Хүн
төрөлхтний хөгжлийн шинэ эринд гарч байгаа томоохон өөрчлөлтийг мэдлэг,
мэдээллийн хувьсалтай холбон үзэж, мэдлэгийг баялаг болгон хувиргах, мэдээллийн
давуу талийг олж авахын төлөөх өрсөлдөөн хүчтэй эрчимчжиж байна.
Мэдлэг
мэдээлэл нь эдийн засгийн үндсэн нөөц гэдгийг саяхан болтол хүлээн
зөвшөөрдөггүй байсан. Энэ шинэ зуунд өрсөлдөөнд давуу тал олж амжилтанд хүрэх
нэг гарц бол мэдлэг, мэдээлийн менежментийг ашиглах явдал юм.
Сүүлийн жилүүдэд бизнесийн орчин хурдацтай өөрчлөгдөж,байгууллага бүр өөрийн үйл ажиллагааг хянан үзэх, цаашид орших, эс оршихын хатуу бөгөөд хурдацтай шийдвэрлэх асуудалтай тулгарч байна. Иймээс менежментийн онол,үйлдлэгт дахин инженерчлэл, чанарын иж бүрэн хяналт,сурч буй байгууллагын загвар,бенчмаркинг,мэдлэг,мэдээллийн зэрэг олон шинэ урсгал,хандлагууд гарч дээрхи тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, шинэлэг арга зүйг санал болгосоор байна.
Мэдлэг
мэдээллийн тэгш бус байдал нь зах зээл дэхь тэнцвэргүй байдлыг бий болгож
байдаг. Иймээс мэдлэг түүнийг удирдах нь олон талтай,асар өргөн хүрээтэй
асуудал болох нь тодорхой юм. Мэдлэгийн менежментийн зайлшгүй хэрэгцээтэй гэдэг
нь дараахь хүчин зүйлүүдтэй холбож тайлбарладаг.
Өрсөлдөөн улам өсөн нэмэгдсэн.
Нийгэм эдийн засгийн өөрчлөлт болон олон улсын харилцааны таатай байдлын нөлөөн
дор зах зээлд хөгжиж байгаа орнууд хүч түрэн гарч ирч өрсөлдөөнийг эрчимжүүлсэн
Чанар,цаг хугацаа, үнэ өртөг,уян
хатан байдлаас хамааран хэрэглэгчдийн эрэлтийн өөрчлөлтийн хурд нэмэгдсэн
Шинжлэх ухаан, технологи, улс төр,
нийгэм эдийн засгийн хүчин зүйлийн дор үйлдвэрлэл, үйлчилгээнд асар хурдцтай
хувьсал гарах болсон зэрэг болно.
Өнөөгийн
өрсөлдөөний нөхцөл, нийгэм эдийн засаг,байгууллагын хөгжлийг мэдлэгтэй холбож
авч үздэг. Аливаа байгууллагын хувьд өдөр тутам шинэ мэдлэг шаардагдаж, шийдвэр
гаргах үйл явц богино хугацаанд өрнөж, технологийн шинчлэлт, стратегийн ач
холбогдолтой мэдлэг хоромхон зуурт өрсөлдөгчидөд очих болсон мөн түүнчлэн
мэдлэгийн шилжих, худалдагдах боломж дэлхийн зах зээлийн хэмжээсээр
тодорхойлогдож байгаа зэрэг нь мэдлэгийг менежментийг судлах нь зайлшгүй болж
байна. Нэгэнт бий болгож бүрдүүлсэн мэдлэгийг оновчтой удирдаагүй, хангалттай
мэдлэггүйгээс алдаа гаргах,үр ашигтай зохион байгуулаагүй зэргээс болж түүнийг
засаж залруулахад нэмэлт хүч, зардал гаргадаг байна. Мэдлэгийн менежментийн үр
дүн нь орчны өөрчлөлт,оюунлаг дэвшил,байгууллагын ажиллагчдын суралцах үйл
ажиллагаагаар илэрдэг. Мэдлэгийн менежментийг байгууллагын бүх түвшинд хэрэглэх
боломжтой. Мэдлэгийн менежмент бол зөвхөн хүмүүсийн мэдлэгийг үнэлэх тухай
асуудал биш, байгууллага хамт олны дунд үнэт мэдээлэл,мэдлэгийг түгээх,бүтээлч
мэдлэгийг бий болгоход ажилтануудын үйл ажиллагааг хандуулж удирдахад гол
чиглэнэ.
- Мэдлэгийг баялаг болгохынх хувьд түүний одоогийн болон ирээдүйн үнэ цэнийг үнэлж байгууллага, хувь хүмүүсийн гүйцэтгэлийг сайжруулахад мэдлэгийг оновчтой ашиглах арга замыг эрэлхийж байгаа арга ухааныг мэдлэгийн МЕНЕЖТМЕНТ гэнэ. Мэдлэгийн менежмент бол үйл явц, бас мэдлэгийн хэмжээс юм.
- Үйл явц болохынхоо хувьд дараах асуудлуудыг авч үздэг.
- байгууллагын үнэ цэнэтэй мэдлэг, мэдээлэл юу болохыг тодорхойлж тооцоолох
- байгууллагын ажилтануудын дунд мэдээлэл, мэдлэгийг түгээх,шинэ ажилтнуудад хүргэх,харилцан суралцах боломжийг бүрдүүлэх
- шинэ зорилго зорилтыг шийдвэрлүүлэхэд ажилтнуудын мэдлэг чадварыг дайчлах
- байгууллагын мэдлэг, мэдээллийн санг үр дүнтэй ашиглахаар бүрдүүлэх
- байгууллагын мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, шинэ мэдлэг бүтээхийг дэмжих зэрэг болно.
- Мэдлэгийн хэмжээс болохынх нь хувьд дараахь асуудлууд мэдлэгийн менежментийн судлах зүйлийг бүрдүүлнэ.
- Мэдлэгийн оновчтой, зөв байршлыг тогтоох
- мэдлэгийн хэлбэрийг сайжруулах
- мэдлэгийг хадгалах, хамгийн шилдэг мэдлэгийн хэрэглээг хангах, мэдлэгийг байнга сайжруулан орчны өөрчлөлттэй уялдуулах
- мэдлэгийн ашиглахдах чадамжийг нэмэгдүүлэх зэрэг болно.
Мэдлэгийн
менежментийн эцсийн зорилго нь хэрэгтэй мэдлэг, мэдээллийг зөв хүнд нь оновчтой
цаг хугацаанд хүргэх системийг бүрдүүлэх,байгууллагын хувьд хуучирсан мэдлэгийг
хурдан танин мэдэж оношлодог байх,түүнчлэн ажилтнуудыг шинэ мэдлэг бий болгож
түүнийг байгууллагын зорилгод идэвхтэй ашиглаж өөрчилөгдөж байгаа орчинд дасан
зохицох, орчиноо залж жолоодохыг дэмжихэд чиглэнэ.
