийг
дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх, жижиг, үйлдвэрийг эрчимтэй
хөгжүүлэх, ажлын байр бий болгоход хөтөлбөрийн зорилго оршино.
42. Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооноос
ямар хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна вэ?
Шинэ монгол хүн хөтөлбөр- монгол гэр
малчны хувцсыг орчин үеийн техник, технологи ашиглан сайжруулах, малчдын хашаа
бэлчээрийг өөрсдөд нь хувьчлах орчин үеийн хөдөөгийн шинэ суурингийн хөгжлийн
загварыг боловсруулах
МХААХоршооллын байгууллагуудын
менежментийн мэдээллийн цогц тогтолцоо боловсронгуй болгох хөтөлбөр –мэдээллийн
технологийг цогцоор нэвтрүүлэх, гишүүн холбоо, хоршоодтой онлайн семинар
тогтмол зохион байгуулах
Борлуулалтын нэгдсэн сүлжээ бий болгох
хөтөлбөр- анхан болон дунд шатны хоршоодын өрсөлдөх чадварыг сайжруулах, санхүү
эдийн засгийн чадавхийг дээшлүүлэн улмаар экологийн цэвэр бүтээгдэхүүн
үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор “NAMAC” гэсэн нэг нэрийн дор борлуулалтын
сүлжээний тогтолцоог иж бүрнээр бий болгох
43. Хадгаламж зээлийн хоршооны талаар тусдаа хууль эрх зүйн
орчин байгаа эсэх?
Хадгаламж зээлийн хоршооны хувьд
тусгайлсан эрх зүйн зохицуулалт амьдралаас урган гарсан тул 2011 оны 10 сарын
27-ны өдөр ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ТУХАЙ хуулийг батлан гаргасан.
44. Хоршооны хуулиас ялгагдах онцлог зүйлүүд нь юу вэ?
ХЗХ нь хоршоо хэдий ч санхүүгийн үйл
ажиллагаа явуулдаг тул санхүүгийн байгууллагын онцлог шинжийг агуулсан
ХЗХ байгуулахад Санхүүгийн
зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авна.
ХЗХ нь 20-с доошгүй гишүүнтэй байна.
45. Хоршоогоор дамжин ноосны урамшууллаа
авна гэж яригдах юм. Ноосны урамшууллаа 2011 онд хэдэн малчин авч чадсан бэ?
Ноосны урамшууллыг хоршооны гишүүн малчдад олгохоор
журмаа зохицуулсан байгаа. 2011 онд 21 аймгийн 231 сумын 32000 малчин 4900 тн
ноосонд 9,8 тэрбум төгрөгийн урамшуулал авсан байна. Цаашид төрийн албан
хаагчид болон малчдад мэдээлэл илүү хүргэх улмаар бүх малчдыг урамшуулалд
хамрулахын тулд ажиллаж байна.
No comments:
Post a Comment