Oрчин үед "донор" болж байгаа этгээдээс мэдлэгийг механикаар дамжуулах бус цогцоор нь авч хэрэглэх,хөгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Oрчин үед "донор" болж байгаа этгээдээс мэдлэгийг механикаар дамжуулах бус цогцоор нь авч хэрэглэх,хөгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Мэдлэгийн
менежмент нь олон шинжлэх ухааны арга зүйг хослуулан хэрэглэхийг шаарддаг.
Зөвхөн амжилтанд хүрэх арга хэрэгсэлээр хангах бус,саад бэрхшээлийн учир
шалтгааныг тодруулахад мэдлэгийг ашиглах, мэдлэгийн багтаамж ихтэй
ажил,үйлчилгээ эрхлэхэд зориулсан техник,арга барилаар удирдлага ба ажилтнуудыг
хангадгийн хувьд удирдлагын эдийн засаг, хүний нөөцийн удирдлага,байгууллагын
сэтгэл судлал,мэдээллийн технологийн шинжлэх ухаан, харилцааны ухаан зэрэг олон
шинжлэх ухааны арга зүйг хослуулан хэрэглэх шаардлагатай байдаг.
мэдлэгийн
инженерчлэл гэдэг нь мэдээллийн технологийн нэг салбар бөгөөд мэдлэгийг
бүтэцлэн цуглуулж, түүнийг системд программчилан оруулахад голлон анхаардаг.
Олон
байгууллага мэдлэгээ хэрхэн олж авах,хадгалах,дамжуулах,ажилтнууд мэдлэгээ
хэрхэн хуваалцах вэ,үүнд мэдээллийн ямар технологи туслах вэ гэдэгт одоо хүртэл
бүрэн дүүрэн хариулт аваагүй байна.
Мэдлэгийн
менежментийн цар хүрээг авч үзэхийн тулд мэдлэгийн урсгалын энгийн загварыг авч
үзэх хэрэгтэй.
Мэдлэгийн
урсгал гэдэг нь өгөгдөл - мэдээлэл - мэдлэг - багц мэдлэг - нэгээс нөгөөд
шилжих үйл явц юм. Мэдлэгийн урсгал нь дөрвөн үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй:
Мэдлэгийн менежмент
Ìýäëýãèéí ìåíåæìåíò
íü íºõöºë áàéäàë õóðäàí ººð÷ëºãäºæ áàéãàà îð÷èíä ìýäýýëýë áà ìýäýýëëèéí
òåõíîëîãèéí ñèýíåðãåòèê õîñëîë, õ¿íèé á¿òýýë÷ øèíý÷ëýë õèéõ ÷àäàâõèéã
¿íäýñ áîëãîí øèíý íºõöºë áàéäàëä çîõèöîõ ÷àäâàõãèéã õàíãàõ òºäèéã¿é óëìààð
ò¿¿íèéã áàéíãà øèíý÷ëýí ñàéæðóóëæ ºðñºëäºõ ÷àäâàðàà äýýøë¿¿ëýõ çîõèîí
áàéãóóëàëòûí ¿éë ÿâö þì.
Ìýäëýãèéí ìåíåæìåíò
ãýäýã íü ìýäëýãèéã á¿òýýõ, ýçýìøèõ, ò¿ãýýõ áà õýðýãëýõ ¿éë àæèëëàãààã óäèðäàõûã
õýëýõ ó÷èð ¿¿íä ìýäýýëýë öóãëóóëàõ, ò¿¿íä ä¿í øèíæèëãýý õèéí ìýäëýã áîëãîí áîëîâñðóóëàõ,
ìýäëýãèéã êîäëîí áàãöëàõ àæèëëàãàà áàãòàíà. Ñóäëàà÷èä ìýäëýãèéí ìåíåæìåíòèéã
áèçíåñèéí äàõèí èíæåíåð÷ëýëèéí ¿ðãýëæëýë áºãººä ìýäýýëëèéí ºíäºð òåõíîëîãèéí
áîëîìæèéã õ¿íèé øèíý÷ëýë õèéõ á¿òýýë÷ ÷àäàâõèòàé õîëáîõ õàìãèéí ¿ð ä¿íòýé àðãà
õýëáýð ãýæ ¿çäýã.
1. Ýäãýýð
¿ç¿¿ëýëò¿¿äèéã áîëîâñðóóëàõàä ÷àíàðûí ¿íýëãýýíèé Åâðîïûí ñàíãèéí (EFQM)
øàëãóóðóóäûã ¿íäýñ áîëãîñîí áîëíî. Quality improvement in higher education :
the EFQM model
2. ¯íýëãýýíèé àíãèëàë:
À - Ìàø ñàéí
B - Ñàéí
C - Äóíä
Ä - Õàíãàëòã¿é áîëíî.
Ñóäëàà÷èä ìýäëýãèéí ìåíåæìåíòèéã
áèçíåñèéí äàõèí èíæåíåð÷ëýëèéí ¿ðãýëæëýë áºãººä ìýäýýëëèéí ºíäºð òåõíîëîãèéí
áîëîìæèéã õ¿íèé øèíý÷ëýë õèéõ á¿òýýë÷ ÷àäàâõèòàé õîëáîõ õàìãèéí ¿ð ä¿íòýé àðãà
õýëáýð ãýæ ¿çäýã. Èéìýýñ ìýäëýãèéí ìåíåæìåíò íü ìýäëýãèéí ìåíåæìåíò áà õ¿íèé
íººöèéí ìåíåæìåíòèéã áàãòààõ èõýýõýí ºðãºí ñèñòåì þì. Ìýäëýãèéí ìåíåæìåíòèéí
õ¿ðýýíä çºð÷ëèéã óäèðäàõ, ýðñäýëèéã æîëîîäîõ íºõöºë áàéäàë áàéíãà ¿¿ñäýã.
Ǻð÷ëèéã óäèðäàõàä ¿íýëýìæèéí ÿëãàà áîëîí îíîë áàðèìòëàëûí çºð¿¿ã ÷óõàë÷èëíà.
Èéìä çºð÷ëèéã òàéëàõ øàëãóóðóóäûã ¿íýëýìæèíä òóëãóóðëàñàí áà îíîë áàðèìòëàëä
òóëãóóðëàñàí ãýæ àíãèëäàã.
Îð÷èí ¿åä ºíäºð
çîõèîí áàéãóóëàëòòàé ººðèé㺺 æîëîîäîõ ñèñòåìèéã ñóäëàõ / êèáåðíåòèê /
ñèýíåðãåòèê, ýêîñèñòåìèéí îíîë, øóãàìàí áóñ ïðîöåññûí îíîë, ñî¸ëûí äèíàìèêèéí
îíîë ã.ì îëîí óõààí áàéíà. Ýäãýýðýýñ ìýäëýãèéí ìåíåæìåíòèéí õóâüä ýêîñîöèàë
ñåìèîòèêèéí áîëîí ìóëòìåäèà ñåìèîòèêèéí îíîë îíöãîé à÷ õîëáîãäîëòîé áîëæ áàéíà.
Мэдлэг
бол нийгмийн баялаг
“Шинэ” эдийн засгийн доор хэвшил болсон материаллаг баялагийн эдийн засгаас эрс өөр төлөвтэй мэдлэгийн эдийн засгийг ойлгодог. Тухайлбал материаллаг эдийн засаг нь хэрэглээний явцад алга болдог бол мэдлэгийн эдийн засаг эсрэгээр ямагт нэмэгдэж байдаг болно. Өөрөөр хэлбэл аливаа үйл ажиллагаа хэрэгцээнээс илүү мэдлэгийг буй болгодог. Мөн мэдлэгийг дамжуулах тутамд хэрэглэгчдийн (эзэмшигчдийн) тоо өсдөг. Мэдлэгийн эдийн засгийн өөр нэг онцлог шинж нь хязгааргүй боломжтой ба түүний амжилтыг хувилах нь өөрийн өртөг багатай тул хувилалтын тооны өсөлтөөр түүний зардал нэмэгдэхгүй. Харин хувилалтын тооны өсөлт нь мэдлэгийн орлогыг өсгөнө. Тэрээр тэдгээрийн хуримтлал болон хадгалалт нь нэмэлт зардал төдийлөн шаардахгүй. Эдгээр шинж чанар нь мэдлэгийг нийгмийн баялаг мэтээр өргөн ашиглах боломж олгодог болно. Тэгвэл шинжлэх ухаан-технологийн дэвшил нь өнөө үед хөгжилтэй орнуудын дотоодын нийт бүтээгэдэхүүний өсөлтийн хурдацын 90% -ийг хангадаг болох нь эконометрик загвараар тогтоогдож байна. Гэвч мэдлэгийг ашиглах нь тусгай нөхцөл шаардах бөгөөд зөвхөн тодорхой технологийн хүрээнд түүнийг ашиглах нь үнэ цэнэтэй болгодог байна. Нөгөөтэйгүүр мэдлэг хэдийгээр алга болдоггүй боловч маш хурдан хуучирдаг бөгөөд орчин үеийн шинжлэх ухаан-технологийн эрчимтэй хөгжлийн үед судалгааг зогсоох нь жилд дундажаар 20%-25% мэдлэг үнэгүйддэг. Үүний зэрэгцээ 20 жил тутамд хүн төрлөхтний мэдлэгийн хэмжээ хоёр дахин нэмэгддэг байна. Социалист Монголын эдийн засгийн бодлого мэдлэгийн эдийн засгийг үл ойшоох хэлбэртэй байв. Тэрээр эдийн засгийн шилжилтийн үед ч хуримтлагдсан мэдлэгийг гээх процесс явагдсан болно. Эл байдал эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их дээд сургуулиудад судалгааны ажил эрс саарч, санхүүжилт 10 дахин багассан нь буй болсон мэдлэгийн нөөц үнэгүйдэх төлөвд орсон юм. Хадгалагдаж үлдсэн интеллект (оюуны) чадавхийн хэсэг нь мэдлэгийн эдийн засгийг дэмжих зорилго бүхий бодлогоор шинэ эдийн засгийг буй болгоход ашиглах боломжтай байгааг юуны өмнө дурьдах хэрэгтэй юм. Гэвч инновацийн идэвхтэй төлөв манай пүүс компаниудад буй болгох асуудал одоогоор харагдахгүй байгаад дүгнэлт хийх хэрэгтэй бөгөөд шинэ эдийн засгийг буй болгохоос өмнө түүнийг хүлээн авахгүй байгаа аж ахуйг хөтөлж буй өнөөгийн системийн шалтгааныг тогтоох хэрэгтэй юм.
Үл нийцэх суурь чанар
Монголын эдийн засаг шинэчлэлийг хүлээн авахгүй байгаа суурь шалтгаан нь мэдлэгийн эдийн засгийн зүй тогтол, онцлогт нийцсэн эдийн засгийн бодлого явуулж чадахгүй байгаад оршино. Өөрөөр хэлбэл эдийн засгийн бодлогын үндсэн үзэл баримтлал болох шинэ сонгомол зах зээлийн тэнцвэрийн онол нь орчин үеийн мэдлэгийн эдийн засгийг мэдэрдэггүй болон шинжлэх ухаан-технологийн дэвшил нь орчин үеийн эдийн засгийн өсөлтийн үндсэн хүчин зүйл болохыг үл ойшоодог болно. Тэгвэл эдийн засаг хэзээ ч зах зээлийн тэнцвэрт төлөвт байдаггүй ба зах зээлийн хүчний тоглоом нь ямагт хязгааргүй шинэ мэдлэг туршлага, боломжийг буй болгодог тул эдийн засгийн процессыг тэнцвэртэй бус, тодорхой бус, шугаман бус нарийн төвөгтэй хэлбэрт оруулдаг. Ингэснээр манай эдийн засгийн байгууллагуудыг толгойлогч хүмүүсийн толгойд суусан сонгомол эдийн засгийн тэнцвэрт төлвийн сурах бичигт байдаг мэдээлэл нь эдийн засгийн дээрхи бодит байдлыг олж харахад саад болж байгаа болно. Үүний тод илрэл нь зах зээлийн тэнцвэртэй эдийн засгийг байгуулах гэсэн Монголын төрийн замнал нь өмчийн ихэнх хэсэг, хөгжлийг хөтлөх чадавхи, капиталаа алдсан явдал юм. Мөн шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжлийг олсон орнуудын туршлага монголын эдийн засгийн сонирхолын гадуур өнгөрч байна. Харин түүний оронд олигархи бизнесийн ашиг сонирхол газар авч байгаа нь сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэх болсон нь түгшүүрийн дохио болж байгаад иргэд анхаарлаа хандуулж байна. Өөр нэгэн нөлөөтэй хүч бол өөрчлөлтийг үл ойлгосон олон улсын капитал бөгөөд тэр нь Вашингтоны санхүүгийн байгууллагын сонирхол, эрх ашгийг дэвжиж байгаа явдал юм. Энэ сонирхол нь америк болон европын өрийн хариуцлагын доор хуримтлагдсан доллар болон еврогийн хязгааргүй эмиссийг тэтгэгч олон улсын капиталын урсгалд улс хоорондын саад хоригийг арилгах санаа юм. Иймд олон улсын валютын сан Монгол банкны бодлого зөв байгааг магтан сайшаах нь тодорхой юм. Энэхүү мөнгөний бодлогын үндсэн үр дүн нь монголын эдийн засгийг дэлхийн зах зээлийн хэрэгцээ болон хөрөнгө оруулагчийн сонирхолд үйлчлэхээр бэхлэсэн ба түүний хөгжил нь гадаад валютын урсгалд чиглэж улмаар эрдэс баялагийн экспортын эсвэл гадны хөрөнгө оруулагчдын эх үүсгэвэр болгодог. Ийм шинэ колончлолын бодлогын хүрээнд монгол улсын хувьд бие даасан хөгжлийн боломж байхгүй ба санхүүжилт нь гадны хараат болгоход хүргэнэ. Ийм ойролцоо түвшинд ОХУ хүрсэнийг дахин ерөнхийлөгчөөр сонгогдсон В.В.Путин онцлон тэмдэглэж бодит байдлаас хоцрогдсон эдийн засгийн онолд баригдах нь улс орны эдийн засгийг хөсөр хаясан хэрэг хэмээн бичсэн байна. Үүнтэй нэгэн адил монголын төр энэ талаар өөрийн нөхцөл байдалд дүгнэлт хийх мөч ирээд байгааг анхаарах хэрэгтэй юм. Нөгөөтэйгүүр хөгжлийн орчин үеийн онол байгаа бөгөөд тэр нь шинжлэх ухааны үндэслэлтэй эдийн засгийн бодлого явуулахад тулгуурлах бөгөөд түүнийг хэрэгжүүлж болохыг Өмнөд Солонгос, Хятадын туршлага харуулж байна. Энд бас эдийн засагтаа үсрэлт хийсэн орчин үеийн Энэтхэг, Бразил болон дайны дараах Япон, баруун Европын аж үйлдвэржсэн орнуудыг дурьдаж болно. Иймд шинэ эдийн засаг буй болгох сонгуулийн хөтөлбөрт эдийн засгийн энэхүү шинэ сэтгэлгээ маш ерөнхий байгаа болно.
Хөгжлийн эмээлд хэрхэн суух вэ?
Шинэ эдийн засгийг буй болгохын тулд юуны өмнө мэдлэгийг буй болгох салбарын зардлыг төр болон бизнесийн талаас эрс нэмэгдүүлэх хэрэгтэй. Нэгдэх чиглэлд эхлээд зардлын төрөл ангийг өргөтгөх, шинэ техник, технологи нэвтрүүлэхийг татварын хөнгөлөлт, урамшуулал, зээл олгох, шинжлэх-техникийн боловсруулалтын санхүүжилтийн сан бүрдүүлэх зарчмыг шинэчлэн өгөөжтэй болгох асуудлууд орно. Мөн үйлдвэрлэлийг шинэчлэх үндсэн түлхэц нь өрсөлдөөн юм. Шударга өрсөлдөөний орчинг бүрдүүлэх нь шинэ эдийн засгийг буй болгох хоёрдох асуудал юм. Энд зах зээлийн механизмын өгөөжийг эрс дээшлүүлэх тухай яригдаж байгаа болно. Өөрөөр хэлбэл төр, хувийн хэвшлийн зохистой харьцааг зайлшгүй олох шаардлага юм. Хөгжилтэй орнуудын туршлага, тэдгээр нь хоорондоо харилцан нягт холбоотой байхыг харуулж байна. Ер нь төрийн үр ашигтай зохицуулалтгүйгээр зах зээлийн механизм хэвийн ажиллаж чадахгүй бөгөөд тэдгээр нь монопол төлөвт ямагт шилждэг байна. Эсвэл эрүүл өрсөлдөөний орчингүйгээр төрийн машин коррупцид уусдаг. Өнөөгийн манай нийгэмд буй болсон бүтцийн хямрал нь технологийн давхаргын шилжилт явагдаж буй үед шинэ технологид тулгуурлан эдийн засгийг шинэчлэхэд төрийн үүрэг юугаар ч солихгүй маш чухал болох нь илэрхий юм. Технологийн шинэ үед шилжиж буй глобаль процессын явцад төрийн хүчтэй, чадварлаг менежмент нь хөгжлийн эмээлд суух, эдийн засгийн салбар хурдацтай хөгжих боломж олгоно.
Шинэ эдийн засгийн өсөлтийн механизм
Шинэ эдийн засаг иргэдийн идэвхитэй бүтээлч чанараар буй болно. Энэхүү бүтээн байгуулалт амжилттай болоход маш олон хүчин зүйлс нөлөөлөх нь мэдээж юм. Хувьчлалд найдах нь цорын ганц зөв зам бус гэдгийг 1990 оноос хэрэгжүүлсэн бодит байдал харуулж байна. Бодит жишээ нь боловсруулах үйлдвэрийн салбаруудын өнөөгийн түвшин илэрхийлнэ. Иймд шинжлэх ухааны багтаамжтай төрийн мэдлийн томоохон компаниудыг буй болгох асуудал тавигдаж байна. Учир нь хувийн секторын өнөөгийн түвшин шинжлэх ухааны багтаамжтай бүтээгдэхүүн гаргахад санхүүгийн хувьд боломж хомсдолтой холбоотой юм. Нөгөөтэйгүүр бизнесийг дэмжих санхүүгийн боломж манай банкны системд бүрэлдээгүй байна. Иймд төрийн институцын хүчин чадлыг хурдан өргөтгөхгүйгээр эдийн засгийн бүтцийг өөрчлөн шинэчилж чадахгүй нь мэдээж юм. Энэ нь шинэ технологийн бүтцийн онцлог нь түүний хөгжилд төрийн үүрэг тэргүүлэх байх шаардлага тавьж байгаа болно. Учир нь шинэ эдийн засгийг авч явах салбарууд болох шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд нь хамгийн бага гэхэд 50% төрийн санхүүжилттэй байх ёстой. Ингэснээр төр шууд болон шууд бусаар хөгжлийн идэвхжилтийг тодорхойлогч болж байна. Шинэ эдийн засгийг буй болгоход төрийн үүрэг өмч болон зардалд хамаарагдах тоон үзүүлэлтээр хязгаарлагдахгүй удирдлагаар хангагдана. Тэрхүү чанар нь мэдлэгийн эдийн засгийн шаардлагад нийцсэн байх ёстой бөгөөд тухайлбал асуудалд бүтээлчээр хандах, сэтгэлээ чөлөөтэй байх, тасралтгүй инноваци явагдахад бэлэн байдал,мэдээлэлийн технологи эзэмших зэргийг дурьдаж болно. Хамгийн гол нь төр мэдлэгийн эдийн засагт нийцсэн ёс суртахууны үнэ цэнэ болон боловсрол, соёлын системээр түүнийг нийгмийн ухамсарт суулгахын үлгэр жишээ байхад оршино. Энэ шинжүүрийн түлхүүр ач холбогдол нь манай соёлын үнэт зүйл оюун санаа материаллагаас дээгүүр, үнэн, нийгмийн шудрага ёсонд тэмүүлэх, эх оронч үзэл, хамтын бүтээлч хөдөлмөр, хувь хүний хариуцлага өндөр байх зэрэг нь мэдлэгийн эдийн засгийг буй болгох үндэс болно.

Хураангуй
Эдүгээ хүн
төрөлхтөн хөгжил дэвшлийн цоо шинэ эрин үед шилжин орж байна. Мэдлэг оюуны үнэ
цэнэ улам бүр нэмэгдэн, хөгжлийн тулгуур хүний хүчин зүйлд шилжих үйл явц
эрчимтэй өрнөж байна. Мэдлэгийн үүрэг шинэчлэгдэж, эдийн засаг, үйлдвэрлэлийн
нэг чухал хүчин зүйл, нөөцөд тооцогдох болов. Мэдлэгийн менежмент, мэдлэгт
түшиглэсэн эдийн засаг, мэдлэгт суурилсан нийгэм гэсэн ойлголтууд бий болж,
амьдрал практикт бодитой хэрэгжих шатандаа оржээ. Улс орнуудын өрсөлдөх чадвар
хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, байгалийн баялгаар бус, харин мэдлэг
оюунд түшиглэн нөөцөө хэрхэн үр өгөөжтэй ашиглаж байгаагаас ихээхэн хамаарч,
үүнд инноваци шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх боллоо. Үүнтэй холбоотойгоор мэдлэгийг
үр ашигтай хэрэглээ болгон хувиргахад чиглэсэн инновацийн үйл ажиллагаа ихээхэн
эрчимжиж, түүнийг баримжаалах явдал улс орнуудын эдийн засаг, аж үйлдвэрийн
хөгжлийн цоо шинэ хандлагыг тодорхойлж байна[1]. Энэ нөхцөлд урьд өмнө баялаг
бүтээдэггүй хэмээн тооцогдож байсан шинжлэх ухаан, соёл, боловсрол, эрүүл мэнд
зэрэг салбаруудын нийгэм-эдийн засгийн хөгжилд гүйцэтгэх үүрэг үлэмж нэмэгдэж
байна. Илтгэлд соёл урлагийн гүйцэтгэх үүрэг, нийгмийн хэрэгцээ шаардлага,
соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын инновацийн хөгжлийн орчин үеийн
хандлагын талаар авч үзэв.
Түлхүүр
үг: соёлын технологи, зах
зээл, йлдвэрлэл, соёлын өв, нийтлэг үнэт зүйл
Удиртгал:
Соёлын мөн чанар, үүрэг, ач холбогдол
Орчин үед соёлыг
хүн төрөлхтөний язгуур үнэт зүйл, улс үндэстний оршин тогтнохын нэг гол үндэс,
тусгаар тогтнолын баталгааболохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, нийгэм, эдийн
засгийн өсөлт, хөгжлийн нэг гол хэмжүүр нь соёлын хөгжил гэдгийг ЮНЕСКО-оос
тунхаглаж, соёлын хөгжлийг тэргүүн зэрэгт тавих уриалгыг гаргаад байгаа
билээ[2].
Дэлхий дахиныг хамарсан даяаршлын өнөөгийн нөхцөлд улс орнуудын өмнө, ялангуяа
хөгжлөөр хоцрогдонгуй жижиг улсуудын хувьд нэг талаас, дэлхийн хөгжилтэй хөл
нийлүүлэн ижилсэх, нөгөө талаас, үндэсний өвөрмөц онцлог, өв уламжлалаа
хадгалан үлдэж, ондоошин ялгарах зорилт тулгарч байгаа бөгөөд энд соёл,
урлагийн гүйцэтгэх үүрэг асар их юм. Ерөөс улс үндэстнүүд өнөөдөр нийгмийн
байгуулал, улс төр, эдийн засгийн тогтолцоогоороо бус үндэсний соёл, зан
заншил, өв уламжлалаараа ялгарч байна. Иймээс соёл бол улс үндэстний оршин
байхын гол үндэс, үндэсний аюулгүй байдлын дархлааг хадгалах талбар мөн.
Орчин үед нийгмийн дэвшил, эдийн засгийн хөгжлийг авч үзэх хандлага өөрчлөгдөж
байна. Хөгжил дан ганц эдийн засгийн өсөлтөөр бус, харин улс орны хүн ард нь
оюун санаа, оюун ухаан, сэтгэл зүй, ёс суртахуун, бие бялдарын хувьд эрүүл
саруул, өв тэгш оршихуйн таатай орчинг хэрхэн бүрдүүлж чадсанаар тодорхойлогдох
боллоо. Хүн ард нийтээрээ эрүүл саруул, аюулгүй, сэтгэл хангалуун,
аз жаргалтай аж төрөх явдал амьдралын чанарын гол шалгуур, улс орны
нийгэм-эдийн засгийн хөгжлийн гол үр дүн гэж үзэх болжээ.
Сүүлийн
жилүүдэд улс орнуудын хөгжлийн түвшинг энэ талын үзүүлэлтээр хэмжих
оролдлого, судалгаа нийлээд хийгдэн, өргөн хүрээг хамрах боллоо. Тухайлбал, “Аз
жаргалтай үндэстэн” судалгаагаар дэлхийн хамгийн аз жаргалтай улс үндэстний
2012 оны жагсаалтыг 151 орноос Коста Река улс тэргүүлж, Вьетнам, Колумб
удаалсан бол, манай хөрш Хятад улс 60-д, ОХУ 122, АНУ 105-д, Япон 45-д орсон
бол манай улс 145-д орж, Катар, Чад, Востван зэрэг улсууд сүүл мушгижээ[3]
(Happy nation/ www.nowpublic.com). Харин “Legatum” хүрээлэнгээс явуулдаг
улс орнуудын баялаг, сайн сайхан байдлын “Prosperity Index” судалгаагаар2012
онд Монгол улс 142 орноос 59 –р байрт жагсжээ. Энэ жагсаалтыг Норвеги, Дани,
Швед зэрэг орнууд тэргүүлсэн бол АНУ 12-д, Япон 22-д, Хятад 55-д, ОХУ
66-д орж, Афганистан, Конго, Төв Африкийн бүгд найрамдах улс хамгийн сүүлийн
байруудыг эзэлсэн байна[4].
Соёл нь хүний
нийгмийн бүхий л салбарыг хамарсан өргөн хүрээтэй, олон талтай ойлголт юм.
Нөгөө талаар, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд түүний дөрвөн гол
тулгуурын нэгд нийгэм, эдийн засаг, экологийн зэрэгцээгээр соёлыг
хамруулдаг. Түүнчлэн соёл агуулгын хувьд хувь хүний мэдлэг, чадвар, дадал
туршлагын хуримтлал, ажлын арга барил, амьдралын хэв маяг, харилцааны хандлага,
хүн чанар, хүний үнэлэмж, эрх чөлөө, ардчиллын үр дүнг тодорхойлж байна. Хүний
нийгмийн нийтлэг үнэт зүйлс болох шударга ёс, нинжин сэтгэл, гоо сайхан, хайр
сэтгэл нь соёлын язгуур үндсийг бүрдүүлдэг ба бид ертөнцийг бодит байгаагаар
нь, эсвэл уран сайхнаар, мөн хэл бичгээр дүрслэн илэрхийлдэг. Эндээс
үзэхэд соёлын оролцоогүй хүний үйл ажиллагаа гэж бараг байхгүй юм. Нийгмийн
соёл, улс төрийн соёл, бизнесийн соёл, хотын соёл, хөдөөгийн соёл, гэр бүлийн соёл,
байгууллагын соёл, ажлын соёл, хувь хүний соёл, харилцааны соёл, сэтгэлгээний
соёл, ахуйн соёл, хэрэглээний соёл, үйлчилгээний соёл, хөдөлгөөний соёл
зэрэг ойлголтууд түгээмэл хэрэглэгддэг нь түүний олон талт байдлыг харуулж
байна. Тэгэхлээр соёл нь хүний оршин байхуйн нийтлэг илэрхийлэл болохын хувьд
нийгэм-эдийн засгийн хөгжлийн агуулгыг тодорхойлж, түүний үр дүнгийн гол
хэмжүүр болдог билээ.
Соёлын
эдийн засаг ба үйлдвэрлэл, соёлын технологи
Соёл урлаг нь нийгмийг соён гэгээрүүлж, сайн сайхан байдлыг
нэмэгдүүлэн, хүнийг хөгжүүлж, үнэ цэнийг нэмэгдүүлдгийн зэрэгцээ хүний
оюуны хэрэгцээг хангах эдийн засгийн үүрэгтэй. Иймээс соёл урлагийн
байгууллагууд, уран бүтээлчид нь зах зээлийн эрэлтэд нийцсэн, хэрэглэгчдийн
хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагыг хангах бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгодог
нийлүүлэгч-үйлдвэрлэгч байдаг. Эндээс уг салбарын уран бүтээлчдийн хувьд эдийн
засаг, бизнес, менежмент, маркетингийн талаар тодорхой мэдлэгтэй байх явдал
чухал гэдэг нь харагдаж байна.
Хүний бүтээлч
сэтгэлгээ, мэдлэг ур чадвар, авъяас билгээс эх сурвалжтай оюуны өмч, зохиогчийн
эрхийн дагуу ажил мэргэжил болон эд хөрөнгө үүсэх чадвартай үйлдвэрлэлийн
салбаруудыг бүхэлд нь соёлын аж үйлдвэр(cultural industry) буюу бүтээлч
үйлдвэрлэл(creative industry) гэж нэрлэдэг[5]бөгөөд энэ хүрээнд тайз, дэлгэцийн
урлаг, дүрслэх урлаг, хөгжим, зар сурталчилгаа, архитектур, дизайн,
график дизайн, музей, хэвлэл, аялал жуулчлал зэргийг хамруулж байна.
Орчин үеийн
шинжлэх ухаан технологи(ШУТ)-ийн дэвшлийн ололтыг ашиглан соёлын үнэт зүйлс, өв
уламжлал, бүтээлийг нийгмийн хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлэх, нийтийн хүртээл
болгон, хэрэглээний эргэлтэнд оруулах үйл ажиллагаа инновацитай салшгүй
холбоотой. Иймээс дэлхий дахинд соёл урлагийн салбарт ШУТ-ийн
дэвшлийг өргөнөөр нэвтрүүлж, инновацийг хэрэгжүүлснээр соёлын үйлдвэрлэлийн
эрчимтэй хөгжилд томоохон түлхэц үзүүлсэн билээ.
Инноваци нь
шинжлэх ухаан- боловсрол- бизнесийн уялдаа холбоог хангах гол арга хэрэгсэл
болж байна. 2012 онд батлагдсан манай Инновацийн тухай хуульд “Инноваци
гэж мэдлэгийг баялаг болгон хувиргах цогц үйл ажиллагаа” хэмээн
тодорхойлжээ[6]. Соёл ба инновацийн уялдаа холбооны тухайд нь
соёлын инноваци, инновацийн соёл гэсэн ойлголтуудаар илэрхийлэгддэг.
Соёлын инновацийн хувьд соёл урлагийн болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн
салбар ШУТ-ийн дэвшлийг нэвтрүүлэхтэй холбоотой бол инновацийн соёл гэдэгт
инновацийн үйл ажиллагаанд оролцогч байгууллага, субъектүүдийн идэвхжил, шинэ
зүйлд мэдрэмжтэй байдал, олон нийтийн инновацийн мэдлэг, хүн амын бизнесийн
болон инновацийн сэтгэлгээний хөгжил, бүтээлч байдал, улс төрийн нам,
хүчнүүд, лидерүүдийн хандлага, хүсэл зориг зэргийг хамруулан авч үзэж байна.
Сүүлийн жилүүдэд
ШУТ-ийн хүрээнд соёлын технологи (cultural technology -CT) гэсэн ойлголт
хэрэглэгдэх боллоо. Энэхүү ойлголттүгээмэл хэрэглэгдэх болсныг Өмнөд
Солонгосын алдартай дуу хөгжмийн продюсор, “S.M. Entertaiment” –ийг
үндэслэгч С. Ли (Lee Soo-man)-тэй холбож үздэг[7]. Тэрээр дуу хөгжимд авъяастай
хүүхэд залуучуудыг багаас нь системтэй сургах хөгжүүлэх замаар алдартай од
болгон бэлтгэж гаргах үйл ажиллагаагаа соёлын технологи гэж нэрлэжээ. Тэрээр
соёлын технологийг 3 үндсэн үе шатаас бүрддэг гэжээ. Эхний үе шат- сургалт(8-10
насны авъяаслаг хүүхдүүдийг 3-7 жилийн туршид хатуу чанд дэгтэй гэр маягийн
сургуулиар сургаж, дуулах, бүжиглэх, жүжиглэх бүх талын чадвар эзэмшүүлэн төгс
бэлтгэдэг), хоёр дахь үе шат- олон улсын хамтын ажиллагаа(бэлэн болсон ”од” –оо
олон улсын хөгжмийн зах зээлд гаргахын тулд тухайн улс орны мэргэжлийн
хүрээнийхэнтэй хамтран ажилладаг), гурав дахь шат- хамтарсан компани (тухайн
улсад хамтарсан компани байгуулдаг).
1990-ээд онд соёл
урлагийн салбарт Мэдээллийн технологи өргөнөөр нэвтрэх болсонтой холбоотойгоор
контентод суурилсан үйлдвэрлэл гэсэн ойлголт бий болсон ба компьютерийн
ухааны нэрт эрдэмтэн, профессор Kвангин Вон(Kwangyun Wohn) уг хандлагын
хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Солонгосын дэвшилтэт шинжлэх
ухаан технологийн хүрээлэн(KAIST) –ийн дэргэд Соёлын технологийн эрдмийн
сургууль(Graduate School of Culture Technology)байгуулжээ.
Харин 2001 оноос
Соёлын технологийг Өмнөд Солонгосын Засгийн газраас баримталж байгаа
технологийн хөгжлийн бодлогын 6 дахь чиглэл хэмээн үзэх болж, үүнийг
хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байна(бусад 5 чиглэл нь IT- Information
technology, BT- Biotechnology, NT-Nanotechnology, ET-environmental/energy
technologyюм)[8].
Соёлын технологийн хөгжлийн сүүлийн үеийн нэг ололт, томоохон үр дүнгийн жишээ
бол дуучин PSY-гийн “Gangnam Style” уран бүтээл юм. Солонгосчууд
өөрийн хөгжмийн урлагийн нэгэн брэнд болгож, К-рор гэсэн өөрийн урсгалыг
бий болгон дэлхийд таниулж, хүлээн зөвшөөрүүлэх, зах зээлийг эзлэх талаар
нарийн бодлого, төлөвлөгөөтэйгээр ажиллаж, маркетингийн далайцтай үйл ажиллагаа
явуулж байна. Энэ дуу 2012 оны 6 сарын 15-нд гармагцаа ихээхэн амжилж
олж, Солонгосын “Gaon Chart”-д дээд амжилт тогтоогоод зогсохгүй
олон улсын хэмжээнд ч олон дээд амжилтын эзэн болоод байна. 2012 оны 12 сарын
9-ний байдлаар интернэтийн “YouTube”-д хамгийн олон буюу 917 сая удаа үзсэн
бүтээлээр тодорчээ[9]. Энэ бүгдэд соёл урлагийн маркетинг ихээхэн чухал үүрэг
гүйцэтгэж байгаа билээ.
Түүчлэн
дэлхийн улс орнуудад соёлын контентийг мэдээллийн технологитой холбосноор
бие даасан томоохон бизнесийн салбар болон хөгжиж байна. 3D технологи кино
телевизэд өргөн нэвтэрч урьд өмнө байгаагүй цоо шинэ содон бүтээлүүд бий болж
байна.
Сүүлийн үед соёлын
технологи эрчимтэй хөгжихийн хирээр дизайны үүрэг роль ихээхэн нэмэгдэж,
үүнтэй холбоотой “Дизайн технологи” (Design technology -DT)гэсэн ойлголт бий
болж, ойрын ирээдүйд давамгайлан хөгжих чиг хандлагатай болоод байна.
Өмнөд Солонгосын хувьд 2050 гэхэд Сөүл хотыг дэлхийн дизайны хөгжлийн
төв-нийслэл болгох зорилт дэвшүүлэн ажиллаж эхлээд байна.
ШУТ-ийн хөгжлийн
хүрээнд гарч буй эдгээр өөрчлөлтийн нөлөөг урьдчилан таамаглаж, ирээдүйн
хөгжлийн бодлого төлөвлөлтөнд харгалзах явдал улс орнуудын ололт амжилтын нэг
үндэс болж байгааг тэмдэглэх нь зүйтэй юм.
Монголын
соёл, урлагийн зах зээлийн эрэлт хэрэгцээ
Соёл урлагийн
салбарын хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээ нь гол төлөв хэрэглэгчдийн оюуны
хэрэгцээ шаардлагыг хангахад чиглэгдсэн байдгаараа нилээд өвөрмөц онцлогтой юм.
Иймд сайн бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгохын тулд хэрэглэгчид болох хүн ам,
тэдний тодорхой бүлэглэл буюу сегментүүдийн эрэлт хэрэгцээг сайтар судалж мэдэх
шаардлагатай байдаг. Тодруулбал, хүн амыг нас, хүйс, үндэс угсаа, боловсрол,
мэргэжил, хөдөлмөр эрхлэлт, оршин суугаа газар зэргээр нь тодорхой бүлгүүд
болгон авч үзэж болох тэдгээрийг зах зээлийн сегмент гэж нэрлэдэг. Эдгээр
бүлэглэлүүдийн эрэлт хэрэгцээ өөр өөр байдаг. Тухайлбал, 16-25 насны хүүхэд
залуучуудын эрэлт хэрэгцээ 40-оос дээш насны хүмүүсээс нилээд ялгаатай байх нь
мэдээж юм. Нөгөө талаар, соёл урлагийн салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ нь
хүмүүсийн чөлөөт цаг, түүний ашиглалттай ихээхэн холбоотой.
Манай монголчуудын дунд чөлөөт цагаа зөв, үр ашигтай өнгөрүүлэх
нийтээр тогтсон сайн дадал заншил төлөвшөөгүй байна[10]. Үүнийг
төлөвшүүлэхэд соёл урлагийн салбарын үзвэр үйлчилгээ эерэг нөлөө үзүүлж,
чухал үүрэг гүйцэтгэх боломжтой.
Манай өнөөгийн соёл урлагийн зах зээлийн хандлага ямар байгааг 2012 онд
БСШУЯ-ны Соёл урлагийн газар(хуучнаар), СУИС, ШУТИС-ийн КтМС-ийн ЖДҮССТ зэрэг
байгууллагуудын хамтран явуулсан Соёл урлагийн салбарын тандалд судалгааны үр
дүнгээс авч үзэхэд манай үзэгчдийн хувьд кино болон хошин урлагийн тоглолтыг
хамгийн ихээр сонирхож үздэг(66%)бөгөөд жилд 1-4 хүртэл удаа ямар нэг
үзвэр үздэг байна[11].
Судалгаанаас дүгнэвэл манай соёл урлагийн байгууллагуудын үзүүлж буй үйлчилгээ
тэдний хэрэгцээ шаардлагыг тэр бүр сайн хангаж чаддахгүй байна. Үзвэр,
үйлчилгээ нь зах зээлийн эрэлт шаардлагад тэр бүр нийцэхгүй, соёлын урлагийн
маркетинг сайн хөгжөөгүй, соёл, урлагийн талаарх мэдээлэл олж авах, солилцох
боломж хомс, соёл урлагийн байгууллагуудын олон нийттэй харилцах харилцаа
төдийлөн сайн биш байна. Нөгөө талаар соёл, урлагийн үйлдвэрлэл,
үйлчилгээ нь дан ганц ашгийн төлөөх сонирхолд хөтлөгдөж, хүний хөгжилд
нөлөөлөхүйц агуулгыг орхигдуулснаар мэргэжлийн соёл, урлагийн үнэ цэнэ,
нөлөөллийг бууруулж байна. Түүнчлэн соёл, урлагийн байгууллага, уран
бүтээлчдийн шинэ шийдлийг хүлээн авах сонирхол бага, хүн амын үнэлэмж, соёлын
шинэ эрэлт хэрэгцээ шаардлагын хэмжээнд хангагдаагүй байна.
Соёл, урлагийн
салбарт шинжлэх ухаан технологийн ололтыг нэвтрүүлэх болон инновацийг хөгжүүлэх
талаарх ойлголт төлөвшөөгүй, инновацийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, зохицуулах
эрх зүйн орчин бүрдүүлэх талаар алхам хийгдээгүй, тодорхой судалгаагүй, түүнийг
төрийн зүгээс дэмжих эдийн засгийн хөшүүрэг дутагдалтай. Инновацийн дэд бүтэц
улсын хэмжээнд хөгжөөгүй, соёл, урлагийн үйлдвэрлэл, үйлчилгээнд шинэ мэдлэг,
шинэ технологи дамжуулах механизм хангалтгүй, үр ашгийн түвшин доогуур байна.
Түүнчлэн Монголын нийгэм-эдийн засгийн хөгжилд соёл, урлагийн салбарын оролцоо,
идэвхи сул, үйл ажиллагаа нь бусад салбарын үйл ажиллагаатай тэр бүр уялдаагүй
байна.
Иймээс соёл
урлагийн байгууллагуудын хувьд хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага ямар байгааг
юуны өмнө мэдэх нь чухал. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид юу сонирхож байгааг, тэд
чухам юуг хүсэн хүлээж байгааг таниж мэдэх шаардлагатай юм. Зах зээлийн
эрэлт хэрэгцээг судлахгүйгээр бүтээгдэхүүн, үйлчилгээ амжилтанд хүрэхэд
бэрхшээлтэй.
Соёл урлагийн
салбарын хувьд уран бүтээлчид хийсэн зүйлээ хүнд тулгах хандлага түгээмэл.
Тухайлбал, зарим гар урлалын бүтээгдэхүүн хийдэг хүмүүс миний бүтээл хүнд ямар
хэрэг болох, аль хэрэгцээг нь хангах, хүмүүс ямар зориулалтаар ашиглаж болох
зэргийг үл харгалзан зөвхөн өөрөө чаддаг, эсвэл таалагддаг зүйлээ урлах
нь элбэг.
Нөгөө талаас, соёл
урлагаар дамжуулан шинэ хэрэглээ бий болгох, хүмүүсийн хэрэглээг чиглүүлэх,
хэрэглээний соёлыг төлөвшүүлэхэд түлхэц үзүүлэх өргөн боломж бий.
Өргөн олон нийтэд
хүртээмжтэй байдаг кино, телевиз, сонин хэвлэл зэрэг нь хүмүүст үнэн бодитойн
зэрэгцээгээр, хэрэг болох мэдээлэл өгөх, мэдлэг олгох, сурч
боловсроход нь тус болох тийм нэвтрүүлэг, мэдээ нийтлэл бүтээн
туурвих нь чухал байна. Манай зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд
контент–анализ хийж үзэхэд өдөр тутмын сонинуудын дийлэнх зай талбайг улс
төрийн мэдээлэл, зар сурталчилгаа эзэлсэн байдаг бол уншигчдад мэдлэг олгох,
тэдний боловсрол, ухаарал, хөгжилд хувь нэмэр оруулах мэдээ, нийтлэл дөнгөж
10-20 орчим хувийг эзэлж байна[12]. Телевиз, радиогийн хувьд ч эфирийн
үнэт цагийг юунд зарцуулах вэ гэдгээ бодлоготойгоор тодорхойлох, бүтээгдэхүүн,
үйлчилгээнийхээ үр өгөөж, чанарыг дээшлүүлэх талаар бодитой арга хэмжээ авах
цаг болжээ.
Манай соёл
урлагийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаа, уран бүтээлчдийн хөдөлмөр
бүтээл бүхэлдээ Монголын нийгэмд сайн сайхан зүйлсийг түгээн дэлгэрүүлэх,
хүмүүсийн эерэг зөв хандлагыг төлөвшүүлэх, хүндэтгэн бахархаж, үлгэрлэн
дууриах хүний дүр төрхийг бүрдүүлэх, Монгол хүн болж төрснөөрөө, эх орноороо,
баялаг түүхээрээ, өвөг дээдсээрээ, өнөө үеийн алдартнуудаараа бахдах бахархалыг
төрүүлэх, улс орны хөгжил дэвшил, сайн сайхан ирээдүйд итгэх итгэлийг
бэхжүүлэхэд чиглэгдэх ёстой.
Иймээс Монголын
соёл урлаг өнөөдөр шинэ сорилт, сонголтын босгон дээр ирээд байна. Энэ нь
соёлын эдийн засгийг хөгжүүлэх, соёл урлагийн салбарыг аж үйлдвэржүүлэх,
ШУТ-ийг нэвтрүүлэн, инновацийг хэрэгжүүлэх замаар үндэсний өвөрмөц өв соёлоо
хадгалж үлдэхийн зэрэгцээ нийтэд таниулан, дэлхийн соёлын өв санд эзлэх байр
суурийг бэхжүүлэхэд чиглэгдэнэ. Шинэ сорилтыг амжилттай давж, хөгжлийн зөв замыг
сонгоход нийгмийн түншлэл чухал үүрэгтэй. Энэ бол соёл урлагийн
байгууллагуудын хоорондын түншлэл, уран бүтээлчдийн хүчээ нэгтгэсэн хамтын
ажиллагаа, шинжлэх ухаан-боловсрол-бизнесийн түншлэл, төр-бизнесийн түншлэл,
төр- иргэний нийгмийн байгууллагуудын түншлэл юм.
Эцэст нь
тэмдэглэхэд монголчууд бид ард нийтээр эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийн талаар
олон янзаар хэлэлцдэг боловч, яг нарийн тодорхой болгосон, томъёолж
бичсэн зүйл алга байна. Иймээс Монголын ард түмний эрхэмлэн дээдлэх
үнэт зүйлсийн талаар бүгдээр хэлэлцэж тодорхойлон, ном судрын хэлбэрээр
нэгтгэн бичиж нийтээр мөрдөх санал дэвшүүлж байна.
Дүгнэлт,
санал: Цаашдын зорилт
Соёл урлагийн
салбарын өмнө дараах зорилтууд тулгарч, шийдлээ хүлээж байна. Үүнд:
1. Даяарчлалын өнөөгийн нөхцөлд
түргэн хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа нийгмийн үнэлэмж, соёлын эрэлт
хэрэгцээг тусгасан Монголчуудын үндэсний бахархал, эх оронч сэтгэлгээ, уран
сайхны соёлын шинэ эрэлт хэрэгцээг төлөвшүүлэхэд чиглэсэн соёл, урлагийн
үйлчилгээний шинэ агуулга, шинэ төрөл, арга, хэлбэрийг нэвтрүүлэх, үндэсний
соёлын дархлааг бэхжүүлэх, харийн соёлын түрлэг, хүчирхийлэл, садар самууныг
сурталчилсан сөрөг соёлын урсгалаас нийгмийн оюун санааг хамгаалахад соёлын
урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг чиглүүлэх;
2. Соёл урлагийн
салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, салбарын мэргэжилтнүүд, уран бүтээлчид,
удирдлага, менежерүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, соёл урлагийн
боловсролын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх;
3. Монгол үндэстний
соёлын үнэт зүйлс, ардын уламжлал, түүх- соёлын өвийг хадгалан хамгаалж, улс
орны оюун санаа, эдийн засгийн нөөц болгон ашиглах, мэдээлэл- соёлын нэгдмэл
орон зайг бий болгон, салбарын түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх,
олон улсын тавцанд Монголын эерэг дүр төрхийг бүрдүүлэх;
4. Соёлын технологийг
хөгжүүлэн, ШУТ-ийн дэвшил, инновацийг өргөн хүрээнд нэвтрүүлэх, оюуны бүтээлийн
эрх зүйн хамгаалалтын механизмийг боловсронгуй болгохзамаар зах зээлийн эрэлт
хэрэгцээнд нийцүүлэн соёлын үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлж, хүртээмж,
чанарыг дээшлүүлэх, Монголын нүүр царай болсон хүчтэй брэндийг бий
болгох;
5. Эрт дээр үеэс
уламжлагдаж, монголчуудын үндэсний үзэл санаа, үндэсний ухамсарт гүн бат
шингэж, орчин үеийн утга, агуулгаар баяжсан үнэт зүйлсийг нийтээр хэлэлцэн
тодорхойлж, ном судрын хэлбэрээр нэгтгэн бичиж хэвлэн, нийт ард түмэнд
таниулах, эрхэмлэн дээдлэх үйлсийг нэн даруй эхлүүлэх;
No comments:
Post a Comment